"Хүнд заавал итгэж, шүтэж, дээдлэж явах бурхан байх ёстой бол тэр нь Миний Эх Орон-Монгол" Д.Хишигдэлгэр
Мэдээ-Мэдээлэл
- МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН
ГЭРЭЭГ СОЁРХОН БАТАЛЛАА
- БРИТНИ ХVVХДVVД ДЭЭРЭЭ ОЧИХ
ЭРХГVЙ
- ХОЁР МИИЛИМЕТРЭЭС НИМГЭН
НОУТБУК
- Америкийн Колумбус-Т ХАМГИЙН
УРТ МОГОЙ БИЙ
- АНУ-ЫН ЭНЭТХЭГ-АМЕРИК
ГАРАЛТАЙ АНХНЫ МУЖИЙН
ЗАХИРАГЧ
- ХОВДОД ҮЛ МЭДЭГДЭХ ХУРЦ ГЭРЭЛ
ХОРОМХОН ЗУУР ЄНГЄРСЄН
дэлгэрэнгүй Сэтгэгдлээ нэмэх (0)
Монгол шилдэг дуу, аяз, шүлэг найраглал Яг Монголдоо байгаа мэт Зогсолтгүй сонсоно Mongolianworld Music
|
МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
"Mongolianworld"-ын мэндэлсэн өдөр асуй ...
Зууны Шилдэг Зохиол "Тунгалаг Тамир" Роман. Чадраабалын Лодойдамба
|




Монголын ураны төлөөх их гүрнүүдийн өрсөлдөөн
Чингис хааны эх орон стратегийн төлөвлөгөөний “шагнал” байх болно
Энэ нийтлэлийг доктор Ариель Коэн "Вашингтон таймс" сонинд гаргажээ. Тэрбээр ОХУ болон Евразийн чиглэлээр
мэргэшсэн. Мөн Америкийн олон улсын эрчим хүчний судлалын "Heritage Founation" /Өв/ санд ажилладаг.
Монголын парламентын баталж чадаагүй "Ашигт малтмалын тухай" хууль болон манай орны байгалийн баялаг
зөвхөн бидэнд ч бус дэлхийн их гүрнүүдийн анхааралд аль хэдийнэ орж геополитикийн чухал асуудлын нэг нь
болжээ. Үнэн хэрэгтээ биднийг Оюу толгой, Таван толгой гэсэн тулга тойрсон хэрүүлээ ярьж байх зуур цөмийн эрчим
хүчний гол түүхий эд ураны нөөц, ашиглалтынх нь төлөө Хятад, ОХУ, Британи, Канад "тулалдаж" эхэлсэн байна.
Хэрвээ та Америкийн ухаантай толгойнуудын нэг гэдэг Ариель Коэны доорхи нийтлэлийг анхааралтай уншвал манай
улс олон орны "тоглоомын талбай" болж хувирсныг ойлгох болно. Нийтлэлийг бичигч энд Монголын эрх ашгийн
төлөө ганц ч үг дурьдсангүй. Үнэхээр ч Монголын төлөө монголчуудаас өөр хэн санаа тавих билээ. Гэтэл манай
эрхэм гишүүд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг суусаар дөрвөн жилийг ямар ч үр дүнгүй өнгөрөөжээ.
Газрын тосны галзуурсан үнийн өсөлт эрчим хүчний өөр эх сурвалжийн эрэлд гаргаж байна. Юуны өмнө цөмийн
эрчим хүчний эх үүсвэр хамгийн эрэлттэй боллоо. Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас
нэр дэвшигч Жон Маккейн 2030 он хүртэл АНУ-д 45 шинэ атомын цахилгаан станц байгуулахыг уриалж байна.
Түүний хэлсэн энэ үгийн дараа уран болон бусад ашигт малтмалын нөөцийн үнэ дахин нэмэгдэх боллоо.
Дээр дурьдсан байгалийн ашигт малтмалын үзүүлэлтээр дэлхийн зүүн хэсгийн геополитикийн аварга, шатрын
самбарын "гроссмейстер" ОХУ хэдийнэ АНУ, Хятадыг гүйцэж түрүүлсэн юм. Өнөөдөр энэ улс анхаарлаа ЗХУ-аас
хараат байсан. Орос, Хятад гэсэн хоёр гүрний дунд хавчуулагдсан Монголд анхаарлаа хандуулж байна.
Монгол Улс байгалийн баялаг ихтэйн дээр нүүрс, зэс, ураны асар их нөөцтэй. Ураны нөөц нь янз бүрийн эх
сурвалжийн мэдээгээр 100 мянгаас 1.3 сая тонн. Чингис хааны эх орон нь шинэ Евразийн "Том тоглоом"-ын
хамгийн чухал ашигтай стратегийн төлөвлөгөөний "шагнал" байх юм. Монголын ураны нөөц нь дэлхийд хоёрдугаарт
бичигддэг Казахстаны дараа орно. Түүнээс гадна энэ улс Хятадын асар том зах зээлтэй зэрэгцэн оршдог.
Энэтхэг, Хятадын эдийн засгийн өсөлт Евразид байгалийн баялаг түүний дунд ураны төлөө хүчтэй өрсөлдөөн
үүсгэж байна. Тиймээс ч ОХУ тэгтлээ хөгжөөгүй Монголд халамж тавьж байгаад гайхах зүйл огтхон ч байхгүи билээ.
