"Хүнд заавал итгэж, шүтэж, дээдлэж явах бурхан байх ёстой бол тэр нь Миний Эх Орон-Монгол" Д.Хишигдэлгэр
Мэдээ-Мэдээлэл
- МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН
ГЭРЭЭГ СОЁРХОН БАТАЛЛАА
- БРИТНИ ХVVХДVVД ДЭЭРЭЭ ОЧИХ
ЭРХГVЙ
- ХОЁР МИИЛИМЕТРЭЭС НИМГЭН
НОУТБУК
- Америкийн Колумбус-Т ХАМГИЙН
УРТ МОГОЙ БИЙ
- АНУ-ЫН ЭНЭТХЭГ-АМЕРИК
ГАРАЛТАЙ АНХНЫ МУЖИЙН
ЗАХИРАГЧ
- ХОВДОД ҮЛ МЭДЭГДЭХ ХУРЦ ГЭРЭЛ
ХОРОМХОН ЗУУР ЄНГЄРСЄН
дэлгэрэнгүй Сэтгэгдлээ нэмэх (0)
Монгол шилдэг дуу, аяз, шүлэг найраглал Яг Монголдоо байгаа мэт Зогсолтгүй сонсоно Mongolianworld Music
|
МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
"Mongolianworld"-ын мэндэлсэн өдөр асуй ...
Зууны Шилдэг Зохиол "Тунгалаг Тамир" Роман. Чадраабалын Лодойдамба
|




Их, дээд сургуулиудын элсэлт долдугаар сарын 1-нд эхэлнэ
Энэ жил их, дээд сургуульд элсэгчдийн ерөнхий шалгалтын дүн өчигдөр гарлаа. Төгсөгчдийн батламжийн хуудсыг
өнөөдрөөс олгож эхлэх юм байна.
Шалгуулагчдын хувьд нэгэнт дүн нь тодорхой болсон тул одоо зөвхөн сургуулиа сонгох л үлдээд байгаа.
Манайдаа нэр хүнд бүхий ШУТИС, МУИС, МУБИС, ХААИС, СЭЗДС, ХҮДС зэрэг улсын сургуулиуд хэдийнэ оюутан
элсүүлэх журам тогтоосон ч босго оноогоо одоогоор нууц хэвээр нь үлдээжээ. Хичээл тус бүрт тогтоосон босго оноо
харилцан адилгүй гэж тэд холбогдох байгууллагад мэдээлсэн байх юм. Юутай ч Боловсролын үнэлгээний төвөөс
гаргасан онооны жагсаалтын дагуу элсэгчдээ бүртгэх аж. Жагсаалтын дүн энэ долоо хоногт тодорхой болно. Тэгэхээр
өнөө жилийн ерөнхий шалгалтын хамгийн өндөр оноог авсан шалгуулагчид дээрх нэр дурдсан их сургуулиудын
оюутан болох юм байна.
Их, дээд сургуулиудын бүртгэл ирэх сарын 1-нд эхлэх аж.
БСШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Ц.Рэнцэндоржтой уулзлаа. Тэрбээр элсэлтийн
ерөнхий шалгалттай холбоотой зарим асуултад ингэж хариулж байна.
-Төгсөгчид батламжийн хуудсаа хаанаас авах вэ?
-Улсын хэмжээнд шалгуулсан нийт элсэгчдийн ерөнхий шалгалтын дүнг өчигдөр есөн цагт Боловсролын үнэлгээний
төвийн www.eec.mn вэб сайтад байрлуулсан байгаа. Элсэгчид энэ сайтад нэвтэрч дүнгээ шалгаж болно. Регистрийн
дугаарынхаа сүүлийн найман оронтой тоог оруулан дүнгээ харах боломжтой юм. Улаанбаатар хотын шалгуулагчдын
батламжийн хуудсыг харьяа дүүргийн Боловсрол соёлын газруудад хүргүүлсэн байгаа. Эдгээр байгууллагууд сургууль
тус бүрт хүлээлгэн өгнө. Тэгэхээр элсэгчид дүүргэсэн сургуульдаа очиж батламжийн хуудсаа гардан авна гэсэн үг юм.
-Хөдөө орон нутгийн элсэгчдэд батламжийн хуудсыг нь хэзээнээс олгох вэ?
-Холын аймгийн элсэгчдийн батламжийн хуудсыг онгоцоор, ойрын аймгийнхныг хот хоорондын тээврээр хүргүүлж
эхлээд байна. Хөдөө орон нутгийн элсэгчид сайн мэдэж байгаа байх. Ерөнхий шалгалтын шар хуудсыг хэрхэн авсан
тэр дарааллын дагуу батламжаа гардана. Өнөөдрөөс аймаг орон нутгийн Боловсрол соёлын газруудад төгсөгчдийн
батламжийн хуудсыг хүргүүлж эхэллээ.
-Энэ жилийн элсэлтийн шалгалт, их, дээд сургуулиудын оюутан элсэлт сонгуультай давхацсантай холбоотой
хүндрэлүүд гарсан уу?
-Хэдийгээр хугацааны хувьд сонгуулийн үйл ажиллагаатай давхцаж буй ч одоогоор ямар нэгэн хүндрэл гараагүй.
Ерөнхий шалгалт болдгоороо болж, дүнгээ гаргаад байна.
- Их, дээд сургуулиудын элсэлт ирэх сарын 1-нд эхэлдэг нь ямар учиртай вэ. Энэ хүртэл долоо хоногийн хугацаа
үлдлээ. Элсэгчид юуг анхаарах ёстой бол?
-Хот, хөдөөгийн элсэгчид их, дээд сургуульд элсэх батламжийн хуудсыг ирэх сарын 1 гэхэд гардан авсан байх учиртай.
Харин их, дээд сургуулиудын элсэлт долдугаар сарын 1-нд орон даяар зэрэг эхлэх юм. Энэ хугацаанд шинээр элсэгчид
батламжийн хуудсаа гардан авсан байх шаардлагатай. Харьяа дүүргийнхээ Боловсрол соёлын газруудын
хүргүүлсний дагуу төгссөн сургуулиасаа батламжийн хуудсаа авах хэрэгтэй гэдгийг дахин сануулъя. Түүнчлэн
Боловсролын үнэлгээний төвийн вэб сайтад ихэнх их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам, босго оноог
байрлуулсан байгаатай танилцаж, нягталж үзэхийг хүсч байна.
-Ерөнхий шалгалт, болон дүн гаргах үеэр илэрсэн ноцтой алдаа дутагдлууд байв уу. Ирэх жилийн элсэгчдэд сургамж
болох зүйл юу байна?
-Энэ жилийн ерөнхий шалгалт, дүн гаргах явцад шалгуулагчийн хариуцлагагүй байдалтай холбоотой хэд хэдэн алдаа
дутагдлууд илэрсэн. Ерөнхий шалгалтад ирэхдээ ямар бичиг баримт бүрдүүлсэн байх, шалгалтын үеэр юуг анхаарах
хэрэгтэй тухай бид зурагт, өдөр тутмын сонинуудаар тогтмол мэдээлж байсан. Гэсэн хэрнээ зарим элсэгч ерөнхий
шалгалтад бичиг баримт дутуу, мөн шалгалт эхлэх цагаас хоцорч ирсэн тохиолдлууд байсан. Мөн шалгалтын тестийг
зааврын дагуу бөглөөгүй зэрэг дутагдлуудыг гаргасан байна лээ.
-Өнөө жил 46 мянга гаруй төгсөгч ерөнхий боловсролын дунд сургуулийг дүүргэж байна. Эдгээр залуусаас хичнээн нь
их, дээд сургуульд элсэх боломжтой бол. Хангалттай оноо авсан ч сургуульгүй үлдэнэ гэсэн асуудал арай гарахгүй биз?
-Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх журмыг БСШУ-ны сайд баталдаг. Энэ жилийн элсэгчдийн тоог өнгөрсөн
оныхтой харьцуулахад нэг мянгаар бага байна лээ. Элсэгчдийн хичнээн нь их, дээд сургуульд элсэх боломж байгаа
эсэх талаарх мэдээллийг Боловсролын үнэлгээний төвд одоогоор ирүүлээгүй.
-Танайх ерөнхий шалгалттай холбоотой иргэдийн санал, гомдлыг хүлээж авч байгаа. Хөдөө орон нутгийн иргэд
Боловсролын үнэлгээний төвд саналаа хэрхэн хүргүүлэх вэ?
-Улаанбаатар хотын иргэдийн хувьд санал, гомдол байвал бичгээр ирүүлэх эсвэл өөрөө биечлэн ирээд манай төвийн
маргаан шийдвэрлэх комиссын гишүүдэд хандаж болно. Харин хөдөө орон нутгийн хувьд гэвэл Нийслэлийн
Боловсролын үнэлгээний төвийг төлөөлсөн мэргэжилтнүүд аймаг орон нутгийн Боловсрол соёлын газруудад
ажилладаг. Тухайн мэргэжилтнүүдээр дамжуулж санал гомдлоо хүргүүлж болно. Эсвэл Боловсролын үнэлгээний
төвийн 1973 гэсэн лавлах руу холбогдож хэлэх зүйлээ мэдээлэх боломжтой. Шалгалттай холбоотой иргэдээс ирүүлсэн
зарим нэг саналыг журамд заасны дагуу хүлээж авч шийдвэрлэж өгч байгаа.
Ч.Анна
http://news.gogo.mn/r/31046#goh_header_table