Hosting by Yahoo! Web Hosting
www.mongolianworld.com
МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
[ Yahoo! ] options
Counter
ЗОЧДЫН ТОО
ӨВЧҮҮНИЙ ЦААНА ГОРОЙЖ ӨВДДӨГ ЯАХ ВЭ?

-Улайн хоолойн агшилтын улмаас евчүүний цаана горойж тээглэдэг. Зарим үед яарч сандран хооллох үед хоолойн цаана нэг юм
тээглэх шиг болж дотор бачимддаг. Хэсэгзуур шаналсны дараа эсвэл маргааш өглөө болоход тэр зовиур алга болдог. Энэ бол улаан
хоолой түр зуур агшсаны илрэл юм. Гэтэл зарим тохиолдолд өвчүүний цаана горойж тээглэсэн юм хэдэн өдөр зовоодог. Сүүлдээ
евдөнө. Шүлс ихээр ялгарна. Улмаар улаан хоолойн гервөлзөх хэвийн хөделгеөн алдагдаж байнгын агшилт үүсдэг. Улаан хоолойн
агшилтыг гэрлийн шинжилгээний тусламжтайгаар оношлож эмчийн байнгын хяналтанд байх ёстой. Улаан хоолойн агшилт үүсэх
шалтгаан гол телев мэдрэлийн гаралтай байх бөгөөд мөн ходоод гэдэсний өвчний улмаас ч үүсч болно. Уг өвчин үүсэхэд архи, тамхи
нөлөө үзүүлдэг байна. Улаан хоолойн агшилттай хүмүүс тайван яаралтгүй хооллох, хоол идэх үедээ агаар залгихгүйн тулд ярихгүй
байх, архины терлийн ундаа хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Өдерт бага багаар дөрвөөс таван удаа хооллох, хэт халуун буюу хүйтэн
хоол унд хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хоолыг аль болох жижиглэн идэх шаардлагатай. Шөлтэй хоол илүү зохимжтой. Хоёрдугаар хоолны
махыг машиндаж бэлтгэсэн байвал зохино. Өндгийг омлет маягаар хоолонд хэрэглэх, сүү сүүн бүтээгдэхүүн өргөн хэрэглэх, нохойн
хошуу жимс ногоо аль болохоор их хэрэглэхийг хичээгээрэй. Улаан хоолойн агшилттай хүмүүс жилд нэгээс хоёр удаа урьдчилан
сэргийлэх узлэг шинжилгээнд хоёр удаа ррох хэрэгтэй бегөөд ходоод гэдэсний ямар нэгэн органик өвчингүй зевхен мэдрэлийн
гаралтай горойлтыг зүү засал болоод тайвшруулах ерөнхий эмчилгээний тусламжтайгаар засч болно. Харин органик өвчний улмаас
горойж байгаа бол үндсэн
өвчнийг эмчлэх шаардлагатай.

ТӨРӨӨД САР ИЛҮҮ БОЛООД САРЫН ТЭМДЭГ ИРСЭН

-Нэг их муу нөлөө байхгүй л дээ. Мэдрэл шингэний тэнцвэр алдагдсаны л шинж. Шууд ерендөг тавиулж болохгүй. Наад зах нь хоёр сар
болох хэрэгтэй.  ирэмснээс сэргийлэхийн тулд бэлгэвч эсвэл полижинакс хэрэглэхийг зөвлее.

-Нэг настай хүүгийн маань хүй уйлахаар нь төмбийж гардаг. Эмч мөнгөөр дарж өлгийд гэдэг. Тэр нь тогтохгүй юм. Яах вэ?
-Танай хүүхэд хүйний ивэрхийтэй юм байна. Хэвлийн даралт ихсэх үед өөрөөр хэлбэл уйлах, дүлэх үед тэр хүйний нүхээр гэдэс эвэрч
гардаг. Хүйн ивэрхийг жийргэвчээр дарж боодог. Гэхдээ тэр нь ивэрхийг бүр месөн эдгээх арга биш. Хэрвээ ивэрхий нь том бол мэс
засал хийж цагаан цоройг оёдог. Хагалгаа хүнд биш. Энгийн хялбар мэс засал гэж үздэг. Ивэрхийний хэмжээ бага бол заавал хагалгаа
хийдэггүй. Жийргэвчтэй даралттай боолт байнга хийж хүүхдийг уйлуулахгүй, бас өтгөнийг нь хатаахгүй байж чадвал аяндаа цагаан
цоройны жижиг нүх өөрөө төлжих болно.

