"Хүнд заавал итгэж, шүтэж, дээдлэж явах бурхан байх ёстой бол тэр нь Миний Эх Орон-Монгол" Д.Хишигдэлгэр
Мэдээ-Мэдээлэл
- МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН
ГЭРЭЭГ СОЁРХОН БАТАЛЛАА
- БРИТНИ ХVVХДVVД ДЭЭРЭЭ ОЧИХ
ЭРХГVЙ
- ХОЁР МИИЛИМЕТРЭЭС НИМГЭН
НОУТБУК
- Америкийн Колумбус-Т ХАМГИЙН
УРТ МОГОЙ БИЙ
- АНУ-ЫН ЭНЭТХЭГ-АМЕРИК
ГАРАЛТАЙ АНХНЫ МУЖИЙН
ЗАХИРАГЧ
- ХОВДОД ҮЛ МЭДЭГДЭХ ХУРЦ ГЭРЭЛ
ХОРОМХОН ЗУУР ЄНГЄРСЄН
дэлгэрэнгүй Сэтгэгдлээ нэмэх (0)
Монгол шилдэг дуу, аяз, шүлэг найраглал Яг Монголдоо байгаа мэт Зогсолтгүй сонсоно Mongolianworld Music
|
МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
"Mongolianworld"-ын мэндэлсэн өдөр асуй ...
Зууны Шилдэг Зохиол "Тунгалаг Тамир" Роман. Чадраабалын Лодойдамба
|




ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАНЫ СОГОГЫГ ЭРТХЭН ЗАСААРАЙ
Хүний хэл яриа үүсч бий болсон цагаас эхлэн ярианы согог гэсэн ойлголт бий болсон. Хэл ярианы согог нь хүүхэд ба
насанд хүрэгчдийн дунд нэлээд тархсан байдаг. Ямар ч хүнд олны өмнө гарч өөрийнхөө үзэл бодлыг нээх үе
тохиолддог. Тийм болохоор уран яруу, зөв, хэл яриаг сурах шаардлага хэнд ч гардаг. Нийгмийн нэгээхэн хэсэг нь болж
яваагийн хувьд хүн хэл яриагаа хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Харин хэл ярианы согог үүсэх хэд хэдэн хүчин зүйл байдаг аж.
Харин дангаар болон хавсран нөлөөлдөг хүчин зүйлүүд байдаг.
-Сонсгол хэвийн боловч дуу авиаг гүйцэд ялгаж чадахгүй байх
-Зулайн хэсэгт орших хэл ярианы хэсийг төрөх үед гэмтээх
-Хэл ярианы эрхтэний бүтцийн согог. Жишээ нь : хэлний уг богино, дээд тагнай цоорхой, эсвэл буруу зуулт
-Уруул ба хэлний хөдөлгөөний дутагдал,
-Сэтгэл зүйн саатлаас болсон хэл ярианы хөгжлийн саатал,
-Гэр бүлийн дотор буруу ярих ба бусад хүчин зүйлс нөлөөлдөг. Манайхан хүүхдээ хэлд орж эхэлж байх цагаас нь эхэлж
эрхлүүлж байгаа нь гэж бөөрөнхий хэлээр хүүхэдтэйгээ ярьдаг. Зарим тохиолдолд энэ нь хүүхдийг хэл ярианы согогтой
болоход нөлөөлдөг.
СОГОГЫГ ЭРТХЭН ЗАСАХГҮЙ БОЛ НАСАН ТУРШИД НЬ БЭРХШЭЭЛ БОЛДОГ
Хэл ярианы ноцтой согогын үед авианы дуудлага өөрчлөгдөөд зогсохгүй дуу, авиаг сонсож ялгах чадвар, хүүхдийн
өөрийн хэрэглэдэг болон сонсож таньдаг үгсийн сан хязгаарлагдан өгүүлбэр үүсгэх, үг холбоход нь бэрхшээл үүсдэг. Энэ
бүх согогыг хүүхэд насанд нь засахгүй бол эргэн тойрныхонтойгоо харьцахад бэрхшээлтэй болдог. Цаашлаад хүүхдийн
ерөнхий хөгжил, байгалийн авьяасаа бүрэн хэмжээгээр нээхэд ихээхэн саад болдог. Хэл ярианы согогыг хүндрэлээр нь
ерөнхий боловсрол эзэмшихэд саад болохгүй ба тусгай сургалт шаардлагатай гэж хуваадаг. Хэл ярианы хүнд согогууд
дотроос ээрэх нь хамгийн их таардаг. Мөн сонсгол хэвийн байвч тархины хэл яриа хариуцсан хэсгийн дутуу хөгжил, эсвэл
өөрчлөлтөөс үүдсэн хэсэгчлэн, эсвэл бүрэн хэлгүй болохыг хэлнэ. Мөн мэдрэлийн системийн гэмтлийн улмаас үүсдэг
дуудлагын согог байдаг. Энэ үед зөвхөн авианы дуудлага төдийгүй яриа бүхэлдээ согогтой болдог. Авиаг бүрхэгдүү
дуудан, дуу нь сул, эсвэл хэт чанга байх, амьсгалынх нь хэмнэл алдагдах, ярианы хэмнэл хэвийн бусаар түргэсэх, эсвэл
хэтэрхий удаан болох зэрэг шинж илэрдэг. Ийм хүүхэд сарвуугаараа нарийн хөдөлгөөн хийх чадваргүй, болхидуу байх
цөөнгүй.
