"Хүнд заавал итгэж, шүтэж, дээдлэж явах бурхан байх ёстой бол тэр нь Миний Эх Орон-Монгол" Д.Хишигдэлгэр
Мэдээ-Мэдээлэл
- МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН
ГЭРЭЭГ СОЁРХОН БАТАЛЛАА
- БРИТНИ ХVVХДVVД ДЭЭРЭЭ ОЧИХ
ЭРХГVЙ
- ХОЁР МИИЛИМЕТРЭЭС НИМГЭН
НОУТБУК
- Америкийн Колумбус-Т ХАМГИЙН
УРТ МОГОЙ БИЙ
- АНУ-ЫН ЭНЭТХЭГ-АМЕРИК
ГАРАЛТАЙ АНХНЫ МУЖИЙН
ЗАХИРАГЧ
- ХОВДОД ҮЛ МЭДЭГДЭХ ХУРЦ ГЭРЭЛ
ХОРОМХОН ЗУУР ЄНГЄРСЄН
дэлгэрэнгүй Сэтгэгдлээ нэмэх (0)
Даяар Монгол Сонинын Мэдээллийн Булан
|
МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
"Mongolianworld"-ын мэндэлсэн өдөр асуй ...



Монголчууд мэдээллийн тусгаар тогтнолоо олж авах эрхтэй
--------------------------------------------------------------------------------
Хоёр сая гаруйхан хvн амтай, хєгжлийн хувьд тєдийлєн гайхуулаад байх юмгvй ч сvvлийн жилvvдэд монголчууд бидний бахархал нэгээр нэмэгдсэн. Харилцаа холбоо,
мэдээллийн технологийн хувьд дэлхийтэй хєл нийлvvлэх боломж бvрдэж, богино хугацаанд
энэ салбарын хєгжил хєлд орон тэнцсэн нь vнэн. Эл салбарынхны эхлvvлсэн ажил болгон асуултын тэмдэг дагуулдаг. Хvvхэд бvрт компьютер, ухаалаг иргэний
vнэмлэх, зип код, “Майкрософт”-ын программуудыг монголчилно гээд л шинэ алхам болгон содон сонин байх нь мэдээж “Єнєєдєр” сонин “Редакцийн зочин”
буландаа МХХТГ-ын дарга Ч.Сайханбилэгийг урьж, уншигчдынхаа асуултыг уламжлан ярилцлаа. Энэхvv уулзалт ярилцлагад Зохицуулалтын албаны дарга У.Тамир,
Нэгдсэн бодлого тєлєвлєлтийн газрын дарга Ц.Нямхvv, Бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга А.Мєнхбат нар оролцлоо.
-Сvvлийн дєрвєн жилд vvрэн телефоны операторууд бvл нэмж, дєрвvvлээ боллоо. Мэдээж энэ сайн хэрэг. Vvний vр дvнд vнэ буурч, хэрэглэгчдэд таатай нєхцєл vvсч
байна. Гэхдээ vйлчилгээний чанарын хувьд сэтгэл зовохгvй байх аргагvй. Дєрєв, таван операторын ачааллыг даах боломж нь хэр юм бол?
-Манай салбарын зохицуулалт нь єєрєє уян хатан, євєрмєц зохион байгуулалт шаарддаг. Дэлхий дахинд энэ салбарынхан ийм зохион байгуулалт, бодлогоор
ажилладаг жишиг бас бий. Vvрэн холбооны ууган оператор Мобиком vнээ буулгая, тарифаа хямдруулъя гэсэн хvсэлтийг бидэнд байнга тавьдаг. Энэ компани 2005
онд харилцаа холбооны зах зээлийн 83.5 хувийг эзэлж байсан. Монополь гэдэг агуулгыг бvрэн утгаар нь илэрхийлсэн гэж хэлж болно. Хэрэв Мобикомын vнийг
хямдруулчихвал бусад операторууд єрсєлдєх чадвараа алдаж, унана. Тэднийг унасны дараа дахиад л монополь байдлаа тогтоох боломж Мобикомд бvрдэнэ.
Энэ мэтээр манай салбарт зохицуулах шаардлагатай бодлогын асуудлууд байдаг. Хоёроос гурван жилд Мобикомын зах зээлд эзлэх жинг бууруулах зорилт тавьсан.
