Таны амралтанд...
Hosting by Yahoo! Web Hosting
www.mongolianworld.com
ТАНЫ ОРОН ЗАЙ - МОНГОЛ ЕРТӨНЦ

МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
Weather Forecast | Weather Maps | Weather Radar
"Хүнд заавал итгэж, шүтэж, дээдлэж явах бурхан байх ёстой бол тэр нь Миний Эх Орон-Монгол" Д.Хишигдэлгэр  
Улаанбаатар хотын газрын зураг
ФОТО ГАЛЛЕРЕЙ
Популистуудын “Тахилын ямаа” ба
Сүүлийн саруудад үнийн өсөлтөөс болоод олон нийт бухимдалтай байна. Ажиглаж байхад нийгмийн энэ
бухимдал, уур уцаар дээр дөрөөлөн нэр хүнд горилогсод ч олширч байна. Тэр бүү хэл төрийн зарим байгууллага,
нийгмийн зарим хөдөлгөөн "ардын баатар"-ын дүрд хувиран, бизнесменүүдээ хагалж идэхээр улайрч байна.
Тэдний хашгичах үг нь шударга бөгөөд үнэн мэт сонсогдоно. Өнгөц сонсоход үнэхээр таатай гээч. "Муусайн
шуналтай бизнесменүүдийн шударга бусаар олсон ашгийг хурааж авна", "Гурилын үнийг 500 төгрөг болгоно",
"Төр үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрч болсон юм хураагаад авч бас чадна" гэх зэрэг нь уурлаж, бухимдсан
олон түмэнд ёстой л хорслыг нь тайлах мэт санагдана. Гэвч харамсалтай нь энэ үг үнэн чанартаа ямар
хорлонтой болохыг хэлж зүрхлэх хүн тэр бүр гарахгүй бололтой.
/цааш нь унших .../