"Хүнд заавал итгэж, шүтэж, дээдлэж явах бурхан байх ёстой бол тэр нь Миний Эх Орон-Монгол" Д.Хишигдэлгэр
Мэдээ-Мэдээлэл
- МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН
ГЭРЭЭГ СОЁРХОН БАТАЛЛАА
- БРИТНИ ХVVХДVVД ДЭЭРЭЭ ОЧИХ
ЭРХГVЙ
- ХОЁР МИИЛИМЕТРЭЭС НИМГЭН
НОУТБУК
- Америкийн Колумбус-Т ХАМГИЙН
УРТ МОГОЙ БИЙ
- АНУ-ЫН ЭНЭТХЭГ-АМЕРИК
ГАРАЛТАЙ АНХНЫ МУЖИЙН
ЗАХИРАГЧ
- ХОВДОД ҮЛ МЭДЭГДЭХ ХУРЦ ГЭРЭЛ
ХОРОМХОН ЗУУР ЄНГЄРСЄН
дэлгэрэнгүй Сэтгэгдлээ нэмэх (0)
Даяар Монгол Сонинын Мэдээллийн Булан
|
МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
"Mongolianworld"-ын мэндэлсэн өдөр асуй ...
Зууны Шилдэг Зохиол "Тунгалаг Тамир" Роман. Чадраабалын Лодойдамба
|





Монгол улсын vндэсний аюулгvй байдал ч мєн л нийслэлийн сvрийг дарсан тэр балгас шиг хэврэг, найдвар муутай
зузаатгаж суухыг одоо цагт аюулгvй байдлаа сахилаа гэж хэлэхгvй. Монголын vндэсний аюулгvй байдлыг єдрєєс
єдєрт дотроос нь мэрэн доройтуулах олон хvчин зvйл сэтгэл тvгшээх боллоо.
Москва ханиалгахад Монгол найтаадаг хууч сэдрэх vv?
Манай гадаад зах зээл маш эмзэг. Хятад гурав хоног хилээ хааж, Орос хоёр єдєр шатахуунаар таслахад л эх газрын
гvнд тvгжигдсэн Монгол ертєнцийн хязгаар, Робинзон Крузогийн хаягдсан хєлгvй далай дундах єнчин арал шиг болж
хоцорно. Дэлхий нийтээр шатахуун, газрын тос, улаан буудайн хомсдлын хямралд автлаа. Зэрэгцээд манайд УИХ-
ын сонгуулийн шоу эхлэв. Ерєнхий сайд, МАХН-ын дарга, ах намын сонгуулийн менежер С.Баяр сонгуулийн
сурталчилгааны оршлоо хийхээр шатахууны vнийг барих талаар Москвагаас гуйтал "ах"-ыг ханиалгуулж орхив.
Монгол даяар бензин, шатахууны vнийн єсєлтєд нэрвэгдэн найтааж эхэллээ. Засгийн газрын тэргvvний гурилын
vнийн єсєлтийг хязгаарлах бодлого ч хямрал дагуулж байна. Оросууд шатахууны vнийг єсгєхгvй байх манай талын
хvсэлтийн хариуд бензин тvгээх 100 гаруй цэгийг эзэмшиж, нисэх онгоц цэнэглэх эрхийг єєртєє авахыг хvсэв. Тува,
Буриад руу vхэр, хонь амьдаар нь гаргахыг ч "тулгаж" буй. Монголоос авсан мал махны мєнгийг єгєлгvй удтал луу
унжиж байсан Буриадын мах боловсруулах vйлдвэр хvчин чадлаараа ажиллаж чадахгvй байгаа тул монголчууд
хvссэн тоогоор нь vхэр нийлvvлэх учиртай гэнэ. Монголын vхэр сvрэг дотоод хэрэгцээгээ хангах хэмжээнд хvрч єсєж
чадахгvй байгааг сайд дарга нар учирлаад ч нэмэр алга. Асгатын мєнгєний ордыг эзэмшихээр оросууд шахаж,
Ерєнхийлєгчийн 2006 оны арванхоёрдугаар сард ОХУ-д хийсэн айлчлалын vеэр ам тохиролцоонд хvрээд, Ерєнхий
сайд асан М.Энхболдын тэргvvлсэн Засгийн газраас хvчингvй болгомогц элдвээр оролдсоор огцруулж дєнгєсєн. С.