2007 оны эцсийн гvйцэтгэлээр дээр єгvvлсэн тоо 62 хувьд хvрлээ. Ер нь бол УИХ-ын гишvvд хэвлэлийн бага хурал хийлгэснээр vнэ буурдаггvй, гудамжинд жагслаа
гээд vнэ буухгvй, vvнд зєв зохицуулалт л хэрэгтэй. Єрсєлдєєн бол vнэ буулгах vр дvнтэй, эрvvл арга. 1999 оныхтой харьцуулахад vvрэн телефоны vнэ хэд дахин
буурлаа. Зєв бодлого баримталж, зохицуулалт хийсний vр дvн юм л даа. Урьдчилсан тєлбєрт vйлчилгээний vнэ 5.2 дахин, дараа тєлбєрт vйлчилгээнийх долоо дахин
буурсан. Энэ бол маш том єєрчлєлт. Гэхдээ, нэг зvйлийг зайлшгvй анхаарч байх ёстой. Жишээ татъя л даа. Манайд таксины vйлчилгээ эрхэлдэг 43 компани байдаг.
Зах зээлдээ багталцахгvй ийм олон компани байгаагаас болж таксигаа шинэчлэх, сэлбэг, эд ангийг нь солих талаар бодох ч боломжгvй болсон. Хотын гудамжаар
шинэ такси явахаа больсон. Ийм нєхцєл байдал руу vvрэн холбооны vйлчилгээг оруулж болохгvй.
-Техник, технологоо шинэчлэх боломжтой, тодорхой ашигтай ажиллах хэдэн оператор компани Монголын зах зээлд хангалттай хvрэлцэхийг тооцоолж vзсэн vv?
-Зах зээл дэх зохицуулалт нь таван компани байхад л аль нэг нь дампуурахгvйгээр яваад байх боломжтойг харуулсан. Одоо бол хамгийн тэнцвэртэй байдал
vvсчихээд байгаа vе.
-Хєдєє орон нутагт телевизийн олон сувгийг хэдийд цацаж эхлэх вэ?
-2005 онд сансрын хиймэл дагуулд шинэчлэл хийсний дvнд телевизийн зургаан сувгийг орон нутагт цацах болсон. Одоо тvvнээс олон сувгийг цацахын тулд
техникийн єєрчлєлтvvд хийх ёстой. Нэгдvгээрт, одоогийн хиймэл дагуулынхаа багтаамжийг томруулахад чиглэсэн ажлууд дэс дараатай хийхээр тєлєвлєж байна. Мєн
сансрын єнєєгийн C зурвасыг KU болгох техникийн зайлшгvй шаардлагатай тулгарлаа. KU системд шилжvvлснээр телевизvvдийн дамжуулалт, цацалт сайжрах ач
холбогдолтой. C зурвасын мэдээллийг 100-80 см-ийн хэмжээтэй том цагаан тавган антеннууд хvлээн авдаг. Нийслэлээр нэг том цагаан тавган дамжуулагчууд буйг
бид хардаг. Тэгвэл KU системд шилжвэл гэрийн тооноос том тавган антенийг 20-25 см-ийн хэмжээтэй жижигхэн, тогооны таг шиг болох юм. 2010 он хvртэл C болон
KU зурвасаар зэрэг явна. Тvvний дараах жилээс C зурвасыг гээх болно. Харилцаа холбооны зохицуулах хороо энэ асуудлыг хариуцан ажиллаж байгаа.
-Чингэлтэй, Хайлаастын иргэд хэдийд телевизийн олон суваг vздэг болох вэ. Хотод амьдардаг мєртлєє хєдєєгийн иргэд шиг нэг суваг vздэг гэсэн асуултыг олон хvн
тавилаа?
-Хотын захын зарим хорооллынхон vнэхээр телевизийн нэг суваг vзэж байгаа. Био, Гачуурт, Баянхошуунд телевизийн нэмэлт тєхєєрємж суурилуулснаар олон суваг
vзэх боломжтой болсон. Одоо Шар хадны тоног тєхєєрємж дээр ажиллаж байна. Тэгэхээр захын хорооллынхон удахгvй дєрвєн суваг vзэж эхэлнэ.