БУРУУ ХООЛЛОЛТ НЬ ЯРИАНЫ АППАРАТЫН ХӨГЖЛИЙГ УДААШРУУЛДАГ
Ийм хүүхдүүд үеийнхээсээ нэг их ялгараад байдаггүй тул эцэг, эхчүүд тэр бүр анзаардаггүй. Гэхдээ далд хэлбэрийн хэл
ярианы согогтой нь тод бус, бувтнаж ярих ба хоолондоо муу байх гэсэн шинж тэмдэгтэй байдаг. Ихэвчлэн зажлахад
хэцүү мах, талхны зах, лууван, хатуу алиманд дургүй байдаг. Улмаар ганц хоёр зажилсан болоод завжиндаа хоолоо
байлгадаг. Үүнээс болж эцэг, эхчүүд нь хүүхэддээ хоол идүүлэхийн тулд зөөлөн хоол өгөх хэрэгтэй болдог. Ингэснээрээ
хүүхдийнхээ хэл ярианы аппаратын хөгжлийг удаашруулж байгааг мэддэггүй.
ЭЭРЭХ НЬ ИХЭВЧЛЭН 2-5 НАСНЫХАНД ҮҮСДЭГ
Хүүхэд аливаа авиаг буруу хэлэх нь бий. Энэ нь хэлгий гэсэн үг. Хэлгий нь дотроо олон янз. Харин ээрэх гэдэг нь хэл
ярианы аппаратын янз бүрийн хэсгийн агшилт, таталтаар улмаас ярианы намуун, хэмнэл, алдагдахыг хэлдэг. Энэ үед
хүүхэд үгээ гэнэт таслах, эсвэл зарим авиа, үеийг давтах зэрэг шинж илэрдэг. Ээрэх нь ихэвчлэн 2-5 насны хүүхдэд
үүсдэг. Хүүхэд гэнэт дуугүй болж, ярихаас татгалзах гэсэн байдлаар илэрдэг ээрэхийн анхны шинж тэмдгийг анхаарах
хэрэгтэй. Хэрэв ийм байдал нь олон өдрөөр үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй. Ээрэх нь гэнэтийн айдас, удаан
хугацааны сэтгэл санааны дарамтаас үүдэлтэй байх нь олонтаа. Зарим том хүмүүс сандарч тэвдсэн үедээ ээрдэг. Энэ
нь тэдний болзолт бус рефлекс болсон байдаг.
ХҮҮХДИЙГ СУРГУУЛЬД ОРОХООС НЬ ӨМНӨ ЭМЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
Хүүхдэд хэл ярианы согог илэрсэн бол эмчлүүлэх хэрэгтэй. Гэхдээ болж өгвөл эртхэн, сургуульд орохоос нь өмнө
эмчлүүлбэл сайн. Сургуулийн өмнөх насанд хэл ярианы согогын засах эмчилгээ хийлгүй зөнд нь орхих нь сургуульд
орсон хойно нь элдэв асуудал, тэдгээрийн дотор дисграфи буюу бичгийн согог үүсэхэд хүргэж болзошгүй. Хүүхэд уншиж,
бичиж сурч эхлэх үед энэ эмгэг үүсдэг. Үүний нэг шалтгаан нь авиалбар зүйн сонсголын согог, эсвэл дутуу хөгжил юм.
Энэ үед бичиж байгаа үсэг, авиа бүрийг чангаар дуудах нь маш сайн нөлөө үзүүлдэг. Тархины зүүн талын гадаргуйн янз
бүрийн хэсгийн гэмтлээс үүдэлтэй дислекси гэдэг эмгэг үүсэх нь бий. Энэ гэмтлийн үед уншиж сурахгүй байх, эсвэл
унших үйл явц алдагддаг.
ХЭЛ ЯРИАНЫ СОГОГ НЬ АЯНДАА ЗАСРАХ НЬ БИЙ
Эдгээр эмгэгээс зарим нь нас ахихын хэрээр аяндаа арилдаг бол, үлдсэн хэсгийг нь хэл заслын эмчийн тусламжтайгаар
төвөггүй арилгах боломжтой юм. Хэл ярианы хүнд согогтой үед хүүхдүүдэд удаан хугацааны туршид хэл заслын эмчийн
хяналтанд байх шаардлагатай. Хэдий чинээ эмчид эрт хандана гарах үр дүн нь сайн байх болно.