"Хүнд заавал итгэж, шүтэж, дээдлэж явах бурхан байх ёстой бол тэр нь Миний Эх Орон-Монгол" Д.Хишигдэлгэр
Мэдээ-Мэдээлэл
- МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН
ГЭРЭЭГ СОЁРХОН БАТАЛЛАА
- БРИТНИ ХVVХДVVД ДЭЭРЭЭ ОЧИХ
ЭРХГVЙ
- ХОЁР МИИЛИМЕТРЭЭС НИМГЭН
НОУТБУК
- Америкийн Колумбус-Т ХАМГИЙН
УРТ МОГОЙ БИЙ
- АНУ-ЫН ЭНЭТХЭГ-АМЕРИК
ГАРАЛТАЙ АНХНЫ МУЖИЙН
ЗАХИРАГЧ
- ХОВДОД ҮЛ МЭДЭГДЭХ ХУРЦ ГЭРЭЛ
ХОРОМХОН ЗУУР ЄНГЄРСЄН
дэлгэрэнгүй Сэтгэгдлээ нэмэх (0)
Монгол шилдэг дуу, аяз, шүлэг найраглал Яг Монголдоо байгаа мэт Зогсолтгүй сонсоно Mongolianworld Music
|
МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
"Mongolianworld"-ын мэндэлсэн өдөр асуй ...
Зууны Шилдэг Зохиол "Тунгалаг Тамир" Роман. Чадраабалын Лодойдамба
|




С.Отгонжаргал: Би хvvгээ тєрд тушаачихлаа
--------------------------------------------------------------------------------
О.Магнайгийн ээж С.Отгонжаргалтай уулзаж, цєєн хэдэн асуултад хариу авлаа.
-Vvссэн нєхцєл байдлын талаар та юу гэж бодож байна. Энэ бvхэнд Иргэний хєдєлгєєнийхнийг буруутгаж байгаа?
-Миний хvv Магнай ємнє нь олон удаа җагсаал цуглаан зохион байгуулж байсан. Єєрєє хуульч мэргэжилтэй. Эмх
замбараагvй байдал vvсгэж, vvнд иргэдийг турхирах хvн биш. Тэр єдєр зохион байгуулсан жагсаал цуглаанаа 16:30 цагт
тараасан гэсэн. Гэвч єєр зорилготой хvмvvс эмх замбараагvй
байдал vvсгэсэн. МАХН-ын дарга Баяр асуудалд хариуцлагагvй хандлаа гэж бодож байгаа.
С.Отгонжаргал: Миний хүү хүн алж, хулгай хийхээр орчинд өсөөгүй
Тэрээр хуудас нь навсархай, сарвагар бичигтэй дэвтэр барьжээ. Энэ нь О.Магнайн дөрөвдүгээр ангидаа хөтөлж
байсан шүлэг, дууны дэвтэр ажээ. Уг дэвтэрт дан эх оронч үзэл, шинэчлэл, тэмцлийн тухай шүлэг, дуунууд бичсэн байх
аж.
-О.Магнайн өсч торнисон гэр бүл, хүүхэд ахуйдаа ямар байсан тухай яриагаа эхэлье?
-Миний хүү бол 1982 онд төрсөн нохой жилтэй хүүхэд. Ер нь багаасаа Монголын болон дэлхийн түүхийг сонирхож
түүндээ хөтлөгдөн олон ном уншдаг байсан л даа. Энэ нь нэг талаар надтай холбоотой байх. Учир нь би өөрөө түүхч
хүн. МУИС-д 28 дахь жилдээ багшилж байна. Миний мянга мянган шавь намайг мэднэ. Би "Эх орон, газар шороогоо
хайрлаарай. Гишгэх газаргүй хүн эрх чөлөөгүй байдаг юм шүү" гэж хүүдээ, оюутнууддаа хэлсээр ирсэн. Хүүгээ задгай
сэтгэлгээтэй болохоор нь дөрөвдүгээр ангиас нь эхлэн өөрийнхөө лекцэнд суулгаж байлаа. Ингэснээрээ хүүгээ
хэтэрхий их эх оронч болгож хүмүүжүүлсэндээ өнөөдөр би харамсч байна. Миний хүү багаасаа үнэнч шударга байсан.
