703-731-3436 info@mongolianworld.com
|
МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ



Үнэхээр ч хятад хүний талаарх сайн сайхан ойлголттой монгол хүн тун цөөхөн байдгийг
та бид өдөр тутмынхаа амьдралаас харж байгаа. Монгол хүний тархи цусанд шингэсэн
энэ ойлголт өнөөдөр та бидний цус, судсаар гүйж хойшид ч арилахгүй гэдэгт би лав
мөрийцөхөд ч бэлэн байна. Гэхдээ би арьс, үндэс, шашин шүтлэгээр хэн нэгнийг
ялгаварлах дургүй хүн. Өөрөөр хэлбэл, энэ ертөнцөд бурхнаас та биднийг хамтраад
амьдар гэж илгээснээс хойш энэ хятад хүн баба, энэ орос хүн ок гэдэг зүйл надад
байдаггүй. Миний аав Хэнтий аймгийн Батноров, ээжХовд аймгийн Манхан сумын
жинхэнэ монгол хүмүүс. Ээжийг нэг нас ч хүрээгүй нялх хонгор байх үед тэднийх Ховд
нутгаас гарч Улаанбаатар хот буюу одоогийн Шар хад, тухайн үеийн Маахуур толгойн
ойролцоо уулын энгэр ухаж амьдарч эхэлсэн гэсэн. Энэ үед тэднийг наашаа гэх нэг ч хүн
байгаагүй бөгөөд харин эмээ хүн амьтантай уулзаж байгаад Амгалангийн нэгэн хятад
айлын хонийг хариулах ажил олж, долоо Найман ам бүлээ тэжээж эхэлсэн гэдэг. Тэр үед
ээж минь зургаа долоохон настай жаахан охин ээжийнхээ хамт хятад айлын хонийг
өдөржингөө хариулж явахдаа төмөр замын дагуух дутуу сороод хаячихсан молоко,
чихрээр өл залган орой айлдаа хонийг нь хүргэж өгдөг байжээ. Хаа очиж тэр хятад айл
өлсөж даараад ирэхэд нь хамар цоргин сайхан үнэртэх хоол, аманд ороод уусдаг бор
еэвэн тэдэнд маань зэхчихсэн байдаг төдийгүй цалин хөлсөө цаг тухайд нь гар таталгүй
өгдөг байж. Хэзээ хойно эмээ, ээжид “Хаа газрын хүний үр ядарсан бидэнд тус болох гэж
ингэж явдаг юм бол доо. Адилхан л хүний үрс, хятад хүн гээд заавал есөн шид нь
бүрдсэн амьтад байдаггүй л юм байна” хэмээсэн гэдэг. “Муухай хятад хүн” 1949 онд
тусгаар тогтносон БНХАУ-ын тухайн үеийн ерөнхий сайд Жоу Энлай манай нам төрийн
удирдагч Ю.Цэдэнбалд “Хятадууд бид монголчуудад өртэй, тэр нь түүхэндээ та нарыг
хэлмэгдүүлж байсан. Одоо тэр өреө буцаахын тулд нэг сая хятад гоонь эрийг танай
Монгол улсын бүтээн байгуулалтанд хүчин зүтгүүлнэ” гэж хэлснээр анх хятадууд манай
улсад үй олноороо орж ирсэн тухай түүх бий. Гэхдээ Хятадын өрөнхий сайдын хэлснээр
нэг сая хятад хүн биш, 300.000 хятад иргэдийг оруулж ирэн одоогийн Улаанбаатар хотын
төв болох I, II дөчин мянгатыг тэр чигээр нь бариулж байсан аж. Улмаар Хятад улс уг
иргэдийг манай улсад нутагшуулахыг шаардаж байсан ч 1960 онд хоёр улсын харилцаа
муудсанаар оруулж ирсэн ихэнх иргэдийг буцаан гаргаж х|1лээ хааснаар та бид 1990-ээд
оны ардчилалтай золгосон. Улс оронд эмх замбараагүй байдал нүүрлэж, өмч хувьчлал
явагдан улсын мэдлийн гэх үйлдвэр худалдааны байгууллага үгүй болж нэг л мэдэхэд
Монгопчууд бидний өөрсдөө хийж чаддаг нэг ширхэг ч бүтээгдэхүүн байхгүй болсон.