- KU системд шилжсэнээр бид 10-20 телевизийн нэвтрvvлэг хvлээн авах нь. Гэтэл манай vзэгчдийн зах зээл хэр билээ. Мэдээллийн хямрал vvсэхгvй гэж vv?
-Манай улс 2,5 сая хvн амтай. Гадаадын хєрєнгє оруулагчдын хувьд сонирхох зах зээл биш л дээ. Гэхдээ бусад орны харилцаа холбоо, мэдээллийн технологийн
салбар иргэддээ орчин vеийн ямар vйлчилгээ vзvvлдэг тэр бvгдийг монгол хvн бvр авахыг хvсдэг. Тиймээс бид гурав дахь vеийн vйлчилгээг нэвтрvvлэх ёстой. Хувь
хvний хувьд мэдээллийн олон урсгал байх тусмаа иргэд єєрсдийн хvссэн, бас тэнцвэртэй мэдээлэл авна гэж боддог. 10-20 суваг дамжуулах нь технологийн
боломжийг л ярьсан хэрэг шvv.
-Архангайн Цэнхэр сумын иргэн “Манай суманд хэдийд vvрэн телефоны vйлчилгээ нэвтрэх бол” гэсэн асуулт илгээжээ.
-Уг нь Архангай бол vvрэн телефоны vйлчилгээгээр тэргvvлдэг аймаг. Єнєєдєр гурван сум нь л хєдєлгєєнт холбоонд холбогдоогvй vлдчихээд байгаа. Ер нь энэ оны
хагас гэхэд бvх сум, суурин газарт vvрэн телефоны vйлчилгээ орно. Бидний тооцоогоор 154 сум vлдсэн байсан. Дэлхийн банк 90 суманд vvрэн телефоны vйлчилгээ
vзvvлэх тєсєл хэрэгжvvлж байна. Улсын тєсвєєр 30 сум, vлдсэн сумдын санхvvжилтийг Бvх нийтийн vйлчилгээний vvргийн сангаас шийдэж, хєдєлгєєнт холбоог бvх
суманд оруулах гэрээг дєрвєн оператортой байгуулсан. Том бєгєєд шаргуу зорилт. Нєгєєтэйгvvр зарим хєрєнгийн асуудлыг хувийн компаниуд хариуцаж байгаа. 300-
400 иргэнтэй суманд 50-100 сая тєгрєгийн хєрєнгє оруулалт хийж буй нь бизнесийн хувьд ашигтай биш шvv дээ. Тэгэхээр нийгмийн хариуцлагаа ойлгон ажиллаж
байгаа компаниудыг тєрєєс дэмжих бодлого барьж байгаа.
-Хєвсгєлийн Цагаан-Уул сумын иргэд асуулт ирvvлжээ. Манай сумынхан Скайтелийн гар утсыг худалдан авч хадгалаад байгаа. Гэтэл ямар системийн гар утасны
сvлжээ орох нь тодорхойгvй байна. Тодруулж єгєєч гэсэн байна?
-Аль аймаг, суманд ямар тєрлийн хєдєлгєєнт холбооны vйлчилгээ нэвтрэх нь тодорхой байгаа. Тєлєвлєснєєр Цагаан-Уул суманд Юнителийн сvлжээ орно. Гэхдээ
бусад vvрэн телефоны оператор компаниуд ч vйлчилгээгээ хvргэх боломжтой.
-Телевизийн олон сувгийг хєдєє, орон нутагт цацах техникийн тал дээр хувийн компаниуд Засгийн газартай хамтран ажиллаж болох уу?
-Засгийн газраас баталсан асуудлын хvрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо лиценз зєвшєєрлийн асуудлаа хариуцаж, бvгдэд нээлттэй ажиллах болно.
Гvйцэтгэх ажилд хувийн компаниуд оролцох боломжтой.
-Хvvхэд бvрт компьютер тєсєл хэрэгжиж байгаа. Хєрєнгє мєнгє нь шийдэгдэж байна уу?
