МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
"Хүнд заавал итгэж, шүтэж, дээдлэж явах бурхан байх ёстой бол тэр нь Миний Эх Орон-Монгол" Д.Хишигдэлгэр
Өмнөх мэдээлэлүүд
- МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН
ГЭРЭЭГ СОЁРХОН БАТАЛЛАА
- БРИТНИ ХVVХДVVД ДЭЭРЭЭ ОЧИХ
ЭРХГVЙ
- ХОЁР МИИЛИМЕТРЭЭС НИМГЭН
НОУТБУК
- Америкийн Колумбус-Т ХАМГИЙН
УРТ МОГОЙ БИЙ
- АНУ-ЫН ЭНЭТХЭГ-АМЕРИК
ГАРАЛТАЙ АНХНЫ МУЖИЙН
ЗАХИРАГЧ
- ХОВДОД ҮЛ МЭДЭГДЭХ ХУРЦ ГЭРЭЛ
ХОРОМХОН ЗУУР ЄНГЄРСЄН
дэлгэрэнгүй Сэтгэгдлээ нэмэх (0)
Даяар Монгол Сонинын Мэдээллийн Булан
|
"Mongolianworld"-ын мэндэлсэн өдөр асуй ...



Тєрийн бvтэц механизмаа тодорхойлно
1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарлангуут орчин vеийн тєрийн систем байгуулж эхэлжээ. Шашин тєрийг
хослон баригч Богд хаан хууль тогтоох, таслан шийтгэх, гvйцэтгэн захирах бvх эрхийг барих болсноор шашны теократ
улс маягтай боловч тvvний дор дагнасан vvрэг функц бvхий тєрийн институциудыг байгуулсан байна. Гадаад, Дотоод,
Шvvх, Цэргийн, Сангийн гэсэн таван яам буй болголоо. Зєвлєх эрх бvхий Дээд, Доод гэсэн танхим ч бvрдvvлсэн
байдаг. Хєгжлийн эрэмбээр ярих юм бол дундад зууны хавьцаа яваа, дээр нь шинэ тутам тусгаар тогтносон улсын
хувьд энэ бvхэн гайхамшигтай дэвшил байлаа.
1921 онд огт хувьсгал болоогvй гэж гvрийх нь vнэнд нийцэхгvй. Гэхдээ манай марксист тvvхчдийн нотлоод
байгаачлан Тужийн нарсанд байлдсан, Барон Унгернийг баривчилсан нь нийгмийн хувьсгал биш юм.
Бодоогийн Засгийн газар нийгмийн хувьсгалын шинжтэй хоёр том єєрчлєлт хийлээ. Эхнийх нь хамжлагыг халсан
явдал. Монгол нутагт мянга мянган жил тогтож ирсэн феодлын харилцаа ингэж vгvй болсон юм. Нєгєє нь
“Тангаргын гэрээ”-ээр тєр шашныг тусгаарлажээ. Теократ шашны улс Ардын хувьсгалаар Хаант засагт vндсэн хуульт
улс болон хувирсан юм. “Тангаргын гэрээ” нь бvхий л талаасаа Vндсэн хуулийн шинжтэй байсан. Ийм учраас 1921
оны хувьсгал нь 1862 оны Оросын шинэчлэл, 1868 оны Японы Мэйжийн хувьсгалтай тєстэй том єєрчлєлт байлаа.
Чойбалсанг vхсний дараа Цэдэнбал Зєвлєлт маягийн Сайд нарын зєвлєл байгуулсан юм. СнЗ нь Засгийн газраас
нэлээд єєр, хvлээх vvрэг хариуцлага нь ч адилгvй чанартай. Дарангуйлагч улс тєрийн ганц хvчин болох нам Vндсэн
хуулиар єєрийн удирдан чиглvvлэх функцийг хуульчилсан учир Сайд нарын зєвлєл нь аж ахуй хариуцсан нvсэр том
хvнд суртлын байгууллага байлаа. Бvрэлдэхvvн нь 40 хvнээс давж байсан ба єєртєє Vйлдвэрчин, эмэгтэйчvvд,
зохиолчдын, урчуудын олон нийтийн гэхээр байгууллагуудыг хамааруулдаг байсан нь зєвхєн социализмын л онцлог
байх.
1992 оны шинэ Vндсэн хууль батлагдсаны дараа Тєрийн бvтцийг хуулиндаа нийцсэн, орчин vетэйгээ таарсан,
улсынхаа багтаамж зорилготой уялдсан болгохоор оролдож эхэлсэн ба vvндээ олон улсын тусламж авсан юм.
Хэдэн жил судалгаа явуулж хєдєлмєр гаргаж байж буй болсон тєрийн бvтцийн тєслийг Азийн хєгжлийн банк чамгvй
хэдэн сая доллароор санхvvжvvлжээ. Бодлого тодорхойлох яамдуудаас гадна тєрийн vйл ажиллагааг явуулах
хэрэгжvvлэх болон тохируулах агентлагуудтай байхаар бодсон нь олон улсын єнєєгийн жишиг юм. Vндсэн хуулийн
санаан дагуу орон нутагт илvv эрх мэдэл єгєх шаардлагатай байсан учир Тєвлєрєлийг сааруулах тєсєл зэрэгцэн
хэрэгжихээр тєлєвлєгджээ. Шинэ бvтцийг 1995 оноос Жасрайн Засгийн газар хэрэгжvvлж эхлэх байсан боловч
хойтон жилийнх нь сонгуулийг хvлээж, ялсныхаа дараа эхлvvлэхээр хойш тавьсан байсан юм.
Хувь заяаны шоглоомоор Ардчилсан хvчин сонгуульд ялсан учир бэлэн тєслийг амьдралд хэрэгжvvлжээ. 72-уулаа
олонхи байхдаа баталсан энэ хуулиа махнистууд сєрєг хvчин болуутаа элдвээр єєлєн гутааж эхлэв. Эхэндээ бараг
тоглоом шоглоомоор єєлж муучилдаг байснаа хэдэн жил єнгєрєхєд энэ нь тэдний итгэл vнэмшил болон хувирчээ.
Шинэ тєсєл нь жинхэнэ Засгийн газрын бvтэц байлаа. Есєн яамтай, яамдын асуудлыг Тєрийн нарийн бичгийн дарга
зохицуулан удирддаг, харин орлогч vгvй сайд нь Засгийн газрын гишvvн байж чиглэл бодлогыг нь тодорхойлно. Сайд
нарын зєвлєл нь салбарын яамдыг тєлєєлсєн сайд нар зєвлєлдєх танхим байгуулан хэлэлцэх логиктой бол Засгийн
газар нь танхимын гишvvд тухайн салбарын бодлогыг тодорхойлдог vндсэн ялгаатай. Єєрєєр хэлбэл СнЗ-д сайд нар
яамаа тєлєєлж танхимд хуралддаг бол Засгийн газрын тогтолцоонд болохоор танхимыг тєлєєлсєн сайд яамны
бодлогыг тодорхойлж єгнє. Эхнийхэд нь сайд яамны хvн, сvvлчийнхэд нь сайд танхимын хvн. Ер нь vндсэн ялгаатай.
Яам нь тусдаа бие даасан институци болохоор єєрийн дотоод ажлаа Тєрийн нарийнаар толгойлуулан автономи
байдлаар шийдэх логиктой ажгуу. Сайд яамны дотоод ажилд оролцох эрхгvй гэсэн санаа. Иймээс ч сайдад орлогч
хэрэггvй, учир нь тэрээр яамны тєлєєлєгч биш Засгийн газрын гишvvн учир тvvнийг зєвхєн бусад сайд нар л орлох
учиртай юм. Агентлагийн тоог 70 орчмоор нэрлэн баталсан боловч улс орны тухайн байдлаас хамаарч нэрлэгдсэн
энэ олон агентлагаас хэдийг нь байгуулах болон татан буулгах нь тухайн vеийн Засгийн газрын шийдвэр ажгуу.