Ийнхүү үндэсний дотоодын гэх үйлдвэр үлдээгүй нь улс орны эдийн засгийг хямралд
оруулж байсныг та бид мартаагүй байх учиртай. Өмсье хувцас хунаргүй, идье талх
боовгүй болсон тэр үед сайн, муугаараа дуудуулсан хятад бараа таваар гол зогоож, амь
оруулсан. Өнөөдөр ч гэсэн талх тариа архи ундаа ойр зуурын хувцас хунар
үйлдвэрлэхээс өөр бидэнд хийж байгаа гавьтай зүйл байхгүй учраас өмнөд хөршийн
гурил, будаа, хүнсний жимс, ногоогоор хооллож, гутал хувцсыг нь өмсөхөөс өөр арга
алга. Энэ бол хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй Хятадын эдийн засгийн ноёрхол.
Нөгөө талаар энэ бол зөвхөн бидэнд учраад байгаа асуудал бус, дэлхий нийтэд хятад
бараа бүтээгдэхүүн ноёлж байгаа цагт нөгөе муу нэрт, луу данст хятадуудыг чичилж
зүхэх хэрэг байгаа ч юмуу, үгүй ч юмуу. Хар ухаанаар бодоход урд хилийг хааж,
“Нарантуул” захыг 10 хоног ажиллуулахгүй байхад гарах үр дагавар нь хэнд ч
ойлгомжтой. Тэртэй тэргүй дэлхий нийтээрээ Хятадын эдийн засгийн бодлогыг зогсоож
дийлэхгүй байхад дотоодын үйлдвэрлэлийн 30 хувиа ч хангаж чадахгүй бид хэлэх үг, хийх
үйлдлээ бодох цаг болсон юм шиг.
“Муухай хятад хүн”
Албан бус тоогоор гадаадад ажиллаж амьдардаг, цагаачилсан, сурдаг монголчуудын
тоо хэдийнэ 500.000 давж буй бөгеөд өдрөөс өдөрт гадагшаа урсах хүмүүсийн цуваа
тасрахгүй байгааг та бид бэлхнээ харж байгаа. Хятад хүний толгой дээр нар жаргадаггүй
гэх хэллэг монгол хүний толгой дээр нар жаргахгүй болж өөрчлөгдсөн нь санамсаргүй
хэлчихсэн үг ч биш байх. Өнөөдөр дэлхийн бараг бүх улс оронд монгол хүний мөр гарсан
гэхэд хилсдэхгүй болов уу. Бүтээн байгуулалтын гол хүчин болох 20-40 насныхан ажлын
хөлс илүүг нь бодон амьдрахын төлөө нулимсаа нуун ээж аав, эхнэр хүүхэд, элгэн саднаа
орхин хилийн дээс алхаж байгаа. Харь хол хүний нутагт таван төгрөгний төлөө өдөр
шөнөгүй ажиллаж буй тэднийг маань муусайн монголчууд хулгай хийнэ, худал хэлдэг,
архи уудаг хэмээн дээр дооргүй зүхэж, яаж ийж байгаад буцаачих гээд байдаг гэмтэй.
Ингээд бодоод үзэхэд мах цусны минь тасархай тэдэнтэй минь апия хүчий нутагтамиа
тэжээж амьдралаа залгуулах гэж ажиллаж буй хятад иргэдийг буруутгаад баймааргүй
санагдана. Гэхдээ мэдээж манай улсад хуулийн хүрээнд ажиллаж амьдарч байвал шүү
дээ.
Нийтлэгдсэн хэвлэл: Зиндаа