Таны амралтанд...
Hosting by Yahoo! Web Hosting
www.mongolianworld.com
ТАНЫ ОРОН ЗАЙ - МОНГОЛ ЕРТӨНЦ

МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
Weather Forecast | Weather Maps | Weather Radar
"Хүнд заавал итгэж, шүтэж, дээдлэж явах бурхан байх ёстой бол тэр нь Миний Эх Орон-Монгол" Д.Хишигдэлгэр  
өмнөх нийтлэлүүдийг эндээс үзнэ үү
Улаанбаатар хотын газрын зураг

ФОТО ГАЛЛЕРЕЙ
Монгол Улсын анхны Ерєнхийлєгч П.Очирбат гуай тас хар єнгєтэй тосоор дээлээ палийтал
мялааж байсан даа. Монгол нутгийн хєрсєн дор ус ч бий, тос ч бий гэдэгтэй хэн ч маргахгvй.

Монгол Улсын газрын тосны салбарын тvvхийн хуудсыг сєхвєл, Монгол орны єргєн уудам нутагт
газрын тос илрvvлэх хайгуул, судалгааны ажил 1940-єєд оноос эхтэй. 1951 он гэхэд Зvvн-
баянгийн ордоос газрын тос олборлож эхэлсэн. 20-иод жилийн хугацаанд 6.2 сая тонн нєєц
бvхий хоёр орд нээж, боловсруулах vйлдвэр барьж байгуулсан тvvхтэй. Жилд 50-60 мянган тонн
тvvхий тос боловсруулах хvчин чадалтай Зvvнбаянгийн нефть боловсруулах vйлдвэр
ашиглалтын 200 гаруй цооногоос жилд 55 хvртэл мянган тонн тvvхий тос олборлож байсан
билээ. Тус vйлдвэр ажиллаж байсан 20 жилийн хугацаанд 3.8 сая баррель тос олборлож
боловсруулсан. Гэвч 1960-аад оны сvvлчээр газрын тосны хайгуул, судалгаа бvрмєсєн зогсч,
бvтээгдэхvvний vйлдвэр хаягдсан нь харамсалтай. Газрын тосны бvтээгдэхvvнийг зєвхєн
импортоор авч байсан жилvvдэд хайгуул судалгааны ажлыг vндсэндээ хийсэнгvй. Харин 20 гаруй
жил бvрмєсєн зогссон газрын тосны судалгааг 1990-ээд оноос сэргээсэн тєдийгvй УИХ-аас
Газрын тосны тухай хууль, Засгийн газраас "Газрын тос" хєтєлбєр батлан гаргасан нь тус
салбарын хєгжлийг урагшлуулах хєшvvрэг болсон нь лавтай. Ийнхvv газрын тосны салбарт
ирээдvй рvv чиглэсэн гарц нээсэн нь тэр. Єнгєрсєн жилийн статистикаас харвал, анхны
бvтээгдэхvvн хуваах гэрээ байгуулагдсанаас хойшхи арав гаруй жилийн хугацаанд Дорнод
аймгийн Тамсагийн болон Дорноговийн сав газарт нийт 130 цооног єрємдсєнєєс 60 гаруй хувь
нь тостой.
• 1990-2006 онд 16.7 мянган тууш км хоёр хэмжээст, 1790 ам км гурван хэмжээст чичирхийллийн
судалгаа хийв.
• 1998-2006 онд Тосон уул, Зvvнбаян, Цагаан элсний орд газарт гvйцэтгэсэн туршилтын ажлаар
нэг сая 366.5 мянган баррель тос олборлож нэг сая 265.7 мянган баррелийг экспортолжээ.
• Єнгєрсєн хугацаанд газрын тосны хайгуул, олборлолтын vйл ажиллагаанд 326.9 сая ам.
долларын хєрєнгє оруулалт хийжээ. Улсын нэгдсэн болон орон нутгийн тєсєвт 11 тэрбум 892.1
сая тєгрєгийн орлого оруулсан.

