Hosting by Yahoo! Web Hosting
www.mongolianworld.com

АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
[ Yahoo! ] options
Counter
ЗОЧДЫН ТОО
ГЭР БҮЛ ЗУУЧЛАХ САЙТУУД СОЛОНГОС
НӨХӨРТЭЙ БОЛОХ ХҮСЭЛТЭЙ МОНГОЛ ОХИДЫН
ЗУРГААР ДҮҮРЧЭЭ
БУСДЫГ ХҮНДЭЛЖ, ЭЕЛДЭГ ХАРЬЦАХ НЬ ЭРҮҮЛ АЖ ТӨРӨХ ҮНДЭС

Хүний зан араншин ямар байхаас хамаарч тухайн хүний эрүүл мэндийн байдал
тодорхойлогдох нь бий. Эелдэг зантай байх нь хүний эрүүл мэндээ батлан хамгаалах гол
нэгэн арга юм. Өөрийн үзэл санаагаа таягдан орхиод бусдын үзэл санааг дагах эсвэл
бусдад хүйтэн хандаж бусдыг доромжлон ширүүн үгээр дайрах, мөн бусдыг үл хүндлэн, үл
ойшоох зан нь сэтгэлд шарх авчирдаг.  Хүмүүстэй харьцахдаа аль болох эелдэг зөөлөн
харьцвал, танд тэднээс үзүүлэх нөлөө эелдэг, эерэг байж сэтгэлийн баясал авчирна.
Тиймээс өөрийн сэтгэлийг цэвэр ариун, хиргүй байлгаж байж бусдын сэтгэлийг цэвэр ариун
байлгах, бусдыг хайрлах, энэрэх сэтгэл төрдөг билээ. Хүнтэй харьцах харьцаа, ёс суртахуун
нь маш чухал юм.
Эрүүл саруул амьдрахад сэтгэл санааны байдал, харилцаа эерэгээр нөлөөлдөг. Тиймээс ч
үйлчилгээний байгууллагууд, том, жижиг компани, төрийн байгууллага гээд нийгмийн бүх л
салбаруудад зан харьцаа сайтай эрүүл сэтгэл, сэтгэцтэй хүмүүсийг ажилд авдаг. Энэ нь
нийгэмд маш сайн үр нөлөө үзүүлэх ба хүн хүнээ хүндэлж сурах, хүнтэй эелдэг боловсон
харьцах харьцаа, ёс суртахууныг нийгэм дээр улам ихээр хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж
байна. Хүмүүсийн боловсрол дээшлэхийн хэрээр нийгмийн хөгжил түргэсч нийт хүн амын
эрүүл оршин амьдрах сайхан орчин буй болно.

