МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
"Хүнд заавал итгэж, шүтэж, дээдлэж явах бурхан байх ёстой бол тэр нь Миний Эх Орон-Монгол" Д.Хишигдэлгэр
БУСДЫГ ХҮНДЭЛЖ, ЭЕЛДЭГ ХАРЬЦАХ НЬ ЭРҮҮЛ АЖ ТӨРӨХ ҮНДЭС
Хүний зан араншин ямар байхаас хамаарч тухайн хүний зантай байх нь хүний эрүүл
мэндээ батлан хамгаалах гол нэгэн арга юм. Өөрийн үзэл санаагаа таягдан орхиод
бусдын үзэл санааг дагах эсвэл бусдад хүйтэн хандаж бусдыг доромжлон ширүүн үгээр
дайрах, мөн бусдыг үл хүндлэн, үл ойшоох зан нь сэтгэлд шарх авчирдаг. Хүмүүстэй
харьцахдаа аль болох эелдэг зөөлөн харьцвал, танд тэднээс үзүүлэх нөлөө эелдэг,
эерэг байж сэтгэлийн баясал авчирна. Тиймээс өөрийн сэтгэлийг цэвэр ариун, хиргүй
байлгаж байж бусдын сэтгэлийг цэвэр ариун байлгах, бусдыг хайрлах, энэрэх сэтгэл
төрдөг билээ. Хүнтэй харьцах харьцаа, ёс суртахуун нь маш чухал юм. /цааш нь унших/
- МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН
ГЭРЭЭГ СОЁРХОН БАТАЛЛАА
- БРИТНИ ХVVХДVVД ДЭЭРЭЭ ОЧИХ
ЭРХГVЙ
- ХОЁР МИИЛИМЕТРЭЭС НИМГЭН
НОУТБУК
- Америкийн Колумбус-Т ХАМГИЙН
УРТ МОГОЙ БИЙ
- АНУ-ЫН ЭНЭТХЭГ-АМЕРИК
ГАРАЛТАЙ АНХНЫ МУЖИЙН
ЗАХИРАГЧ
- ХОВДОД ҮЛ МЭДЭГДЭХ ХУРЦ ГЭРЭЛ
ХОРОМХОН ЗУУР ЄНГЄРСЄН
дэлгэрэнгүй Сэтгэгдлээ нэмэх (0)
Зууны Шилдэг Зохиол "Тунгалаг Тамир" Роман. Чадраабалын Лодойдамба
|
Хүн танаа
Миний сэтгэлийн өнгөнд цэцэгс хүртэл атаархана
Ганц олдох энэ амьдралд ямар гандаж бүүдийж явалтай биш
Сайн сайхныг туйлаас мөрөөсөхөд эрх чөлөө минь ханхална
Өөрийн эрхгүй урам сэргэж өөдрөг амьдралын өөд мацна
Хүн хүний бодол ондоо ч над шиг л ингэж хүсдэг
Тэгэхээр миний зөв-бусдаас би зөрсөнгүй
Буруутсан бүгдэд минь битгий дөрөөл-би ажрахгүй ээ
Од шиг шатаж харваад оргүйд би уусан одно
Та ч бас миний ард эсвэл өмнө одох л болно
Гэлээ ч Хүмүүн төрөлд тохионо гэдэг
Юутай хосгүй-Хүн Таныг дээдэлмүй би
Миний сэтгэлийн гүнээс хайр ундардаг бурхад ч гайхна
Эргэж ямар энэ насны бүхнийг олж, хайж төрөх биш
Хүнийг хайрлаад хайрлуулж явах жаргал минь тэр билээ
Итгэл гэдэг чинь сэтгэлийн нандин чавхдас
Намайг хөглөдөг ардын минь дуу шиг эгэлгүй
Орчлонг олон олон хайр гийгүүлдэгч минийх л бүү дутаасай
Ингэхээр миний зөв-хайраас хайр л ирдэг
Мартаж санасан бүхнээр минь бүү шантаажил-би гунихгүй ээ
Нар шиг л ивээгээд бас жаргах-миний хувь зохиол
Та бас харамсахгүй зүйл амьдар тэгээд төгс
Гэсэнч Амьдрах хүслэн гэдэг
Ямархан гэгээн-Хүн Таныг хүндэлмүй би /ДЭЛГЭРЭНГҮЙ/



МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
ЭХ ОРОНЧДЫН БУЛАН
ХАМГИЙН ИХ УНШИГДСАН НИЙТЛЭЛ МЭДЭЭ
ЧАТЛАЯ
БЭЛЭГ: Өдөр дутам бяцхан сайтад маань зочилдог Та бүгдэдээ
дараах сайхан шүлэгээр сонорыг тань мялааж байна.
П.Бадарч: "Есөн Эрдэнийн Эх Орон"
МИНИЙ ОРОН ЗАЙ
MONGOLIANWORLD МОНГОЛ ХҮҮХДҮҮД БУЛАН Монголын Нууц Товчоо
|
Дөрөвдүгээр ангид сурдаг хоёр жаал хүү хамтдаа үхэхээр шийджээ.
Хатсан боорцгоо хувааж идээд гэр хорооллынхоо тоост гудамжинд
шороо манартал хөлбөмбөг өшиглөн наадаж, сургуульдаа хамтдаа
хөтлөлцөөд гүйж явсан хоёр найз гэнэтхэн амиа хорлохоор тохиролцож
гэнэ. “Миний аав намайг дарамтлаад байдаг. /цааш нь унших/
Эвий, хонгор үрс минь
Хүнд суртал яг хаана байна вэ. Өдөр тутмын амьдралд өөр өөр хэрэгцээ шаардлага
гарсаар, тэр хэмжээгээр саад тотгор, хүнд суртал бидний замд хөндөлссөөр байна.Яг
одоо би маш ихээр туйлдаж байна. Гэвч “дайснууд” довтолгооноо хэзээ ч зогсоохгүй
бололтой. “Дайсан” гэдэг нь ямар нэгэн алба хашигчид буюу үйлчилгээг гардан
гүйцэтгэгчид. Өөрөөр хэлбэл иргэдтэй харьцдаг төрийн болон төрийн бус болчихсон
олон нийтийн байгууллага юм уу эсвэл зүгээр л бизнесийн байгууллагын ажилтнууд.
Харин би бол иргэн. Yнэндээ өнгөрсөн зургаан сарын турш шинээр хийхээр оролдсон
алхам бүртээ иргэнийхээ болон үйлчлүүлэгчийнхээ хувьд учир битүүлэг, тодорхойлон
хэлж боломгүй хахир эсэргүүцэлтэй ямагт тулгарч байлаа. Энэ бүх түүх өөрийн гэсэн
орон байртай болох санаа төрснөөс эхэлсэн гэхэд болно. Дор өгүүлэх бүхий л түүхийн
гол баатар нь иргэн би бүр тодруулбал Монгол Улсын иргэн та байсан нь хөдөлшгүй
үнэн билээ. Тиймээс хэрвээ та Монгол Улсын иргэн бол миний өгүүлэх доорх үйл
явдлууд хэзээ нэгэн цагт танд ч бас тохиолдоно гэдэгт итгээрэй. /дэлгэрэнгүй/
Та Монгол Улсын иргэн мөн үү. Тэгвэл хохь чинь…
|
Монгол хэл маань байхгүй болчихвол латин,
монгол, кирилл бичгийн аль нь ч хэрэггүй
Олон улсын эх хэлний өдөрт зориулсан “Даяаршил-
Хэлний бодлого-Олон нийтийн мэдээллийн
хэрэгсэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн
ордны “Б” танхимд өчигдөр боллоо. “Хэлний
бодлогын үндэсний академи” төрийн бус
байгууллагаас зохион байгуулсан эл хурлыг Ерөнхий
сайд С.Баяр нээж үг хэлэх байсан боловч өөрийн
биеэр хүрэлцэн ирсэнгүй. БСШУЯ-ны сайд, Төрийн
хэлний зөвлөлийн дарга Н.Болормаа Засгийн
газрынхаа тэргүүний өмнөөс хүлцэл өчиж, Монгол
Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, төрийн чухаг
эрдэнэ-эх монгол хэлээ яавал цэвэр ариун хэвээр
хойч үедээ уламжлан өвлүүлэх талаар эрдэмтэн
мэргэдийн саналыг сонсов.
