1


2
Өмнөх мэдээлэлүүд
"Хүнд заавал итгэж, шүтэж, дээдлэж явах бурхан байх ёстой бол тэр нь Миний Эх Орон-Монгол" Д.Хишигдэлгэр  
Мэдээ-Мэдээлэл  
- МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН
ГЭРЭЭГ СОЁРХОН БАТАЛЛАА
- БРИТНИ ХVVХДVVД ДЭЭРЭЭ ОЧИХ
ЭРХГVЙ
- ХОЁР МИИЛИМЕТРЭЭС НИМГЭН
НОУТБУК
- Америкийн Колумбус-Т  ХАМГИЙН
УРТ МОГОЙ БИЙ
- АНУ-ЫН ЭНЭТХЭГ-АМЕРИК
ГАРАЛТАЙ АНХНЫ МУЖИЙН
ЗАХИРАГЧ
- ХОВДОД ҮЛ МЭДЭГДЭХ ХУРЦ ГЭРЭЛ
ХОРОМХОН ЗУУР ЄНГЄРСЄН
дэлгэрэнгүй Сэтгэгдлээ нэмэх (0)  
ЗОЧДЫН ТОО
Даяар Монгол Сонинын
Мэдээллийн Булан
Counter

Монгол шилдэг дуу, аяз, шүлэг найраглал
Яг Монголдоо байгаа мэт
Зогсолтгүй сонсоно Mongolianworld Music
МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
Chat Powered by Userplane

"Mongolianworld"-ын мэндэлсэн өдөр асуй ...

МОНГОЛ ЕРТӨНЦ
Зууны Шилдэг Зохиол
"Тунгалаг Тамир" Роман.
Чадраабалын Лодойдамба
www.mongolianworld.com
Hosting by Yahoo! Web Hosting

Монгол Улсын "Ашигт малтмалын тухай хуулийн єєрчлєлт"-ийг батлах гэж 3-р сарын 25-нд УИХ-ын ээлжит бус
чуулган хуралдсан боловч гишvvд санал зєрєлдєн тарлаа. МАХН, АН-ын дарга нар "49 : 51" гэсэн харьцаагаар
Монголын тал давуу эрхэдэлнэ гэж тохиролцсон єдрийг магтан шагшиж байсан нь саяхан. Гэтэл VШН, "Ашигт
малтмалын хуульд" нэмэлт єєрчлєлт оруулах ажлын дэд хэсгийн гишvvд зэрэг иргэний нийгмийн тєлєєлєл энэ
явуулдаг гадаадын компаниуд ч байх боломжтой хийгдсэн хууль болжээ" гэх. УИХ дахь АН-ын бvлэг "ард тvмний эрх
ашгийг хєндсєн ийм ноцтой асуудлыг хурдан шийдэж болохгvй" хэмээгээд завсарлага авлаа.

Энэ талаар эдийн засагч С.Авирмэд гуайгаас тодруулахад туйлын маапаантай болсон энэ хуулийн заалтыг
эсэргvvцэн Монгол Улсын Ерєнхийлєгч, УИХ-ын дарга, Ерєнхий сайд нарт хандан ажлын дэд хэсгийн гишvvдээс
илгээсэн ил захидлыг бидэнд єгсєн юм.. Уг захидлаас ишлэн оруулав.

Ашигт малтмалын тухай хуулийг ойлгомжгvй байлгах сонирхол байна
"...Яг vнэндээ 2006 онд хуулийг шинэчлэн найруулсан гэх боловч, 1997 оны хуулийн vзэл санааг єнєє хvртэл
єєрчлєгдєєгvй байна. Єнгєрсєн 10 гаруй жилийн хугацаанд 2001 оноос эхлэн хуулийг єєрчлєх гэсэн оролдлого хэд
хэдэн удаа хийгдсэн боловч, бvгд амжилтгvй болж байлаа. Ашигт малтмалын хуульд Монгол Улсын эрх ашгийг
хамгаалан тусгах гэсэн оролдлого бvхэн, Монгол улсын асар их баялгийг эзэмших гэсэн гадаад, дотоодын хэсэг
бvлгийн зохион байгуулалттай, улайрсан эсэргvvцэлтэй тулгарч байлаа. Энэ vйл ажиллагаанд УИХ-ын нэр бvхий
гишvvдээс гадна тєр засгийн єндєр албан тушаалтнууд, зєвхєн энэ vйл ажиллагааг эсэргvvцэх зорилготой зохион
байгуулагдсан гадаадын санхvvжилттэй тєрийн бус зарим байгууллагууд, манайд тусламж дэмжлэг vзvvлэх нэртэй
Монгол Улсад vйл ажиллагаа явуулдаг зарим олон улсын байгууллагууд, тэр ч байтугай Монгол Улсад суугаа зарим
гадаадын элчин сайдын яамдын дипломат ажилтнууд хvртэл оролцож байлаа, мєн одоо ч гэсэн эл байдал
vргэлжилсээр байна..."