БИДНИЙ БУРУУ ЗУРШЛААС СЭВХ ҮҮСДЭГ

Цоохор сэвхийг бүдэгрүүлж болно. Харин арилгах гэж элдвээр оролдох хэрэггүй бөгөөд
сэвхээ тодруулахгүйгээр, арьсаа зөв арчилаад явбал нэг л мэдэхэд арилчихдаг тохиолдол
бий. Гэвч 25 нас хүрэхэд арилаагүй бол хойшдоо үлдчихдэг болохоор насанд хүрсэн хойноо
бор толбоо түүлгэх эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Цоохор сэвхтэй хүн арьсаа огт арчлахгүй явж
бас болохгүй. Мөн буруу арчилаад, тохирохгүй тос түрхвэл юун арилах улам тодордог. Сэвх
үүсч болох шалтгаануудыг тоочох хэрэгтэй болов уу.
1. Гэрийн нөхцөлд арьсаа зөв   арчилж, гоо сайхны өөртөө тохирсон бүтээгдэхүүн хэрэглэж
мэдэхгүйгээс
2.Арьсандаа тэжээлийн иллэг хийлгэх, арьсаа эрүүл авч явах тухай мэдлэг дутмагаас
3.Зарим нэг химийн болон үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүний найрлаган дахь сэвхтүүлдэг
бодисын нөлөөнөөс
4.Ажил, амралтаа   зохицуулж     чадалгүй   явсаар хэтэрхий ядарвал арьс харлаж, өнгөө
алдана.
5.Хүндээр өвчилж удаан хугацаагаар эмчлүүлэх буюу хагалгаа хийлгэж, эцэж турсанаас
6.Дотор эрхтэний (элэг, ходоод ) болон эмэгтэйчүүдийн зарим нэг өвчин, үр хөндүүлсэнээс
буюу төрсний дараа гам алдсанаас
7.Дотоод   шүүрлийн булчирхайн өвчний үед, (бамбай, нойр булчирхайн өвчин)
8.Гоо сайхны   таарахгүй болоод баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэснээс
9. Бэлгийн замын халдварт өвчтэй, олон хавьтагчтай, замбраагүй явдлаас
10. Архи, тамхи хэрэглэж хорт муу зуршилд автагдах
11. Сэтгэл санаагаар унах, ойр зуурын хэрүүл маргаанаас   эхлээд   сэтгэл   санааны   
таагүй байдал   зүс царайг гундуулна. Тиймээс ямар ч үед уруу царайлалгүй сэтгэлийн  их
тэнхээтэй байж сурах хэрэгтэй.
12.Манай орны эрс, тэс уур амьсгал арьсны чийглэгийг алдагдуулдаг.
13. Хүний биед зайлшгүй хэрэгтэй амин дэм дутахаар
14. Өөх тостой болон хоносон хоол, чанаргүй хүнсний бүтээгдэхүүнээс
15. Зарим нэг эмийг   удаан хугацаанд  хэрэглэснээс Үүнд: Тетрациклин, фенотиазин,
абоктал, жирэмснээс сэргийлэх эм, тариа, хавангийн (шээс хөөх) болон цөс угаах, гэдэс
цэвэрлэх., тураах эмнүүдээс сэвхтдэг. Гэтэл   хүмүүс   цөсөө байнга угаадаг, хавагнахаараа
уучихдаг, жирэмсэн болохгүйн тулд гурван сарын тариа тариулчихаар амар байдаг юм гэж  
өөрөө өөртөө дур мэдэн эмчилгээ хийдэг явдал их ажиглагдаж байна. Ер нь сүүлийн үед эм
тариаг   хяналтгүй, эмчийн зааваргүй   хэрэглэх болсон нь аймшигтай. Эм бол нэг талаас
эмчлэх боловч нөгөө талаас хор гэдгийг санах хэрэгтэй. Эмийн ямар ч эмчилгээ хэмжээ
хязгаартай, эхлэх, дуусах хугацаатай, эмчийн хяналтанд явагдах ёстой. Ийм олон
шаптгааны  улмаас сэвхтдэг учир сэвх арилахаасаа өнгөрсөн гэж шүүрс алдах хэрэггүй.
Хэрвээ та муу зуршилгүй бол сэвхээ арилгуулахыг бодоорой. Үүний тулд арьсаа аятайхан
тордож, тохирсон тос, маскаа түрхээд, биеэ эрүүл авч явбал болчих нь тэр. Яарах хэрэггүй.
Манай хүмүүсийн гол алдаа бол хэдхэн хоногт арилгачихна гэсэн ташаа үгэнд хууртагдаж,
нүүрээ элдвээр оролдсоор байгаад, арьсаа шир болгочихдог. Өөгүй тунгалаг царайтай явъя
гэвэл арьсандаа тэжээл өгөх иллэгийг ядаргаагаа тайлах, суурь өвчнөө илааршуулах
эмчилгээтэй хослуулан хийлгэж чадвал сэвх бүдгэрсээр алга болчихдог. Та өөртөө итгэлтэй
байж, өөрийнхөө төлөө цаг, зав гаргаж чадвал амьдрал чинь үргэлж гэрэл гэгээтэй, баяр
баясгалангаар бялхах болно. Танд амжилт хүсье!

Нийтлэгдсэн хэвлэл: Миний эрүүл мэнд