"Хүнд заавал итгэж, шүтэж, дээдлэж явах бурхан байх ёстой бол тэр нь Миний Эх Орон-Монгол" Д.Хишигдэлгэр
Мэдээ-Мэдээлэл
- МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН
ГЭРЭЭГ СОЁРХОН БАТАЛЛАА
- БРИТНИ ХVVХДVVД ДЭЭРЭЭ ОЧИХ
ЭРХГVЙ
- ХОЁР МИИЛИМЕТРЭЭС НИМГЭН
НОУТБУК
- Америкийн Колумбус-Т ХАМГИЙН
УРТ МОГОЙ БИЙ
- АНУ-ЫН ЭНЭТХЭГ-АМЕРИК
ГАРАЛТАЙ АНХНЫ МУЖИЙН
ЗАХИРАГЧ
- ХОВДОД ҮЛ МЭДЭГДЭХ ХУРЦ ГЭРЭЛ
ХОРОМХОН ЗУУР ЄНГЄРСЄН
дэлгэрэнгүй Сэтгэгдлээ нэмэх (0)
Даяар Монгол Сонинын Мэдээллийн Булан
|
МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
"Mongolianworld"-ын мэндэлсэн өдөр асуй ...



Хонож, єнждєг хол ойрын хамаатнууд буюу хєдєєгийнхєн хотод
--------------------------------------------------------------------------------
Нийтэлсэн: 2008-04-19 14:36:44 , Мэдээний дугаар: #99323 Цаг төр
Намайг багад манайх гэж айл ёстой л бум бужигнаж, тvм тvжигнэсэн "их хєлийн газар" байлаа. Хєдєє гадаанаас байнгын гийчинтэй. Аавын хамаатан, ээжийн
vеэл, за тэгээд хєдєє сумаас аймгийн тєвд семинарт ирсэн хvмvvс, бас дээр нь vе vе эмчлvvлэхээр ирээд хэвтчихдэг хамаатны ах, эгч. Манайх гэдэг айл зочид
буудал уу, тvр хоноглох байр уу? Аль нь ч мэдэгдэхээ болих vе олон. Бас болоогvй ээ, хєдєєний хамаатны хоёр ч хvvхэд манайд суудаг байлаа. Бидэнтэй нийлээд
аав ээж хоёр маань зургаан хvvхэд тэжээдэг байсан гээд бод доо.
Хvvхэд байсан болохоор тийм л байх ёстой юм шиг нэг их тоодоггvй байж. Гэхдээ хааяа уур хvрэх vе гарна аа. Хєдєє сумаас семинарт ирсэн зочид оройхон хэрд
шил юмаа задалцгааж, найрлаж эхэлнэ. Ээж гал тогоо, зочны єрєєний хооронд хоол цай гээд тvмэн завгvй vйлчилнэ. Намайг бас яаж зvгээр байлгах вэ,
дайчилна. Огт хамаатан биш мєртлєє л хэзээний манай ам бvлийн гишvvн шиг болчихсон хvмvvс ч цєєнгvй.
Хvvхдээ конкурсэд оруулахаар, жолоонд бvртгvvлэхээр, тэр ч байтугай танайд суулгана гээд дагуулаад ирэх нь бий. Жаахан том болж, ахлах ангид орсон хойноо
"Манайх зочид буудал юм уу" гэж хааяа уурладаг боллоо.
Яагаад тэр vед аав, ээж хоёр юм хэлдэггvй байсан юм бол гэж би одоо гайхдаг. Тэд маань тєсвийн байгууллагын жирийн л албан хаагчид. Бусдаас илvv
дутуудаа тэгж олныг угтаж vдэж, ундалж цайлаад байдаггvй байсан байх. Бусдад хvн ёсоор хvндэтгэл vзvvлэх, хvн чанартай байх гэдэг хэтэрхий зочломтгой
зангаас нь болсон ч байж мэдэх юм. Манайх тэндээс нvvж, єєр аймагт шилжсэнээр энэ явдал арай гэж эцэс болсон доо.