Харин өрнөдийн удирдагчид энэ бодлогын хувьд оросуудаас үлгэр жишээ авах цаг болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр нар саяхан Москвад ирсэн. Оросууд тэднийг хүндэт
зочин шиг хүлээж авсан. Үүнд хамгийн энгийн тайлбар бий. Хүйтэн дайны үед Монголыг "эзэгнэж" байсан хуучин
эзэд эргээд тус улсын зэс, уран, чулуун нүүрсийг эзэмшихийг санаархаж байна. Мөн төмөр замынх нь стратегийн
хувийг эзэмшдэг. Нөгөө талаас харвал оросуудын Монголд явуулж байгаа бодлого өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж
байгаа Хятадын нөлөөг сааруулах боломж олгож байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний ерөнхий
штабын шинэ дарга өнгөрөгч тавдугаар сард Монголын нийслэл Улаанбаатарт айлчилсан. Айлчлалын
бүрэлдэхүүнд Оросын "Базовый элемент", тэрбумтан Олег Дерипаскагийн "Газпромбанк" зэрэг олон хүчирхэг
компанийн төлөөлөгч ирсэн юм.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард В.Путин Н.Энхбаяртай уулзаж талууд бараа эргэлтийн хэмжээг тэрбум гаруй ам.долларт
хүргэхээр тохиролцсон. ОХУ Монголд цөмийн реактор байгуулахыг санал болгож үнийн өсөлт хяналтаас гарвал
хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүлэхээ амласан юм. Уулзалтын гол сэдэв Оросын талын 49 хувийг эзэмшдэг
"Эрдэнэт" үйлдвэрийн тухай байсан гэдэг.
"Areva" Монголын ураны төлөө Канадын компанитай өрсөлдөж байна
Оросууд ураны болон ашигт малтмалын араас идэвхтэй хөөцөлдөж байгаа нь өрнөдийнхөнд тийм ч таатай
санагдахгүй. Энэ байдалд бас нэгэн таагүй нөхцөл гарч ирж байгаа юм. Сүүлийн үед Монголын усан флотын өсөлт
түгшүүр төрүүлж эхэллээ. Монгол Улс далайд гарцгүй орон ч тус улсын төрийн далбаатай онгоц Хойд Солонгос,
Ливан, Сири, ОХУ-д далайн харилцааны таатай нөхцөлийг бүрдүүлэх боломж болоод байгаа юм.
Өрнөдийнхөн дээрх байдалд ямар байр суурьтай байна. Оросын явуулж байгаа бодлогын эсрэг яах ёстой юм.
Хэдийгээр Хойд Азид нөлөөгөө ихэсгэхийг оролдож байгаа ч хэтэрхий удаан явцтай байна. Өрсөлдөөнд оролцогч
бүр (АНУ, ОХУ, БНХАУ) ялахын тулд Монголд эдийн засаг, стратегийн өөрийн сонирхлоо хамгаалж чадах ёстой.
Францын "Areva" Монголын ураны төлөө Канадын компанитай өрсөлдөж байна. Саяхан Канад Улаанбаатарт
өөрийн худалдааны төв, Элчин сайдын яамаа байгуулсан нь ашигт малтмалынх нь төлөөх "байрлал" гэхэд
хилсдэхгүй.
Монголын далбаатай оньсого шиг хөлөг онгоц ямар учиртайг мэдэх хэрэг байна
АНУ Улаанбаатарт сэрэмжлүүлэг илгээхийг оролдож байна. Америкийн Худалдааны сайд Карлос Гутьеррес
Ерөнхийлөгч Н.Энхбаярт хандан Монголын Засгийн газрын санаачилсан "Ашигт малтмалын тухай хууль"-д оруулах
нэмэлт өөрчлөлтийг олон улсын дүрэмд нийцэхгүй гэжээ. Ийм утга бүхий илгээлтийг ноён Н.Энхбаярт өмнө нь хэд
хэдэн Конгрессийн гишүүн илгээж байв.
Ийнхүү сонин гэмээр байдлаар Бээжин, Вашингтон, Оттава, Лондон нэг завинд суулаа. "Тунгалаг" Монголд хятад
болон өрнөдийн компани хэрэгтэй. Талууд энэ талбайг хууль дүрмийн дагуу наад зах нь бүгдэд ойлгомжтой дүрэм
журамтай байхыг сонирхож байна.
Вашингтонд өнөөгийн хамгийн чухал түүхий эд уран, Монголын далбаатай оньсого шиг хөлөг онгоц ямар учиртайг
мэдэх хэрэгтэй. Монголыг тойрсон их гүрнүүдийн өрсөлдөөн өсч байна. Энд геополитикийн чухал асуулдал
хөндөгдөж байгаа учраас. Америк энэ өрсөлдөөнд ямар нэгэн арга хэмжээ авах цаг болсон. Цаг хугацаа хүлээхгүй.
"Heritage Foundation" нь АНУ-ын судалгаа сургалтын хосгүй төвийн нэг. Зарим судлаачид энэ санд ухаантай
америкчууд ажилладаг гэж тодорхойлдог. Санг 1973 онд байгуулсан бөгөөд дэлхийн геополитикийг судлахаас гадна
улс орон, дэлхийд тулгамдсан асуудлын гарцыг хайж Америкийг жинхэнэ их гүрэн болгох бодлогыг боловсруулдаг
юм. Сангийн ерөнхийлөгч нь философийн ухааны доктор Эдвин Фулнер.
Америкт хүн хэрхэн өөрийгөө хөгжүүлэх нөхцлийг энэ санд боловсруулдаг. Тиймээс ч тус сан оновчтой санаа,
хэрэгжүүлэх арга замыг Конгресс, Засгийн газар, хэвлэл мэдээллийнхэнд "худалддаг".
Д.Баясгалан
Нийгмийн толь
http://news.gogo.mn/r/31439#goh_header_table