-ХҮН ОРХООДОЙН ҮНДЭС БИЕ МАХБОДИЙГ ЧАНГАРУУЛДАГ ГЭЖ ҮНЭН ҮҮ?
-Хүн орхоодойн үндэсний спиртэн ханд эмийн сангуудад элбэг харагддаг. Түүний найрлаганд эфирийн тос, пектин, нүүрс ус, гликозид,
витамин В1 ба В2, сапонин зэрэг үнэт бодисууд агуулагддаг. Хэрвээ хугацаа дуусаагүй чанараа алдаагүй бол хүн орхойдоон ханд нь
тунгалаг шар өнгөтэй байх ёстой. Түүний эмийн үйлчилгээ нь төв мэдрэлийн системийг сэргээнэ. Сэрэл саатлын
процессыгтэнцвэржүүлнэ. Амьсгалын төвийг сэргээж, бодисын солилцоо болон дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг
идэвхжүүлнэ, даралт бага үед судасны тонусыг сэргээнэ гэх мэт олон талын ашигтай. Үнэхээр бие махбодийг чангаруулах
үйлчилгээтэй. Гэхдээ уг хандыг даралт их, цочромтгой, нойр муутай, цус алдах хандлагатай хүмүүс хэрэглэж болохгүй гэдгийг онцгой
анхаарах хэрэгтэй. Хүн орхоодойн хандыг ямар хүн ууж болох вэ гэвэл ядарч, сульдсан, даралт бага, бэлгийн сулралтай хүн хэрэглэх
ёстой. Хэрэглэх арга нь хоол идэхээс 30-40 минутын өмнө, 15-25 дуслаар, 30-40 хоногийн турш ууна. Шаардлагатай гэж үзвэл курс
эмчилгээг хоёр долоо хоногийн дараа давтаж болно.

-ХӨЛИЙН СУДАС БҮДҮҮРВЭЛ ЯАХ ВЭ?
-Хөлийн судас бүдүүрэх нь гол төлөв тамхи татдаг эмэгтэйчүүд, босоо ажил хийдэг тогооч, худалдагч нарт буюу олон төрсөн
эмэгтэйчүүдийн дунд бас спортын гимнастикаар буруу хичээллэсэн хүмүүст тохиолдож байна. Хөлийн судас бүдүүрсэн хүмүүс
унтахдаа хөлөө дээш өргөж хэвтэх хэрэгтэй. Мөн удаан явж зогсохоос зайлсхийхээс гадна судасны урсгалыг боож хаасан бүс
хэрэглэхгүй байх нь зүйтэй. Бүдүүрсэн судсыг нарийсгах эм гэж барат байхгүй. Харин судас бүдүүрсэн хүмүүст тохиолддог нэг хүндрэл
бол венийн судас цусны бүлэнгээр (тромбо) беглөрөх явдал юм. Энэ хүндрэлээс сэргийлж цусны бүлэгнэлтийн эсрэг өерөөр хэлбэл
түүнийг тэнцвэржүүлэх эмчилгээ хийх хэрэгтэй байдаг. Үунд гепариныг Ч 5000 ед-ээр эмчийн хяналтан дор хэрэглэдэг. Гэхдээ емнө нь
цусны бүлэгнэлтийн шинжилгээ хийлгэх шаардлагатай. Кумарин, аспирин гээд цус шингэлдэг эмнүүд байдаг. Гэхдээ эдгээрийг эмчийн
заавраар  хэрэглэнэ. Өерөө дур мэдэн  хэрэглэж болохгүй. Гэрээр хийж  болох арга хэмжээ бол зориулалтын оймс өмсөж, тамхины
утаанаас хол  явахыгзөвлөе.


Нийтлэгдсэн хэвлэл: Хань