Хамгийн сонирхолтой нь ийм проблем ганцхан манай гэрт ч тохиолддог юм биш, тєв суурин газар маш их байдаг юм билээ. Ялангуяа нийслэлд хамгийн
тvгээмэл. Монголчууд бид нэг нэгэндээ юм хэлж чаддаггvй, тун ч нэрэлхvv хvмvvс. Бусад хvн юу гэх бол гэж айхавтар их эмзэглэнэ. Ирсэн зочдоо аль болох дайлж
цайлаад эрвийх дэрвийхээрээ ая тухтай байлгахыг бодно. Гэхдээ хэзээ ч "Та нар манайд дараа болж байна" гэж хэлдэггvй, хэд хоног гэрт нь байхыг ч асууж
зvрхэлдэггvй. Яагаад гэвэл тэр хvнд эвгvй сэтгэгдэл тєрvvлж, хєєснєєс ялгаагvй гэж vздэг учраас тэр.
Харин єнєєдрийг хvртэл энэ сэдвээр бидний хэн нь ч ам нээж ярьдаггvй, ярихыг ч хvсэхгvй явсаар ирсэн. Нэг ёсондоо хаалттай сэдэв гэж болно. Хvмvvс
хоорондоо ойлголцохгvй нэг шалтгаан магадгvй энэ болж, ярихгvй, хєндєхгvй битvv байсан энэ сэдэв ах дvv, амраг садныг тvнжин хагаруулдаг, дахин уулзах
нvvргvй болгодог яахын аргагvй тєвєгтэй асуудал болоод байна. Тэгвэл бид энэ удаа хавтасны сэдвээ яг энэ асуудлаар хєндєх юм. Хvмvvст тохиолддог энгийн
зvйлийг, маш олон гэр бvлд ялангуяа нийслэлчvvдэд илvvтэй тулгардаг асуудал учраас олон хvний зовлонг хуваалцана байх аа гэж vзэж байна.
Хотод хоноцгvй айл байдаггvй
"Хотод хоноцгvй айл байдаггvй" гэж нэг нєхєр маань хошигнов. Монгол Улсын хvн амын тал шахам хувь нь тєвлєрсєн их хотод нээрээ л хол ойрын гийчдийн
цуваа огт тасардаггvй. Ирж л байдаг, буцаж л байдаг. Биеэ эмчлvvлэхээр, наймаа хийхээр, дэлгvvртээ бараа татахаар, хvvхдээ сургуульд оруулахаар, мэргэжил
дээшлvvлэх курст суухаар гэхчлэн Улаанбаатарыг зvглэх шалтаг ч мундахгvй. Тэр болгондоо танил тал, найз нєхєд, хамаатан саднаа л барааддаг. Хотод
хамаатан садангvй хєдєєний хvн ч бараг байдаггvй байх. Тэдний охин тэр, хамар хашаанд байсан, тэрний тэр, холын хамаатан, сайн яривал садан тєрєл гэсээр
мэдэхгvй шахам айлынхаа хаалгыг цохих ч энvvхэнд. Та асуугаад vзээрэй, хєдєєнєєс ирээд зочид буудалд байрлаж байгаа хvн ер нь л ховор байгаа вий.
Хєдєєнєєс хотод ирэгсдийг хэд хэд ангилж болно.
Нэгдvгээрт их, дээд сургуульд шинээр элсэж байгаа болон суралцаж байгаа оюутан.
Дараагийнх нь эмчилгээ хийлгэхээр хот бараадаж ирсэн таны хамаатан. Хvндэтгэж vзэх шалтгаантай боловч таны тав тухыг нэг хэсэгтээ л алдуулдаг гэмгvй зочид.
Гуравдугаарт, мэргэжил дээшлvvлэх курст суухаар, эсвэл хэд хоногийн сургалт семинарт хамрагдахаар ирсэн гийчин.
Хамгийн сvvлийн ангилалд хот хєдєєгийн хооронд наймаа хийдэг, эсвэл ачаа бараа зєєдєг их, бага гарын бизнесмэн нєхдvvд багтана.