Доктор, профессор С.Лочин “Хэлний бодлогогүй
бол төрийн бодлого хүчгүй”, профессор Д.Цэмбэл
“Хэлний бодлого ба олон нийтийн мэдээллийн
хэрэгсэл” гэсэн илтгэл тавьцгаав. Доктор С.
Лочингийн илтгэл эрдэмтэн судлаачдын анхаарлыг
багагүй татсан. Тэрээр “Сингапур Улсын албан
ёсны хэл нь малайз, тамиль, Нидерландынх франц,
Швейцарь Улсын албан ёсны хэл нь герман,
франц, итали хэл байдаг. Турк улс эртнээс араб үсэг
хэрэглэж байсан ч одоо латин үсгийг төрийн бичгээ
болгосон нь талаар болоогүй. Монголчууд бид хөх
толботой гэдгээрээ алийн болгон бахархах вэ. Ийм
зүйлээр бахархана гэдэг харин ч монголиад гэдэг
өвчний илрэл. Монгол хэл хятад, түвд, самгарьд,
орос, манж хэлний дайралтад үеийн үед өртөж
байсан ч устаж алга болоогүй. Одоо англи хэлний
дайралтад өртөж байна. Иймээс даяаршлын эл
давалгаанд монгол хэлээ живүүлэн алдчихалгүй
явах хэрэгтэй байна. Хэл анхдагч, бичиг хоёрдогч
гэдгийг мартаж болохгүй. Босоо, хэвтээ бичиг
хэрэглэнэ гэж маргалдсаар суутал хэл маань устчих
вий дээ. Монгол хэл байхгүй болчихвол латин,
кирилл, монгол бичгийн аль нь ч хэрэггүй” гэж
байсан. /цааш нь/
Ундраад дараах кпипээр мэндчилгээ дэвшүүлэв MongolianWorld МЭНДЧИЛГЭЭ
|
ЗАВСРЫН VЕИЙНХЭН
Аль ч нийгмийг 40-60 наснынхан авч явдаг. Нийгмийн салбар болгонд. Наслалт урттай
Япон шиг нийгэмд 50-70 насныхан болж хойшилсон байна. Гэхдээ Мэйжийн
хувьсгалын vед Японы Ерєнхий сайд 24 настай байв. Нийгэм солигдох vед шинэ залуу
vе цоо цохин гарч ирдэг. Нийгмийн донсолгооны vед арвин туршлага гэхээсээ эрч хvч
илvv чухал байдаг бололтой. Ийм vед ихэнхдээ туршлага vгvйсгэгддэг. Энэ нь ч аргагvй
байх, нийгмийн шинэ дэг тогтоох гэж байгаа бол хуучин туршлага хэрэг болохгvй. 1911
оны vндэсний хувьсгалыг толгойлогчид залуучууд байлаа. Хамгийн ахмад нь гэгдэх
Богд хаан дєнгєж дєч шvргэж байв. 1921 онд ч ялгаагvй. Хамгийн ахмад нь гэгдэх
Бодоо, Данзан нар дєнгєж гуч гарч байсан юм. Чойбалсанг нас барсны дараа 1953
оноос Монголыг 36 настай Цэдэнбалаар ахлуулсан залуучууд удирдах болжээ.
/дэлгэрэнгүй/
Олон сарын турш дуулиан дэгдээсэн “Хадгаламж” банкны хэрэг шувтарлаа. 14 тэрбум
төгрөг алдагдсан энэ хэрэгт хачирхалтай нь гуравхан хүн ял авав.