Дөрөвдүгээр ангидаа Монголын түүхийн гурван ботийг уншчихаад багшийгаа "Та энэ номыг уншаагүй байна" гэж
зэмлэж ч байлаа. Би багштай нь уулзсан л даа. Тэр "Олон хүүхдийн дунд миний нэр хүндийг гутааж байна" гэсэн
хариулт өгч байсан. Би тэр багштай уулзахаас өмнө хүүгээ буруутгаж байсан юм. Харин уулзалтын дараа тэр багшийг
голсон. Яагаад гэвэл зөвхөн өнөөдрийнхөө заах сэдвийг бэлдсэнээс биш түүхийн гурван ботийг уншчих сэтгэл түүнд
байгаагүй. Тийм учраас тэдгээрийг уншчихсан есөн настай О.Магнайд гологдсон байгаа юм. Өнөөдөр миний хүү АНУ,
дэлхийн түүхийг цээжээрээ ярьдаг. Би худлаа магтахгүй. Хүү минь хайр энэрэлд өссөн учир их энэрэнгүй. Миний аав Маг
найг газар гишгүүлээгүй. Өвөө нь түүнийг машиндаа суулгаад гадуур явна. Юу хүссэнийг нь биелүүлдэг байсан.
Тэгэхдээ аав "Энэ ухаантай хүүхэд. Ямар ч гэсэн нэг юм дуулгана. Зөв эрхлүүлсэн хүүхэд зөв байдаг юм" гээд Зөвлөлтийн
бүх орноор Магнайг дагуулж явсан. Хамгийн сүүлд Магнай 1990 онд баруун Герман руу очиж үзсэн. Тэгэхдээ кноп
дараад бохь гойжихыг хараад гайхаж "Хөгжил гэж ийм л байдаг юм байна. Харин манай оронд хувьсгал гарч байгаа.
Манайх удахгүй баруун Герман шиг хөгжих юм байна. Монгол руу хурдан буцъя" гэж өвөөдөө хэлж "Чи жаахан байна. Дуу
гүй бай" гэж загнуулж байсан гэдэг юм.
-Ардчилсан хувьсгал өрнөхөд тэр жаахан байсан биз дээ?
-Тиймээ. Гэхдээ 1992 оны сонгуулиар Лу.Болдтой хүү минь очиж уулзсан байгаа юм. Харин сонгуулийн суртал
чилгаанд хүүхдүүдийг оролцуулахгүй гэсэн ч тэдэнд итгэх хэрэгтэй гээд Лу.Болд гарын үсэгтэй бичиг өгсөн байдаг. Одоо
эргээд бодоход миний хүү багаасаа тэмцэгч байжээ. Энэ дөрөвдүгээр ангийнхаа навсархай дэвтэртээ бяцхан гараараа
миний хүү ингэж шүлэглэсэн байна.
"Энэ бие өчүүхэн ч эзэн Чингэсийн удам Элээ хэдий муу ч эрлэг жигүүртний хаан" гэж бичжээ. Нэг сонин түүх ярья л даа.
1990-ээд оны үед 23 дугаар сургуулийн орос багш нар нутаг буцаж монгол багш нар ирэхэд Магнай тэмцэл хийсэн
байдаг юм. Тэр үед би Бээжинд мэргэжил дээшлүүлээд явж байлаа. Намайг өвлийн амралтаар ирэхэд хүү минь хэрэгт
орчихсон байсан. Яасан гэхээр, Магнай орос хэлний багшаа "Ерөөсөө багшийн мэргэжилгүй, дүрэм мэдэхгүй хар
яриа мэддэг хүн бидэнд хичээл заагаад байна" гэж шүүмжилжээ. Мөн 45 хоногийн курс төгссөн хүн монгол бичиг зааж,
өөрийнхөө бичсэнийг үсэглээд байна, харин түүхийн багш эх орон, газар шороогоо хайрлах үзлээр биднийг
хүмүүжүүлэхгүй улс орны байлдаан заагаад байна" гэх мэтээр багш нартаа шүүмжлэлтэй хандсан байгаа юм. Энэ
тухай өргөдөл бичиж сургуулийнхаа захирал дээр орсон ч тоохгүй болохоор нь хотын боловсролын газарт ангиараа
хандсан байдаг. Дөрөвдүгээр ангид байхдаа шүү дээ. Тэр газраас тус сургуульд шалгалт хийсэн ч багш нарыг зүгээр
орхисон. Харин энэ талаар гомдол гаргасан ажлыг зохион байгуулсан хүн нь Магнай болж буруудсан байдаг. Сүүлд
миний хүү сургуулиа сольсон л доо. Ардын дуунд их дуртай. Ээжийнхээ мэдэхгүй дуунуудыг дуулна. Гэртээ ганцаараа
сүүтэй цай уудаг. Хөлсөө арчаад л сайхан байна гээд уудаг юм. Манайхан чинь уг нь бүгд кофе л ууцгаадаг юм шүү
дээ.
-О.Магнай ном их уншдаг байх?
-Тэгэлгүй яахав. Ямар сайндаа миний номын санд ороод ээжийнхээ түүхийн гүн ухааны бүх лекцийг уншсан байсан.
