1


2
Өмнөх мэдээлэлүүд
"Хүнд заавал итгэж, шүтэж, дээдлэж явах бурхан байх ёстой бол тэр нь Миний Эх Орон-Монгол" Д.Хишигдэлгэр  
Мэдээ-Мэдээлэл  
- МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН
ГЭРЭЭГ СОЁРХОН БАТАЛЛАА
- БРИТНИ ХVVХДVVД ДЭЭРЭЭ ОЧИХ
ЭРХГVЙ
- ХОЁР МИИЛИМЕТРЭЭС НИМГЭН
НОУТБУК
- Америкийн Колумбус-Т  ХАМГИЙН
УРТ МОГОЙ БИЙ
- АНУ-ЫН ЭНЭТХЭГ-АМЕРИК
ГАРАЛТАЙ АНХНЫ МУЖИЙН
ЗАХИРАГЧ
- ХОВДОД ҮЛ МЭДЭГДЭХ ХУРЦ ГЭРЭЛ
ХОРОМХОН ЗУУР ЄНГЄРСЄН
дэлгэрэнгүй Сэтгэгдлээ нэмэх (0)  
ЗОЧДЫН ТОО
Даяар Монгол Сонинын
Мэдээллийн Булан
Counter

Монгол шилдэг дуу, аяз, шүлэг найраглал
Яг Монголдоо байгаа мэт
Зогсолтгүй сонсоно Mongolianworld Music
МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
Chat Powered by Userplane

"Mongolianworld"-ын мэндэлсэн өдөр асуй ...

МОНГОЛ ЕРТӨНЦ
Зууны Шилдэг Зохиол
"Тунгалаг Тамир" Роман.
Чадраабалын Лодойдамба
www.mongolianworld.com
Hosting by Yahoo! Web Hosting
Нэг жил, хоёр жил, гурав... арван жил єнгєрлєє... Ээж нар нь, элгэн садан нь эх орон нь тэднийг харуулдсаар.
Сэтгvvлийн маань ємнєх 22 дугаар дугаарт "Сургалтын тєрийн сан азын сугалаа биш байлтай" нийтлэл гарсныг
уншигч та санаж байгаа байх аа. БСШУЯ-ны яамны сургалтын тєрийн сангийн /СТС/ vйл ажиллагаанд Vндэсний
аудитын газраас хийсэн шалгалтаар зээлийн авлагын vлдэгдэл 2006 оны эцсийн байдлаар 16 тэрбум тєгрєг гарчээ.
АРВАН ЗУРГААН ТЭРБУМ ТЄГРЄГ ШVV. Гурван єрєє байрыг 50 сая гэж тооцоход 320 гаруй айлын орон сууцыг
єлхєн барьчих мєнгє. Бvхэл бvтэн хотхон барих мєнгийг салхинд хийсгэчихэж. Салхинд хийсгэчихэж гэдгийн учир нь
сурахаар явсан хvмvvсийн дийлэнх нь эргэж ирээгvйд байгаа юм.Мэдээж тєр засгаас иргэдийнхээ, иргэдийнхээ ч гэж
дээ тєрийн албаныхан болон тэдний vр садыг дотоодын болон гадаадын сургуульд суралцахад нь зориулж гаргасан
хєрєнгє. Иргэдээ боловсролтой болгох нь боож хаах гээд байгаа юм биш. Хамгийн гол нь тєрийн зардлаар
"суралцахаар явчихаад эргэж ирэхгvй ичих нvvрээ элгэндээ наасан этгээдvvдийн араас арга хэмжээ авдаггvй СТС-
ийн гажиг тогтолцоог гайхаад байна.

Эх сурвалж1:
Гадаадад тєрийн зардлаар сурах сонирхолтой 1900 хvний єргєдлийг УИХ, ЗГ-ын гишvvдээр уламжлуулан
шийдвэрлэсэн нь СТС-гийн батлагдсан тєсєв хэтрэхэд нєлєєлжээ. Vндэсний аудитын газрын ахлах аудитор Г.
Нямдорж, шинжээч У.Баярмаа нараас БСШУЯ-ны СТС-гийн vйл ажиллагаанд хийсэн аудитын талаар тодруулахад:
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал болон манаи ажлын тєлєвлєгєє ёсоор БСШУЯ-ны СТС-гийн
хєрєнгийн бvрдvvлэлт, зарцуулалт, vйл ажиллагаа нь нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа эсэх талаар
аудит хийсэн. Шалгалтаар тєсвийн зарцуулалт vр ашиг, эргэн тєлєлт хангалтгvй. Ялангуяа сургалтын тєлбєрийн зээл,
буцалтгvй тусламжийг суралцагчдад олгох шалгуур vзvvлэлт боловсронгуй бус байлаа. Тєрийн ємчийн их дээд
сургууль, коллежид суралцагчдын сургалтын тєлбєрийг тооцох нэгдсэн аргачлал мєрдvvлээгvй, єндєр хєгжилтэй
орны магистр, аспирантур, докторантурт суралцагчдад олгох сургалтын тєлбєрийн зээлийн хэмжээг зохих ёсоор
тогтоогоогvй байна.

