www.mongolianworld.com
"Хүнд заавал итгэж, шүтэж, дээдлэж явах бурхан байх ёстой бол тэр нь Миний Эх Орон-Монгол" Д.Хишигдэлгэр
"Тунгалаг Тамир" Роман. Чадраабалын Лодойдамба
|
MONGOLIANWORLD МОНГОЛ ХҮҮХДҮҮД БУЛАН Монголын Нууц Товчоо
|
Англи улсын Лондон хотноо сурч байгаа Хайрт Чукадаа If You Leave by OM in the Dark 80's
|
ШУУРХАЙ ЗАР ШУУРХАЙ ЗАР ШУУРХАЙ ЗАР
|
Өмнөх мэдээлэлүүд

Хүн танаа
Миний сэтгэлийн өнгөнд цэцэгс хүртэл атаархана
Ганц олдох энэ амьдралд ямар гандаж бүүдийж явалтай биш
Сайн сайхныг туйлаас мөрөөсөхөд эрх чөлөө минь ханхална
Өөрийн эрхгүй урам сэргэж өөдрөг амьдралын өөд мацна
Хүн хүний бодол ондоо ч над шиг л ингэж хүсдэг
Тэгэхээр миний зөв-бусдаас би зөрсөнгүй
Буруутсан бүгдэд минь битгий дөрөөл-би ажрахгүй ээ
Од шиг шатаж харваад оргүйд би уусан одно
Та ч бас миний ард эсвэл өмнө одох л болно
Гэлээ ч Хүмүүн төрөлд тохионо гэдэг
Юутай хосгүй-Хүн Таныг дээдэлмүй би
Миний сэтгэлийн гүнээс хайр ундардаг бурхад ч гайхна
Эргэж ямар энэ насны бүхнийг олж, хайж төрөх биш
Хүнийг хайрлаад хайрлуулж явах жаргал минь тэр билээ
Итгэл гэдэг чинь сэтгэлийн нандин чавхдас
Намайг хөглөдөг ардын минь дуу шиг эгэлгүй
Орчлонг олон олон хайр гийгүүлдэгч минийх л бүү дутаасай
Ингэхээр миний зөв-хайраас хайр л ирдэг
Мартаж санасан бүхнээр минь бүү шантаажил-би гунихгүй ээ
Нар шиг л ивээгээд бас жаргах-миний хувь зохиол
Та бас харамсахгүй зүйл амьдар тэгээд төгс
Гэсэнч Амьдрах хүслэн гэдэг
Ямархан гэгээн-Хүн Таныг хүндэлмүй би /ДЭЛГЭРЭНГҮЙ/

МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
БЭЛЭГ: Өдөр дутам бяцхан сайтад маань зочилдог Та бүгдэдээ
дараах сайхан шүлэгээр сонорыг тань мялааж байна.
П.Бадарч: "Есөн Эрдэнийн Эх Орон"
МИНИЙ ОРОН ЗАЙ
Дөрөвдүгээр ангид сурдаг хоёр жаал хүү хамтдаа үхэхээр шийджээ.
Хатсан боорцгоо хувааж идээд гэр хорооллынхоо тоост гудамжинд
шороо манартал хөлбөмбөг өшиглөн наадаж, сургуульдаа хамтдаа
хөтлөлцөөд гүйж явсан хоёр найз гэнэтхэн амиа хорлохоор тохиролцож
гэнэ. “Миний аав намайг дарамтлаад байдаг. /цааш нь унших/
Эвий, хонгор үрс минь
Газрын ордууд хєгжил авчрах уу?
Газрын ордууд монголчуудад юу єгєх вэ. Монголчууд газрын баялгаас юу
хожих вэ. Газрын баялаг Монголын хєгжлийг урагшлуулах уу, Эрдэнэтээс юу
сурав гэх мэт олон асуултад єргєн хvрээтэй хариулахад сэтгэлийн их
хєдєлгєєнтэй ярилцлага, цаанаа ул vндэсгvй, судалгаа шинжилгээний
баримтгvй байдал, бэлэн мєнгє хvссэн олон хvсэл мєрєєдєл саад болж
асуудлыг нухацтай авч хэлэлцэх хэлэлцvvлгvvдийг улам л бvдгэрvvлж байна.
