1


2
Өмнөх мэдээлэлүүд
"Хүнд заавал итгэж, шүтэж, дээдлэж явах бурхан байх ёстой бол тэр нь Миний Эх Орон-Монгол" Д.Хишигдэлгэр  
Мэдээ-Мэдээлэл  
- МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН
ГЭРЭЭГ СОЁРХОН БАТАЛЛАА
- БРИТНИ ХVVХДVVД ДЭЭРЭЭ ОЧИХ
ЭРХГVЙ
- ХОЁР МИИЛИМЕТРЭЭС НИМГЭН
НОУТБУК
- Америкийн Колумбус-Т  ХАМГИЙН
УРТ МОГОЙ БИЙ
- АНУ-ЫН ЭНЭТХЭГ-АМЕРИК
ГАРАЛТАЙ АНХНЫ МУЖИЙН
ЗАХИРАГЧ
- ХОВДОД ҮЛ МЭДЭГДЭХ ХУРЦ ГЭРЭЛ
ХОРОМХОН ЗУУР ЄНГЄРСЄН
дэлгэрэнгүй Сэтгэгдлээ нэмэх (0)  
ЗОЧДЫН ТОО
Даяар Монгол Сонинын
Мэдээллийн Булан
Counter

Монгол шилдэг дуу, аяз, шүлэг найраглал
Яг Монголдоо байгаа мэт
Зогсолтгүй сонсоно Mongolianworld Music
МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
Chat Powered by Userplane

"Mongolianworld"-ын мэндэлсэн өдөр асуй ...

МОНГОЛ ЕРТӨНЦ
Зууны Шилдэг Зохиол
"Тунгалаг Тамир" Роман.
Чадраабалын Лодойдамба
www.mongolianworld.com
Hosting by Yahoo! Web Hosting
Газрын ордууд монголчуудад ямар ч байсан хоёр дахь Эрдэнэт хотыг єгєх болов уу. Оюу Толгойн нєєцийг
Эрдэнэтээс олон дахин их гэж vзвэл заавал Эрдэнэтээс том хот хэрэгтэй гэсэн логик байх албагvй л дээ. Гэхдээ
Эрдэнэтийн vйлдвэрт 5000 хvн ажилладаг гэвэл наад зах нь 10000 хvний яриа энд гарч бас л тийм л хэмжээний
хотыг тєсєєлєх хэрэг гарах болов уу. Тэр шинэ хотод амьдарч ажиллах хvмvvсийн дотор мэдээж олон гэр бvл байж
таарна гэж vзвэл тэдний аж амьдрал хэвийн байх ёстой. Vр хvvхдvvдэд нь зориулсан сургууль, цэцэрлэг гэх мэтээр
нийгмийн наад захын асуудлуудыг шийдвэрлэх шаардлага гарна. 10000 хvний нийгмийн асуудлуудыг хангах
зорилгод дахиад 10000 хvн хэрэгтэй. Тэд vйлчилгээний газруудыг ажиллуулж, худалдаа, эрvvл мэнд, зам харилцаа,
тээвэр гэх мэт олон салбарыг жирийн хот хэрхэн амжуулдаг, тvvн шиг л их ажил єрнєх болов уу. Тэгэхээр газрын
ордуудыг дагаад Эрдэнэт шиг хотууд vvсэх боломж нээгдэх нь байна

