1


2
Өмнөх мэдээлэлүүд
"Хүнд заавал итгэж, шүтэж, дээдлэж явах бурхан байх ёстой бол тэр нь Миний Эх Орон-Монгол" Д.Хишигдэлгэр  
Мэдээ-Мэдээлэл  
- МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН
ГЭРЭЭГ СОЁРХОН БАТАЛЛАА
- БРИТНИ ХVVХДVVД ДЭЭРЭЭ ОЧИХ
ЭРХГVЙ
- ХОЁР МИИЛИМЕТРЭЭС НИМГЭН
НОУТБУК
- Америкийн Колумбус-Т  ХАМГИЙН
УРТ МОГОЙ БИЙ
- АНУ-ЫН ЭНЭТХЭГ-АМЕРИК
ГАРАЛТАЙ АНХНЫ МУЖИЙН
ЗАХИРАГЧ
- ХОВДОД ҮЛ МЭДЭГДЭХ ХУРЦ ГЭРЭЛ
ХОРОМХОН ЗУУР ЄНГЄРСЄН
дэлгэрэнгүй Сэтгэгдлээ нэмэх (0)  
ЗОЧДЫН ТОО
Даяар Монгол Сонинын
Мэдээллийн Булан
Counter

Монгол шилдэг дуу, аяз, шүлэг найраглал
Яг Монголдоо байгаа мэт
Зогсолтгүй сонсоно Mongolianworld Music
МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
Chat Powered by Userplane

"Mongolianworld"-ын мэндэлсэн өдөр асуй ...

МОНГОЛ ЕРТӨНЦ
Зууны Шилдэг Зохиол
"Тунгалаг Тамир" Роман.
Чадраабалын Лодойдамба
www.mongolianworld.com
Hosting by Yahoo! Web Hosting
Толгой өвдөх 5 шалтгаан  

by Энхчимэг  
Ядаргаа, стресс нь толгойны өвчний хамгийн түгээмэл шалтгаан болдог. Бидний тэр бүр
анзаараад байдаггүй толгой өвдөх хэд хэдэн шалтгаан бий. Хэрэв таны толгой юунаас болсон нь
мэдэгдэхгүй өвдөөд байвал шалтгааныг нь тодруулахаас гадна толгойны өвчнөөс хэрхэн ангижрах
тал дээр анхаарлаа хандуулах нь чухал.

Үнэр
Хурц хараа бол яах аргагүй хүний давуу чанар байдаг бол харин хэт мэдрэмтгий, үнэрч хамар нь
зарим тохиолдолд бүр эсрэгээрээ сул тал болж хувирдаг. Учир нь, энэхүү онцгой “авьяас”-аасаа
болж илүү хэлмэгддэг гэнэ. Юу гэвэл, ийм хүмүүс үнэртэй ус, косметик, угаалгын нунтгаас болж
дотор нь муухайрч, толгой нь эргэж, өвддөг. Толгой зарим үед хэсэг зуур өвддөг бол заримдаа
бүтэн өдөржин өвдөх үе ч бий.

- Яагаад өвддөг юм бол?
-Хурц үнэр нь хамрын мэдрэлийн эсийг гэмтээснээс болж мэдрэлийн системийг хүчтэй цочроодог
байна. Цинциннатийн Анагаахын их сургуулийн эрдэмтэн Винсент Мартин, хамгийн таатай үнэр
илүү толгой өвтгөдөг болохыг нотолж байна.

- Яах хэрэгтэй вэ?
-Юуны түрүүнд хурц үнэртэй шампунь, саван, агааржуулагч, ариутгал угаалгын хэрэгслээс татгалз.
Энэ нь толгойны өвчинг намдаахад тустай төдийгүй бас арьсыг ч хамгаалж өгнө. Хурц үнэртүүлэгч
нь арьсанд маш сөрөг үйлчлэл үзүүлдэг. Хэрвээ ажил дээр хамтран ажилладаг хэн нэгэн хурц
үнэртэн хэрэглэдэг, түүнийг болиулах ямар ч боломжгүй бол толгойны өвчнөө намдаахын тулд
аспирин эсвэл ибупрофен ууж болно. Эдгээр эм нь зөвхөн толгойны өвдөлтийг намдаагаад
зогсохгүй, бас цочрол үүсгэгчид ч нөлөөлнө хэмээн Калифорнийн их сургуулийн толгойны өвчин
судлалын Төвийн доктор Эндрю Чарльз хэлж байна.

Цаг агаар  
- Атмосферын даралт болон агаарын хэмийн өөрчлөлт хэлбэлзэл, чийгшлийн хувь хэмжээний
нэмэгдэл, аянга цахилгаан, удаан хугацааны нарны дутагдал энэ бүгд бидний бие махбодь, сэтгэл
санаанд ихээхэн нөлөөлж байдаг. Цаг агаарын өөрчлөлтөд онцгой мэдрэмтгий хүмүүсийг эмч нар
“Хүн-барометр” гэж хүртэл нэрлэдэг.

- Яагаад?
- Цаг агаарын огцом өөрчлөлт нь бидний тархины ажиллагааны цахилгаан, химийн хэмнэл
ритмийг “будлиулж” орхидог. Үнэн хэрэгтээ, толгойны өвчний бараг тавин хувь нь зөвхөн энэ
шалтгаанаас үүдэлтэй хэмээн доктор Мартин нотолж байна.