Охиноо танайд энэ жил суулгана аа
Шуудайтай хонины мах, айраг цагаан идээ барьж ирсэн зочноо хотынхон мэдээж муухай аашлаад явуулж зvрхэлдэггvй. Охиноо дагуулж ирсэн хижээл эр маань
хол ойрын сонин дуулгаж, хатуу юмаа задалж, оройжин хууч хєєрнє. Охиноо ямар сургуульд оруулах гэж байгаагаа, ямар ажлаар хотод ирснээ яриан завсраа
сэм хавчуулаад амжина. Маргааш нь хамаг юмаа хєглєрvvлж орхиод гадуур ажилтай гээд яваад єгдєг. Нєгєєдєр нь ч гэсэн зах хоршоогоор юм цуглууллаа гэсээр
оройхон л орж ирнэ. Тэпж тэгж хэд хоносны дараа "За, ах нь буцах аяа бодох уу даа, энэ муу бор охиноо энэ жил танайд суулгана аа. Намар идэшний мах
явуулна" хэмээн гэнэтхэн пал хийтэл хэлж орхино. Гэрийн эзэн хамаатан болохоор юу ч хэлж vл чадна. Эхнэр нь дурамжхан байх ч нєхєр лvvгээ хяламхийхээс
цаашгvй. Нэг иймэрхvv байдлаар л тулгалт, ах дvv хамаатан гэсэн ацан шалаанаас болоод огт танихгvй хvнээр гэртээ бvл нэмж, гадны хvнтэй хамт амьдрах
болчихдог нь одоо бодоход сонин шvv.
За тэгээд, оюутан гэртээ суулгасан эхний єдрєєс эхлээд л асуудал ундарна даа. "Ядаж л 00-д аятайхан бие засчихгvй юм" гэж эхнэр нь vглэнэ. Миний нvvр гарын
алчуураар биеэ арччихаж гэж охин нь урваганана. Гэрийн ажилд хааяа нэг тусалчихгvй, зочид буудалд байгаа юм шиг л байх юм гэсэн явган хэрvvл байнга
гарна. Хєдєєнєєс анх ирсэн хvvхэд ядаж л ойр зуурын цахилгаан хэрэгсэл ажиллуулж мэдэхгvй, хотын айлын амьдралын хэв маяг, хотжих процесстой бvр эхнээс
нь танилцах хэрэгтэй болдог. Гутлаа vvдэнд нь тайлаад айлд ордог юм гэдгийг, олон хvний дунд хамаагvй чанга ярьдаггvйг, бусдын зvйлд зєвшєєрєлгvй гар
хvрдэггvйг, хотын орчин хєдєєнийхєєс эрс єєр юм гэдэгт тэд бага багаар суралцаж эхэлдэг. Мэдээж оюутан болж vзэж байгаа чинь архи ууна, алдаа гаргана,
ямар нэгэн байдлаар олуулаа дарвиж шоудна. Юун айлын шал угаах, хоол хийхтэй манатай. Vvнээсээ болоод хотын хамаатан ах эгчтэйгээ зєрчил vvсгэдэг. Арай
гэж хавар дуусгаад ирэх жил нєгєє айлдаа дахиж ирэхгvй. Оюутны байранд орохын тvvс болно.
Анзаарч байхад ихэвчлэн нэгдvгээр курсийн оюутнууд хамаатныхаа айлд суудаг юм билээ. Яагаад гэвэл эхний жил айлд байх нь илvv дээр ч байдаг байх. Тэгээд
ч хот газар хэцvv, харж хандах хvнтэй, айлд байсан нь хамаагvй дээр гэж хєдєє суугаа аав ээж нь хэлж, захидаг. Харин оюутан болж ирж байгаа хvvхдvvд нэг,
эсвэл хоёроос дээш жил айлд байдаггvй нь судалгаанаас харагдаж байна.
Сарнай 28 настай:
- "Хєдєєний хамаатны маань нэг охин ноднин оюутан болж, аав нь над дээр дагуулаад ирдэг юм. Шинэ байранд ороод удаагvй байсныг ч хэлэх vv, гэртээ цєєхvvл
болохоор надад татгалзаад байх шалтаг байсангvй. Харин ч ханьтай, эмэгтэй хvvхэд орой харихад халуун хоолтой байх нь гэж баярлах нь халаг байсныг яана.
