www.biirbeh.com
ТАНЫ ОРОН ЗАЙ - МОНГОЛ ЕРТӨНЦ
|
МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ









www.dayarmongol.com
ХАРЬ ГАЗРААС ЭХ ОРОНДОО
ХАРЬЖ ИРЭЭД БИЧСЭН ШҮЛЭГ
Хөөрхий, муу эх орон минь
Хөдсөн дээлтэй хөгшин эцэг минь
Хаврын хавсарганд хонио хариулж яваа шиг үзэгдэнэ.
Үрчгэр харчгар ч гэсэн өвгөн буурал эцэг минь
Надад тэнгэрийн дүнтэй.
Ноорхой цоорхой ч гэсэн Монгол эх орон минь
Надад дэлхийн үнэтэй.
Нулимс унаган хайрлах Монгол эх орон минь
Миний амины орон.
Унасан газар, угаасан ус минь
Миний зүрхний амин.ХАРЬ ГАЗРААС ЭХ ОРОНДОО
ХАРЬЖ ИРЭЭД БИЧСЭН ШҮЛЭГ
Хөөрхий, муу эх орон минь
Хөдсөн дээлтэй хөгшин эцэг минь
Хаврын хавсарганд хонио хариулж яваа шиг үзэгдэнэ.
Үрчгэр харчгар ч гэсэн өвгөн буурал эцэг минь
Надад тэнгэрийн дүнтэй.
Ноорхой цоорхой ч гэсэн Монгол эх орон минь
Надад дэлхийн үнэтэй.
Нулимс унаган хайрлах Монгол эх орон минь
Миний амины орон.
Унасан газар, угаасан ус минь
Миний зүрхний амин.
2003.11.03. - 2004.09.03
Улаанбаатар. Маскегон
АМЕРИКЧУУД
Америкчууд
Нисэх мэт амьдармуй,
Үхэх мэт ажилламуй.
Амеркчууд
Мөнгө, секс, рок гурав
Мөрлөн хурдалмуй.
Эрчилсэн энэ их хурд
Эвгүйхэн нэг бүдэрвэл
Эргэж хэмээ олоход бэрхтэй буй.
Америкчууд гэж
Давчдаж цухалдсан улс юм,
Тамирдаж сульдсан хүмүүс юм.
Америкчууд гэж
Мөнгөөр барьцаалагдаж,
өр зээлээр амь зуусан зон юм.
2004.06.06
Маскегон
2003.11.03. - 2004.09.03
Улаанбаатар. Маскегон
АМЕРИКЧУУД
Америкчууд
Нисэх мэт амьдармуй,
Үхэх мэт ажилламуй.
Амеркчууд
Мөнгө, секс, рок гурав
Мөрлөн хурдалмуй.
Эрчилсэн энэ их хурд
Эвгүйхэн нэг бүдэрвэл
Эргэж хэмээ олоход бэрхтэй буй.
Америкчууд гэж
Давчдаж цухалдсан улс юм,
Тамирдаж сульдсан хүмүүс юм.
Америкчууд гэж
Мөнгөөр барьцаалагдаж,
өр зээлээр амь зуусан зон юм.
2004.06.06
Маскегон
АМЕРИК МИНЬ БАЯРТАЙ.
Амьдын там,
Ашдын диваажин,
Америк минь баяртай.
Амьдрал хорвоо
Яг л чиний далбаа шиг алаглаж байна,
Амьтан хүмүн
Яг л чиний далбаа шиг эрээлжилж байна.
Хорвоо чи яасан хатуу юм бэ,
Амьдрал чи ямар хуурамч юм бэ,
Америк чиний таниулсан
Адбишийн үнэнийг би мартахгүй.
Чамд үзэх нүдний баясгалан их юм,
Чамд өр зүрхний баясгалан ховор юм.
Амьдын там,
Ашдын диваажин,
Америк минь баяртай.
Тэртээ ертөнцийн бөөрөнд буй
Тэнгэрийн нутаг Монголдоо би харьлаа,
Америк минь баяртай.
2004.07.13
Маскегон


КОНЦЕРТ ЗААЛАНД МОНГОЛ УРАН
БҮТЭЭЛЧИИЙН ТОГЛОЛТ БОЛЛОО
Нью-Йорк хот дахь дэлхийн алдарт
уран бүтээлчдийн тоглолт хийдэг
Карнегийн концерт танхимд МУСТА
төгөлдөр хуурч Сангидоржийн
Саянцэцэг бие даасан уран
бүтээлийнхээ тоглолтыг толилуулж
сонгодог урлагийн нэгэн сайхан үдэш
боллоо.
Түүний тоглолтын хөтөлбөрт Беетховен, Гранадос,
тусгайлан талархал илэрхийлье. ээсээ зорин очиж тэргүүн эгнээнээс сэтгэл Таны хосгүй тоглолтыг Washington D.C- бахдан үзсэнээ энд хэлмээр санагдлаа.
|