ТАНЫ ОРОН ЗАЙ - МОНГОЛ ЕРТӨНЦ
|
МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ







vнэндээ тэрний талаар хvмvvс тєдийлєн ярьдаггvй. Талх, автобусны vнэ, бензин шатахуун,
сайд дарга нар, англи хэл, ядуурал, интернет, архины сурталчилгаа гээд олон зvйлийг
яривч єнєєдєр аз жаргалын тухай судлал, аз жаргалын талаар доктор хамгаалсан эрдэмтэн,
аз жаргал хариуцсан яам, сайд, аз жаргалын нам гэж байдаггvй. Аз жаргал гэдэг гол тєлєв
хувь хvний асуудал гэж vзээд тєр vvнд тєдийлєн оролцож ирсэнгvй. Харин тєр аз жаргалыг
бvрдvvлэх “гаднах” хvчин зvйлvvдийг буюу “дэд бvтцийг” байгуулах дээр анхаарч ажиллаж
иржээ.Ядуу хvн биеийн, харин чинээлэг хvн сэтгэлийн зовлон эдэлдэг гэж vгийг энд санавал
ядуу буурай орны иргэд болох монголчууд бид илvv “биеийн” зовлон эдэлж явна. Тиймээс ч
эдийн засгийн єсєлтийг нэмэгдvvлэх, ажилгvйдэл, ядуурлыг буруулах тєрєл бvрийн хєтєлбєр
зэргээр єдий хvртэл хєєцєлдєж ирсэн.
Тэгвэл Монгол Улсын 2007 оны эдийн засгийн єсєлт долоон хувьтай байна. Харин
монголчуудын дунд Европын банкнаас саяхан явуулсан амьдралын сэтгэл ханамжийн
талаархи судалгаагаар манай иргэд амьдралдаа сэтгэл дундуур байгаа нийтлэг дvн гарчээ.
Дэлхийн 62 улс оронд аз жаргал, сэтгэл ханамжийн талаар явуулсан судалгаагаар
Африкийн Нигери улс тэргvvлсэн байдаг. Дараагаар нь Латин Америк, Хойд Америк,
Европын орнууд орж байна.
Vvнээс дvгнэхэд мєнгєєр аз жаргалыг худалдаж авдаггvй харин жаргалтай амьдрахад єєр
єєр хvчин зvйлvvд илvv нєлєєтэй аж. Ер нь Барууны орнуудад эдийн засгийн єсєлтийн
талаархи хуучны ойлголт єєрчлєгдєж, улсын хєгжлийг ганц тvvнээс хамаатуулах нь буруу
болохыг тєрєл бvрийн судалгаагаар нотолж байгаагаас нэрт эдийн засагчид Нобелийн
шагналтан Амартья Сен (АНУ-ын эдийн засгийн єсєлт болон тус улсын харуудын маш ядуу
аж амьдралын харьцааны тухай), болон Харвадын судалгааны (ардчилал эдийн засгийн
єсєлтийнг нєхцєл болдоггvй тухай) зэрэг жишээг дурьдаж болох юм.
Тиймээс ч орчин vеийн нийгмийн шинжлэх ухаан шинэ шатанд ирсэн буюу хvний
амьдралын олон талт харилцан хамаарлыг цогц байдлаар судалж бодлогоо боловсруулах
боллоо. Тухайлбал эдийн засаг хууль зvй хоорондын, эдийн засаг сэтгэл зvй хоорондын,
байгаль орчин эдийн засгийн хєгжил хоорондын гэх зэргээр хуучин харьцангуй бие даан
хєгжиж ирсэн салбаруудыг єнєєдєр тэдгээр хоорондын уялдаат зvй тогтол дээр нь
тулгуурлан vзэх шаардлага бий болсон.
Ялангуяа эдийн засгийн тодорхой тvвшинд хvрсэн улс орнуудын тєрийн бодлого болон
шинжлэх ухааны хєгжлийг авч vзвэл энэхvv цогц хандлага, харилцан хамаарал, уялдааг
онцгой анхаарч эхэлж байна. Учир иймээс магадгvй аз жаргалын тухай судлал, аз жаргалыг
хариуцсан яам ирээдvйд бий болох нь туйлаас боломжтой байж болох юм.
Хvмvvсийн аз жаргалын талаар судалгаа хийх нь олон талаар маш чухал зvйлийг нээж
єгдєг. Ялангуяа улс тєрийн намууд, тєрийн бодлогыг зєв тодорхойлоход ард тvмэн vнэндээ
юу хvсэж байна, амьдралд нь тулгарч буй бэрхшээл зовлонгоос алиныг нь анхаарах цаг
болсон талаар ихээхэн ач тустай. Манай улсад єнєєгийн боловсрол, эрvvл мэндийн
vйлчилгээнд иргэд илvv бухимдаж байгаа тухай дээр дурьдсан судалгаа харуулж байна.
Нєгєє талаар хvмvvсийн аз жаргал гэдэг заавал мєнгєєр хэмжихдээ биш гэдгийг ойгож тєр
мєнгєн бус vнэт зvйлийг хєгжvvлэхэд онцгой анхаарвал иргэд илvv жаргалтай байх аж.