Гэтэл миний бодсоноос эсрэгээр юм болов. Єнєєх охин маань хоол ч хийж чаддаггvй, бас дээр нь нэлээнээр барахгvй хэнэггvй, хоол плиткан дээр тавиад
мартчихдаг /энэ явдал нь бvр нэг биш, хэд хэдэн удаа давтагдсан гээд бод доо/, нvvрээ будаж байгаа нь энэ гээд хамаг хувцсаа хєглєрvvлж, хэдэн цагаар ч
хамаагvй толины урд суудаг, гэрийн ажилд туслалцах нь бvv хэл, гар хvрдэг ч vгvй, ерєєсєє л зочид буудалд байгаа хvн шиг л байх болов. Эхэндээ тэвчиж байсан ч
сvvлдээ яаж зvгээр байх вэ. Vглэдэг, загнадаг боллоо. Байх байхгvйд гадны хvн дагуулж ирж, vе vе гэртээ хонохгvй алга болчихно. Зарим vед хаалга цоожлохоо
мартаад онгорхой орхиод явчихсан байдаг байлаа. Энэ мэтээс болоод "Ирэх жил чамайг би гэртээ суулгаж чадахгvй" гээд хавар явахад нь хэлж билээ. Аав
ээждээ очоод юу ч гэж ярьсан юм, одоо тэднийхэн утсаар ч ярьдаггvй, огт сураггvй аж тєрдєг хамаатнууд болсон доо" гэсэн юм.
Насандэлгэр 35 настай:
- Гэртээ гадны хvн байлгах хэцvv юм билээ. Хамгийн их дургvй хvрсэн зvйл гэвэл "Олгой хагаравч тогоондоо" гэгчээр гэр бvлийн дотоод асуудлыг хамаатнуудад
маань яриад явсан байгаа юм. Ахын минь хvvхэд гэж, нєхрєєсєє нууж хэдэн тєгрєг хvртэл єгч, аль болох л ая тухтай байлгах гэж хэрэндээ л хичээсэн. Тvvний
ярьсан элдэв янзын хов жив нь нєхрийн маань чихэнд хvрч, тэрнээс болж нєхєртэйгээ муудалцахад хvрсэн.
Айл гэрт єчнєєн л асуудал гарна шvv дээ. Хааяа нэг нєхєр халамцуу ирэх vе гарч л таарна, хэрvvл хийж л таарна. Ямар гэртээ тагнуул байна гэж бодож, хvний гэрт
байгаа юм шиг амьдрах юм биш. Оюутан дvvгээс минь болж их ч хэрэг мандсан даа. Гэртээ хvн суулгана гэхээс одоо толгойтой vс босдог юм. Одоо хvvхдээ
танайд байлгая гэсэн хамаатнууд ирэхээр "Vгvй" гээд тvс тас хэлчихдэг болсон. Их л удаж намайг хvн муутай л гэцгээнэ биз. Ямар ч гэсэн хожим ах дvv нар
дамжсан хов живд хутгалдаж байснаас л дээр".
Хvний эрхэнд жаргахаар єєрийн эрхэнд зов
Ер нь айлд байна гэдэг, хэн нэгэнд дараа болж амьдарна гэдэг яавч сайхан зvйл биш. Гэрийн эзэгтэй дуртай дургvй хаалга тайлж єгч, дурамжхан гэгч нь хоол
аягалж, бас ил далд дургvйцлээ илэрхийлсээр байхад тvvнийг нь тэвчиж амьдрах хэцvv. Гэртээ гадны хvн байлгах нь айлд хэцvv байдаг бол, айлын ая харж
амьдрах нь оюутанд ч бас сайхан байдаггvй бололтой. Тийм ч болоод оюутнууд нэг, хоёроос илvv жил айлд сууж тэвчдэггvй аж. Айлд байх уг нь олон давуу
талтай гэнэ. Оюутны байрны тєлбєрєєс нэгд чєлєєлєгдєнє, айлд байгаа болохоор хоол хvнсэндээ мєнгє зарахгvй. Бас мєнгєгvй болсон vедээ ах эгчийн аль
нэгнээс нь зээлээд эсвэл гуйгаад авчихна. Бас хичээл номоо тухтай хийх нєхцєл боломжтой. Гэхдээ айлд байх хэцvv гэж судалгаанд оролцсон олонх оюутан
хариулсан юм. Хvний эрхэнд жаргахаар єєрийн эрхэнд зов гэж ёстой vнэн vг гэцгээв. Учир нь айлд ямар ч эрх чєлєєгvй, хавчигдмал байдаг гэнэ. Гэдэс цатгалан,
санаа зовох зvйлгvй байдаг ч айлын ая царайчилж, гэрийнх нь хамаг ажлыг хийж, бас дээр нь тэдний сэтгэлд нийцvvлж биеэ авч явах нь хэцvv байдаг гэцгээсэн
юм. Оюутны байранд мєнгє тєгрєг, хоол ундаар дутуу гучуу байдаг ч илvv эрх чєлєєтэй, дуртай цагтаа гадуур найзуудтайгаа зугаалж, хvссэн vедээ гэрийн бараа
харж болдог хэмээн тэд ярилаа.