Лицензийн наймаа буюу тєргvй Монгол
Гэтэл дутуу боловсруулсан гэгдэх энэ хуулийн балгаар "Ялангуяа 1990 оноос ємнє нєєц нь тогтоогдож, олборлоход
бэлтгэгдсэн ашигт малтмалын ордуудын хайгуулын болон ашиглалтын тусгай зєвшєєрєл гадаад, дотоодын
компаниудын наймааны vндэс болж байна. Vvний бодит жишээ бол зєвхєн 2007 онд нийт 1382 тусгай зєвшєєрлийг
авсан эзэд нь бусдын гарт дамжуулан шилжvvлсэн байна...". Цаашилбал "Монгол Улсын ємнє биеийн асар их нєєц
баялагтай нvvрсний ордууд болон зэсийн ордуудыг ашиглах нэрийдлээр манай улсын энэ хэсгийн баялгийг урагш нь
хэмжээ хязгааргvй зєєх бодлого хэрэгжиж эхлээд байна.

Vvний баримт нотолгоо бол Дорноговь аймгийн Замын-Vvд боомт байсаар атал, Оюутолгойгоос тvvхий эд зєєх
зорилгоор Гашуун сухайт, Ємнєговь аймгийн эрчим хvчний болон коксжих нvvрсийг зєєх зорилгоор Шивээ хvрэн,
Ховд аймгийн Хєшєєтийн нvvрсийг зєєх зорилгоор Бургастай боомт, БНХАУ-ын Монголтой залгаа нутгийн хил хvртэл
тємєр, засмал зам болон дэд бvтцийн барилга байгууламжуудыг байгуулсан бєгєєд манай улсын талаас эдгээр
хилийн боомт хvртэл засмал тємєр зам татах зураг тєсєл, тооцоо судалгаа нь нэгэнт бэлэн болж, одоо зєвхєн бvрэн
утгаар нь хэрэгжvvлэх л vлджээ... Тавантолгой, Нарийн сухайтын єндєр чанарын нvvрсийг хэдийнэ зєєгєєд
эхэлчихжээ."

Єєрєєр хэлбэл ашигт малтмалынхаа 51%-ийг монголчууд, 49%-ийг харийнханд єгнє, єгєхгvй гэж шийдэж ядсаар
байтал монголчууд хувь огт хvртэхгvй хоцорсоор сууна. "Хуулийн тодорхой заалтын дагуу Ашигт малтмалын эрэл
хайгуул, ашиглалтын лицензийг шилжvvлнэ гэх нэрийн дор Ашигт малтмалын ордыг худалдах явдал газар авлаа".
"Лицензийн наймаанд гаршсан, vндсэндээ энэ чиглэлээр дагнан ажилладаг "mining" тодотголтой "Майнинфо",
"Батумайнинг", "Тефисмайнинг", "Адамас майнинг" зэрэг олон компани бий.

Тусгай зєвшєєрлийн "хар зах"-ын наймаа далд, нууц байдлаар хийгддэг бєгєєд vvнийг бvртгэдэг, хянадаг
байгууллагууд єнгєрсєн жилvvдэд vvнийг vндсэндээ єєгшvvлсээр иржээ. Яагаад гэвэл, энэ том наймаанд манай єндєр
албан тушаалтай, эрх мэдэлтэй хvмvvс хутгалдсан байдаг".

