Үнэт эдлэлийг хэрхэн арчлах вэ?







Эрдэнийн чулуу, үнэт эдлэлийн өнгөн хэсэгт арьсны үхжсэн эс, тос наалдсанаас тодорхой хугацааны дараа
өнгөө алддаг. Тиймээс зайлшгүй өнгийг сэргээж цэвэрлэх шаардлага гардаг. Цэвэрлэх олон арга байдаг ч
хамгийн энгийн арга бол шүдний сойз, бидний өдөр тутам хэрэглэдэг аяга таваг цэвэрлэгч шингэн бодис
юм.
Энэ нь таны хүссэн үр дүнг өгч чадахгүй бол зориулалтын үнэт эдлэл цэвэрлэгч шингэн бодис, алчуураар
цэвэрлэж болно. Үүнийг үнэт эдлэлийн томоохон дэлгүүрүүдэд худалдаалдаг. Гэхдээ бүх үнэт эдлэл уг
бодист тэсвэртэй байдаггүй тул худалдаж авахаас өмнө дэлгүүрийн худалдагч болон мэргэжлийн хүнээс
зөвлөгөө аваарай. Мөн гялалзуулагч тусгай бодис байдаг ч хир толбыг арилгадаггүй. Хамгийн аюулгүй арга
бол зөөлөн, чийгтэй алчуураар цэвэрлэх юм.

Хатуу эрдэнийн чулуу

Алмас, индранил, бадмаараг, анарыг маш болгоомжтой цэвэрлэх хэрэгтэй. Шингэн бодисыг халуун усанд
хийгээд шинэ шүдний сойзоор хир толбыг цэвэрлэнэ.

Арчилгаа шаардагддаг эрдэнийн чулуу

Маргад эрдэнийн чулуу ус тогтоодоггүй тул цэвэрлэхэд их хэцүү байдаг. Учир нь тэгш гадаргуутай болгохын
тулд зориулалтын тосонд хийгээд тэгшилж толигор өнцгүүдийг гаргадаг. Тиймээс ус, шингэн бодисоор
цэвэрлэхийг хориглодог тул та өөрөө цэвэрлэлгүй мэргэжлийн хүнд хандахыг зөвлөе.

Мөнгө

Мөнгөн эдлэл амархан өнгөө алддаг. Гялалзсан байдлыг эргүүлэн авчрахын тулд цэмбэ, хоргойны
өөдсөөр арчиж өнгөлдөг. Зориулалтын өнгөлөгч бодис байдаг ч зарим чимэглэлд тохирдоггүй тул
мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.

Алт
Маш хурдан өнгө алдан бүдгэрч, өнгөр тогтодог. Савантай бүлээн усанд хийж шүдний сойзоор цэвэрлэнэ.
Хэрвээ өнгө орохгүй байвал алт өнгөлөгч зориулалтын бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.

Сувд

Сувд өөрөө чамин хээнцэр байдлыг илтгэдэг тул түүндээ тохирох арчилгаа шаарддаг. Сувс нь бөөрийнхий
тул хэзээ ч халтартдаггүй харин торгомсог утас нь амархан бохирддог. Тиймээс сувдан зүүлтийг гурван
жилд нэг удаа утсыг нь шинэчилж байх хэрэгтэй. Үүний тулд танд мэргэжлийн хүний туслалцаа зайлшгүй
хэрэгтэй болно.

Цагаан алт
Цагаан алт нь бат бөх, чанартай тул арчилгаа шаарддаггүй. Тиймээс савантай халуун ус эсвэл алт
цэвэрлэгч зориулалтын бодис байхад л хангалттай.
Эмээ нарын эртний арга
Мөнгө, алтан эдлэлийг /гоёлын зүү, хүзүүний зүүлт, бөгж/ кальц агуулсан техникийн содоор цэвэрлэдэг.
Хагас литр усанд нэг халбага /хүнсний/ сод хийж уусгана. Шилэн эсвэл пааландсан аяганд цэвэрлэх гэж буй
зүйлээ хийгээд дээрээс нь халуун бэлдмэлээ хийнэ. Хэсэг хугацааны дараа эдлэлээ гаргаж илгэний өөдсөөр
арчина.

Алтан эдлэлийг өнгөлөхдөө 15-20 минут савантай усанд байлгаад сойзоор угаана. Алтан гинжийг тагтай
шилэнд хийгээд дээрээс нь савантай усмалаа хийж таглаад таван минутын турш сайтар сэгсэрнэ. Гинжээ
гаргаад ноосон даавуун дээр тавьж усыг шингээж авна. Харин үрж, татаж арчиж болохгүй.
Мөнгөн эдлэлийг өнгөлөхдөө хүүхдийн саван, цагаан шохойны бэлдмэлийг ашиглана. Савангаа усанд
уусгаад халаана. Халаах зуураа шохойгоо хийж зуурмаг бэлдэнэ. Бэлэн болсон бэлдмэлийг эдлэлдээ /бөгж,
бугуйвч, энгэрийн зүүлт/ түрхээд зөөлөн даавуугаар сайтар өнгөлнө. Дараа нь цэвэрхэн үслэг бөс, ноосон,
хилэн даавуугаар арчина.

Пойлоосон чимэглэлийг шүдний оогоор цэвэрлэдэг. Оогоо түрхээд сайтар үрж, усаар зайлсаны дараа
хаттал нь ноосон эсвэл хоргойгоор арчина. Пойлоос нь төмөр, зэс, диц, цайрын хайлш тул энэ бүхэнд
тэсвэртэй байдаг.

З
ааны яс, хув, шүрэн эдлэлийг савантай халуун усаар угааж хаттал нь арчина. Хэрвээ зааны ясан эдлэл
харлаж, толбо үүссэн бол 10 минут хлорын сулхан уусмалд хийгээд дараа нь цэвэр усанд сайтар угааж,
үслэг бөс даавуугаар арчина.
/Ням гариг/
www.mongolianworld.com