Зарим хvмvvс гадаадын оролцоотой биш тєрийн оролцоотой гэж нэрлэвэл
яасан юм бэ гэж єгєх нэрэн дээр нь хvртэл тvдгэлзэнэ. Нэгэнт л хуулиндаа
ард тvмний хєрєнгє гэж заасан бол тєрийн оролцоо гэж нэрлэхээсээ илvv
ард тvмний оролцоо гээд харин тєрийг тvvний менежер нь гэвэл таарч
тохирмоор./төгсгөлийг унших/
Сураггvй бологсдыг эх орноосоо урвагчид гэж нэрлэе
Уг нь экспортлох чадвартай боловсролын тогтолцооны тухай ярилцмаар
байна. Тийм боловсрол vйлдвэрлэж чадаж гэмээ нь Монгол улс босож
ирнэ. Гэтэл юун экспортлох. Импортолж амжихаа болих гээд байна шvv дээ,
цаана чинь. Эрдэм євєртлєєд ирнэ гэсэн хvv маань алс одоод сураггvй...
/дэлгэрэнгүй/
Монгол улсын Ерєнхийлєгч, УИХ-ын дарга, Ерєнхий сайд нар тєрийн хар
хайрцагны бодлогыг зангидаж Vндэсний аюулгvй байдлын зєвлєлийг
бvрдvvлдэг. Гэхдээ шаргал ордны цонхоор гаднах амьдралыг халиаж
суугаа тэдэнд vндэснийхээ аюулгvй байдлыг тогтоон барих хvч байна уу?
Ерєнхий сайд С.Баяр "Танайд хоноё" нэвтрvvлэгт оролцохдоо "Миний
албан єрєєний цонхоор хуучин хэвлэх vйлдвэрийн балгас харагддаг" гэсэн
билээ. /цааш унших/
Аюулгvй байдалд эмзэглэхvй
Монголчууд мэдээллийн тусгаар тогтнолоо олж авах эрхтэй
|
Хоёр сая гаруйхан хvн амтай, хєгжлийн хувьд тєдийлєн гайхуулаад байх
юмгvй ч сvvлийн жилvvдэд монголчууд бидний бахархал нэгээр нэмэгдсэн.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хувьд дэлхийтэй хєл нийлvvлэх
боломж бvрдэж, богино хугацаанд энэ салбарын хєгжил хєлд орон
тэнцсэн нь vнэн. Эл салбарынхны эхлvvлсэн ажил болгон асуултын тэмдэг
дагуулдаг. /үргэлжлэл/
www.mongolianworld.com since 2007
Монголын Төлөө Цохилох Зүрх Надад Буй
Дуламдоржийн Хишигдэлгэр
''49:51'' гэж юу гэсэн vг вэ?
Ашигт малтмал тойрсон олон жилийн мэтгэлцээн Монгол Улсын "Ашигт
малтмалын тухай хуулийн єєрчлєлт"-ийг батлах гэж 3-р сарын 25-нд УИХ-
ын ээлжит бус чуулган хуралдсан боловч гишvvд санал зєрєлдєн тарлаа.
МАХН, АН-ын дарга нар "49 : 51" гэсэн харьцаагаар Монголын тал давуу
эрхэдэлнэ гэж тохиролцсон єдрийг магтан шагшиж байсан нь саяхан.
/дэлгэрэнгүй/
Сүүлийн үед үнийн өсөлтөөс болоод хүмүүс бухимдаж, олон талаар өөр
хоорондоо маргаж, мэтгэж байна. Маргааны гол сэдэв нь: -"Төр оролцож
зах зээл дээр нийтэд нь үнийг тогтоон барих ёстой. Тэгэхгүй бол энэ хэдэн
шуналтай бизнесменүүд /дэлгэрэнгүй/
ПАРКИНСОНЫ ХУУЛЬ БОЛОН МОНГОЛ ПАРАДОКС
Нийтлэлч Тэмүүжин
ХАМГИЙН ИХ УНШИГДСАН НИЙТЛЭЛ МЭДЭЭ


Хүнд суртал яг хаана байна вэ. Өдөр тутмын амьдралд өөр өөр хэрэгцээ шаардлага
гарсаар, тэр хэмжээгээр саад тотгор, хүнд суртал бидний замд хөндөлссөөр байна.Яг
одоо би маш ихээр туйлдаж байна. Гэвч “дайснууд” довтолгооноо хэзээ ч зогсоохгүй
бололтой. “Дайсан” гэдэг нь ямар нэгэн алба хашигчид буюу үйлчилгээг гардан
гүйцэтгэгчид. Өөрөөр хэлбэл иргэдтэй харьцдаг төрийн болон төрийн бус болчихсон
олон нийтийн байгууллага юм уу эсвэл зүгээр л бизнесийн байгууллагын ажилтнууд.