Энэ нь данснаас мөнгө авч хувьдаа завшсан Ц. Чимэдцэрэн, түүнтэй хамт мөнгө
гаргаж байсан Энхтуяа, 14 тэрбум төгрөгнөөс 11 саяар нь машин аваад МАХН-ын
сонгуулийн сурталчилгаанд хандивлачихсан УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гурав. Их
хэмжээний мөнгө дансаараа дамжуулан гаргасан, мөнгө гаргах боломж олгосон олон
хүн ямар ч шийтгэлгүй үлдсэнд олон нийт гайхширч байна. Шүүх хурлын дараа УИХ-ын
гишүүн У.Хүрэлсүхтэй ярилцсан юм. ДЭЛГЭРЭНГҮЙ/
БИ ЗАЛУУ ХҮН ХОЁР ЖИЛИЙН ЯЛЫГ
ҮҮРЭЭД Л ГАРНА
Газрын ордууд хєгжил авчрах уу?
Газрын ордууд монголчуудад юу єгєх вэ. Монголчууд газрын баялгаас юу
хожих вэ. Газрын баялаг Монголын хєгжлийг урагшлуулах уу, Эрдэнэтээс юу
сурав гэх мэт олон асуултад єргєн хvрээтэй хариулахад сэтгэлийн их
хєдєлгєєнтэй ярилцлага, цаанаа ул vндэсгvй, судалгаа шинжилгээний
баримтгvй байдал, бэлэн мєнгє хvссэн олон хvсэл мєрєєдєл саад болж
асуудлыг нухацтай авч хэлэлцэх хэлэлцvvлгvvдийг улам л бvдгэрvvлж байна.
Зарим хvмvvс гадаадын оролцоотой биш тєрийн оролцоотой гэж нэрлэвэл
яасан юм бэ гэж єгєх нэрэн дээр нь хvртэл тvдгэлзэнэ. Нэгэнт л хуулиндаа
ард тvмний хєрєнгє гэж заасан бол тєрийн оролцоо гэж нэрлэхээсээ илvv
ард тvмний оролцоо гээд харин тєрийг тvvний менежер нь гэвэл таарч
тохирмоор./төгсгөлийг унших/
Сураггvй бологсдыг эх орноосоо урвагчид гэж нэрлэе
Уг нь экспортлох чадвартай боловсролын тогтолцооны тухай ярилцмаар
байна. Тийм боловсрол vйлдвэрлэж чадаж гэмээ нь Монгол улс босож
ирнэ. Гэтэл юун экспортлох. Импортолж амжихаа болих гээд байна шvv дээ,
цаана чинь. Эрдэм євєртлєєд ирнэ гэсэн хvv маань алс одоод сураггvй...
/дэлгэрэнгүй/
Америкийн тухай бидний мэдэх эс мэдэх
Америкийн тухай бид ихийг мэддэг болсон ч бас үл мэдэх сонин хачин түүх соёл, зан
заншил элбэг байдаг бололтой. Америкийн муж улсуудын нэрүүд гэхэд л
сонирхолтой, бас хачирхалтай нэрс байх юм. 50 муж нэр нл дэлхийн дэлхийн олон
хэлнээс зээлдэн хэрэглэсэн байдаг ч мэдээжээр олонхи нь хойд америкийн индиан
гарлтай үг аж. Бас испани гаралтай мөн түүхэн алдарт хүмүүсийг мөнхжүүлэн
алдаршуулсан нэр ч бий. /дэлгэрэнгүй/
Грект Олимпын галыг асаав
Энэ сарын 24-ний өдөр буюу даваа гарагт Грекийн олимп ууланд Бээжинд болох
зуны олимпийн тоглолтын галыг асаах ёслол боллоо. Олимпийн галыг нэртэй
жүжигчин Мария Нафплиот асааж харин 2004 оны тоглолтын тэквандогийн
төрлийн шагналт тамирчин Александрос Николаидис эхний буухиаг нь эхлүүлсэн
тухай CNN мэдээлжээ. Олимпийн галыг эхлэн буухиалагчдын бүрэлдэхүүнд оросын
спортын гимнастикийн төрлийн олон удаагийн аварга тамирчин Алексей Немов,
хүнд жингийн дэлхийн аварга боксчин Николай Валуев, ОХУ-ын хөл бөмбөгийн
шигшээ багийн тамирчин Андрей Аршавин нарын тамирчид оржээ. Олимпийн гал
нийтдээ 130 мянган км урт замыг туулна. Галыг өртөөлөн хүргэхэд арван мянган хүн
оролцох аж. Олимпийн гал таван тивийн нутгийг дамжиж Торгоны их замаар
аялсаар тавдугаар сарын эхээр Хятад улсад хүрч ирнэ. Харин Бээжинд наймдугаар
сарын 6-нд очиж мөн сарынхаа 8-нй өдөр олимпийн цэнгэлдэх хүрээлэнд асна.