-Бvх нийтийг компьютержvvлэх хєтєлбєрийн гурав дахь шат нь энэ тєсєл юм. Одоогоор Засгийн газар, УИХ-аас 20 мянган компьютерийн хєрєнгийг баталсан. Улсын
хэмжээний 2-5-р ангийн бvх сурагчийг компьютерээр хангахад нийтдээ 37 сая ам.доллар шаардлагатай байгаа.Тєслийг дэмжих зорилгоор Дэлхийн банк нэг сая ам.
доллар єгсєн. Дэлхийн зєнгєєс мєн ийм хэмжээний мєнгє хандивлах байх. Ер нь янз бvрийн санал санаачлага ихэд гарч байгаа. Тухайлбал, ХАС банкны захирал Ч.
Ганхуяг тєрєєс хvvхдvvдэд єгдєг мєнгєний тооцоог гаргажээ. Нэг хvvхэд жилдээ 136 мянган тєгрєг засгаас авдаг юм байна.
Тэгвэл хоёр жилийнхээ мєнгєєр компьютер худалдан авах нь. Тєрєєс нэгдсэн зохион байгуулалтаар дэмжээд єгвєл санхvvгийн байгууллагуудтай хамтран хvvхэд
бvрийг компьютержvvлэх боломж байна гэсэн. Дэмжvvштэй санал. Сургууль, анги хамт олноороо компьютер хэрэглэх нь зєв юм билээ. Нэг ангийн 15 хvvхэд
компьютертэй нєгєє хэсэг нь байхгvй байвал ялгаа гарч, сурагчид ямар нэг байдлаар сэтгэл зvйн дарамтад орж магадгvй шvv дээ. АНУ-ын OLPC тєрийн бус
байгууллагын нийлvvлж буй компьютерийн нэг нь 188 ам.доллар. Хар зах дээр худалдахгvйн тулд сургууль, анги хамт олноороо уг компьютерийн хэрэглэгч болсон
тохиолдолд асч ажиллах шийдэл хийж єгсєн.
-OLPC –ийн компьютерт word программ суулгаж болох уу?
-Энэ компьютерт 2-5-р ангийн сурагчид ажиллах хэмжээний word-ийн тєвшний программуудыг суулгаж єгсєн. Харин Intel компани мєн хvvхдvvдэд зориулсан нэг нь
250 ам.долларын vнэтэй компьютер vйлдвэрлэсэн байгаа. Эдний бvтээгдэхvvн word программын тvвшинд ажиллана. Энэ хоёр компьютерийг харьцуулсан
судалгааг олон улсын мэргэжилтнvvд хийгээд есєн vзvvлэлтээр Intel-ийнх илvv гэдэг нь тодорхой болсон. Тэгэхээр цаашдаа Intel-ийн компьютерийг нийлvvлэх
чиглэлээр ажиллана.
-”Майкрософт”-ын тєлєєлєгчид нутаг буцсан уу. Тэдэнтэй ямар асуудлыг хэлэлцэв?
-Дэлхийд алдартай энэ компанийн тєлєєлєгчидтэй хамтын ажиллагааны хэлбэрvvдээр санал бодлоо солилцлоо. Хамгийн тvрvvнд тєлєєлєгчийн газраа
Улаанбаатарт нээхээр болсон. Тавдугаар сард тус компанийн томоохон удирдлагын тvвшний хvмvvс манайд айлчилна. Тэр vеэр хамтран ажиллах гэрээнд гарын
vсэг зурах байх. Засгийн газар, яам, тєрийн байгууллагуудын компьютерийг лицензжvvлэх ажлыг эхлvvлэх vнэ мєнгєний талаар ярилцлаа. Харин тэд бодсоноос
арай єндєр vнэ хэлсэн. Гэхдээ ирэх сард айлчлахдаа бидний тавьсан vнийн саналыг хэлэлцэхээр болсон.
