www.mongolianworld.com




Б.Цэнддоо:
Хоёр тайзны хооронд
--------------------------------------------------------------------------------
Нийтэлсэн: 2008-05-01 10:17:33
-Чи санаж байна уу? Тэр жил манай улс чинь Азийн бар болно гээд байсан яасан юм бол оо?
-Больчихоод оронд нь “Азийн чоно” болсон юм дуулдах шиг боллоо Нарлаж суусан хєгшдийн яриа
Нэг.Наргиантай эхлэл
Vгийн утга их єєр болж байна аа. Урьд чинь хараасан, зvхсэн, хангинаж загнасан vг л аймаар сонсогддог
байсан сан. Харин одоо хайрласан, ачилсан vг нь ар нуруу руу хvйт даалгаад байх боллоо. Энэ улс
тєрєєс л болж байгаа хэрэг. Хэн нэгэн улстєрч “Би ард тvмэн та нартаа хайртай” гэж ярихыг сонсохлоор
юуны тvрvvнд “За даа хийцлvvлж л таарлаа даа” гэсэн шvv юм санаанд ороод “Бид энvvнд ямар гэм хийсэн
юм болоод ингэж дайсагнадаг байна аа” хэмээн гоморхол тєрєх болж. Бидний урьд ємнєх тєрєлдєє
зовоож, бvvрлэж байсан улс маань эргэж тєрдєг нь энэ юм ч болов уу гэсэн мухар сvсгийн юм ч санаанд
орж байх шиг. Урьд хvмvvс єшєєгєє авна гэж айлгадаг байсан бол одоо ачийг нь хариулна гэж айлгадаг
болж. Тэр жил єнєє Тэрдорж гуай “Би єдий зэрэгтэй болгосон ард тvмнийхээ ачийг заавал хариулна”
гэхэд нь сэрдхийх ухаан бидэнд байсангvй л дээ. Тэгсэн чинь мань эр орондоо унтах завгvй гvрдийж
байгаад олон сайхан хуулийг минь яг л хурга шиг засаад, хєнгєлєєд хаядаг байгаа. Хуц тавих хууль маань
ямар ч vржлийн чадваргvй эр хонь болчихлоо гэсэн vг. Мань эр єєрєє ярихдаа ард тvмнийхээ ачийг
хариулах гээд бэлгийн ажлыг умартан засаад байсан гэдэг байх аа. Аймаар нь, цаашдаа ард тvмнийхээ
ачийг хариулсаар байх болно гэж шантаажилсан байгаа юм даа.
Саяхан єєр нэг улстєрч ярьж байна. “Хуучин хийж байсан том даргынхаа суудалд эргэж очих шаардла
гатай байна. Би ард тvмнийхээ тєлєє маш их зvйл хийж чадаагvй vлдээсэн нь ингэх бодитой vндэслэл
болоод байгаа” гэхчилэн ярьжээ. Эрхбиш Бурхан харах байлгvй дээ л гэж бодох юм.
Олон олон ийм хvнээс ард олноо хамгаалахын тулд тєрєєс єршєєлийн зарлиг ч гаргамаар байна. Жишээ
нь, тэрний ард тvмэндээ тавьсан єрийг хvчингvй болгосугай гэхчилэнгийн заалттай. Зvгээр ч vгvй уг єрийг
тєлєх гэж оролдохыг хориглохгvй бол цаадуул чинь тєлнє гэж зvтгээд байж мэднэ гэдгийг бодмоор байна.
Зарим нь бvр санаатайгаар єр бий болгодог болж. Уул нь авлага бий болгомоор юм. Гэтэл тийм биш
байна. Нэг зохиолч ярьж байна. “Уншигч нартаа би зуун роман бичиж єгнє” гэж амласан тэрийг бичиж
хэвлvvлнэ гэж айлгав. Эргээд харахаар уншигчид нь бас тэр болгоныг авч уншина гэж амласан болж
таараад. Ингээд зориуд єрийн сvлжээ бий болгоод байна.
Хоёр.Жирийн vргэлжлэл
Бидний єнгєрсєн амьдралын vлэмж хэсэг нь хvний vнэт зvйлийг vгvйсгэсэн нийгэмтэй холбоотой.
