703-731-3436 info@mongolianworld.com
|
МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
703-731-3436 info@mongolianworld.com
|
бичжээ
Монголын “Томас Жефферсон”-ыг санан дурсахуй
Өдрийн Сонин

бухимдал, уур уцаар дээр дөрөөлөн нэр хүнд горилогсод ч олширч байна. Тэр бүү хэл төрийн зарим
байгууллага, нийгмийн зарим хөдөлгөөн "ардын баатар"-ын дүрд хувиран, бизнесменүүдээ хагалж
идэхээр улайрч байна. Тэдний хашгичах үг нь шударга бөгөөд үнэн мэт сонсогдоно. Өнгөц сонсоход
үнэхээр таатай гээч. "Муусайн шуналтай бизнесменүүдийн шударга бусаар олсон ашгийг хурааж авна",
"Гурилын үнийг 500 төгрөг болгоно", "Төр үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрч болсон юм хураагаад авч
бас чадна" гэх зэрэг нь уурлаж, бухимдсан олон түмэнд ёстой л хорслыг нь тайлах мэт санагдана. Гэвч
харамсалтай нь энэ үг үнэн чанартаа ямар хорлонтой болохыг хэлж зүрхлэх хүн тэр бүр гарахгүй
бололтой.
Энэтхэгийн эртний нэг үг байдагсан. "Эх захгүй бөмбөр нүдэж байхад пийпаа хөгжмийн аялгуу
сонсогддоггүй" гэж. Популистууд том дуугаар хашгирч, олон нийт түүнийг нь уухайлан, засгийн газар эрх
мэдлээ үзүүлж байхад, оюунлагуудын үг хүчгүйдэх нь түүхийн гашуун үнэн л дээ. Гэхдээ Монголын хувьд үг
нь хүчгүйдэх биш, харин үнэнийг хэлэх оюунлагууд ховордчихоод байна.
Бизнесийхэн, энэ бол монголын өнөөгийн нийгмийн хавчигдсан цөөнх
"Монголд баялаг бүтээдэг хүн цөөн байна, тэд хавчигдан гадуурхагдаж байна" гэж хэлэхэд олон хүн арай ч
үгүй ээ, чи дэгсдүүлж байна гэцгээдэг. Тэгэхэд нь би тэднээс асуудаг.
- Эрх мэдэлтнүүдийн дур зоргоор тайлбарлан хэрэглэгдэх хуулийн дор бизнес нь эрсдэж, дуу ихтэй, уран
донгодох хувьсгалчдын улан дор ашиг сонирхол нь гишгэгдээд байвал энэ нь хавчилт шахалт биш гэж үү.
- Бусдын буруу, алдааг үүрүүлээд тэднийг шуналын тулмаар нь дуудаж, бүтээсэн баялгийг нь тонон
дээрэмдэх гээд байгаа нь хавчилт шахалт биш үү.