Мєн “Майкрософт”-ын программыг монгол хэлээр хєрвvvлэх шийдэлд хvрлээ. Залуу vе англи хэлээр программуудаа ашиглаад явна. Харин хэлний хvндрэлээс
шалтгаалан компьютерээ асаахаас бэрхшээдэг ахмад vеийнхэн монгол хэлээрх программыг сонгох байх. “Майкрософт”-ын бvх программыг эх хэлээр минь
хєрвvvлэхэд нэг жил, чухал хэрэгцээтэй заримыг нь монголчлоход 2-3 сарын хугацаа шаардлагатай гэсэн. Ер нь “Майкрософт”-ын тєлєєлєгчидтэй Америкт уулзаж,
Монголын мэдээллийн технологийн хєгжлийг ярихад тэд эргэлзэнгvй нvдээр намайг харж байсан. Сая ирээд єєрсдийнхєє бодсоноос огт єєр орчин угтсанд гайхсан
шvv. Танай салбар єндєр тvвшинд хєгжжээ. Бидэнтэй хамтрах чадалтай компаниуд олон байна. “Майкрософт” Монголын зах зээлд оролгvй олон жилийг алджээ.
Алдсанаа богино хугацаанд нєхєж хамтран ажиллах болно гэж тєлєєлєгчид нь хэлээд єндєр сэтгэгдэлтэй єчигдєр нутаг буцсан.
-”Майкрософт”-д дєрвєн монгол залуу ажилладаг гэж хэвлэлээр мэдээлж байхыг уншсан. Тэднээс сураг ажиг гарав уу?
-Манайхыг “Майкрософт”-той хамтран ажиллах болсон тухай сонсоод тэнд алба хаадаг монгол залуус бидэнд хандсан л даа. “Майкрософт”-той хамтран ажиллах
vндсэн чиглэлvvдээ тэдэнд єгсєн. Хаанаасаа хаалгач нь гэж vг бий. Монгол хvн л юм чинь сэтгэл зvрхнээсээ хандаж, дотор талаас нь нєлєєлєх байх гэж найдаж
байгаа.
-Сонгинохайрхан дvvргийн иргэн Цоож єєрт чинь утсаар vг дайсан л даа. “Сайханбилэг ээ, харилцаа холбооны салбарт их юм хийж байгааг чинь харж, талархаж
явдаг шvv. “Майкрософт” Монголд тєлєєлєгчийн газраа нээх талаар залуу хvний хувьд санаачлагатай ажиллаж байгааг чинь vнэлж байгаа. Гэхдээ нэг зvйлийг
хэлэхгvй бол болохгvй нь. Манай компаниуд бvгд “Майкрософт”-ын “ориг” программуудыг худалдаж авах боломжгvй. Тиймээс хулгайгаар хэрэглэдэг гэж хэлж болно.
“Майкрософт”-ын тєлєєлєгчийн газар манайд нээгдвэл бид баахан єрєнд орж, хулхи программуудаа журамлуулах юм биш байгаа. Оюуны ємч гэдэг талаас нь
асуудал босгох амархан шvv дээ” гэж хэлснийг уламжилъя.
-Бид хэдий болтол хулгай хийж амьдрах вэ гэж асууя. Монголчууд хэдий болтол аливаа юмны хулхи, хуучныг нь хэрэглэх юм бэ. ВМW гэж Германы гоё машин
байдаг. Манайхан хаана ч юм, хэдэн жилээр явчихсан машиныг оруулж ирээд унадаг. Хятадаас орж ирсэн сэлбэг авч тавиад л мєлхєєд байдаг. Албан ёсны
тєлєєлєгчийн газар нь нээгдэхэд vйлчлvvлэх хэрэглэгчид аяндаа бий болсон. Улс даяараа хулгайн программ хэрэглээд хэчнээхэн хол явах вэ. Нэг том вирус гарлаа
гэхэд л тєрийн ой санамж юу ч vгvй арчигдах аюултай.
“Ориг” программд тийм асуудал гарахгvй. Vнэ тєлбєрийн асуудлыг манай дотоодын нийт бvтээгдэхvvний байдалтай уялдуулан, зохицуулалт хийх боломж гарна гэж
найдаж байна. Дээр єгvvлсэн сургалтын “ориг” программуудыг л гэхэд одоо манайд хулгайн программ суулгаж байгаа vнээр тавьж єгье гэсэн. Энэ асуултыг яг нєгєє
талаас нь хувийн хэвшлийнхэн тавьдаг. “Майкрософт”-ын “ориг” программыг онлайнаар худалдаж авъя гэхээр болохгvй байна, яах вэ гэж бидэнд ханддаг. Иргэд
маань гоё, шинэ машин унахыг хvсч байна. Сайхан амьдрахыг хvсч байна. Vvнтэй адил “ориг” программ хэрэглэхийг хvсч байна. Vvнийг бид дэмжих ёстой.