Харин би бол иргэн. Yнэндээ өнгөрсөн зургаан сарын турш шинээр хийхээр оролдсон
алхам бүртээ иргэнийхээ болон үйлчлүүлэгчийнхээ хувьд учир битүүлэг, тодорхойлон
хэлж боломгүй хахир эсэргүүцэлтэй ямагт тулгарч байлаа. Энэ бүх түүх өөрийн гэсэн
орон байртай болох санаа төрснөөс эхэлсэн гэхэд болно. Дор өгүүлэх бүхий л түүхийн
гол баатар нь иргэн би бүр тодруулбал Монгол Улсын иргэн та байсан нь хөдөлшгүй
үнэн билээ. Тиймээс хэрвээ та Монгол Улсын иргэн бол миний өгүүлэх доорх үйл
явдлууд хэзээ нэгэн цагт танд ч бас тохиолдоно гэдэгт итгээрэй. /дэлгэрэнгүй/
Та Монгол Улсын иргэн мөн үү. Тэгвэл хохь чинь…
|
Монголчууд олимпийг визгүй үзнэ
Зуны олимпийн XXIX наадам БНХАУ-ын Бээжин хотноо ирэх наймдугаар сард
зохиогдох билээ. Хөрш орны нийслэлд зохиогдох дэлхийн эв санааны илэрхийлэл
болсон олимпийн наадмыг үзэх хүсэлтэн монголчуудын дунд бишгүй олон бий.
Тиймээс ч "Бээжингийн олимпийн үеэр БНХАУ визтэй болох уу" гэсэн асуулт Гадаад
хэргийн яамныхныг дарсан аж. Тэгвэл энэ асуултын хариу БНХАУ-ын Бээжин хотод
байрлах Монгол Улсын Элчин сайдын яамнаас өчигдөр ирсэн байна. Тодруулбал,
аравдугаар сар хүртэл БНХАУ тусгай журам гаргажээ. Энэ журамд удаан хугацааны
виз олгохгүй гэсэн заалт орсон байна. Хэрэв БНХАУ-ын аль нэг мужид 30-аас дээш
хоног зорчихыг хүсвэл 24 цаг тутам тухайн газрын цагдаагийн байгууллагад бүртгүүлэх
ёстой гэнэ. Мэдээж үүнийг зөрчвөл зохих хариуцлага хүлээлгэх юм. Тэгэхээр олимпийн
наадам үзэхийг хүссэн хүмүүс энэ журамд зааснаар виз авах ёстой аж. Гэхдээ
хятадын тал Бээжин хотод онцгой анхаарал хандуулахаа манай талд илэрхийлсэнээс
биш монголчуудын визийн талаар хөндөөгүй байна. Харин тухайн орон нутагтаа
бүртгүүлэх ёстойг хатуу анхааруулжээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-д олимпийн үеэр визтэй
зорчих эсэх талаар огтхон ч яригдаагүй байна.
Харин БНХАУ-ын цагдаагийнхан өнгөрөгч сараас эхлэн албан ёсны зөвшөөрөлгүй
гадаад иргэдийг илрүүлэх ажилд орсон аж. Уг шалгалтаар Монголын 15 иргэн
баригдаж эх орондоо буцаагдах болсон талаар Гадаад хэргийн яамны хэвлэлийн
төлөөлөгч мэдээллээ.
Дашрамд дурьдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярыг олимпийн нээлтэд
хүрэлцэн ирэхийг БНХАУ-ын дарга Ху Жинтао урьжээ. Урилгыг нь ч Төрийн тэргүүн
хүлээн авсан байна.
Ч.Нар /нийгмийн толь/

ЭХ ОРОНЧДЫН БУЛАН
Монгол хэл маань байхгүй болчихвол латин, монгол,
кирилл бичгийн аль нь ч хэрэггүй
Олон улсын эх хэлний өдөрт зориулсан “Даяаршил-
Хэлний бодлого-Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл”
сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордны “Б”
танхимд өчигдөр боллоо. “Хэлний бодлогын үндэсний
академи” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан
эл хурлыг Ерөнхий сайд С.Баяр нээж үг хэлэх байсан
боловч өөрийн биеэр хүрэлцэн ирсэнгүй. БСШУЯ-ны
сайд, Төрийн хэлний зөвлөлийн дарга Н.Болормаа
Засгийн газрынхаа тэргүүний өмнөөс хүлцэл өчиж,
Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, төрийн
чухаг эрдэнэ-эх монгол хэлээ яавал цэвэр ариун хэвээр
хойч үедээ уламжлан өвлүүлэх талаар эрдэмтэн
мэргэдийн саналыг сонсов.
Доктор, профессор С.Лочин “Хэлний бодлогогүй бол
төрийн бодлого хүчгүй”, профессор Д.Цэмбэл “Хэлний
бодлого ба олон нийтийн мэдээллийн хэрэгсэл” гэсэн
илтгэл тавьцгаав. Доктор С.Лочингийн илтгэл эрдэмтэн
судлаачдын анхаарлыг багагүй татсан. Тэрээр “Сингапур
Улсын албан ёсны хэл нь малайз, тамиль,
Нидерландынх франц, Швейцарь Улсын албан ёсны
хэл нь герман, франц, итали хэл байдаг. Турк улс
эртнээс араб үсэг хэрэглэж байсан ч одоо латин үсгийг
төрийн бичгээ болгосон нь талаар болоогүй. Монголчууд
бид хөх толботой гэдгээрээ алийн болгон бахархах вэ.
Ийм зүйлээр бахархана гэдэг харин ч монголиад гэдэг
өвчний илрэл. Монгол хэл хятад, түвд, самгарьд, орос,
манж хэлний дайралтад үеийн үед өртөж байсан ч
устаж алга болоогүй. Одоо англи хэлний дайралтад
өртөж байна. Иймээс даяаршлын эл давалгаанд монгол
хэлээ живүүлэн алдчихалгүй явах хэрэгтэй байна. Хэл
анхдагч, бичиг хоёрдогч гэдгийг мартаж болохгүй. Босоо,
хэвтээ бичиг хэрэглэнэ гэж маргалдсаар суутал хэл
маань устчих вий дээ. Монгол хэл байхгүй болчихвол
латин, кирилл, монгол бичгийн аль нь ч хэрэггүй” гэж
байсан. /цааш нь/
Орон сууцны нэг метр квадрат талбайн үнэ 900-1200 ам.доллар байна
|
Дүнзэн, угсармал байшин, орчин үеийн орон сууц, барилгын тоног төхөөрөмж,
“хашгирдаг” дохиолол, угсардаг хавтан, нар, салхинд тэсвэртэй дээвэр, төмөр
хашаа гэх мэт барилга орон сууц сонирхож байгаа бүх л хүнд хэрэгтэй зүйлсийг нэг
дор цогцлоожээ.
Мэдээллийн технологийн үндэсний паркт “Барилга-2008” үзэсгэлэн нээлтээ
хийгээд хоёр хонож байна. Энд барилгын салбарын 30 гаруй компани оролцож
байгаа аж. Барилга барих газраа сонгоход ашиглах газрын зургаас эхлээд зураг
төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн нэрсийг иргэдэд са
нал болгож байлаа. Мөн барилга барих заавартай номыг 12.000 төгрөгөөр
худалдаалж байсан нь иргэдийн сонирхлыг татаж байсан юм. Энэ номонд
барилгын шавыг яаж тавихаас эхлээд, хаалгыг нь яаж суурилуулах хүртэл зөвлөгөө
байна лээ.
Барилга барьдаг аж ахуйн нэгжүүд “Эмээлцэгийн гол” компанийн санал болгож
байгаа цамхагт краныг сонирхож байсан. Тус компани кранаа хүчин чадлаасаа
хамааруулж сарын нэг сая 500 мянгаас гурван сая 500 мянган төгрөгөөр түрээ
сэлдэг аж. Мөн бүх төрлийн краныг захиалгаар, үйлдвэрийн үнээр нийлүүлдэг
гэнэ.
Барилгын хийцийн “Декор” үйлдвэр өнгөлгөөний тоосго, зам талбайн хавтан,
даацын бетон гулдмай үйлдвэрлэдэг аж. Өнгөлгөөний нүхтэй бетон тоосго 390,
өрлөгийн бетон тоосго 280, цул тоосго 490, даацын бетон гулдмай 890 төгрөгөөр
худалдаалж байгаа аж. /цааш нь/

МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
Хонож, єнждєг хол ойрын хамаатнууд буюу хєдєєгийнхєн хотод
|
Намайг багад манайх гэж айл ёстой л бум бужигнаж, тvм тvжигнэсэн "их хєлийн газар"
байлаа. Хєдєє гадаанаас байнгын гийчинтэй. Аавын хамаатан, ээжийн vеэл, за тэгээд
хєдєє сумаас аймгийн тєвд семинарт ирсэн хvмvvс, бас дээр нь vе vе эмчлvvлэхээр
ирээд хэвтчихдэг хамаатны ах, эгч. Манайх гэдэг айл зочид буудал уу, тvр хоноглох байр
уу? Аль нь ч мэдэгдэхээ болих vе олон. Бас болоогvй ээ, хєдєєний хамаатны хоёр ч
хvvхэд манайд суудаг байлаа. Бидэнтэй нийлээд аав ээж хоёр маань зургаан хvvхэд
тэжээдэг байсан гээд бод доо. /цааш нь/
ХАЙСНАА ОЛ
MONGOLIANWORLD-ийн зүгээс 90-ээд оны залуустаа тусгайлан зориулав.
ЧАТЛАЯ