• 2007 он манай орны газрын тосны хайгуул олборлолтын ажил сvvлийн 40-єєд жилд байгаагvй
эрчимтэй эрч хvчээр урагшилсан. Энэ мэтчилэн сэтгэлд аятай мэдээллийг газрын тосныхон
онцолж байна.
Нийслэлээс 800-гаад км алслагдсан эх орны зvvн хязгаар нутагт газрын тос олборлогчид хэрхэн
ажиллаж амьдарч буйг сурвалжлахаар бидний хэдэн сэтгvvлч Тамсагийг зорьсон юм.
Дорнодын нvд алдам их талд єнєє євєл цас их унажээ. Тачигнасан хvйтэн жавартай хамт Тамсаг
дахь хээрийн тосгонд ирэхэд сэтгэл бvлээцvvлсэн дулаан уур амьсгал, амьдрах тохилог орчин,
эрч хvчтэй бутээлч залуус угтав. Тамсагийн газрын тосыг хятадууд зєєгєєд дуусгалаа, цагаан
зээр ч vзэгдэхээ болив, Дорнодын айлуудаар хужаа нар зочлох болов гэсэн чихэнд чимэггvй мэдээ
єнгєрсєн намар хааяахан сонсдож байсныг нуух юун. Хайгуулын ажил урин дулаан цагт хоёр
нарны хооронд vргэлжилдэг аж. Харин одоо Тамсагт бужигнасан олон хятад алга. 40 гаруй
монгол, хоёр хятад мэргэжилтэн байна. Нvд алдам талд газрын тосны шахуурга хэдэн арваараа
нэгэн хэмээр ажиллана. Тvvхий тос ачсан 20 тн-ын даацтай машинууд хилийн зvг цас манарган
одно. Хоногт хэдий хэрийн тос олборлож байгааг АМГТХЭГ-ын Тамсаг дахь тєлєєлєгч Л.
Октябриас тодруулахад:

-Хоногт 2500-2800 баррель тос олборлож байна. Цаашид нэмэгдэнэ гэв.
БНХАУ-ын "Петрочайна Дачин Тамсаг" компанийн 100 хувийн хєрєнгє оруулалтаар Тамсагийн
газрын тосыг олборлож байгаа аж. Тус компани 2005 оны наймдугаар сард АНУ-ын "Сооко"
компаниас vйл ажиллагаа явуулах эрхийг шилжvvлж авснаас хойш 152 цооног єрємджээ.
"Сооко" арван жилийн хугацаанд 92 сая ам.долларын хєрєнгє оруулж байсан бол "Дачин" 2006
онд 80 сая, 2007 онд 150 сая ам.долларын хєрєнгє оруулжээ. Оргил ачааллын vед 3200 гаруй
хvн энд ажилладаг. Матад, Халх гол сумын 300 гаруй хvн дулааны улиралд ажлын байртай болж,
чамлахааргvй цалин авдаг гээд тоочвол газрын тосны орд дагасан хєрєнгє оруулалт нутгийнхны
амьжиргаанд багагvй дэмжлэг болдог аж.
Монголчууд гайхалтай хvмvvс юм. Газрын хэвлийд тос байна гэдгийг тэртээ эртэд яаж мэдээд
газар нутагтаа Тосон уул гэсэн нэр хэйрласан юм бол. Зєвхєн Тосон уул ч биш Эрдэнэт,
Оюутолгой гэх мэтчилэн зєн билгийн нэр учиртай л байж дээ.

Монголын хамаг газрын тосыг хятадууд ачаад явчихлаа гэж гоморхох хэрэггvй юм байна.
Тамсагаас ачиж буй тосыг маш нарийн тооцож Хятад руу тээвэрлэдэг гэдэгт эргэлзэх нь илvvц.
Тэнд АМГТХЭГ-ын олборлолт, хадгалалт, тээвэрлэлт хариуцсан мэргэжилтэн Б.Болормаа
машинд ачсан тосыг нэг граммын ч зєрvvгvй хэмждэг юм билээ. Улсын хилээр гаргахад Хил
хамгаалах газар, гааль, "Туушин" компанийнхан шалгаж, гурван янзын бvртгэл хєтєлдєг. Хэдэн
цаг, хэдэн минутад ямар дугаартай машинд хэдий хэрийн тос ачаад гарав гэдгийг дурайтал
бичээд гарын vсэг зурчих юм. Шахуурганаас машины ёмкость РУУ тvvхий тос юvлэхийг ШТС-аас
бензин, шатахуун авч байгаатай адил жирэлзтэл тооцдог болохоор дусал ч дутах нь vгvй.
Шанагаар л хутгадаггvй юм бол тэр машинаас тос авах ч боломж алга. Ер нь аваад ч яах юм бэ.
Тvvхий тос боловсруулах vйлдвэр манайд байхгvй. Тvvхий тос гэдэг бодис зєвхєн боловсруулах
vйлдвэртээ очиж байж л бензин, шатахуун болдгийг мэдэхгvй хvн ховор биз ээ. Тэгэхээр газрын
тосныхныг "идлээ,уулаа" гэж хардах, сэрдэх нь утгагvй юм билээ.

Газрын тос олборлогчдын хээрийн тосгон, Тамсагийн Тосон уулыг тойруулаад энд тэндгvй ханз
vсэгтэй замын тэмдэг тавьсан байна, манай нутаг ч Хятадынх болчихжээ гэсэн гоморхол
єнгєрсєн намар бишгvй сонсдсон. Vнэндээ тийм явдал болоогvй гэдгийг батлая. Тэмдэг тавьсан
уу, гэвэл тавьсан. Юу гэж бичсэн байв гэвэл цооног єрємдєж байгаа vйлдвэрлэлийн бvсэд
болгоомжтой байх, байгаль орчныг хамгаалах талаар жолооч нарт анхааруулсан сануулга
байжээ. Ирэх жил ажил эхлэхэд хэрэг болно гээд тэдгээр тэмдэг, тэмдэглэгээг хадгалсан байх юм.

Дорнодын тал нутагт зээрийн сvрэг газар сайгvй бэлчинэ. Зээрийн сvрэг газрын тосныхны
хээрийн сууринтай айлссан нь нvд баясгана. "Цагаан зээр, бvсгvй хvн хоёр нутаггvй" гэдэг ч
Тосон уул орчмоос євлийн цагт зээрийн сvрэг холддоггvй нь илт. Дулаан цагт хvний хєл, машин
техникээс дайжин нутаглаж байгаад євєл болохоор нvvдэллээд ирдэг юм уу даа.
1910 онд Монголд анх чийчаан орж ирсэн гэдэг. Тэгвэл єнєєдєр бараг 200-гаад мянган
автомашин хєлхєж байна. Цаашид ч олшрох биз. Тэгэхээр тэдэнд зориулсан хоол, тэжээлийн
хэрэгцээ нэмэгдэнэ. Монгол Улс газрын тосоо нэрж бvтээгдэхvvн vйлдвэрлэдэг, гадаадад
гаргадаг орон болохыг vгvйсгэх аргагvй. Газрын тосны салбарыг дэмжээд байвал хєгжилтэй хєл
нийлvvлэх сайхан ирээдvй холгvй байна. Газрын тосныхонтой уулзаж явахад,
-Цаашид газрын тосны олборлолтыг нэмэгдvvлж 2010 он гэхэд жилд 200 мянган тоннд хvргэх,
дотоодын тvvхий эдийн эх vvсвэрт тулгуурласан боловсруулах vйлдвэр барьж байгуулах, улсын
хэмжээнд бvтээгдэхvvний чанарын хяналт тогтмол хийх, туршилт шинжилгээний лабораторийн
цогцолбор байгуулах зэрэг шийдэл хvлээсэн олон ажил байна гэж ярьж байсан.

Н.Наран
Дугаар 13/2773/

Мэдээллийн эх сурвалж: Зууны мэдээ