-Ухаалаг иргэний vнэмлэхний талаар анх дуугарсан хvн нь Та. Гэтэл энэ vнэмлэхийг Сайханбилэгийн хувийн бизнес гэж хардах хvн цєєнгvй байгаа.
-Би єєртєє жижигхээн нээлт хийгээд байгаа. Хоёр жилийн ємнє ухаалаг vнэмлэхний тухай ярихад хvмvvс хvлээж авах дургvй байсан. Эндээс би ямар ч юманд цаг vе
гэж байдгийг ойлгосон. Ухаалаг vнэмлэхний хувьд єнєєдєр цаг нь ирчихжээ. Одоо л бид иргэнээ, хєрєнгєє, газраа, байр байшингаа бvртгэж авахгvй юм бол, тvvнчлэн
цахим сvлжээнд оруулж ойлгомжтой, тодорхой болгохгvй юм бол туурга тусгаар улс гэж цээжээ дэлдэх нь утгагvй болоод байна.
Энэ бvхнээ бvртгэж чадсан улс тусгаар тогтнолтой болдог юм байна. Монголд амьдрах зєвшєєрєлгvй гадны иргэд ємчинд маань эзэн сууж байгааг ч илрvvлэх
боломжтой. Бvртгэж, эзэнтэй болгож байж эдийн засгийн эргэлтэд орно. Орон сууц л гэхэд vнэхээр эргэлтэд орж эхэллээ шvv дээ. Бvртгэл хийхэд хамгийн чухал бааз
суурь нь иргэний, хєрєнгийн, газрын бvртгэл байдаг. Хувийн бизнес гэсний тухайд нэг шинэ зvйл санаачлаад эхлvvлэх гэхээр л энэ мэтээр хардаад эхэлдэг.
Хардуулаад ч гэсэн улс орныхоо тєлєє илvv ихийг хиймээр байна. Монгол Улс хєгжих ёстой. Монголчууд мэдээллийн тусгаар тогтнолоо олж авах эрхтэй.
-Тэгэхээр хувийн бизнес гэсэн нь андуурал байжээ.
-Юун бизнес байх вэ дээ. Засгийн газраас бодлого барьж, хvмvvсийн халааснаас мєнгє гаргалгvйгээр иргэдээ vнэмлэхжvvлнэ.
-Зип код гэж энгийн иргэд ойлгоход хэцvv зvйлийн талаар ярих болсоор удлаа.
-Улс орон даяар хаягжуулах ажлыг хийх гэж байна. Шуудангийн vйлчилгээг хаягжуулна гэж товчхон хэлж болно. NAC буюу бодит газарзvйн системийг дэлхий даяар
хэрэглэж байгаа. Газар зvйн нарийвчилсан байршлыг тогтооно гэсэн vг. Дэлхийг латин цагаан толгойн 26 vсэг, 10 тоогоор хєндлєн, босоо хувааж, 80х120 см-ийн
нарийвчилсан хэмжvvрээр байршил тогтооно. Жишээлбэл, одоо бидний ярилцаад сууж байгаа энэ ширээний байрлалыг нарийн тогтоон бvртгэх боломжтой.
-Ийм маягаар бvх юмны байршлыг нарийн тогтоогоод, бvртгээд эхлэхээр єнєєх хєрєнгєє нуудаг, татвараас бултдаг асуудал будаа болох нь ээ?
-Тийм. Энэ хашаа байшингийн эзэн гарч ирээч ээ. Хэрэв эзэнгvй бол улсаас шинэ эзнийг тогтоож єгье гэж хэлэх боломж бvрдэнэ. Нєгєє талаар Монголын газар
нутгийг 80х120 см-ийн хэмжээтэй кодлон бvртгэснээр хятадууд эрдэс баялгийг маань дуртай vедээ хулгайгаар ухаж аваад арилж єгдєг явдал vгvй болно. Зип кодыг
газар зvйн мэдээллийн систем дээр суурилан хийх учиртай. Бvх юм хаягтай, бvртгэлтэй, улс ємчєє мэддэг болно гэж ойлгох нь зєв.