Сонирхуулахад Бээжингитйн олимпийн гал анх удаа дэлхийн дээвэр Эверестээр
дамжин аялах гэж байна.
Олимпийн 2008 оны тоглолтын галыг асаах ёслолын ажиллагааны үеэр хүний
эрхийн төлөө тэмцэгчид зохион байгуулах хорооны даргын үг хэлж байсан индэр рүү
халдах гэсэн оролдлогыг цагдаа нар таслан зогсоожээ.
www.mongolianworld.com улам өргөжсөөр л байна.
Удахгүй мэдээ мэдээллийн сан бүхий портал сайт
болгохоор төлөвлөөд байна. Эхний нүүрэндээ
гишүүдийнхээ хүсэлтээр Зар шууд оруулж байхаар
боллоо. Тиймээс та бүхэн бие биесээ хүндэтгэн зүй бус
үг хэрэглэхээс татгалзана уу.
САЙН БАЙЦГААНА УУ МОНГОЛЧУУДАА
Монголын хамгийн халуухан cекси 10 бvсгvй
|
Шилдэг дуу, шилдэг кино, шилдэг улс тєрч гээд
монголчууд хамгийн хамгийнаа тодруулах
дуртай улс. Тvvн лvгээ адил "Монголын хамгийн
хvсэмжит 10 эмэгтэй" буюу дур булаам, секси
хvvхнvvд тодров. “Неrо" сэтгvvлээс явуулсан энэ
судалгаанд ямар эмэгтэй хамгийн хvсэмжит
эмэгтэй вэ? зэрэг хэд хэдэн асуулттай утсаар
болон олны хєлд дарагдах дєхсєн "Нарантуул"
зах дээр хvртэл судалгааныхаа ажлыг явуулсан
ажээ. /Саак.мн/
1. Мєнхийн залуу Одгэрэл
Тvvний тухай гоо сайхны мэс засалд олонтаа орсон, эрчvvдийн хэтэвчийг нvд ирмэхийн
зуур хоосолж чаддаг, 8000 ам.долларын буйдан дээр хэвтэн чих хамраа ухахаас єєр
ажил хийдэггvй гэхчлэн сайнаасаа саар нь тvлхvv сонсогддог. Гэхдээ л тэр дєч хvрсэн
хэдий ч арван наймтай охиноос дутахааргvй зарим талаараа бvр илvvтэйгээр биеэ авч
явж чаддаг, vнэхээр "топ" бvсгvй. Монголд тvvн шиг загварын тайзнаа удаан амьдарсан
хvн топ модель Болормааг эс тооцвол байхгvй. Анх тvvнийг Вьетнам тєрхтэй гэдэг
байсан ч хамраа засуулаагvй байх vедээ ч "Монголын сайхан бvсгvй" тэмцээнээс
мєнгєн эрдэнийн шагнал гардаж байсан. Тэгэхээр тvvнийг элдвээр гоочлохоосоо ємнє
энэ санал асуулгад гарцаагvй манлайлах нэгэн гэдэгтэй нь эвлэрэх хэрэгтэй бололтой.