Тиймээс хоёр гурав, дєрєвдvгээр курсийн архаг оюутнууд оюутны байр эсвэл хэд гурваараа нийлж, айлын хажуу єрєє тvрээслэхийг илvvд vздэг ажээ. Залуу
хvvхдvvд нийгэмших нь ч хурдан байдаг бололтой. Нэгдvгээр курсдээ улаан хацартай хєдєєний охин байсан бол тєгсєхдєє хотын охидоос дутахгvй хувцсаа
тохируулаад ємсчихдєг, гунхсан цагаан хvvхнvvд болсон байдаг шvv дээ. Хоттой танилцахаар анх ирж байсан, vеийнхээ залуустай хєл нийлvvлэх гэж тэвдэж
байсан єнєєх охин нэг л мэдэхэд орчиндоо дасан зохицож, хэзээний хотын хvн болчихдог. Одоо нэгэн оюутан охины яриаг танд хvргэе. Тэр хамаатныхаа ах
эгчийг гомдоочихно гээд нэрээ хэлэхээс татгалзсан юм.
"Би нэгдvгээр курсдээ айлд суудаг байсан. Манай аавын холын хамаатан л даа. Хотын цэмцгэр айлд амьдрах, хот газрын соёлтой танилцах, ємнє огт байгаагvй
орчинд хєл тавих гээд хєдєєнєєс анх ирж байгаа надад юм бvхэн сонин содон байлаа. Байгаа айлын маань хvмvvс тэтгэвэртээ суусан єндєр настнууд. Насаараа
хотод суурьшсан, Улаанбаатарын унаган иргэд. Санаанд нь нийцэж таарах юм тун ховор. Ямар ч ажил хийсэн таалагдана гэж ёстой vгvй. Тэднийд нэг жил
суухдаа харин гэрийн ажлыг хэнээс ч дутахгvй сайн хийдэг, бас сайхан амттай хоол хийж чаддаг болсон доо. Гэхдээ оройтож харьж болохгvй, нэг єдєр л
цэвэрлэгээ хийхгvй єнжвєл эгч маань уурлан тємпєн саваа хангинуулдаг, ах дуудаж байгаад загнана. Хааяа ангийнхантайгаа нийлээд гадуур явах vе гарна. Ах эгч
хоёроос айгаад тэр бvр явж чаддаггvй. Vерхдэг хєвгvvн маань ч гэсэн ааш муутай хоёр хєгшнєєс болоод ирж уулзаж чадахаа байчихсан. Эрх чєлєєгvй байна гэдэг
ямар хэцvvг тэгэхэд л мэдсэн юм. Дараа жил нь би аав ээжийнхээ vгнээс зєрж зvтгэсээр байгаад оюутны байранд суух болсон. Тэр айлдаа би одоо очдоггvй" гэж
ярив.
Тодорхойгvй зvйл ямар хэцvv юм бэ?