Баярын Засгийн газрын нvvрэн дээр Асгатын ордыг 50:50 хувиар хувааж эзэмшихээр илт шахалт vзvvлж байна.
Бензин шатахуун, гурил, улаан буудай, ашигт малтмалын орд тэргvvтнээс улбаалан Москва ханиалгахад Монгол
найтаадаг хууч сэдрэх нь ээ.
Хvнсний аюулгvй байдал ба Багануураас улбаалсан хэлмэгдvvлэлт
С.Баярын Засгийн газраас 2008 оныг хvнсний аюулгvй байдлын жил болгон зарлав. Гэтэл байдаггvй ээ, тэгэхээс
тэгэх гэж байгаа мэт хоёр оны зааг дээр "Азийн чоно" компанийн метилийн спирттай архинаас болж 15 хvн хорвоог
орхиж, 200 хvн хордлогод оров. Засгийн газар архитай тэмцэх мэргэн санаа олж архины vйлдвэрvvдийг хааж,
дэлгvvр хоршоонд байсан согтууруулах тєрлийн бvх ундааг лацдав. Метилийн спирттай архи хийсэн ганц компаниас
болж хэвийн vйл ажиллагаа явуулж байсан бусад vйлд¬вэр зогсч, гадаад дотоодын бvх архи, дарс "хорионд" орон
тэртээ картын барааны vеийн мартагдаж хоцорсон шагийн наймаа дэлгэрлээ.
Муу юм дахин сэргэхээрээ далд орох биш, архины хорио тавиулахад шагийн "найрка" хэвээр vлджээ. Хэдхэн хоногийн
ємнє жижиг тэргээр спирт зєєж "найрка" vйлдвэрлэдэг хэсэг хvн баригдлаа. Сvхбаатар дvvргийн нутаг, 32-ын тойрог
орчимд хуурамч архи нэрдэг нууц цэгийг тэд спиртээр хангадаг байжээ. Олон сая тєгрєгєєр архи vйлдвэрлэх
зєвшєєрєл олгож, согтууруулах ундааны vнэ єсгєсний нєгєє талд ийм байдал vvсч байна. 500 тєгрєгєєр хагас литр
"найрка" авдаг "vйлчлvvлэгчид" мєнєєх цэгээс салдаггvй. Архи хорьж сахил хvртээх гэсэн Засгийн газрын бодлого
ингэж аюулгvй байдлыг шал дордотголоо.
Єттэй бэлэн гоймон, Хятад хоолон гэрvvдийн шавьжтай халуун шєл, Оросоос оруулж ирсэн хорхойтой загасны нєєш
гээд нэрлээд барахгvй олон хєнєєл хvнсний аюулгvй байдалд сєргєєр нєлєєлж буй. Хvлээн авалт, хvндэтгэлийн зоог,
хурал, семинарын ширээнд єрєєстэй байдаг савласан цэвэр ус ч муу vг дагуулж эхлэв. Ямар ч эрдэс бодисгvй шингэн
болтол нэрж орхисон "крантны ус" кальцийн дутагдал, ясны сийрэгжилтийн эх vvсвэр болж байгаа гэнэ. Алс холоос
хог шороонд даруулан ачиж ирсэн мах, устай хольсон сvv, бохирдсон хєрсєнд ургуулсан хvнсний ногоо гээд ходоодны
дайсан хаа сайгvй. "Монголд азтайдаа амьд явдаг" гэсэн vг ийм vед єєрийн эрхгvй бодогдоно.
Уушиг сэглэсэн утаа
Нийслэлд аж тєрєхєд жилээс жилд хvнд болж байна. Сая илvv хvн шавааралдан суусан Улаанбаатар "Утаанбаатар"
алдрыг хvртээд цєєнгvй жил єнгєрлєє. Vе vеийн Засгийн газар утаанаас салах гэж янз бvрийн арга хэмжээ аваад
мєнгє vрэхээс хэтэрсэнгvй. Гадаад дотоодын хєрєнгє оруулалтаар утаагvй зуух, шахмал тvлш тараагаад ч уушиг
сэглэсэн утаанаас салсангvй. Хашааны газрыг орон сууцаар солих, гэр хороололд цахилгаан халаагуур нэвтрvvлэх
зэрэг санаа сэдэл мєнгєний гарз болсон дээрх арга хэмжээнvvдээс хамгийн оновчтой нь байж мэдэх юм. Єєрєєр
яаж ч vзсэн Улаанбаатар хот утааны гамшгаас салахгvй янзтай.