Ашигт малтмалын хуулиа батлах гэсээр сvйрлээ
"Сvvлийн vеийн мэдээгээр ашигт малтмал олборлолтод єртсєн газрын гадаргуу 14 мянган гектар, зєвхєн сvvлийн 35
жилд, нvvрс, хайлуур жонш, зэсийн уурхай vйлдвэрvvдээр эвдэгдсэн хэвлийн хэмжээг эс тооцвол, зєвхєн алт
олборлолтоор эвдэгдсэн газрын хэвлийн хэмжээ 500 сая шоо метр болсон байна. Vvнээс тал илvv хувийг нь сvvлийн
арав гаруй жилд сvйтгэжээ". Єєрєєр хэлбэл ашигт малтмалын тухай хууль байгаа ч vйлчлэхгvй байгаагийн тод жишээ
энэ юм. Иймээс хуулийг єєрчлєх гэж сунжруулсаар байх нь тодорхой бvлэглэлд нэн ашигтай байна.

Оюутолгойн эрээний хуйвалдаанаар 350 саяыг хvvдийлэх гэж байсан гэмтнvvд
Захидалд цааш нь дурдахдаа: "Хєрєнгє оруулалтын гэрээг хийх Монгол Улсын Засгийн газар ба компанийн
тєлєєлєгчид 2006 оны сvvлчээс эхлэн хамтран нууц байдалд ажиллаж, 2007 оны эхээр гэрээний тєслийн Засгийн
газарт оруулснаар Оюутолгойн ордыг ашиглах гэрээний тєсєл нийтэд дэлгэгдэж шуугиан дэгдээсэн билээ. Хєрєнгє
оруулалтын гэрээг эрх зvйн хувьд, 2006 оны (энэ компанид зориулсан Монголын тєр 34 хvртэл хувийг эзэмших тухай
єєрчлєлтийг эс тооцвол vндсэндээ 1997 оны хууль хэвээр байсан) ашигт малтмалын тухай хууль, эдийн засгийн хувьд
орд ашиглах цогцолбор тєлєвлєгєє гээчид тулгуурлан, сvvлд мэдээлснээр ОУВС-ийн мэргэжилтнvvдийн зєвлєсний
дагуу гэрээний тєслийг хийсэн гэдэг.

Энэ гэрээний тухай бид дэлгэрэнгvй дvн шинжилгээ, дvгнэлтийг нэгэнт єгсєн учир, энд дахин нурших шаардлаггvй гэж
vзэж байна. Харин товчоор хэлбэл энэ гэрээ нь гадны компани ирээдvйн vйлдвэрийн 66%-ийг эзэмшсэнээр эрх
мэдлийн хувьд ч, эдийн засгийн vр ашгийн хувьд ч, ємчийн хувьд ч, менежментийн хувьд ч Монгол Улсын стратегийн
ач холбогдолтой энэ их баялгийг захиран зарцуулах эрхийг дангаар эзэмших нєхцєлийг бvрдvvлэх байлаа. Тvvнээс
гадна Монгол Улсын татварын хуулиудын заалтыг зєрчиж, элдэв хєнгєлєлт vзvvлэх, чєлєєлєх тухай урьдчилан
тохиролцсон нь Монгол Улсын эрх ашигт vнэхээр харшилж байсан юм.

Энэ ажлыг гардан удирдаж зохион байгуулсан тухайн vеийн Сангийн яамны тєрийн нарийн бичгийн дарга Ч.
Хvрэлбаатар, УИХ-ын, сайд асан Ц.Баяртсайхан нар Монгол улсын эрх ашигт нийцсэн vнэхээр сайн гэрээ болсон,
тvvнийг УИХ даруй баталж болох тухай ухуулга сурталчилгаа хийж байсан агаад єнєєг хvртэл Монгол Улсын эдийн
засгийн аюулгvй байдалд ноцтой хохирол учруулж болох байсан энэ vйлдлийнхээ талаар тайлбар хийж уучлалт
гуйгаагvйгээр барахгvй, гавьяа байгуулсан мэт ярьж хэлсээр УИХ-д нэр дэвших тухай мєрєєдєцгєєж байна"... Гэтэл
гэрээ байгуулахаас ч ємнє "эдгээр канадууд Монголын баялгийг эзэмшиж улмаар Хятадад худалдах гэрээ
хэлэлцээрийг бидний оролцоогvйгээр нэгэнт хийгээд эхэлжээ".