Ер нь аливаа зvйл тодорхойгvй байх тусмаа л хэцvv байдаг. Хэдэн найзууд нийлж дарвихаараа "Єнєє орой сууж жаахан шар айраг ууя" гэдэг. Хэн нь даах гэж
байгаа нь тодорхойгvй. Найз нь чамайг дайлъя гэвэл єєр хэрэг. Эсвэл би хоол авч єгье, та нар уух юмаа єєрсдєє даа гэвэл бас нэг єєр. Зарим хvн дундаас нь
хожоо гаргах ч гэдэг юм уу, ийм тодорхойгvй байдалд илvv дуртай ч юм шиг санагдах нь бий. Иргэншсэн оронд бол "Єнєє орой хамт ууж сууя" гэж нэгэндээ хэлбэл
хэнд ч ойлгомжтой, тэр хvн даана гэсэн vг. Харин манайд энэ ойлголт тун бvрхэг.
Дээхнэ vед тээврийн жолооч нар зам дагуух айл, айлын хоол буудаж явсаар хотын бараа хардаг байсныг та мэдэх vv? Одоогийнх шиг зам дагуу ийм олон цайны
газар тэр vед байсангvй. Тєв аймгийнхан харамч гэдэг яриа тэр vеэс л гарсан болов уу. Хот єргєжихийн хэрээр тэр айлууд ч гэсэн иргэншлийн "vнэр" авч, vнэгvй
єгдєг байсан хоолоо мєнгєєр худалддаг болсон юм. Орой хоолоо идэх гээд сууж байхад нь хэн нэгэн урилгагvй зочин байнга хоол буудаад байвал ямар байх вэ.
Яг vvнтэй адилхан бидний хэн маань ч гэсэн єєрийн орон гэртээ ямар нэгэн гадны хvнгvйгээр амар тайван амьдармаар байдаг. Гэтэл хамаатны ах чинь хvvхдээ
дагуулж ирээд танайд суулгана гээд дайраад байдаг. За суулгах боллоо, ах дvvсийн хvvхэд гээд хvлээн зєвшєєрлєє гэж бодъё. Ямар ч тодорхойгvй аман "гэрээ"
хийнэ. Аав нь "Намраас нэг идэшний юм явуулна аа" гээд л болоо. Мєнгє тєгрєг єгєх юм уу, vгvй юу бvv мэд. Гэрийн эзэн ч гэсэн "Vгvй" гэж хэлж чаддаггvй. Мєнгє
нэхэж бvр ч чадахгvй. Эхнээсээ "Танай хvvхдийг гэртээ суулгаж чадахгvй" гээд 1vс тас хэлчихвэл єєр хэрэг. Эсвэл "Танай хvvхэд манай энэ єрєєнд амьдарна, орой
тэдэн цагаас оройтохгvй ирэх ёстой, тусдаа хоолоо хийдэг баймаар байна. Хэн хэнийхээ тав тухыг бодож эхнээсээ сайн муугаа ярьчихъя" гэдэггvй. Анхнаасаа
ингэж илэн далангvй ярьж тохироогvйгээс болоод асуудал vvсдэг. Тэр ч байтугай хожим нь ах дvvстээ багтахааргvй жигтэйхэн хvний мєсгvй хvн болж хувирах вий.
Энэ бол хєдєєнєєс хотод ирж байгаа оюутан болгонд, мєн хєдєєний хvvхэд гэртээ суулгадаг айл болгонд тулгардаг бэрхшээл юм. Манайхан гvйцэд иргэншээгvй
учраас хоёрын хооронд юман дээр их ичдэг. Хvн чанартаа хэт уягдсанаас болж хожим нь єєрєє л хэцvv байдалд ордог. Яг энэ асуудлыг сєхєн тавихаар
"Монголчууд угийн зочломтгой, сайхан сэтгэлтэй хvмvvс. Ах дvvсээ хvртэл ад vз гэх нь vv" гэж захын хvн эгдvvцэж магадгvй л юм. Гэвч энэ бол зочломтгой зан
гэхээсээ илvv нийгэмшээгvйтэй л холбоотой асуудал. Нийгэм ямар нэгэн хэмжээгээр vйлчилгээ шаардаж байна. Энэ бол зvй тогтлоороо гарч ирж байгаа vзэгдэл.
Vvнийг харин бид л хурдасгах ёстой.