Социализм нь хувь хvний сайн бvхнийг хураан нийгэмчилж, оронд нь ард тvмний сайн сайхан, нийгмийн
аз жаргал гэхчилэнгийн барьцгvй зvйлийг гаргаж тавьсан юм. Хувь хvн зовох ёстой, харин нийгэм жаргах
ёстой гэсэн vг л дээ. Ингэж ирэхээр хvн єєрєє юу ч биш, єт хорхой болон хувирна. Зєвхєн хувь хvн, гэр бvлд
байдаг аз жаргал хэмээх сайхан эрдэнэсийг булаан vгvйсгэдгээрээ социализм юу юунаас ч илvv харгис
зvйл байлаа. Энэхvv бурангуй нийгмийн vзэл сурталчдын гаргаж ирсэн кодексууд болох мєнєєх “Ард
тvмнийхээ тєлєє амьдрах (хvн єєрийнхєє тєлєє амьдардаг)”, “ухамсарт амьдралаа ард тvмэндээ
зориулах” (хэвийн эрvvл ухамсартай хvн амьдралаа єєртєє болон гэр бvлдээ зориулдаг тєрєлхийн
инстинкттэй), хувийн эрх ашгийг хаяад олон тvмний тєлєє явах (зєвхєн ярианы хэлэнд л байж болох
ойлголт), “эх орныхоо ачийг хариулах” (хариулснаар эсвэл хариулаагvйгээр тооцох ямар ч боломжгvй)
гэхчилэнгийн хуурмаг зvйлс єнєє ч оршин тогтносоор байна.
Vндэстэн дамнасан корпораци гэлээ гэгчээр хоёр єєр нийгмийн байгуулал дамнасан “оюуны vнэт
зvйл”-vvд.
Єнєєгийн дєчєєс дээш насныхны сэтгэл санаанд бат vлдсэн ийм хэллэг зомби маягтай оршин байгаа нь
бодитой. Нэг талаас улстєрчдийн ихэнхийн сэтгэлгээ хуучинсаг хэвээрээ байгаагийнх гэж ойлгож болно.
Нєгєє талаас нийгмийн сэтгэл зvйд хуучинсаг хуурмаг сурталчилгаа илvv зохимжтой байгаа нь харагдсан
байж болно. Гэхдээ л манай улс тєрийн vзэл суртлын ажил, нийгмийн сэтгэл зvй хоёр зєрчилдєєд байх
болжээ. Хvмvvс “нийгмийн сайн сайхан гэж барим тавим юм байхгvй, харин хувь хvн айл гэрийн аз
жаргал” гэж байдаг ба “Хувь хvний нулимс асгарч байгаа газар нийгмийн зол жаргал гэсэн ойлголт байх
аргагvй” гэдгийг мэдээд авчээ. Гайхалтай нь улс тєрийн акцууд харилцан хууралцсан сонин зохиомжтой
єрнєєд байх аж.
Сонгууль болохоор “ард тvмэн” нэр дэвшигчээс нэг их “мєрийн хєтєлбєр ба намтар” нэхнэ. “За даа,
намуудын мєрийн хєтєлбєрийг харьцуулан уншиж, нэр дэвшсэн хvний намтрыг судалж байгаад л хэнд
саналаа єгєхєє шийднэ” дээ гэхчилэн бvлтэрнэ. Vнэн хэрэгтээ хvний мєрийн хєтєлбєр уншиж суудаг сон
гогч нvдний гэм. Єгсєн хєтєлбєрийг нь нэг ч сєхєж харахгvй, дэрнийхээ ширгvv рvv шидчихнэ гэдгийг нэр
дэвшигч мэднэ. Гэхдээ “май та, миний хєтєлбєр ба намтартай сайн танилцаарай” гэж далдганана.
Улстєрчєєс мєрийн хєтєлбєр, намтар нэхээд л байгаа юм биш. Мєрийн хєтєлбєрийн дагалдах хэ
рэгслэлийг нэхээд байгаа юм. Дагалдах хэрэгслэл гэхээр шуудай гурил, мєнгє цаас мэтс нь юм аа.
Социализмын vед сайн ажил хийсэн хvнийг “Баярын бичиг ба vнэ бvхий зvйл”-ээр шагнадаг байв. Тєрийн
зvгээс баярын бичигтээ ач холбогдол єгнє. Харин иргэн хvнд vнэ бvхий зvйл л чухал байна. Учир нь тэнд
хятад халуун сав, vзэг гээд нvдний гэм болсон ховор сайхан зvйлс байдаг сан. Яг тvvн шиг бэлгээ аваад ир
гэхийн оронд “таны намтартай танилцмаар байна” гэдэг. “Надад юу єгєх гэж байна” гэхийг “ард тvмэндээ
юу бvтээх хєтєлбєртэй вэ” хэмээн орчуулдаг болжээ.
Улстєрч нь “Єєрийнхєє эрх ашгийг уландаа гишгэсэн ба сонгогч таны ашгийг л дээдэлсэн” гэхчилэн ярина.
єєрийнх нь тєлєє юу ч хийхгvй ба хэрэг дээрээ амиа бодсон туучий ємнє нь зогсож байгаа гэдгийг “ард тv
мэн” сайн л мэдэж байгаа. Сонгогч нь ч, нэр дэвшигч нь жvжиглээд л... Vзэгчийн танхимгvй, бие бие
рvvгээ харсан тайзан дээр бvх юм єрнєх ажгуу.
Нийгэм болон хувь хvний оюун санаа боломжийн хэрээр эрvvлжиж байна. Манайхан капитализмдаа
эргэж ороод хориод жил єнгєрлєє. Шинэ vеийн залуус улс тєрийг нэг хэсэг ойлгож ядаад байна. Нєгєє
хэсэг нь зvгээр луйвар юм байна гэж ойлгоод зарим нь шорон орон руу явахдаа тулаад байна. Зvгээр л
аминдаа хайртай гэдгээ нуулгvй яриад, улс тєр хийж єсч дэвших сонирхолтойгоо хэлээд, тэгэхдээ улсдаа
гай болохгvй, жирийн шударгаар зvтгэж, эцсийн дvндээ олон тvмэндээ хайрлагдсан сайхан зvтгэлтэн хvн
болж хvндлэгдэх мєрєєдлєє таниулаад явж болдоггvй юм уу. Ард тvмэнд хайр хэрэггvй, ард тvмэнд ач
хариулагч гэж хэрэггvй. Vр удмаа бєєцийлж єсгєх нь ангир шувууны ч хийдэг ажил. Хайрыг уухгvй, эх
орончийг идэхгvй. Ард тvмэнд ажил, мєнгє л хэрэгтэй. Vvнийг бид цємєєрєє л мэднэ. Нийгмийн аз жаргал
гэж байдаггvй. Хувь хvний зол заяа, єрх гэрийн сайн сайхан л гэж бий. Эхнэртэйгээ хэрvvлтэй байвал
дэлхийн энх тайван чамд хамаагvй, хvvхэд чинь єлсч байхад ДНБ-ий єсєлт танайд нялзахгvй, гутал барьж
байхад хорвоогийн уудам хvртээлгvй гэдгийг бид бас мэднэ.
Эсвэл энэ удаад ч дvvрч гэж vзээд дараагийн сонгуулиар л эрvvл саруул vзэж тарахаар шийддэг ч юм уу,
єнєє “За маргааш л ёстой жинхэнээсээ тамхиа хаяна даа” гэсэн бат итгэлтэйгээр амгалан нойрсдог
тамхичид шиг.
Гурав.Vлгэртэй тєгсгєл
Эртээ урьд цагт юм гэнэ. Ер нь хvмvvс баталгаагvй юмыг одоо цаг дээр хэзээ ч ярьдаггvй. Нэг бол єнгєрсєн
цаг дээр “эртээ урьд цагт” гэж ярина. Vvнийг vлгэр гэнэ. Эсвэл “Ирэх хэдэн жилд би тэгнэ” гэж ирээдvй цаг
дээр хэлнэ. Vvнийг мєрийн хєтєлбєр гэдэг. За энэ ч яахав, Нэг ангир гурван дэгдээхэйгээ дагуулаад эрт
урьд цагт явж байжээ. Юмны vнэ єссєнєєс ч юмуу, зах зээл дэх єт хорхойны эрэлт нийлvvлэлтийн
зохистой харьцаа алдагдсанаас ч юм уу, єлсч цангаад хоёр дэгдээхэйгээ хаднаас нисгэх болжээ.
Дэгдээхэйнvvд ч vvнийг мэдээд тус тусын “амиа хоохойлох” хєтєлбєрийг боловсруулсан байгаа юм.
Эхний дэгдээхэй
-Ээжээ би таныхаа ачийг хариулна
Хєєрхий дэгдээхэй vг сvггvй тvлхэгдэв.
Хоёр дахь дэгдээхэй мєрийн хєтєлбєрєє танилцуулах ээлж ирэв.
-Ээжээ би гэрлэх ч vгvй, vлдсэн амьдралаа тандаа зориулна
Аанай єд сєд нь хийссэн амьтан хавцал руу нисэв.
Хамгийн сvvлчийн дэгдээхэй
-Ээжээ хэрвээ би амьд vлдвэл vр удмаа л сайн єсгєнє. Єєр чадах юм надад алга гэжээ.
Сvvлчийн зулзагаа vлдээсэн гэнэ.
Надад хvн ярьсан vлгэр юм шvv. Тэрнээс биш ангираас єєрєєс нь дуулаагvй юм.
Б.Цэнддоо
Мэдээллийн эх сурвалж:

