Таны амралтанд...
ТАНЫ ОРОН ЗАЙ - МОНГОЛ ЕРТӨНЦ
|
МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
"Хүнд заавал итгэж, шүтэж, дээдлэж явах бурхан байх ёстой бол тэр нь Миний Эх Орон-Монгол" Д.Хишигдэлгэр
Улаанбаатар хотын газрын зураг

байна гэж битгий бодоорой. Баянзүрх хороололд л гэхэд 100 га газар олгосон байгаа шүү” гэж
нийслэлийн газрын албаныхан онцлов-
Засгийн газрын 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд нийслэлд баригдах орон
сууцны ажил ямар байгаа талаар сонирхлоо.
Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хороолол буюу “Нарантуул” олон улсын
худалдааны төвийн хойно босох хорооллын барилгын шавыг тавиад байна. Энэ хавраас
барилгын ажлыг эхлүүлж, оны төгсгөлд ашиглалтад оруулах ажээ. Гэр хорооллыг оронсууцны
хороолол болгох ажилд бага зэрэг хүндрэл учраад байгаа гэнэ. Нэгэнт хувьчлагдсан газар учраас
эзэмшигчидтэй нь тохиролцож газрыг сулласнаар барилгын ажлаа эхлэх ёстой. Гэтэл оршин
суугчид газраа хэтэрхий өндрөөр үнэлж байна гэж барилгын компанийнхан гомдоллож байгаа аж.
Юутай ч эндхийн хорооллын эхний байр оны сүүлчээр ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа
юм байна.
Эхний ээлжинд ашиглалтад орсон байрандаа гэр хорооллын зарим айлыг оруулснаар тэдний
газрыг нь суллаж, дараачийн барилгын ажлаа эхлүүлнэ хэмээн барилгын компанийнхан
тооцоолж байна. Иймэрхүү маягаар энэ хавийн гэр хорооллыг бүрэн орон сууцных болгох ажлыг
гүйцэтгэх ажээ.
Тэгвэл хотын төвөөс нэлээд алслагдсан, ногоон зоорины орчимд барих Баянзүрх хорооллын нэг
хэсгийнх нь ажил эхлээд байгаа гэнэ. “Ургах наран” нэртэй уг хорооллын хоёр барилга одоо
баригдаж буй бөгөөд бохирын шугам Налайх дүүргээс төв цэвэрлэх байгууламж руу холбож буй
шугамаас татахаар төлөвлөсөн аж. Мөн дулааны болон цахилгаан эх үүсвэрийн асуудлыг
шийдэх ажээ.
“Газрын зөвшөөрөл батлагдахгүй байгаагаас 40 мянган айлын орон сууцны ажил удааширч
байна гэж битгий бодоорой. Баянзүрх хороололд л гэхэд 100 га газар олгосон байгаа шүү” гэж
нийслэлийн газрын албаныхан хэлж байсан.
Удахгүй Яармагийн дэнж орчимд босох Буянт-Ухаа хорооллын ажил эхэлнэ. Тус хорооллын
хэсэгчилсэн төлөвлөгөө батлагдсан бөгөөд газрын асуудал нь шийдэгдчихсэн байгаа гэнэ. Энд
спорт цогцолбор, дунд сургууль бүхий 10 мянган айлын орон сууцны цогцолбор хороолол бий
болох юм. Дэд бүтцийн асуудлыг энэ жил багтаан шийдвэрлэнэ. Харин инженерийн шугам
сүлжээ огт байхгүй учраас үүнд багагүй хугацаа шаардлагатай байгаа гэнэ.