Ард тvмнээ гэдэг тєр засаг хэрэв байдаг бол vvнийг бодолцож vзэх ёстой. Гэтэл ийм байна уу, vгvй юу гэж огт сонирхдоггvй. Айл болгонд 10 мянган тєгрєг тарааж
єгч байхаар ийм асуудлыг ч болов шийддэг байгаасай. Тэгвэл мєн ч олон хvнийг баярлуулна даа. Барууны орнууд шиг оюутны том хотхоноо больё. Яагаад хотын
захад ч болов оюутнуудад зориулан жаахан газар єгч, шавар байшин ч болтугай босгон тvрээслvvлж болохгvй гэж. 1000 оюутны байр барих Тэж байгаа тухай
хоёр жилийн ємнєєс яригдаж, бараг л бариад эхэлчихсэн шахуу юм дуулдаад байсан. Гэтэ єнєєдєр энэ асуудал нам жим болсон. Энэ тухай Монголын оюутны
холбооныхноос асуувал санхvvжилт нь хаашаа ч юм алга болчихсон гэсэн гэж хариулсан юм.
Монгол Улс 120-иод мянган оюутантай гэдэг. Тэдний 20 хvрэхгvй хувь нь л оюутны байранд амьдардаг гэсэн судалгаа бий. Тэгвэл vлдсэн нь хаачдаг вэ? Ах дvv
хамаатан, эсвэл айлын хажуу єрєєнд толгой хоргоддог байх нь. Нэлээд дээхнэ нэг дугаартаа бид халаасны єрєєний амьдралын тухай дэлгэрэнгvй єгvvлж
байсныг та санаж байна уу. Нийслэлийн хэчнээн айл хамаатны гэх оюутантай аж тєрдєг нь эндээс харагдаж байгаа байх аа.
Зєвхєн гэр бvлээрээ амьдрах юмсан
Зочдын хєл тасардаггvйгээс болж залхсан нэг нєхєр "Зєвхєн авгай хvvхэдтэйгээ єєрийн орон гэртээ тааваараа амьдарч vзэх юмсан" гэж хэлж байхыг сонсож
билээ. Vнэхээр аргаа барсан хvний vг байгаа биз?
Ямар айл ингэж их зочны хєлд дарагддаг юм бол гэж судалж vзвэл хотын унаган иргэд, эсвэл олон жил нийслэлд амьдарч байгаа айлд хєдєєний гийчин ирэх
нь ховор аж. Яагаад гэвэл аав ээж нь нутгаасаа аль эрт гарсан, эсвэл насаараа хотын иргэн явсан тэдэнд хєдєєний хамаатан цєєн гэнэ. Байсан ч цагийн эрхээр
хєндийрцгєєсєн тєдийгvй, холбоо тасраад удсан байдаг. Харин нутгаасаа гараад тєдий л удаагvй 10-15 жил, тvvнээс доош жил болж байгаа хvмvvсийн хувьд
хєдєєний хамаатан олонтой байдаг аж. Олон хамаатантай байхын хэцvvг хамгийн их мэдэрч яваа нэгэн эртэй одоо таныг уулзуулъя. Тvvнийг Б.Талгат гэдэг.
Тэрбээр Баян-Єлгийгєєс шилжин ирж хотын иргэн болоод 12 жил болж байгаа бєгєєд нэгэн хувийн байгууллагад алба хашдаг. Эхнэр гурван хvvхэдтэйгээ
амьдардаг гэнэ.
-Хєдєєнєєс байнга зочинтой байх хэцvv биз?
-Єє, тэгэлгvй яахав. Наад асуудал чинь хамгийн тєвєгтэй. Саяхан эхнэр минь нярайлсан болохоор сvvлийн vед арай гайгvй байна. Би эхээс зургуул. Эхнэр минь
13-уулаа. Эхнэр бид хоёрын хамаатан ах дvv нар бvгд Баян-Єлгийд нутагтаа байдаг юм.Тийм болохоор хамаатнууд байнга ирнэ.
-Оюутан гэртээ суулгадаг уу?
- Манай ахын нэг хvvхэд хоёр жил манайд байсан. Гурав дахь жилээсээ больсон доо. Хvvхэд гэртээ байлгах дэмий юм билээ. Зочид буудалд байгаа шиг
єєриймсєг биш, хvнийрхvv ханддаг. Нутагтаа амралтаараа очоод ах дvv нарт янз бvрийн юм ярьдаг. Ах архи ууж ирсэн ч гэдэг юм уу, муу талаас нь хэлдэг.