/ДЭЛГЭРЭНГҮЙ/
Монголын Ардчилалыг Дэмжицгээе... Mongolianworld.com
|
Монгол улсын Ерєнхийлєгч, УИХ-ын дарга, Ерєнхий сайд нар тєрийн хар
хайрцагны бодлогыг зангидаж Vндэсний аюулгvй байдлын зєвлєлийг
бvрдvvлдэг. Гэхдээ шаргал ордны цонхоор гаднах амьдралыг халиаж
суугаа тэдэнд vндэснийхээ аюулгvй байдлыг тогтоон барих хvч байна уу?
Ерєнхий сайд С.Баяр "Танайд хоноё" нэвтрvvлэгт оролцохдоо "Миний
албан єрєєний цонхоор хуучин хэвлэх vйлдвэрийн балгас харагддаг" гэсэн
билээ. /цааш унших/
Аюулгvй байдалд эмзэглэхvй
|
Монголчууд мэдээллийн тусгаар тогтнолоо олж авах эрхтэй
|
Хоёр сая гаруйхан хvн амтай, хєгжлийн хувьд тєдийлєн гайхуулаад байх
юмгvй ч сvvлийн жилvvдэд монголчууд бидний бахархал нэгээр нэмэгдсэн.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хувьд дэлхийтэй хєл нийлvvлэх
боломж бvрдэж, богино хугацаанд энэ салбарын хєгжил хєлд орон
тэнцсэн нь vнэн. Эл салбарынхны эхлvvлсэн ажил болгон асуултын тэмдэг
дагуулдаг. /үргэлжлэл/
Толгой өвдөх 5 шалтгаан
by Энхчимэг
Ядаргаа, стресс нь толгойны өвчний хамгийн түгээмэл
шалтгаан болдог. Бидний тэр бүр анзаараад байдаггүй
толгой өвдөх хэд хэдэн шалтгаан бий. Хэрэв таны толгой
юунаас болсон нь мэдэгдэхгүй өвдөөд байвал шалтгааныг нь
тодруулахаас гадна толгойны өвчнөөс хэрхэн ангижрах тал
дээр анхаарлаа хандуулах нь чухал.
/дараах шалтгаанууд/
ШУУРХАЙ ЗАР ШУУРХАЙ ЗАР ШУУРХАЙ ЗАР
|
Өмнөх мэдээлэлүүд
www.mongolianworld.com since 2007
Монголын Төлөө Цохилох Зүрх Надад Буй
Дуламдоржийн Хишигдэлгэр
''49:51'' гэж юу гэсэн vг вэ?
Ашигт малтмал тойрсон олон жилийн мэтгэлцээн Монгол Улсын "Ашигт
малтмалын тухай хуулийн єєрчлєлт"-ийг батлах гэж 3-р сарын 25-нд УИХ-
ын ээлжит бус чуулган хуралдсан боловч гишvvд санал зєрєлдєн тарлаа.
МАХН, АН-ын дарга нар "49 : 51" гэсэн харьцаагаар Монголын тал давуу
эрхэдэлнэ гэж тохиролцсон єдрийг магтан шагшиж байсан нь саяхан.
/дэлгэрэнгүй/
Сүүлийн үед үнийн өсөлтөөс болоод хүмүүс бухимдаж, олон талаар өөр
хоорондоо маргаж, мэтгэж байна. Маргааны гол сэдэв нь: -"Төр оролцож
зах зээл дээр нийтэд нь үнийг тогтоон барих ёстой. Тэгэхгүй бол энэ хэдэн
шуналтай бизнесменүүд /дэлгэрэнгүй/
ПАРКИНСОНЫ ХУУЛЬ БОЛОН МОНГОЛ ПАРАДОКС
Нийтлэлч Тэмүүжин