Оюутолгой Канадым ємч юм байна
"Монгол Улсад одоо мєрдєгдєж байгаа хуулийн дагуу Оюутолгойн орд нь Монгол Улсын тєрийн ємч гэж ойлгогдож
байна. Гэтэл гадаадын компаниуд манай тєрийн ємчийг єєр хоорондоо наймаалцдаг vйл ажиллагаа эхэлсээр
нилээд хугацаа єнгєрсєн бололтой. Ийнхvv Монгол Улсын ємчийг Айвенхоу нэртэй хэд хэдэн компани єєр хоорондоо
наймаалцаж, ашиг орлогыг нь хувааж эзэмших гэрээ хийжээ... Ємчийн эзэн Монгол Улс 34 хvртэл хувиа олж авах гэж
зовж байхад, Айвенхоугийн хоёр компани 20-30 хувийг тєвєггvй эзэмшиж, тохиролцож байна"...

Энд дурдсан ... баримтууд "Ашигт малтмалын тухай" 1997, 2006 оны хууль нь vндсэн хуулийн 6.1, 6.2 дугаар заалтыг
ноцтой зєрчсєн, Монгол Улсын vндэсний баялгийг vрэн таран болгож, хар захын наймааны хэрэгсэл болгоод
зогссонгvй, эдийн засгийн, экологийн аюулгvй байдалд ноц-той хохирол учруулах vндсэн нєхцєлийг бvрдvvлсэн учир
тvvнийг шинэчлэн хийх зайлшгvй шаардлага урган гарч ирж байгаа

Ажлын хэсгvvд юун дээр санал нэгдэв?
"Нэмэлт єєрчлєлт" гэх ойлголтын дор улс vндэсний язгуур эрх ашгийг харгалзсан нэн тэргvvнд єєрчлєх шаардлагатай
зvйлvvдийг эхний ээлжинд авч vзэхээр тохиролцсон юм. Энэ нь ашигт малтмалын ємчлєлийн тухай, стратегийн
ордын тухай тодорхойлолт, тєрийн эзэмшлийн буюу ард тvмэнд ноогдох хувь хэмжээний тухай, хєрєнгє оруулалтын
гэрээний хугацаа, лицензийг олгох, шилжvvлэх, цуцлах, нэгэнт олгосон лицензvvдийг цэгцлэх тухай зэрэг гол гол
асуудлын талаар тодорхой хэлэлцэж, нэг ойлголтод хvрч, хуульд нэмэлт єєрчлєлт оруулахаар тохиролцсон билээ.
Vнэндээ, стратегийн ордын тухай ойлголтыг арай тодруулж (гэхдээ энд ажлын дэд хэсгийн гишvvд нэг мєр
зєвшилцєлд хvрч) чадаагvй, стратегийн ордыг ашиглахад тєрийн эзэмшлийн хувь хэмжээ компанийн дvрмийн
сангийн 51 хувиас дээш байх, хєрєнгє оруулалтын гэрээг 15 жилээс дээш хугацаагаар хийхгvй байх, аливаа ердийн
ашигт малтмалыг ашиглахад монголчуудад ноогдох хувь хэмжээ 50 хувиас доошгvй байх, одоо ажиллаж байгаа
тєрийн ємчийн уурхайн vйлдвэрvvдийн тvvхий эдийн бааз, тvvний орчин тойронд тусгай зєвшєєрєл олгохгvй байх
зэрэг зvйлд ажлын дэд хэсгийн гишvvд vндсэндээ санал нэгдсэн юм.

Тєрийн тvшээдийн луйвар
Харин нэг хуулийн этгээд тусгай зєвшєєрлийг хэдэн арав, зуугаар нь авч, хав дарж, хар захын наймааны хэрэгслэл
болж байгаа vйлдлийг зогсоох талаар, лицензийн тооллого хийх, цэгцлэх, шаардлагатай бол цуцлах талаар бидний
оруулсан санал дэмжигдээгvй, дэмжигдэх ч vгvй гэдэг нь ойлгомжтой байв. Харамсалтай нь бидний зєвшилцєлд
хvрсэн хувилбар Засгийн газарт орохдоо хэн нэгний лоббигоор нилээд єєрчлєгдсєн байсан бєгєєд тэр хувилбар ч
хэлэлцэгдээгvй бололтой юм билээ. Харин vvний оронд гэнэт УИХ-ын гишvvн Дамиран, З.Энхболд, Т.Очирхvv, Мурат
нарын санаачилсан гэх хувилбарыг Засгийн газраар хэлэлцvvлэхээр "шургуулсан" байдаг.