2000 оны сонгуулийн дараа арай ядан шинээр буй болж дєнгєж бvрэлдэж байсан тєрийн шинэ бvтцийг эвдэн
сvйтгэх, нурааж унагах их субботник эхэллээ. Тєрийн албыг худалдах талбай болон орлогыг нэмэгдvvлэхийн тулд
хуучны СнЗ-ийн vеийн албыг эргэж сэргээв. Тєлбєрєє тєлєєд эзэмшлээ авсан бол єєрийн нутаг дээр юу дуртайгаа
хийдэг феодлын харилцааг ч сэргээлээ. Яамдын тоо ч сайд нар ч тоон болон чанарын утгаа алдаж vнэн хэрэгтээ хэн
юу хариуцаж байгаа нь ойлгомжгvй болон хувирав. Удирдлага санхvvжилтийн тогтолцоо гэж єєрсдєєс нь єєр хэн ч
ойлгох аргагvй хэт тєвлєрєлийг буй болгож орхив. Анх энэ тогтолцоо олон улсын байгууллагын шугамаар санал
болон орж ирэхдээ бvртгэлийн шинжийг агуулж байсан юм. Интернет хєгжсєн єнєє vед аль ч алслагдсан тєрийн
байгууллага єєрийн тооцоогоо тєвлєрсєн системд бvртгvvлж байх учиртай байлаа. Гэтэл vvнийг дампууруулж
зєвшєєрлийн систем болгов. Алсын сумын сургуулийн захирал шvvр шинээр авахын тулд улаантны конторын vvдэнд
оочирлон суудаг ийм тєгєлдєр хvнд суртлыг социализмын дарга нар ч бодож олж чадаагvй юм. Хяналтын тогтолцоог
бvрэн сvйрvvллээ. Мэргэжлийн хяналтын газар хэмээх нvсэр байгууллага хариуцахгvй юмгvй болж бусдын тараасан
лицензийн эцсийн уршгийн хариуцлагыг хvлээхээр болж буй хэрэг. Хєдєє аж ахуйн яам спиртийн лиценз єгсний
хариуцлагыг єнєє супер тєвлєрсєн хяналтынхан шалгаж байх учиртай аж. Энэ нь эцэстээ алив ажил хариуцах
эзэнгvй болно л гэсэн vг.
Санхvv эдийн засгийн яамыг анхлан санаачилсан гэж улаантнууд хєєр болон хєрєг зургаа зурцгаана. Vнэндээ нэг нь
тараадаг, нєгєє нь цуглуулдаг эсрэг функцтэй зvйл шvv дээ. Асар том импери болох Зєвлєлтийн Гадаад яамыг
дуурайсан хуучин бvтцийг гадаад яаман дээр байгууллаа. Бусад нь ч ижил. Ингээд єчvvхэн Монгол дэлхийн газрын
зургийг тивчлэн хуваасан хэлтэс тасагтай болж авч байгаа юм. Яагаад ч юм 1911 оноос Гадаад явдлын яам гэж
нэрлэж байсныг Гадаад хэргийн яам гэж нэрийг нь сольсон нь сvрхий онож хилийн чанадад хориотой бараа
контрбандаар зарахыг зохион байгуулж хэрэг тарьдаг ажиллагаатай болжээ. 1911 онд анхлан буй болсон яамд
байгуулагдсан огноогоор 10 жилээр ухраасан нь хэн ноёлож буйг харуулах учиртай байсан бололтой.
Тєрийн бvтцийг нураан сvйтгэсэн тэр жилvvдийн тухай бvхэл бvтэн ном бичихэд багадам. Саяхнаас Монгол улсын
тєрийн бvтцийн тухай хуулийн тєсєл боловсрогдож УИХ-д єргєн барьж байна. Vндсэн хуультай нийцсэн, олон улсын
жишгийг баримтласан, боловсруулахын тулд чамгvй мєнгєє тєлсєн бvтэц эргэж ирэх нь. Тєрийн чадамж суларч,
хариуцлагагvй байдал хавтгайрч, авилга хvнд суртал гаарсан явдалд тєрийн зєв бvтэцгvй байдал маш их тvлхээс
болсон. Тєр данхар байж болохгvй, гэхдээ хvчирхэг байх ёстой. Зєв бvтэцтэй байж тєр хvчирхэгжинэ. Бvтцэнд хамаг
механизм бий. Хайран ч арван жил!
2008.3.4
Мэдээллийн эх сурвалж: olloo.mn