Hosting by Yahoo! Web Hosting
Enter starting street address:

City, State or Zipcode:
www.biirbeh.com
ЗАЛУУСАА ПОРУМДАЯ
http://mongolianworld.
forumup.com
www.mongolianworld.com
ТАНЫ ОРОН ЗАЙ - МОНГОЛ ЕРТӨНЦ

МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
Weather Forecast | Weather Maps | Weather Radar
powered by Answers.com
[ Yahoo! ] options
Counter
ЗОЧДЫН ТОО
Галт зэвсэг үүссэнээс хойш морьд, нум зэрэг нь арын эгнээнд орж дайн тулааны хэрэгсэл
"Монголын нууц товчоо"-нд олон асуудлыг эрчүүд бөх барилдах журмаар шийдэж байсныг
өгүүлдэг. Тухайлбал тал нутгийн үзэл санааны удирдагч төдийгүй "тэнгэрийн орчуулагч"
болох бөө нартай зарим нэг асуудлаа шийдэхийн тулд Чингис хаан бөх барилдуулж байсан.
Дээрх сурвалжид өгүүлснээр Чингист таагүй хандаж саад тотгор учруулж байсан нэгэн
бөөтэй дүү Хасар нь барилдаж, ууцыг нь хугалан хөнөөж байсан аж.

Харин орчин үеийн монгол бөхийн дүрэм ёсоор бол өвдөг тохой болон биеийн бусад хэсэг
газар хүрхэд л ялагдсанд тооцдог. Монголчууд бөх болон хурдан морь таньдаг, уядаг,
түрүүлүүлдэг хүмүүсийг гойд хүндэлдэг. Монголчууд Өөрсдийн хийсэн хөнгөн, өвөрмөц
нумаар маш хол газар мэргэн харвадаг байжээ. 1220-иод оны орчим Есүнхэ мэргэн гэдэг хүн
335 алд газар мэргэн харвасан явдлыг тэмдэглэж гэрэлт хөшөө босгосон байдаг. Энэ хөшөө
одоо Санкт Петербург хотын музейд байдаг. 335 алд гэдэг бол 502 метр зай юм.

Харин нум сумыг спорт зугаа цэнгэлийн зүйл болгохдоо хэд хэдэн өөрчлөлт хийжээ. Юуны
өмнө сумны үзүүрийг мохоо болгосон төдийгүй онох ёстой байг нь газар эгнүүлэн өрсөн
хасаа гэдэг зүйлээр сольсон байна. Мөн сурын тэмцээнд эмэгтэйчүүд оролцдог болжээ.
Хурдан морины уралдааны зай уртсаж хүүхдүүдээр унуулах болжээ. Энэ нь холын замд жин
багатай хүүхэд унавал морь бага сульдана гэж үзсэнээс болсон байна. Үүнээс уламжлаад
цэрэг дайны зориулалттай морьдынхоо удам угшлыг өөрчилж, хурдны чиглэлээр өсгөж
үржүүлсэн төдийгүй, хурдан морь судлах, таних уяа сойлго хийх бүхэл бүтэн цогц ухаан бий
болж хөгжжээ.

Монголчууд долдугаар сарын 11-13-нд үндэсний их баяр наадмаа хийж бөхөө барилдуулж,
морио уралдуулан, сур харваж цэнгэдэг. Нийслэлд болох улсын баяр наадмаас эхлээд
аймаг, сум хүртэлх засаг захиргааны нэгжүүд бас наадам хийдэг тул энэ өдөр улсын
хэмжээгээр 400 орчим газар их цэнгээн болж хэдэн зуун морьд уралдаж, бөхчүүд хүчээ
сорино. Зөвхөн нийслэлд болдог улсын наадамд л гэхэд л гол төлөв 512 заримдаа түүнээс ч
олон бөх барилдах нь бий юм. Зуны улиралд янз бүрийн наадам болдог. Аймаг сумд
өөрийн байгуулагдсаны тэгш ойг тэмдэглэн наадам хийнэ. Бас зарим түүхт хүмүүсийн
мэндэлсний ойгоор ч наадам хийх нь байдаг.

Түрүүлсэн морь, бөхийг хурдан удмын дааганаас эхлээд мотоцикл, жийп машинаар
шагнадаг. Энэ нь тухайн наадмын нэр хүнд цар хүрээнээс хамаардаг юм. Уул ус овооны
тахилгын наадам бас томоохон байртай байна. Бурхан халдун, Отгонтэнгэр, Алтан-Овоо
зэрэг уламжлалт тахилгатай газруудыг тодорхой хугацаанд төрөөс тахиж наадам хийдэг
болоод байна. Дээр нь янз бүрийн уул овоо тахих нь эртний бөө мөргөлийн үлдэгдэл
бөгөөд шарын шашны зарим элементийг авсан зан үйл юм. Монголд шарын шашныг
дэлгэрүүлэгчид уул овоо тахих бөөгийн ёсыг халж чадаагүй учир түүнд лам оролцодог
болгон өөрчилсөн байна.

Уул овоог тахивал түүний эзэд болох лус савдаг баярлаж, тэр жил өвс ногоо сайн ургаж, ган
гачиг, зуд турхан холуур тойрно гэж үздэг байжээ. Монголын тал нутагт хаана ч, хэзээ ч
наадам хийсэн морь бөх дутагдана гэж үгүй. Захын эр хүн барилдахад бэлэн явах ба унаж
ирсэн морио хүүхдээр унуулан уралдуулж орхино. Амьдрал нь бусдаас хол, нэг нь
нөгөөгөөсөө үл хамаарсан зожиг хэлбэртэй байхын хэрээр хамт олон, нийгэмлэг рүү эргэн
тэмүүлэх үзэгдэл монгол наадам дээр ажиглагддаг.

Өөрөө барилдахгүй, морио уралдуулахгүй ч гэсэн хаа хол болж буй наадмыг хэрэг болгон
зорьж ирээд, урьд өмнөхөөсөө огт ялгагдахгүй драмыг үзээд сэтгэл хангалуун буцаж яваа
хүн хэнд ч сонин содон санагддаггүй. Хөдөөгийн наадамд морь бөхөд хорхойтой ахмад
үеийнхнээс илүү залуус ихээр цугларна. Учир нь ажил амьдарлын нөхцөлөөс болоод хэзээ ч
өмсөж, хэнд ч ганганаа харуулах боломжгүй хадгалагдаж байсан гоёл, хувцас хунараа энд л
өмсөн ирж гайхуулна. Дээр нь найз нөхөд, дотно сэтгэлтэйгээ учрахаас гадна янаг амрагийн
сэтгэл татам олон адал явдлууд ч басхүлээж байдаг.

Б.Батбаяр
703-731-3436
info@mongolianworld.com

Сэтгэгдэлээ үлдээх
МОНГОЛ ЕРТӨНЦ