- Яах хэрэгтэй вэ?
- Цаг агаарын мэдээг сайтар анхаар. Таагүй цаг агаартай үед өдөрт хоёр удаа 400 мг- аар
ибупрофена хэрэглэвэл сайн хэмээн Колумбын Их сургуулийн доктор Марк Грин зөвлөж байна.
Ийм “Икс” өдрийн өглөө нүдэндээ хүйтэн бигнүүр, компресс тавиарай.

Ээмэг
Ээмэг, хувцасны бачуу эмжээр, малгай, үсний боолт нь толгой өвдөх бас нэгэн шалтгаан болдог
байна.

- Яагаад?
Толгойн ясны эргэн тойрны групп булчингууд мэдрэлийн төгсгөлгүй байдаг тул ямар ч өвдөлт
мэдрэхгүй бөгөөд энэ хэсэгт зөвхөн холбоос эд эсүүд л байдаг гэж Томас Жеферсоны Их
сургуулийн толгойны өвчин судлалын Төвийн тэргүүн доктор Стивен Зильберштейн ярьж байна.
Үсээ багцлан боох үед хэт чангаахад толгойн эдгээр эд эсүүдэд гажилт үүсч, өвдөлт бий болдог.
Толгойны боолт, цагирагт ч бас адил. Эрдэмтэд бас толгойны арьс, хуйх нь багагүй мэдрэмтгий
тул түүний цочрол нь толгой өвтгөх нэг шалтгаан болдгийг анхааруулж байна.

Харин зарим эрдэмтэд болохоор бүр эсрэгээрээ, хэт мэдрэмтгий чихний арьс нь толгой өвдөхөд
хүргэдэг. Ялангуяа чихний цоолсон хэсгээс илүү өвдөлт мэдрэгддэг гэж үзэж байна.

- Яах хэрэгтэй вэ?
Бүх зүйл тун энгийн. Өвдөлт үүсгээд байгаа зүйлийг авчих. Ээмэг, бариу малгай, үсний боолт.
Үснийхээ боолтыг хэт чанга бус сулавтар боо. Хүнд ээмэг, гоёл чимэглэлийг зөвхөн баяр ёслолоор
эсвэл бүх л өдөржин зүүх шаардлагагүй үед л зүүж хэрэглэ.

Өлсөх
Эмч нар бүр эртнээс сануулсаар л ирсэн. Юу гэвэл, өлсгөлөн нь тийм ч сайн үр дүн өгөхгүй гэж.
Мэдээж, ходоодны шархтай үед хоолны дэгийг хангалттай урт хугацаанд барих шаардлагатай.
Харин түр зуур өлсөх нь багагүй хүндрэлийг тэр тусмаа толгойн өвдөлтийг үүсгэдэг.

- Яагаад?
Хэрвээ та удаан хугацаагаар юм идээгүй байгаа бол таны цусан дахь сахарын түвшин огцом
буурдаг. Энэ нь мэдрэлийн төгсгөлүүдийг цочроож, толгой өвтгөдөг. Одоогоор өвчин үүсэх
тодорхой явцыг судлаагүй байна.

- Яах хэрэгтэй вэ?
Цусан дахь сахарын түвшинг шоколад нэмэгдүүлдэг гэж бодож байна уу? Үгүй гэнэ. Эмч нар
хоосон ходоодонд зориулж амттан идэхийг зөвлөхгүй байна. Учир нь өлсгөлөн байсны дараа
огцом идэх нь бас л сахарын түвшинг буулгаж, толгойг улам хүчтэй өвдөхөд хүргэдэг. Тиймээс түр
зуурын өлсгөлөнгийн дараа загас, бүтэн үр тарианы талх, хар будаа зэрэг уурагт хүнс, бас
магнигаар баялаг самар, өргөст ногоо буюу бууцай, шош болон рибофлавинтой сүүн
бүтээгдэхүүн, цагаан мах, амуу тариа идэх хэрэгтэй. Харин бяслаг, шоколад болон кофеноос түр
зуур татгалзах хэрэгтэй.

Секс
Толгойны өвчин нь бас бэлгийн харьцаанд орох үед хэдэн минутаас хэдэн цагаар үргэлжилж
болно.

- Яагаад?
Бэлгийн харьцаанд орох үед даралт ихэсч, зүрхний лугшилт түргэсч, хүзүү болон нүүрний
булчингуудад ачаалал нэмэгддэг. Энэ үйл явцыг өөр ямар нэг эрчимтэй биеийн хүчний
ачаалалтай зүйрлэж болно гэж доктор Зильберштейн хэлж байна. Хэт хүч гаргах нь толгойны
өвчин үүсэх гол шалтгаан болдог аж.

- Яах ёстой вэ?
Толгойны өвдөлтөөс зайлсхийхийн тулд аспирин эсвэл ибупрофенаас уух хэрэгтэй. Гэхдээ сексийн
үед байнга толгой өвддөг бол энэ нь аневризм буюу улаан хоолойн агшилт зэрэг нухацтай өвчний
илрэл байж болно. Аневризмыг оношлоход тийм хялбар биш байдаг юм. Харин спортоор
хичээллэх үед толгой өвдвөл санаа зовох хэрэггүй. Ийм үед зүгээр л бага зэрэг амарч, ачааллаа
бууруул.

http://www.news.mn/news/section=consulting/page=show/content=consulting/id=222