Монголчууд газрын баялгаас юу хожих вэ? Гэртээ сууж байгаа тэтгэврийн хєгшнєєс авахуулаад ажилтай ажилгvй
иргэд, цэцэрлэг сургуулийн хvvхдvvд, тэр ч бvv хэл єнєєдєр тєрж буй, бас удахгvй тєрєх хvvхдvvд газрын ордуудынхаа
олох хишгээс хvртэх эрхтэй. Тэтгэврийн хєгшчvvдэд мєнгєний оронд бараа таваар, эмнэлгийн тусламж єгч аргалж
болох л байх. Харин ажилтай хvмvvс цалингаа нэмvvлэх, ажилгvй нь аж амьдралдаа хэрэгтэй хэдэн тєгрєг шаардах
нь мэдээж. Залуучуудад ч гэсэн мэдлэг боловсролоо нэмэгдvvлэхийн тулд мєнгє л хэрэгтэй. Нэгэнт л мєнгє урсах
болохоор мєнгє гvйлгээний банкууд, мєнгє тараах сангууд гэх мэтчилэн тєрийн бус болон хувийн компаниуд энд
оролцох болов уу. Тэгэхээр дахиад олон мянган хvний ажлын байрны тухай ярих боломжтой. Тєр хэрвээ єєрєє мєнгє
тараана гэвэл яамдын дэргэд салбар байгууллагууд vvсэх биз ээ. Орд газрууд баригдаад дараа нь бараагаа гадаад
орнуудад худалдаад мєнгє нь банкинд ороод, татвар шимтгэл хувьцаагаа хуваалцсаны дараа монголчуудад жилд
ойролцоогоор, магадгvй сард ойролцоогоор хэдэн тєгрєгийн хожил болж ноогдох вэ? Юу ч ноогдохгvй бол хожихгvй.
Монгол орны эцсийн зорилго хєгжилд орд газруудын байгууламж, тvvнээс орж ирэх татвар шимтгэлийн мєнгє хэдий
хэр тусалж чадах бол гэсэн том асуудлууд хувь хvний хожоо, бvлэг хvний ашиг сонирхлоос дээгvvр асуудал болов уу.
Газрын ордуудаа ашиглан хєгжилд хvрсэн дэлхийн ямар орнууд монгол¬чуудад vлгэр жишээ болж урам єгєх бол
гэсэн асуулт єнєєдєр хариугаа хvлээж байна. Газрын ордуудыг байгуулаад орж ирсэн мєнгє нь тараагдах хvртэл наад
зах нь 10 жил хэрэгтэй гэвэл ганцхан газрын баялагт найдаад байгаа хvмvvсийн хувьд хєгжил арван жилийн
дараагаас л эхэлж магадгvй. Єєрєєр хэлбэл 2017 оноос хєгжил эхлэх нь.

Газрын ордуудыг тvшиглэсэн хот барихад Эрдэнэт хот vлгэр жишээ болох учиртай. Єнєєгийн Эрдэнэт vнэхээр
иргэдийн хувьд эрдэнэ болж чадсан уу гэдгээр санал асуулга явуулж юу дутагдаж байна, мєн юу илvvдэж байна вэ
гэсэн асуулт магадгvй ирээдvйн Оюутолгой нэртэй хотын нvvр царайг одооноос тєсєєлєхєд тус дєхєм болно. Эцсийн
эцэст социализмын vед зохион байгуулагдсан илгээлтийн эздийн хєдєлгєєн Оюутолгойгоос дахин эхлэхэд болохгvй
гэх газар байхгvй. Газрын дээрхи баялгаа ашиглаж, тvvндээ тvшиглэн Дархан хот байгуулсан бол одоо газрын доорх
баялгаа ашиглаж Эрдэнэт хот шиг, магадгvй тvvнээс ч том Оюутолгой хотын яриа цаашид улам л єндрєє авах
тєлєвтэй. Газар дээрх тvvхий эд, бvтээгдэхvvнvvдээ тvшиглэн дахиад нэг Дарханыг босгох уу, эсвэл газрын доорх
ордуудаа ашиглан дахиад нэг Эрдэнэтийг босгох уу гэдгийг Монголын тєр биш харин ард тvмэн шийднэ. Монголын
байгалийг vзэх гэсэн жуулчид хэзээ ч алга болохгvй харин ашиглаад орхисон байгаль хэзээ ч нєхєгдєшгvй.

С.Молор-Эрдэнэ
Дугаар 26

Мэдээллийн эх сурвалж: