www.mongolianworld.com
УИХ-ын гишүүн болж амьдралаа сайжруулцгаая
|
Нам эвсэл гэсэн гараанаас УИХ гэдэг “бариа” хүртлэх холын зайн гүйлтийн
тэмцээн ирэх 6-р сарын 29-нд болох гэж байна. Албан тушаал, эрх мэдэл, түүнийг
дагалдаж ирэх, бас ашиглаж болох мөнгөний үнэрт шунасан “тамирчин” уг
тэмцээнд оролцогчдын олонх нь. Гарааны зурхай дээр очихын тулд тэд ард
түмнээс оноо авах нэлээд хүндхэн шалгуурыг давна. Энэ шалгуурыг мөнгөний
хүчээр давж гарсан нь барианд хүрч, уралдах эрх өвөртлөх учиртай. Тэмцээнд нэг
биш 76 хүн түрүүлдгээрээ спортын бусад төрлөөс онцлог.
Энэ 76 байрын аль нэгд шалгарч чадвал бариа хүрэх явцад зарцуулсан мөнгөө дөрвөн жилийн хугацаанд
хэд дахин нугалж олох боломжтой болно. Өвөрмөц ийм тэмцээнийг бид УИХ-ын сонгууль хэмээн нэрлэх
болсон. Өөрөөр хэлбэл, төрөө бид ингэж байгуулдаг болоод байна. Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс
төрийн 18 нам бий. Сонгууль дөхөөд ирмэгц "амь орсон", шинээр мэндэлсэн нам тэдний дунд цөөнгүй.
Эдгээрээс 26 тойрог, 76 мандатад нэр дэвшигчээ бүрэн сойх хучин нь АН, МАХН, Иргэний эвсэл /Иргэний
хөдөлгөөний нам, Ногоон нам, Монголын либерал нам, Монголын социал демократ намаас бүрдсэн/,
Гуравдагч хүчний холбоо /Эх орон, ҮШН, БНН / мөн ИЗН. Эдгээр нам эвслийн 380 "горилогч" бий гэсэн үг,
Мөн гуравдагч хүчний бусад намаас дэвшүүлэх хүмүүс, бие даагчдыг нэмэхээр 500 орчим хүн уралдаж
мэднэ.
Нэг нэр дэвшигч 500 орчим сая төгрөг зарцуулна
УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэг нэр дэвшигчээс ард түмний саналыг "худалдаж авахад" ийм хэмжээний
мөнгө гарна гэсэн албан бус тооцоо гарчээ. Энэ жилийн сонгуулийг томсгосон тойргоор зохион байгуулах
тул нэг дүүрэг, аймгийн бүх сонгогчид хүрч ажиллах хэрэгтэй. Мэдээж зарцуулах мөнгөний тоо тухайн
тойргийн хүн амаас хамааран хэлбэлзэнэ. Нийслэлд л гэхэд хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан
дүүргээс хүч үзэх эрхмээс арай илүү зардал гарах нь тодорхой. Тухайлбал, 60 мянган хүнтэй Баянзүрх
дүүргийн нэг өрхөд 3000 төгрөгийн үнэтэй танилцуулга тараахад л 180 сая төгрөг болох нь. Дээрээс нь
өөрийнхөө телөө ажиллах хүмүүст зарцуулах мөнгө төгрөгийг нэмэхээр дээрх тоонд дөхөж очих аж. Энэ
тооцоог УИХ-ын гишүүн болж, бас больж үзсэн нийтлэлч Баабар хийсэн юм шүү.
Тухайн аймгийн бүх сум, дуүргийн бүх хороогоор орж айл өрхүүдэд гарын бэлэг, мөнгө тараах ажилдаа нэр
дэвшигчид хэдийнэ орсон. Сонгууль дөхөөд ирэхээр заримынх нь далд авьяас хүртэл илэрнэ. Эрхэм гишүүн
Б.Батбаатар баянголчуудад зориулсан шүлэг бичиж, дуу болгож амжжээ. Бас өөрөө үлгэр уншиж бичүүлсэн
CD-гээ айл өрхүүдэд тарааж байгаа аж. Мөн дуүргийн АН-ын хорооны дарга С.Эрдэнэ байсхийгээд нэг
үдэшлэг, уулзалт зохион байгуулж, хүмүүст гурил, будаа, гар утасны нэгж түгээж явна. Бэл багатайхан зарим
нь номоо, ойр зуурын бэлэгтэй тарааж байгаа бол бэлтэй нь жинтэйхэн хахууль өгч яваа аж. Х.Баттулга /АН/
Баянхонгорт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Чойжилсүрэн /МАХН/ Увсад тус тус мотоцикль
өгч бэнчингээ гайхуулж яваа гэнэ.