Жишээ нь Барууны орнуудын сvvлийн арван жилийн эдийн засгийн vзvvлэлтvvд сайн
байгаа хэдий ч аз жаргалын vзvvлэлт нь нэмэгдэхгvй нэг тvвшинд байна. Vvнийг нарийвчлан
судлаад vзэхээр хvмvvсийн орлого нэмэгдсэнээр тодорхой хэмжээгээр сэтгэл ханамжтай
болсон ч нєгєєтэйгvvр гэр бvл салалт, гэмт хэргийн єсєлт, тvvнчлэн тєрийн хvнд суртал,
авилгал болон бусад асуудлууд газар авч байгаа нь хvмvvсийг “зовоодог” байна.
Харин ардчиллын ачаар эдэлж байгаа эрх, эрх чєлєє нь хvнийг сэтгэл ханамжтай байхад
нєлєєлдєг нэгэн чухал vзvvлэлт мєн аж. Монголчуудын хувьд сонирхууштай нь хуучин
социалист орнуудтай харьцуулахад хэдийгээр одоогийн амьдрал ахуйдаа сэтгэл дундуур ч
гэлээ ардчилал, зах зээлийг тууштай дэмжиж байгаа талаар судалгаагаар гарчээ.
Улс улсын ард иргэдийн хувьд аз жаргал, сэтгэл ханамж нь нийтлэг маягаар гэр бvлээс
ихээхэн хамааралтай байдаг аж. Гэр бvлийн тоо ихэссэн жил (хэдийгээр орлого багаслаа ч)
хvмvvс єєрсдийгєє аз жаргалтай гэх нь элбэг байна. Гэр бvл нь ойлгодог, дэмждэг эсвэл
найз нєхєд олонтой хvн ганцаардмал амьдралтай, гэр бvлгvй хvнээс илvv жаргалтай байдаг
байна. Тvvнчлэн утга учиртай, хэрэгтэй зvйл хийж байна хэмээн ажлаасаа таашаал авах нь
жаргалтай байхын бас нэг vзvvлэлт мєн бол єєрийгєє хєгжvvлэх, амжилтанд хvрэх, суралцах,
чєлєєт цагаараа спортоор хичээллэх, сайн дураар ажил хийх зэрэг янз бvрийн хоббитой
хvмvvс илvv их амьдралын баяр баясгалантай байдаг байна. Єєр нэг анхаарал татаж буй
зvйл гэвэл судалгаанд хамрагсад дотор шашин шvтлэгтэй хvмvvс нь бусдаасаа илvv
жаргалтай байж чадаж байгаа нь эргээд мєнгє аз жаргалын vндсэн тvлхvvр биш гэдгийг
нотолж байна. Єєрєєр хэлбэл сэтгэлээрээ баян, амьдралаа утга учиртай амьдрая гэсэн
хvмvvс илvv их “инээмсэглэж” чаддаг байх нь. Барууны мэргэжлийн сэтгэл зvйч нар Буддын
лам нарын амар амгалан, сэтгэлийн тэнхээг судалж, vнэхээр тэдгээр нь бусдаас илvv
жаргалтай гэдгийг тогтоож сэтгэл заслын эмчилгээнд ашиглахаар аргаас нь судалж байгаа
талаар Английн Guardian сонинд бичсэнийг уншиж билээ.
Аз жаргал нь хэдийгээр хийсвэр, хэмжихэд хvндрэлтэй мэт санагдавч хvмvvсийн дунд
явуулсан судалгаагаар тэднийг баярлуулдаг “хvчин зvйлvvд” тодорхой байна. Тєр нь эдийн
засаг, боловсрол, соёл, шударга ёс, ардчилал, эрvvл мэнд гээд “том том” салбаруудын
цаана буй хvний аз жаргал хэмээх энэ vндсэн vнэт зvйлийг хамгаалж, анхаарч, бодлогоо
боловсруулах vvрэгтэй. Монголчуудын дийлэнх одоогийн амьдралдаа сэтгэл ханамжгvй
байгаа нь бидний эмгэнэл. Эх орноосоо дайжсан, боловсролгvй, уур бухимдалтай, орлого
багатай, євчин эмгэгтэй, айдас тvгшvvртэй, ядуухан сэтгэлтэй, тогтворгvй тєртэй ийм л
баяр баясгалан багатай нийгэмд бид амьдарч байгаа нь харамсал.
Магадгvй аз жаргал гэж холын, мєрєєдлийн бvтэшгvй зvйл, магадгvй энэ талаар ярих эрт
байгаа юм болуу. Хуучин социалист орнуудын дунд явуулсан судалгааны дvнгээр Монгол
улс нэгэн vзvvлэлтээр ганцаараа бусдаасаа хол давсан байсан. Энэ бол ирээдvйдээ итгэх
итгэлийн vзvvлэлт. Монголчуудын энэ єєдрєг vзэл биднийг vеийн vед хvнд хатуу бvхнээс авч
гарсан байх. Хvн юу хvснэ тийм л байдаг гэж vг бий. Аз жаргалыг хvсэмжилж, ирээдvйнхээ
сайн сайханд итгэсэн ард тvмэнд тэр нь хурдхан ирээсэй билээ.
“БОННЫН” Т.АЛТАНГЭРЭЛ
Мэдээллийн эх сурвалж: www.olloo.mn