-Жи-Мобайл компанид Сайханбилэг хувь эзэмшдэг гэж vнэн vv?
-Ингэж ойлгох тохироо нь бvрдсэн гэдгийг эхлээд хэлье. Мобикомын vнийг буулгахгvй, ингэснээрээ бусад операторуудыг дэмжин ажиллаж буй нь ингэж ярих
шалтгаан болж байгаа. Vvнийг ойлгож байна. Гэхдээ, иймэрхvv байдлаар мушгин гуйвуулах хэрэггvй л дээ. Харилцаа холбооны салбарт илvv уян хатан, ухаалаг
бодлого хэрэгтэй байдаг гэдгийг дээр хэлсэн. Солонгост л гэхэд монополь компанийнхаа vнийг буулгахгvй барих нь байтугай шинэ хэрэглэгч бvртгэж авахыг
зогсоодог. Мобикомын хувьд, єрсєлдєєнгvй нєхцєлд 10 жил хєгжсєн. Мобикомын vнийг буулгах шиг амархан юм байхгvй. Хэсэг хугацааны дараа эргээд монополь нэг
л компанитай vлдэнэ. Тэгэхээр нєгєє компаниуд маань Мобикомтой єрсєлдєх хэмжээнд очтол ингэж барихаас аргагvй .
Амьдрал єєрєє нэг єнгєєр будагддаггvй золиг л доо. Одоо Мобиком 740 мянга, Юнител 200 мянга, Скайтел 245 мянга, Жи-Мобайл 20 мянган хэрэглэгчтэй.
Тэнцвэртэй єрсєлдєєн бий болгож, хэрэглэгчдэд сонголт хийх боломж олгохын тулд зєв зохицуулалтаар ажиллаж байгаа. Хувийн бизнесийн тухайд, тєрд алба
хашиж байгаа хvн нэг л зарчмыг барьдаг байгаасай гэж би боддог. Тодорхой хэмжээгээр шинэ орлого, санхvvгийн эх vvсвэрийн тєлєє явах нь єрхийн тэргvvн хvний
vvрэг. Гэхдээ, ажиллаж байгаа тухайн салбартаа бизнес хийх нь ашиг сонирхлын зєрчил авчирна. Миний баримталдаг зарчим бол энэ. Хэрэв би аль нэгэн
оператор компанид хувь эзэмшдэг байх юм бол ёс зvйн дагуу халагдах єргєдлєє єгье.
-Улс тєрийн хvний чинь хувьд асуух нэг зvйл байна. Сvvлийн vед АН нэлээн зєрчилтэй байх болсон. Vvнийг хямрал гэж ойлгох уу?
-Нээлттэй нийгэмд бид амьдарч байна. Намын дарга, эсвэл зєвлєлийн 25 гишvvний шийдвэрийг бусад нь аялдан дагалдах албагvй. АН угаасаа хєшигний ард
амьдарч чадахгvй улс тєрийн хvчин. Энэ байдал нь элдэв vнэн, худал тайлбар дагуулдаг. Vvнийг дvрмийн хvрээнд тоглолтуудаа зєв хийх зарчмаар зохицуулж болох
ёстой.
-Мэдээлэл, харилцаа холбооны салбарынхан бол ямагт бусдаасаа тvрvvлж явдаг, шинэчлэлийг хошуучлагчид байдаг. Ойрдоо танай тvvгээр єєр юу болохыг таах
амаргvй. Хvvхдvvд гар утсаараа телевиз vзэхийг хvсч байна.
-Сэтгэл хєдєлгєсєн он жилvvд биднийг хvлээж байна. Долоо хоног бvр шинэ vйлчилгээ, шинэ программ нэвтэрч, єдрєєс єдєрт хєгжих суурь нєхцєл нь бvрдлээ. Олон
олон дэвшил, ололтыг угтах цаг vеийн босгон дээр бид ирчихлээ. Ирээдvй єєдрєг шvv, залуус аа. Удахгvй гар утсаараа телевиз vздэг болно. Vvнээс ч илvv шинэ нээлт
биднийг хvлээж байгаа.
Р.ЭМVЖИН, Д.БЭХБАЯР (2008-04-04)