Яаж мэдсэн бэ гэхээр, миний лекцийн хавтсан дээр "Шпинглер, Ницше нарыг би шүтэж байна" гээд биччихсэн байсан
юм. Надад байдаг номнууд дандаа эх орончдын тухай л даа. Хүү минь өөрөө ч их номтой. Тэгээд би хүүдээ "Чи ээжтэй
гээ өрсөлдөөд байх юм аа" гэж хэлдэг юм. Сая мөрдөн байцаагчид гэрт нь ороод "Гадаад ном ямар их цуглуулдаг юм
бэ" гэж хэлж байна лээ. Миний хүү орос хэлтэй, англиар чөлөөтэй уншина.
Хэрэв миний хүү хэн нэгнийг аялдан дагалдаад өөрийн бизнесээ хийж, Сангийн яамандаа ажиллаад, Англид
магистраа хамгаалаад явж байсан бол өнөөдөр цаазын ял сонсоод, ээжийнхээ сэтгэлийг шархлуулахгүй л байсан. Үе
үеийн эх орончид үргэлжид хэлмэгдсээр ирснийг би мэдэж байсан. Гэхдээ хүү минь надад "Ээж ээ битгий санаа зов.
Монгол ардчилсан орон. "Амьддаа бие биеэ хайрла" гэж О.Дашбалбар гуай хэлсэн байдаг юм. Айх хэрэггүй" гэж байнга
хэлдэг байлаа. Мөн хүүхэд байхдаа эгчийндээ очих гэж яваад О.Дашбалбар агсантай таарсан байдаг юм. Тэгээд түүнд
"Тан шиг эх орончдыг би хүндэлдэг. Газар шороогоо хамгаалж, харамлах нь зөв" гэж хэлэхэд нь тэр инээгээд Монголын
хүүхэд бүр ийм байдаг бол би ирээдүйд газардахгүй нь ээ" гээд цаасан дээр нэг суутны үгийг бичиж гарын үсгээ зураад
өгсөн нь бий.Тухайн үедээ хүн бүрт үзүүлж би эх оронч хүнээс үүнийг авсан юм гээд их л баярлаж билээ. Жагсаал цуг
лаанд оролцож ирсэн энэ он жилүүдэд төрийн цагдаа нар миний хүүг, хүний нялх үрийг тойроод нүдэж байхыг би
нүдээрээ харсаар ирлээ. Би зүрхний өвчтэй болсон. Үүнийг үр хүүхэдтэй хүн бүр ойлгож байгаа байх. Миний хүү ээждээ
нялх. Өлгийтэй хүүхэд шиг л харагддаг. Миний хүү ээж, эмээ, өвөөгөө яаж хайрлаж халамжилдаг байсан гээч.
Дөрөвдүгээр ангийн хүүхэд өвөөгийнхөө хувцсыг үргэлж цэвэр байлгадаг байсан. Мөн ээжийгээ амьдруулсан хүү. Би
олон жил шатар тоглож, ном уншсанаас болж хар залуугаараа хүзүүний өвчтэй болж нугас тархины цусан хангамж
муудсан. Би сонин уншаад ойлгохгүй болчихсон байлаа. Үнэндээ би номын балай тусчихсан байсан. Гэхдээ би амьд
үлдэх хувьтай, хүүтэй юм билээ. Миний хүү намайг гурван жил сахиж халамжлаад өглөө, орой хоолоор таслалгүй,
шөнө нь нойргүй сахиж эдгээсэн дээ. Час улаан нүдэлсэн амьтан ганц минут зүүрмэглэчихээд түүндээ гэмшин "Ээжээ
намайг дуудахгүй яасан юм бэ. Ээжийгээ асарна гэдэг чинь аз жаргал байхгүй юу" гэж хэлдэг байсан. (уйлав)
-Сангийн яаманд ажиллаж байсан юм билээ. Ажлаасаа яагаад гарсан юм бэ?
-МУИС-ийн эдийн засгийн ангийг төгсч, хуулийн оройн ангид суралцаад Сангийн яаманд мөнгөний бодлого
зохицуулалтын мэргэжилтнээр орсон юм. Хүү минь ардчиллыг хүсч байсан. Дотроо ардчиллыг хүндэтгэдэг байж.
Гэтэл тэр яамныхан "Үнэн" сонин уншдаг. "Өдрийн сонин" уншсан хүн ад үзэгддэг байсан гэдэг. Улс орны байдал
доройтойж байсан. Гэтэл 2004 онд ардчиллынхан УИХ-д МАХН-тай тэнцүү суудал авч Сангийн сайд Н.Алтанхуяг
боллоо. Одоо бүх зүйл өөрчдөгдөнө дөө гэтэл байдал хэвээрээ байж. Тэгээд л өөрөө тэмцэхээр шийдэж жагсаал хийж
эхэлсэн. Ингээд ажлаасаа хөөгдсөн юм. Сангийн яаманд орно гэдэг хэцүү. Харин миний хүү түүнийг эрх чөлөөнийхөө
төлөө хаяад гарах зориг байсан байгаа юм. Гэхдээ миний хүү их өрөвчхөн. Ийм байдалд орчихоод хүү минь "Би яаж
эхнэр аваагүй байсан юм. Хүний охин үрийг шаналгах байж. Ээж, эмээ хоёр минь л зовж байна даа" гэж хэлсэн байна
лээ. Миний хүү ийм л хүн. Гэтэл өнөөдөр улс төрийн золиос болчихоод байна. Сонгууль болдог орой миний хүүд гайт
агшин тохиосон. Сонгуульд ялж, ялагдах нь хамаагүй сонгуулиар ажилласан нөхөдтэйгөө хамт салхинд гарах гэж
байхад нь Иргэний эвслийнхэн утасдаж, "Сонгуулийг будлиантууллаа. Одоо жагсаал хийе" гэж ярьсан байгаа юм.
Ингээд Иргэний эвсэл, МоАХ, хадгаламж зээлийн хоршооны хохирогчид хуралдаж МАХН-д хандаж шаардах бичиг
хүргүүлэх болж. Түүнийгээ миний хүүгээр хүргүүлсэн. Миний хүү гэнэдсэн. Зүгээр л тэр шаардах бичгийг МАХН-ынханд
өгөх гэсэн. Гэтэл одоо Иргэний эвслийнхэн яагаад дуугүй байгаад байгаа юм бэ. Тэр жагсаалыг миний хүү тараах гээд
дийлээгүй. Өөрөө цагдаа нарт зодуулаад явсан. Цус болсон цамцыг нь би баримт болгоод хадгалж байсан чинь сая
мөрдөн байцаагчид аваад явсан. Түүнийг шатаачих вий дээ гэж айж байна. Миний хүүгийн бие хамгаалагчийг хүртэл
"Ганц худаг"-т хориод цаазална гэж сүрдүүлж байна. Тэр чинь ямар ч гэмгүй хүн шүү дээ. "О.Магнайд цаазаар авах ял
төлөвлөж байгаа. Энэ их хохирол, олон хүний амь эрсдсэн байхад ямар ч авралгүй. Үүнээс гарах ганцхан арга бий. Та
өнөөдөр хүүгээрээ Ц.Элбэгдорж бүх зүйлд буруутай. Жагсаал хийж, үймээн дэгдээ гэж тэр намайг турхирсан гээд
мэдүүлэг өгүүлчих. Тэгвэл ямар ч ялгүйгээр хүүг чинь суллалаа" гэж надад хэлээд байгаа. Надад ч, миний хүүд ч тэгж
худал хэлж, хэн нэгнийг гүтгэх ухамсар байхгүй. Үнэн ялна гэдэгт л итгэж байна. Миний хүү хүн алж, хулгай хийхээр
орчинд, гудамжинд өсөөгүй. Эрдэмтэн, сэхээтэн айлын гэр бүлд өссөн боловсролтой хүн. Миний хүү юугаар ч дутаагүй
өссөн. Би хүүгээ их сургуулиа төгсөхөд нь бусдад аятайхан харагдаг гэж машин авч өгч байлаа. Эхнэр аваг гэж байр авч
өгсөн. Жийп гэдэг унаа гарч ирж байхад бас авч өгсөн дөө. Монголын төрийн хөрөнгө миний хүүд хэрэггүй. Зөвхөн эх
орон, газар шорооныхоо төлөө гэсэн үнэнхүү сэтгэлтэй нь ийм байдалд хүргэлээ.
-О.Магнай яагаад ээжээрээ овоглодог юм бэ?
-Хүүг минь хятад хүний хүүхэд гэж гадуурхаж ч байлаа. Гэхдээ миний хүүгийн аав нь Г.Бямбаа гэж ХААЯ-ны төрийн
нарийн бичгийн дарга хийж байсан хүн бий. 1990 оны хувьсгалд оролцож явсан юм билээ. Залуу насанд бидэнд бие
биедээ туних асуудал их гардаг л байсан даа. Одоо бид холбоогүй байдаг. Миний хүү аавынхаа зургийг хадгалж явдаг
юм билээ. Ээж нь мэдээгүй байж. Аав нь хүүгийнхээ сэтгэлд том байр суурь эзэлж явдаг юм байна гэдгийг мэдэрсэн.
Хүүгээ эцэгтэй нь нэг л удаа уулзуулсан. Миний хүү ээж, дүү хоёртоо дэндүү халамжтай.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