Нам, эвслээс сонгуулийн сурталчилгаанд зарцуулах хөрөнгийн хэмжээг СЕХ баталж өгсөн. Гэхдээ энэ нь
сонгуулийн товыг зарлаж, нэр дэвшигчдийг албан ёсоор баталгаажуулсны дараах өдрүүдэд зарцуулах
хөрөнгийн хэмжээ. Тэгвэл хэдэн сарын өмнөөс эхэлсэн хууль бус сурталчилгаа, хуулийн дагуухтайгаа
нийлэхээр ямархуу өндөр ханш гарах нь тодорхой.
Мөнгөө яаж эргүүлж олох вэ
Ямар ч бизнес ашиг хардаг, Ийм их мөнгө цацаж, УИХ-ын гишүүний суудал руу зүтгээд байгаа хүмүүс
зөвхөн зардлаа нөхөх гэнэн зорилго агуулахгүй, Төрийн өндөр албан тушаалаа ашиглаад банкнаас мөнгө
зувчуулах, тендер будилаантуулж хожоо хийх, олон улсын зээл, тусламжаас хүртэх гээд олон сонголт тэдэнд
бий. Баабарын хэлснээр "хусах" мөнгөө улсын төсөвт шургуулж, араас нь эх оронч санаачилгатай тайлбар
зуүж, цэвэрхэн зохицуулах аргыг мань нэр дэвшигчид, гишүүд хэрэглэх болжээ.
2004-2008 оны парламентад ашиг хөөсөн эрх мэдлээ ашиглаж амьдралаа "өөд татсан" Ц.Батаа мэтийн
бизнесмэнүүд олноор орж ирсэн. Ард түмний эрх ашиг, улс орны хөгжлийн төлөө ажиллах "тэнэг" хун олон
байгаагүй учраас л төр үймж, түмэн олон бужигнасан жилүүд шувтарч буй. Энэ талаар нэгэн Байнгын
хорооны хуралдааны үеэр Э.Бат-Үүлтэй маргалдах үедээ Д.Арвин тун ч "мэргэн" дүгнэсэн билээ. Тэрбээр
"Самуун үед самуун улстөрчид гарч ирсэн" гэсэн юм. УИХ-ыг жинхэнэ утгаар нь мөнгөний машин болгох
санаа энэ парламентын үед газар авсан.
2004 оны сонгуулиар хэт богино долгионы зарим радиогоор "Та нар УИХ-д намайг сонгочих. Би амьдралаа
жаахан дээшлуүлээд авья. Дараа нь та нар Цогоог сонгоод өг, Тэр бас амьдралаа өөд нь татаад аваг.
Тэгээд бүгдээрээ сайхан ээлжилье л дээ" гэх зохиомж дамжуулж байсан нь санаанд бууна. Монгол Улсын
иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй. УИХ үнэхээр амьдралаа дээшлүүлдэг, мөнгөө хэд нугалж олдог
мөнгөний машин юм бол бүгдээрээ сонгуульд нэрээ дэвшүүлье. Дэнчингийн мөнгөө яаж олох вэ гэж үү.
Байраа зар, зээл ав. Тэртэй тэргүй УИХ-д ороод хэд нугалж олоод л хүутэй нь цуг төлчихнө, асуудалгүй.
Эсвэл өөртөө зориулж хууль батлуулаад зээлээ зувчуулж, татварын өрөө өршөөлгөж, Эрүүгийн хуулиас
хариуцлагын тухай заалтыг нь хассан ч болно.
С.Туул
Өдрийн сонин
