www.mongolianworld.com
Манай улсын 750-800 мянган хүн өлсгөлөн явдаг


• 2008.05.8, 12:19 • Монголын мэдээ, Топ мэдээ Энэ мэдээг 960 хүн уншсан. Өнөөдөр, 782
хүн уншаад байна.
Монгол Улсын хүн амын 30 орчим хувь нь буюу 750-800 мянган хүн ядуу, хүнсний
хомсдолтой, бүрэн хооллож чадахгүй байна гэсэн судалгааг Тагнуулын Ерөнхий газраас
УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд гаргаж өгчээ. Дэлхийд
хүнсний хомсдол нүүрлэж, 100 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж байгаа энэ үед манай
улс ч хүнсний аюулгүй байдлаа ярилцлаа. Нээлттэй хэлэлцүүлгийг УИХ дахь Аюулгүй
байдал гадаад бодлогын байнгын хорооноос санаачлан, хүнсний чиглэлээр ажилладаг
ТББ-ын төлөөллийг оролцуулан өчигдөр Төрийн ордонд зохион байгуулсан бөгөөд УИХ-
ын гишүүн, тус байнгын хорооны дарга Б.Мөнхтуяа хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.
Холбогдох байгууллагуудын нэгтгэсэн судалгаагаар улсын хэмжээнд 720 гаруй хүнсний
боловсруулах үйлдвэрт 7,4 мянган хүн ажиллаж, 117,7 тэрбум төгрөгийн бүтзэгдэхүүн
үйлдвэрлэдэг байна. Манай улсын иргэдийн хоол хүнсийг хангахын тулд жилд
ойролцоогоор 1,4 сая тонн хүнсний бүтээгдэхүүн шаардлагатайгаас 252 тонныг
дотоодын үйлдвэрлэлээс, 700 орчим тонныг импортоор оруулж ирдэг байна. Импортын
бүтээгдэхүүнийг нийт 23 боомтоор оруулж ирдэг ч хүнсний бүтээгдэхүүний 40-60 хувьд
хяналт тавьж ажиллаж чадахгүй байгаа аж. Монголд хүнсний бүтээгдэхүүн хангалттай гэж
үздэг байна. Гэвч иргэдийн амьжиргааны төвшингөөс хамааран хүн амын 750-800 мянган
хүн нь өдөрт авах илчлэгийн хэмжээгээ хангах хоол хүнс хэрэглэж чаддаггүй байна.
Нээлттэй хэлэлцүүлгээс зөвлөмж гарч, цаашид хэрэгжүүлэх зорилтуудаа тодорхойлох юм
байна. ХХАА-н сайд Ц.Ганхуяг хэлэлцүүлэгт илтгэл тавьсан бөгөөд тэрбээр манай орон
мал аж ахуйн орон мөртлөө сүүн бүтээгдэхүүнийхээ 53 хувийг гаднаас хангаж байгаадаа
сэтгэл дундуур байгаагаа хэлсэн юм.

Г.Ананд