Хонгороос эхэлсэн хордлого
Онгон дагшин байгалиараа дэлхийд гайхуулж, экологийн цэвэр бvтээгдэхvvнээр дотоод зах зээлийнхээ тодорхой
хувийг хангаж байсан цаг ард хоцорчээ. 2007 оны дєрєвдvгээр сард Дархан-Уул аймгийн Хонгор сумынхны ундны
уснаас мєнгєн ус, цианид натри илэрснээр Монголд химийн хорт бодисоор хордсон анхны газар тодров. Гэвч М.
Энхболдын тэргvvлсэн Vндэсний эв нэгдлийн Засгийн газрынхан vvнийг зvйл бvрээр угvйсгэж байлаа. Нийслэлээс
очсон эмч, мэргэжилтнvvд, эрvvл мэндийн сайд асан Д.Туяа нар Хонгорын иргэдийн томчууд нь хамуу тэмбvvтэй,
хvvхдvvд нь салхин цэцэгтсэн, vхэр гахай нь бруцеллезтэй гэж зунжин намаржин даапаалав. "Vнээнээс тєрсєн vсгvй
тугал нь vхэр гахайн эрлийз" гэж Эрvvл мэндийн дэд сайд асан А.Отгонболд мэдэмхийрэв. Гэвч тоглоом нь шоглоом
болж олон эх vр зулбаж, vр хєндvvлэв. Нурууны ивэрхийтэй, нэг хамрын нvхгvй, хэлгvй хvvхэд тєрєв.
С.Баярын Засгийн газрынхан Хонгорчуудаас уучлалт гуйсан ч нэгэнт хєрс, усанд нэвчсэн хорыг тайлахад тус
болохоос єнгєрсєн байв. Олон улсын шинжээчид одоо хордсон нутгийнхнаас авсан дээжид шинжилгээ хийж байна.
Манайхны хордоогvй гэж тогтоосон хєрсний дээжээс Оросын шинжээчид мєнгєн усны их хэмжээний хордлого
илрvvлжээ. Эхний дvн иймэрхvv. Гэвч Ємнєговийн Ханбогд сум, Ховдын Хєшєєтийн нvvрсний уурхай, Баянхонгор
аймгийн тєв, Тєв аймгийн Борнуурт химийн бодисоор хєрс хордсон гэдгийг нутгийн иргэд, хэвлэл мэдээллийн
ажилтнууд хэлж бичсээр байгаа. Монгол нутгийн хєрсєнд ургуулсан амтлаг шар тємснєєс татгалзах цаг ирээд байна.
Тариалангийн бvс нутаг химийн бодист хордсоноор монгол хєрсєнд тариалсан хvнсний ногоо хор болжээ. Атрын
гурав дахь аяныг бохирдож хордсон нутагт єрнvvлэхээр болоод байна. "Алт" хєтєлбєр эцэстээ ашиг бус гай авчирч
мєнгєн ус, цианид натриар алт бариулж хєрсєнд асгасны балаг vндэсний аюулгvй байдалд том гамшиг тарилаа.
Гар хєл багласан халамж тэтгэмжийн гай
Ардчилсан нам зєв бодлогоороо vнэгvй юм, халамж хоёрт дайн зарласан билээ. 2000 оны vед Монголд ядуурлын
тєвшин 36% байсан бол найман жилийн дараа 32%-тай байна. Олон улсын дэмжлэгтэйгээр хэд хэдэн хєтєлбєр
хэрэгжvvлээд ч ядуурлыг бууруулж чадсангvй. Гараа хєдєлгєж амаа тосдохыг боддоггvй ядууст vнэгvй юм тарааж
халамж vзvvлсээр Монголд ядуу байх нь хамгийн ашигтай, бие амар хоол хvртэхийг эрхэмлэдэг бvхэл бvтэн давхаргыг
бий болгов. Ид ажлын насны идэрхэн эр хороон даргынхаа vvдийг онголзуулж "Нєгєє гурил чинь дууссан шvv. Тvлээ
нvvрс хэзээ єгєх вэ?" гэж явахаасаа огт ичихээ байчихаж. Гар баглаж, хєл хvлсэн vнэгvй юм, халамж хоёр vндэсний
аюулгvй байдлын нэг дайсан болжээ. Нэг vе хvчирхэг явсан Манж да Чин улсыг хятадууд бэлэн хоолонд умбуулж,
торгонд хєлбєрvvлсээр мєхєєсєн тvvхтэй билээ.
Хvний наймаа
Адуу малын наймаа хийж, хазаар гvйлгэж явсан монголчуудын vр сад хvvхний худалдаа vсэргэдэг болоод удлаа.
Хvйсийн тэнцвэр алдагдаж хvvхний хvслэн болсон Хятад, Солонгос руу, тvvнээс цаашлаад Малайз, Макао, бvр Европ
тийш худалдсан монгол охид социализмын vед ЗХУ руу гаргадаг байсан бэлтгэлийн мал шиг цувж байна. Хvчээр
биеэ vнэлvvлж, эд эрхтний наймааны золиос болсон тэднийг хайхрах хvн эцэг эхээс нь єєр бараг алга. Тагнуул,
цагдаагийнхан 60 хоногийн дараа алга болсон хvний эрэлд гардаг номтой гэнэ. Хvний наймаа гэгчийн тухай дуулаа ч
vгvй явсан социализмын vед л тєєрч будилсан, осолдож эндсэн, оргож боссон хvнийг 60 хоногоос хайж эхэлдэг
байсан байх. Одоо 60 хоногт байтугай зургаан єдєрт охидыг хил давуулан зарж, заримыг нь эд эрхтний наймаанд
зориулан эд бад хийхэд хангалттай. Цагдаагийнхан хvчирхийлэлд єртсєн охидыг зvгээр л янхан гэж нэрлэж байна.
Тэднийг ємгєєлсєн нам, иргэдийг шоучид хэмээн єєнтєглєж байна. Хаяа залгаад 20 сая илvv эхнэргvй эрчvvд халхын
хацар гоо охидод шунахайрч, цаана нь Солонгос, Макао, Малайз гээд бэлгийн мєлжлєгийн зах зээл vvдээ нээн
даллаж, эм сvвтний vнэ ханш тэнгэрт хадаж, аюулын харанга дэлдэж байхад манай цагдаа, хvчнийхэн хэнэггvй нь
дэндэж сууна. Хэл ам таталсны хvчинд хvний наймаа байгааг сая нэг хvлээн зєвшєєрєх янзтай. Уг нь хэдэн жилийн
ємнєєс л 1000 гаруй охид бvсгvйчvvд буруу гараар орон хил алгасч, бусдын нутагт зовж шаналж байгааг, Монгол улс
Ази, Европыг холбосон хvний наймааны дамжлага цэг болсныг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Гадаад хэргийн
яамнаас анхааруулсаар байсныг цагдаа хvчнийхэн тоогоогvй. Ид залуу охид бvсгvйчvvдээ зуу зуугаар нь алдсаар
байх нь хvний удмын санд халгаатай vндэсний аюулгvй байдлын нэн эмзэг хэсэг юм. Оросын "Брат" кинон дээр
Америкт очсон орос эр нутаг нэгт ганц янхан бvсгvйг аврах гэж яаж зvтгэж байдаг билээ дээ.
Ажиллах хvчний солилцоо
Монголдоо ургах нарнаас vдшийн бvрий хvртэл бvтэн жил зvтгээд авч чадахгvй мєнгийг харьд гарч хар ажил нухлаад
ганц сард олдог болохоор манайхны авралын од БНСУ, Америк, Чех, Тайвань болоод байна. Орон сууц, хєл
дvvжлэх унаатай болохын тєлєє харьд одогсод ихэвчлэн боловсрол мэдлэгтэй, эх орондоо ажил албатай байсан
эрчvvд. Vvнийг ажиллах хvч гадаадад илгээх гэсэн гоё vгээр нэрлэж, аль болох олон залуусыг ар гэрээс нь салган
гадагш цєлсєн тєрийн тvшээ сайн хvнд тооцогдоно. Оронд нь гадаадын ажиллах хvч авах нэрийн доор Хятадаас
голдуу хар ажилчин авна. Инженер Батаа, эмч Сvхээгийн оронд шаварчин Ли, тогооч Ван, ойр зуурхан засвар хийдэг
Ким нарыг авчирч "хvйсийн тэнцвэр" хангана. Засгийн газраас Атрын 3-р аяныг зарлалаа. Ногоочин Ян, тэрэгчин
Хуан нарын орж ирэх бас нэг боломж. Зєрvvлээд чадвартай залуусаасаа гадагш "экспортлоно".