СТС-гийн бодлого тодорхой бусаас шалтгаалан сургалтын зээл, буцалтгvй тусламжид хамрагдагсдын хvрээ хэт
єргєжсєн бєгєєд зээлийг тєлvvлэх оновчтой механизм алга. СТС-гийн сургалтын зээл буцалтгvй туслам¬жийг
санхvvжvvлэхээр 2004 онд 13 тэрбум тєгрєг тєсєвлєсєн боловч, 47 мянган суралцагчдад 15 тэрбум тєгрєгийн зээл
буцалтгvй тусламж олгохоор гэрээ хийсэн бєгєєд vvнээс шалтгаалан хэтрvvлэн олгосон 2 тэрбум тєгрєгийн сургалтын
зээлийн єрийг 2006 оны тєсвийн тодотголоор санхvvжилтийг нэмэгдvvлэн шийдвэрлэсэн байна. СТС сургалтын зээл,
буцалтгvй тусламжийг нэр тєрєл тус бvрээр тєлєвлєж, батлуулахаар хvргvvлж буй боловч Сангийн яам санхvvжvvлэх
дvнг зєвхєн сургалтын зээл, буцалтгvй
тусламж гэсэн нэр тєрлєєр баталж иржээ. 2005-2006 онд УИХ, ЗГ-ын гишvvдээр уламжлуулан ирсэн 1900 гаруй
иргэний хvсэлт єргєдлийг шийдвэрлэсэн нь СТС-гийн батлагдсан тєсвийн гvйцэтгэл хэтрэхэд мєн нєлєєлсєн байна.
СТС-гаас олгосон сургалтын зээлийн авлагын vлдэгдэл 2006 оны эцсийн байдлаар 38 тэрбум тєгрєгт хvрч, vvний 63
хувь буюу 24 тэрбум тєгрєг нь гадаадын, 22 хувь буюу 8 тэрбум тєгрєг нь дотоодын их, дээд сургуульд суралцагчдад
олгосон зээлийн авлага, 14 хувь буюу 5 тэрбум тєгрєг нь єндєр хєгжилтэй оронд суралцагчдын зээлийн хvvгийн
авлага байна. Дотоодын их, дээд сургуульд суралцагчдад олгосон сургалтын тєлбєрийн зээлээс 2004 онд есєн
суралцагчийн 3 сая тєгрєг, 2005 онд таван суралцагчийн 4 сая тєгрєг, 2006 онд 11 суралцагчийн 7 сая тєгрєгийн
зээл тєлєгдсєн нь жил бvр 2 тэрбум тєгрєгийн сургалтын зээл олгож байгаатай харьцуулбал хангалтгvй байна. 2003-
2004 оны хичээлийн жилээс ємнє СТС-гийн зээлээр суралцаж тєгссєн 21 мянган тєгсєгчийн 8 тэрбум тєгрєгийн зээл,
тvvний хvvгийн тєлбєрийг Засгийн газрын 2004 оны 22 дугаар тогтоолоор чєлєєлжээ. Сургалтын зээл, тvvний хvvг
тєлvvлэлгvй чєлєєлсєн нь сургалтын зээлийн агуулга, ач холбогдлыг бууруулж тєлєлтєд муугаар нєлєєлж байна гэлээ.
Аудит хийсэн шалгалтынхан ийн єгvvлж байна. Хэрвээ уншигч та єєрєє эсвэл таны дотны хvмvvс гадагшаа явж
суралцах хvсэлтэй бол нийтлэлд маань дурьдагдах тоо баримтыг тєвєгшєєлгvй нэг хараарай гэж хичээнгvйлэн хvсье.

Эх сурвалж2:
Тєлбєрєє тєлєєгvй хvмvvсийг шvvхэд єгєхєєр материалыг нь цуглуулж байна
- Сургалтын тєрийн сангийн талаар vндэсний аудитын газраас хийсэн шалгалтын дvнгийн талаар БСШУЯ-ны
Сургалтын тєрийн сангийн захирал П.Лхагвасvрэнгээс тодруулахад:

- Сургалтын тєрийн сангийн зээлээр гадаадад суралцахаар яваад эх орондоо эргэж ирээгvй, ирсэн ч тєлбєрєє
тєлєєгvй байгаа хvмvvст ямар арга хэмжээ авдаг вэ?