Эхнэрийн эгчийн хvvхэд л дээ. Мэдээж зэмлэх vе гарна. Тэр орны ажилд туслаад єєриймсєг байгаач" гэж хэлж байсан. Тэгсэн чинь аав ээждээ юу гээд ч
хэлчихсэн юм, "Дараа жил би энэ айлд байхгvй гэсэн" байна лээ. Аав ээжтэй нь ямар нvvр нvvрээ харж ярих биш, "Хотод очсон хvмvvс хvний мєсгvй болчихдог
гэсэн vнэн юм даа" гэж ярьж байсан гэсэн. Энэ мэтээс болоод асуудал vvснэ шvv дээ.
-Танайх орон сууцанд уу?
- Тийм ээ. Ємнє нь манайхыг гэp хороололд байхад хамаатнууд цєєхєн ирдэг байсан. Харин орон сууцанд орсноос хойш таних танихгvй хамаатан тасрахаа бvр
больсон шvv. Манайх гэр хороололд, автобусны буудлаас нэлээд зайтай байдаг байсан л даа. Хашаа салхинд нураад уначихдаг ч юм уу, амбаар сав янзлахаас
эхлээд ажил ихтэй. Тэгээд оюутан дvv нар луу утасдаж, ирж туслаач гэхэд хичээлтэй гээд ирдэггvй байсан. Урьж залаад ирдэггvй байсан хvмvvс одоо манайхаас
салахаа байсан. Намар манайд нэг удаа том, бага нийлсэн 17 хvн зулж унтсан гээд бод доо. Хичээл эхлэх vе л дээ. Оюутны байр хvvхдvvдээ авч эхлээгvй, ах дvv
нарын баахан оюутан хvvхдvvд аав ээжтэйгээ ирчихсэн байсан. Ер нь л манайхаас зочин тасрахгvй, зарим нь хоёр гурав хононо, зарим нь долоо хононо.
Оюутнаас гадна арилжаа наймаа, бизнес хийдэг хvмvvс ирнэ. Эрээн Бээжингээс наймаа зєєнє. Тэд нарын хувьд хот орноор олон явсан гэсэндээ хал багатай,
мєрєєрєє наймаандаа яваад дайрч ирж хоночихоод л яваад єгдєг. Хотын амьдрал ямар гэдгийг мэдэрдэг. Бас эмнэлэг бараадсан хvмvvс их ирдэг. Хамгийн
хvндрэлтэй гэмээр зочид тэд нар.
- Яагаад?
- Орон нутагт онош тодрохгvй байна гээд ирдэг. Хамгийн дээд тал нь манайд нэг хvн дєрвєн cap болсон. Хааяа нэг биеэ vзvvлэх гээд эмнэлгээр явахад ямар
байдаг билээ дээ. Бєєн оочер, дараалал. Vйлчилгээ авахад хэцvv. Тэгтэл хєдєєнєєс хvн ирээд дагуулаад явахад ямар байх нь ойлгомжтой. Хамаг ажлаа алдаад
єдєржин явна. Зарим бичиг баримт нь дутуу гээд их зовлонтой. Тэгж тэгж нэг эмнэлэгт хэвтvvлнэ. Эргэхгvй бол бас болохгvй. Тэд хотын амьдрал огт ойлгодоггvй.
Хаа байсан хол эмнэлэгт аваачна, єєрсдєє таксины мєнгєє ядаж тєлєхгvй. Хотын амьдралыг ерєєсєє ойлгодоггvй. Айлд хvндрэл учрууллаа ч гэж бас боддоггvй.
Хонины махтай ирдэг, тэрийгээ идэх хоолоо аваад ирсэн гэж боддог. Хєдєє байгаа шигээ л санадаг. Гэтэл энд ажил тєрєлтэй, завгvй хvмvvс ихэвчлэн байдаг.
Хєдєє ямар ажлын хариуцлага гэж байх биш. Эмчилгээ нь дуусаад явах болохоор нэг ирснийх гээд дэлгvvр хоршоо, vзвэрийн газраар дагуулж явах хэрэг гарна.
Нарантуулаар явна, хvн болгонд л бэлэг авна