Тэдний санаачилсан тєслийг 1 хоногийн дотор нэмж 14 УИХ-ын гишvvн дэмжсэн нь Монголын Парламентын тvvхэн
дэх хамгийн олон гишvvд санаачилсан гэгдэх рекордын тоонд орж магадгvй. Энэхvv тєсєлд бидний зєвшилцєлд
хvрсэн "тєрийн эзэмшлийн 51 хувийг" ор тас хасаад, "Стратегийн ач холбогдол бvхий ашигт малтмалын ордыг
Монгол Улсын Засгийн газар, хуулийн этгээд, иргэд, гадаадын хуулийн этгээдтэй хамтран ашиглавал гадаадын
компанийн хувь эзэмшлийн хэмжээ, дvрмийн сангийн 49%-иас дээшгvй байна" гэж єєрчилсєн нь єнгєц харвал нэг
юмны хоёр тал мэт харагдавч, vнэн хэрэгтээ маш ноцтой, жирийн игэдэд ноогдох хувь хэмжээг хязгаарлаж,
олигархуудын хувь хэмжээг нэмэгдvvлж болох, Оюутолгой ба Тавантолгойн ордыг ашиглах гэрээ хэлэлцээрийг хийхэд
зєвшилцєлд хvрч болохооргvй маргаан, будлиан vvсгэх, улмаар Ашигт малтмалын хуулийг vйлчлэх чадамжгvй болгох
хорон явуулга мєн гэж vзэж байна.

Учрыг тайлбарлая. Нєгєє vлдсэн 51% нь хэний эзэмшилд байгааг тодорхойгvй орхисон нь маргаан vvсгэх гол
нєхцєлийг бvрдvvлж байна. Элбэгдоржийн тайлбарласнаар бол монголчууд эзэмшинэ, монголын компаниуд
эзэмшинэ, монголын иргэд эзэмшинэ, монголын тєр эзэмших юм гэнэ. Тавантолгойн 14%-ийг нэгэн хуулийн этгээд
эзэмшихээр ярьж байснаа єнєєдєр 4% болж, баталгаажин єєрчлєгдєж байна. Хэрвээ энэ ордыг гадаадын
компанитай хамтран эзэмшинэ гэвэл тvvнд 49%-ийг єгєєд, "Ордын ченж" Сv.Батболд 30%-ийг аваад, Монголын ард
тvмэнд єчvvхэн хувь нь vлдэх эсэх нь эргэлзээтэй болж байна.

Бидний оруулсан хувилбараар бол Монголын ард тvмэн баталгаатай 51% буюу тал илvv хувь ноогдох ёстой, харин
vлдсэн 49 хvртэл хувь дээр нь гадаад, дотоодын ямар ч компани орох боломжтой гэсэн vг". "Эцэст нь тэмдэглэхэд,
Монгол Улсын язгуур эрх ашгийг хамгаалсан нэмэлт, єєрчлєлтийг энэ хуульд тусгая гэвэл ажлын дэд хэсгийн
зєвшилцсєн сана-лыг сонсохын сацуу, огт хэлэлцэгдээгvй, тухайлбал лицензийг цэгцлэх талаарх болон бусад
саналуудыг сонсож, хэлэлцэх шаардлагатай гэж vзэж байна. Хуулийн тєслийг хэлэлцэх явцдаа ил тод байх зарчмыг
удирдлага болгож:

• Энэ хуулийн тєслийг Байнгын хороо ба чуулганаар хэлэлцэх явцыг радио, телевизээр бvх орон даяар цацах,
• Ажлын дэд хэсгийн гишvvдийг Байнгын хороо, чуулганы хуралдаанд оруулж санал, бодлоо хэлэх боломж олгох,
• УИХ гишvvдийн саналыг хураахдаа ил тод, нэрээр нь хураах
• "Ашигт малтмалын хуулийг" хэлэлцэхэд ашиг сонирхлын зєрчилтэй (vндэслэлийг гаргасан) гэх хавсралтад заасан
нэр бvхий гишvvдийг хуулийн тєсєл хэлэлцvvлэхэд оролцуулахгvй байх зэрэг хvсэлтийг тавьж байна.

Ажлын дэд хэсгийн гишvvд
Дугаар 29

Мэдээллийн эх сурвалж: