www.mongolianworld.com
ЯМАР Ч ХҮНДРЭЛГҮЙГЭЭР ЭРҮҮЛ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХИЙН ТУЛД

Миний эрүүл мэнд

Жирэмсэн эмэгтэйн гол анхаарах зүйл бол нэгд, цаг хугацаандаа хүндрэлгүй төрөх, хоёрт, эрүүл саруул
хүүхэд төрүүлэх юм.
Энэ хоёр зүйл зөвхөн жирэмсэн эмэгтэй танаас л хамаарна. Тэгэхээр жирэмсэн эх жирэмсний үеийн
дэглэмүүдийг баримталж чадвал та дээрх хоёр чухал зүйлийн ард гарч чадна. Хамгийн чухал хүчин зүйл нь
нойр, хоол юм. Ялангуяа хоол бол эрүүл хүүхэд төрөхөд 80 хувь нөлөөлөх хүчин зүйл гэдгийг
мэргэжилтнүүд өгүүлсэн байдаг. Хоол дээр дурьдсанаар хамгийн илчлэг, шинэ, олон төрөл байхаас гадна
бага багаар ойр ойрхон хооллох нь эх, хүүхэд хоёрт хоёуланд нь тэжээл болно. Зөвхөн өлсөлтөө дарж,
ходоодоо дүүргэх төдийхнөөр хоолловол хүүхдийн өсөлт зогсох, сульдаатай төрөх, хугацаанаасаа өмнө
төрөх, эх нь тэнхрэхгүй байх гээд маш олон талын хор уршигтай. Дараагийн хүчин зүйл бол нойр. Жирэмсэн
эх өдөрт дор хаяж 8 цаг унтаж амрах шаардлагатай ба төрөх ойртох тусам унтах цагаа 12 цаг
хүртэл уртасгах хэрэгтэй. Зарим жирэмсэн эх нойргүйдэлд өртдөг. Энэ үед хэрхэхийг бяцхан зөвөлье.
1.Унтахын өмнө тарианы гурил самарсан цай эсвэл зөгийн балтай цай, сүү уух.
2.Унтахын өмнөхөн халуун ваннд орох.
3.Өрөөндөө агаар оруулах, гадаа утаатай тул ийм боломжгүй бол өрөөндөө нойтон цэвэрлэгээ хийх.
4.Ор хөнжлөө аль болох биедээ тавтай байхаар засч, хажуугаараа унтахад тавтай болгож хөл доороо
зөөлөн дэрүүд тавих
5.Унтахын өмнө аймшгийн болон зодоон алаантай кино үзэхийн оронд гэгээлэг ном унших, аялгуу сайтай
намуухан хөгжим сонсох.
6.Хөл болон гэдсээ тэжээллэг болон тааламжтай үнэртэй тосоор тослох зэргээр өөрийгөө арчлаарай.

Жирэмсэн бол кофе бага уугаарай

Жирэмсэн эмэгтэйчүүд кофе уух нь их муу ажээ. Яагаад гэвэл кофе нь үр зулбах магадлалыг хоёр дахин
ихэсгэдэг юм байна. Хэрэв та кофенд үнэхээр дуртай бол нэг өдөрт хэрэглэж байгаа кофены хэмжээ 200
миллиграмаас хэтрэхгүй байх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл энэ хэмжээ нь 283 грамм кофе 700 грамм цай
өдөрт ууж болно гэсэн үг. Кофейн урагт хэрхэн нөлөөлдөг талаар судалгааг АНУ-д хоёр жилийн турш, олон
нийтийн Kaiser Permanente сангийн уриан дор, Де Кун Ли удирдагчтай америкийн эрдэмтэд хийсэн байна.
Калифорнийн Оакланд хотын эмнэлэгт эрдэмтэд 1060 жирэмсэн эхчүүдийг ажиглалтандаа авсан. Санал
асуулгын аргаар тэд 264 эмэгтэй огтхон ч кофе хэрэглээгүй, 635 эмэгтэй өдөрт хоёр аяга кофе уудаг
байсан, 164 нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хэрэглэсэн гэдгийг мэджээ. Ажиглалтанд оролцсон
бүсгүйчүүдийн 172 нь ямар нэгэн байдлаар үр зулбасан. Эрдэмтдийн хийсэн судалгаа нь нэгдүгээр
бүлгийн эмэгтэйчүүдийн 12,5 хувь, хоёрдугаар бүлгийн эмэгтэйчүүдийн 24,5 хувь нь хүүхдээ тээж чадаагүй
бол сүүлийн бүлгийн хоёр эмэгтэй тутмын нэг нь хүүхдээ алдсан гэдгийг харуулжээ. Ли эмчийн үзэж
байгаагаар хэрэв эмэгтэй кофе уухаа больж чадахгүй бол ядахдаа хэрэглэдэг хэмжээгээ багасгах хэрэгтэй
гэнэ. Өнөөг хүртэл эрдэмтэд кофе урагт муугаар нөлөөлдөг талаар ярьсаар ирсэн. Гэвч албан ёсоор
зөвшөөрсөн хэмжээ нь өдөрт 453 миллиграмм байсан билээ. Гэвч Ли эрдэмтний хийсэн судалгааны үр
дүнг үгүйсгэх эрдэмтэд ч бас байна. Колумбиягийн их сургуулийн Анагаах ухааны төвийн эмэгтэйчүүдийн
эмч доктор Каролин Вэстхоф үр зулбалтыг зөвхөн кофетэй холбож тайлбарлаж болохгүй гэж үзэж байгаа
юм байнаү. “Хромосомын буруу хөгжил, гээд олон төрлийн шалтгаан бий. Санал асуулга тийм найдвартай
судалгааны арга бишээ, гэвч үр дүн нь жирэмсэн эмэгтэйчүүдийг сайн л айлгаж өгсөн байна” гэж тэрбээр
хэллээ

ХӨХҮҮЛ ЭХЧҮҮДЭД НИЙТЛЭГ ТОХИОЛДДОГ БЭРХШЭЭЛ БОЛ ХӨХ СҮҮГҮЙ БОЛОХ


Дөнгөж төрсөн эмэгтэйчүүдийн хөх сүү муутай байх нь элбэг. Хөхөнд сүү оруулахад олон арга хэрэглэдэг.
Хөх сүүгүй болно гэдэг нь тухайн эхийн идэж буй хоол хүнснээс хамаарах нь бий. Ингээд эрхэм уншигч
эмэгтэйчүүддээ зориулж дараахь материалыг нийтэлж байна.
Хүүхэд хөхүүлдэг хөхүүл эхчүүдийн хооллолт нь эхийн өөрийнх нь төдийгүй хүүхдийнх нь эрүүл мэндтэй
салшгүй холбоотой байдаг. Тийм болохоор онцгой анхаарал тавих хэрэгтэй. Хүнсэндээ жимс, ногоо, шинэ
ногоо, жимсний шүүс оруулж, өдрийн хоолны дэглэмээ сайн сахих тал дээр анхаарах хэрэгтэй. Хөхүүл эх
өдөртөө бага багаар олон удаа хооллох нь хамгийн зохистой. Шингэц сайтай хурц биш хоол, хүнсний
бүтээгдэхүүн хамгийн тохиромжтой. Мөн шарсан хуурсан хоолноос зайлсхийж чанасан, жигнэсэн зүйлийг
дээрд үзэх хэрэгтэй.

ТЭЖЭЭЛЛЭГ ХООЛ ХҮНС ХЭРЭГЛЭ

Нэг өдөрт дунджаар 180-200 грамм мах, 50 грамм цөцгийн тос, нэг өндөг,  800 грамм хүнсний ногоо,
жимс, 400-500 грамм хивэгний болон бор гурилын талх хүнсэндээ хэрэглэж байгаа үед хөхүүл эхийн
хооллолтыг бүрэн дүүрэн гэж үздэг. Хөхүүл эхчүүд ясны эдийн, ялангуяа шүдний кальцийн нөөцийг
бууруулж улмаар пародонтит үүсгэх, үс, хумсыг хэврэг, хугарамтгай болгох зэрэг таагүй үр дагаварт хүргэх
нь бий. Иймд  кальцаар баялаг монгол бяслаг, загас, аарц, бууцай зэрэг бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж
байх шаардлагатай. Сүү болон сүүн бүтээгдэхүүнийг хэт ихээр хэрэглэвэл хүүхдийг үхрийн сүүний уурагт
харшилтай болгож мэднэ.

ЗАЙЛШГҮЙ ЭМ УУХ ШААРДЛАГАТАЙ БОЛ ХҮҮХДЭЭ УГЖААР ХООЛЛО

Хүүхдээ хөхөөр хооллох үед хэрэглэдэг эм, эмийн бэлдмэлийн талаар зарим зүйлсийг онцгой анхаарах
хэрэгтэй. Барбитурат, бромид, йодид, зэсийн агуулгатай эм, салицилаты, антибиотикууд, бамбайн
булчирхайн шүүрлийн эсрэг бэлдмэлүүд, хавдрын эсрэг эм зэрэг нь эхийн сүүгээр дамжиж хүүхдийн бие
махбодид сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэдгийг мартаж болохгүй. Иймээс эм, бэлдмэл хэрэглэхийн өмнө
эмчээс зөвлөгөө авч, зайлшгүй уух шаардлагатай үед түр хугацаагаар хүүхдээ угжаар хооллосон нь дээр.
Энэ үедээ хөхөө саахаа зогсоож болохгүй. Улмаар эмчилгээ дуусмагц эргээд хөхөөр хооллохоо
үргэлжлүүлж болно.

ХӨХӨНД СҮҮ ОРУУЛАХ ОЛОН АРГА БАЙДАГ

Хөхүүл эхчүүдэд нийтлэг тохиолддог бэрхшээл бол хөх сүүгүй болох юм. Төрсний дараа хөх сүүгүй болох нь
гол төлөв амьдралын таагүй нөхцөл байдалтай холбоотой байдаг ч хэвийн нөхцөлд ч үүсэх нь цөөнгүй.
Сүү ялгаралт буюу лактацийг сайжруулах олон арга байдаг ч тухайн хүний онцлогоос хамаараад үйлчилгээ
нь янз бүр байдаг. Тэгэхээр бүх эхчүүдэд тохирох универсал арга гэж байдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Янз
бүрийн өвс ханд, цайнууд  сайн байдаг. Мөн ногоон цай сайн үр нөлөөтэй. Бас самрын сүү, ногоон цай
ашигтай. Үүнд мөн нойр чухал үүрэгтэй болохоор хоногт 8-9 цагаас багагүй унтах, биеийн хүчний хүнд ажил
хийхгүй байх, цэвэр агаарт салхилж байх хэрэгтэй. Хуурай идэх юм сайн идэж бай. Үүнээс гадна хөхийг
кварцын гэрлээр шарах, хэт өндөр авианы өдөөх, А, Е витамин, никотин бол глютаминий хүчлүүд, шар
айрагны хуурай дрожны гидролизат өгөх зэрэг олон эмчилгээ байдаг. Гэхдээ тухай бүрт өрхийн эмч,
хүүхдийн эмчтэйгээ зөвлөж байх хэрэгтэй.


Цус багадалттай бол сармис ид


Хоолондоо байнга сармис хэрэглэх эрүүл байх нэг баталгаа болно. Ялангуяа сармисны бэлдмэл байнга
хэрэглэх нь цус багадалтыг анагаах увидастай. Бэлдмэл байнга хэрэглэж чадахгүй бол хоол идэхийн өмнө
нэг хумс сармис заавал ид. Цус багадалтыг эмчлэх бас нэг арга бол амьтны элэг, дэлүү, цус, өвчүү зэргийг
идээрэй. Зүрхээр хатгуулвал лааз пиво уу. Эрдэмтэд пиво нь зүрхний шигдээс өвчин тусах магадлалыг
бууруулдаг гэж үзжээ. Гэхдээ өдөрт зөвхөн нэг лааз пиво уух буюу хэтрүүлбэл эргээд хор болно. Эрдэмтэд
пивонд байдаг этанол нь цусыг шингэрүүлдэг бөгөөд энэ нь зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг
болохыг тогтоожээ.

Хөнгөн хоол цусан хангамжийг нөхдөг

Компот, аарц, өтгөн биш байхуу, тараг, салат, ногооны шөл уудаг хүн хэзээ ч цусан хангамжийн дутагдалд
орохгүй гэнэ. Мөн халбага сода хийсэн стакан ус өдөрт нэг удаа уухад гэмгүй. Рашаан, согтууруулах ундаа,
халуун ногоотой хоол, давсалсан ногоо, соус, элдэв амтлагч, даршилсан, лаазалсан хүнс бүгд хориотой.

Шар будаа циститийг анагаана

Шар будаа нь цистит хөдөлснийг намжаанаа, шээсний сүв буюу давсгаар өвдөх нь агшин зуурт зүгээр
болгодог шидтэй хүнс юм. Ингэхдээ шар будаагаа сайтар угаагаад усыг цагаан болтол нь зайлж тэр устай
нь хүчтэйгээр сэгсрэн зайлаад ус цайвар болж ирнэ. Тэр усыг хагас аяга, түүнээс илүүгээр ууна.

Даралт ихэдвэл нимбэгний шүүс уу

Кали болон кальцийг хоол тэжээлдээ илүү их хэрэглэснээр таны цусны даралт тодорхой хэмжээгээр
буурдаг. Кали, кальциар хамгийн баялаг хүнс бол нимбэг шүү дээ.

Өтгөн цай цус төлжилтийг сааруулж өвчин сэдрээдэг

Цусны даралт ихтэй, зүрх судас, бөөр, элэгний өвтэй хүмүүс өлөн элгэн дээрээ өтгөн цай уувал өвчин нь
сэдэрдэг. Иймд өглөөдөө хярам, буцалгасан ус, зөгийн балтай ус, шингэн цай ууж бай. Өтгөн цай нь хүний
биед шингэх ёстой эрдэс бодисын хэмжээг багасгадаг.

Шүд өвдвөл байхуу цай уу

Тээрэмдсэн будаатай аяга байхуу цай уугаад байхад таны шүд хэзээ ч хорхойтойхгүй. Учир нь байхуу цай
шүд хамгаалах флоридын эх үүсвэр болдог юм байна. Мөн байхуу цайнд агуулагддаг поли фенол хэмээх
бодис нь шүдийг хамгаална.