БНСУ 3 жил тогтвор суурьшилтай ажилласан гадаадын иргэдэд байнга оршин суух эрх олгож, гэр бvлээ
татаж авах бололцоотой болгож буй юм. Манайх давхар харьяаллыг зєвшєєрдєггvй тул тэдгээр залуус vvрд баяртай.
Бас АНУ-д мэндэлсэн монгол vрс ч Монголын иргэн бус. Нутаг дээрээ тєрсєн хvvхдэд АНУ єєрийн харьяаллыг
олгодог болохоор манайд хамаагvй болж байгаа хэрэг. Хоёр сая илvvхэн хvнээрээ бид мєн их баярхаж дэлхийгээр
нэг цацаж сууна аа. БНСУ-д хvнээр дутаагvй, харин хар бор ажил хийх хvчээр л дутмаг байгаа. Харин Монголд харьд
одсон хvн бvрийн тоогоор ажиллах хvч дундарч, ард нь хагсарсан гэр бvл, хагас єнчин vрс, наснаасаа эрт хэрсvv
суусан жаалууд хоцорч байна. "Нэг эрд гурван эмэгтэй ногдоно" гэдэг хошин урлагийнхны зvгээр марзаганаж хэлсэн
vг биш. Эрчvvдээ экспортлосоор бий болсон бодит дvр тєрх. Харин нєгєє илvv гарсан бvсгvйчvvдийг хvний наймаачид
хил давуулан гулсуулна биз. "Эх орны хишиг" нэрээр хvн бvрт 50 мянган тєгрєг єгч даапаалснаас тvvнийгээ нийлvvлж
байгаад ажлын байраа нэмэгдvvлбэл, ажил хийж буй хэддээ ахиу цалин олговол гадагш урсах хvний нvvдэл татарч,
эзгvй хотонд залрах боохой мэт гаднынхан цєєрєх боломжтой.
ДОХ-ын эсрэг эм гаргасан эмч, физик, математикийн мэргэжилтнvvд, єндєр ур чадвартай нисгэгчдээ нутагтаа vлдээх
юмсан
БНСУ-ын шинэ Ерєнхийлєгч Ли Мён Бакийн тангараг єргєх ёслолд манайхаас Ерєнхийлєгч, бусад орны Ерєнхий
сайд нар оролцов. Манай Ерєнхийлєгчид нєгєєдvvл нь бараалхсныг сvр болгон харууллаа. Эрдэс баялагт нь эзэн
суух гэж л тэр шvv дээ. Орос ах нар худалдааны салбарт гадаадын иргэд ажиллуулахыг хатуу хоригложээ. Хэдэн
жилийн ємнє Москвад том захын барилга нурж Кавказ, Дундад Азийн гаралтай хэдэн наймаачин амь vрэгдэхэд
гадаадынхан гээд огт тоохгvй єнгєрч байсан. Уг нь урьд нэг ам бvлд багтаж явсан хамтын нєхєрлєлийн орнуудын
иргэд шvv дээ. Монголд бол єєр. Монголын нутаг дээр монголчууд боол, харийнхан босс.
Доллар шvтэхийн балаг
Монголчуудын шvтээн болсон ам.долларын ханш дэлхийн тєвшинд єдрєєс єдєрт суларч харин манайд эсрэгээрээ
хаданд гарч буй. Нэг баррель газрын тосны vнэ дэлхийн зах зээлд 110 ам.долларт хvрлээ. Газрын тос тойрсон
элдэв явдлын сацуу ам.долларын ханш унасны илрэл энэ юм. Манайхан зээлээ ам.доллараар авч, валютын нєєцєє
ам.доллараар бvрдvvлсээр нэг л єдєр "20 сайхан шарыг минь хоёр муу хулгана идлээ гэж vv" гэх Жамц баян шиг
болох вий. Энэ ч бас л vндэсний аюулгvй байдалд сєргєєр нєлєєлєх нэг хvчин зvйл. Vндэсний аюулгvй байдалд
сєргєєр нєлєєлєх цєєн хvчин зvйлийг дурдахад ийм. Vvнээс цааш шинэ шинэ аюул єдрєєс єдєрт нэмэгдсээр буйг
шаргал ордонд залрах єндєр албаны эрхмvvд мэдсэн ч эс мэдсэн дvр эсгэн сууцгаах бєлгєє.
Д.Оюунцэцэг
Мэдээллийн эх сурвалж:
