1
2
Өмнөх мэдээлэлүүд
"Хүнд заавал итгэж, шүтэж, дээдлэж явах бурхан байх ёстой бол тэр нь Миний Эх Орон-Монгол" Д.Хишигдэлгэр
Мэдээ-Мэдээлэл
- МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН
ГЭРЭЭГ СОЁРХОН БАТАЛЛАА
- БРИТНИ ХVVХДVVД ДЭЭРЭЭ ОЧИХ
ЭРХГVЙ
- ХОЁР МИИЛИМЕТРЭЭС НИМГЭН
НОУТБУК
- Америкийн Колумбус-Т ХАМГИЙН
УРТ МОГОЙ БИЙ
- АНУ-ЫН ЭНЭТХЭГ-АМЕРИК
ГАРАЛТАЙ АНХНЫ МУЖИЙН
ЗАХИРАГЧ
- ХОВДОД ҮЛ МЭДЭГДЭХ ХУРЦ ГЭРЭЛ
ХОРОМХОН ЗУУР ЄНГЄРСЄН
дэлгэрэнгүй Сэтгэгдлээ нэмэх (0)
Даяар Монгол Сонинын Мэдээллийн Булан
|
Монгол шилдэг дуу, аяз, шүлэг найраглал Яг Монголдоо байгаа мэт Зогсолтгүй сонсоно Mongolianworld Music
|
МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
"Mongolianworld"-ын мэндэлсэн өдөр асуй ...
Зууны Шилдэг Зохиол "Тунгалаг Тамир" Роман. Чадраабалын Лодойдамба
|





Д.Хишигдэлгэр : Хүн танаа
Миний сэтгэлийн өнгөнд цэцэгс хүртэл атаархана
Ганц олдох энэ амьдралд ямар гандаж бүүдийж явалтай биш
Сайн сайхныг туйлаас мөрөөсөхөд эрх чөлөө минь ханхална
Өөрийн эрхгүй урам сэргэж өөдрөг амьдралын өөд мацна
Хүн хүний бодол ондоо ч над шиг л ингэж хүсдэг
Тэгэхээр миний зөв-бусдаас би зөрсөнгүй
Буруутсан бүгдэд минь битгий дөрөөл-би ажрахгүй ээ
Од шиг шатаж харваад оргүйд би уусан одно
Та ч бас миний ард эсвэл өмнө одох л болно
Гэлээ ч Хүмүүн төрөлд тохионо гэдэг
Юутай хосгүй-Хүн Таныг дээдэлмүй би
Миний сэтгэлийн гүнээс хайр ундардаг бурхад ч гайхна
Эргэж ямар энэ насны бүхнийг олж, хайж төрөх биш
Хүнийг хайрлаад хайрлуулж явах жаргал минь тэр билээ
Итгэл гэдэг чинь сэтгэлийн нандин чавхдас
Намайг хөглөдөг ардын минь дуу шиг эгэлгүй
Орчлонг олон олон хайр гийгүүлдэгч минийх л бүү дутаасай
Ингэхээр миний зөв-хайраас хайр л ирдэг
Мартаж санасан бүхнээр минь бүү шантаажил-би гунихгүй ээ
Нар шиг л ивээгээд бас жаргах-миний хувь зохиол
Та бас харамсахгүй зүйл амьдар тэгээд төгс
Гэсэнч Амьдрах хүслэн гэдэг
Ямархан гэгээн-Хүн Таныг хүндэлмүй би
Миний сэтгэлийн толинд замбуулин нүглээ хэзээ ч нууж чадахгүй
Хамаг амьтдын зовлонд өөрөө тэр цадаж ханах биш учир юунд вэ
Дандаа жаргалангийн үүдийг нээвэл ухааралтай хаахна нь учирах билээ
Нээх их ухаан хэрэггүй энэ цаг үе
Аргыг минь барж цөхөрөлийг минь үзэхийг горьдсоор
Тэвчээр гэдэг чинь ухааны унаган найз намайг сорьдог
Тиймээс миний зөв -Ухаанаас ухаан л ургана
Эрт орой алинд ч гэлээ миний аз жаахан дутаж
Мэргэдийн цаг дор мэндэлсэнгүй-мунхагаараа дуусюү би
Гэлээ ч Саруул ухаан- Цэлмэг Оюуны мэлмий гэдэг
Тунгалаг мөрөн лугаа адил-Хүн Танаа мөргөмүй би
Тэнхээт бадаг шүлэг минь
Тэнгэрийн санаа биш
Сэтгэл зүрхний минь өчил
Хүн Танаа өргөсөн бадрангуй дуулал
Зохист аялгуун бишрэх дээдийн номон
Сонссон бүхнээ жаргалан болтугай
Дуулсан бүгдэд баясгалан түгтүгэй