www.mongolianworld.com

МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
[ Yahoo! ] options
Counter
ЗОЧДЫН ТОО
Өгүүллийг бичигч Коллийн Дайбл нь АНУ-ын Виржиниа муж улсын Арлингтон хотод төвтэй Атлас Эдийн засгийн
судалгааны сангийн эвсэл, түншлэлийн харилцаа хариуцсан захирал юм. Атлас Эдийн засгийн судалгааны сан нь
дэлхий дахинд бие даасан олон нийтийн бодлого боловсруулагч think tank байгууллагуудыг байгуулах, хөгжүүлэх,
дэмжихээр ажилладаг бөгөөд тэдгээр think tank-ууд нь чөлөөт зах зээл, хууль журам, өмчлөх эрх, эрх чөлөөг ойлгох
ойлголтыг өргөжүүлэхийг хөхиүлэн дэмжих үйл ажиллагаа явуулдаг.

Хятад, Оросын дунд оршдог сүлжмэл эдлэл, тэнэгэр говь, 800 гаруй жилийн настай эзэнт гүрнээрээ алдартай Монгол Улсын
тухай бодоход ихэнх хүмүүст Чингэс хаан, 0-ээс доош градусын хүйтэнд гэрт амьдардаг адуучид сэтгэлд буудаг. Харин өнөөдөр
Монгол Улсын малчин хүн гар утаснаасаа хэдэн мянган бээрийн цаана байгаа ноолуурын ченж рүү утас цохиж “Өнөө өглөө
ноолуур ямар ханштай байна?” гэж асуух боломжтой цөөн хэдхэн орны нэг болжээ. Нэгэн цагт гадаад ертөнцөөс
тусгаарлагдсан байсан тус улсын гурав орчим сая оршин суугчдын 10 гаруй хувь нь интернэтэд холбогдлоо.

Монгол орны эдийн засаг бүхэлдээ улсын хяналтад байж, Зөвлөлт холбоот улсаас ихээхэн хамааралтай байсан бол зах зээлд
үндэслэсэн систем рүү шилжсэнээр хүчтэй хувийн хэвшил, тус орны зэс, нүүрс, алтны ашигт малтмалын орд газрууд болон
бусад эх сурвалжийн үндсэн дээр өнгөрсөн арав гаруй жилд дунджаар 7-11 хувийн эдийн засгийн өсөлттэй байна.

Чөмөг царцам -13 фаренхэйтын (-25 цельсийн градус)-ын хүйтэн өвлийн улиралд, Монгол Улс дэлхий дахинаас очдог хөрөнгө
оруулалт, аялал жуулчлалын газар болж байгааг Цахиагийн Элбэгдорж “Эрх чөлөө гэрэлтэж буйн жишээ” гэж хэлжээ.