Hosting by Yahoo! Web Hosting
Enter starting street address:

City, State or Zipcode:
www.biirbeh.com
ЗАЛУУСАА ПОРУМДАЯ
http://mongolianworld.
forumup.com
www.mongolianworld.com
ТАНЫ ОРОН ЗАЙ - МОНГОЛ ЕРТӨНЦ

МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
Weather Forecast | Weather Maps | Weather Radar
powered by Answers.com
[ Yahoo! ] options
Counter
ЗОЧДЫН ТОО
Эхнэрээ жаргаацгаая
Охин үрээ хайрлацгаая

НИЙТЛЭЛҮҮД
Ардын бор эмчилгээ
Монголын гамшиг.
АНУ-ЫН 2009 ОНЫ НОГООН КАРТНЫ
СУГАЛААНД МАНАЙ УЛСЫН ИРГЭД
ХОЖИХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
Манай улсад хүн худалдаалах гэмт хэрэг сүүлийн үед хэт ихсэж байгаа. Ялангуяа охид,
эмэгтэйчүүдийг гадаад дотоодод хүчээр бэлгийн мөлжлөгт ашиглах, гадаадын иргэдтэй
гэрлүүлэх, насанд хүрээгүй хүүхдээр хулгай хийлгэх явдал зонхилдог гэх судалгаа байдаг
юм билээ. Охид, эмэгтэйчүүдийг элсүүлэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр боломж
амласан зар тарааж эсвэл танил талын холбоогоо ашиглан ихэнх тохиолдолд бичиг
баримт, зардалд туслан хийх ажил, амьдралын талаар худал мэдээлэл өгч хамтдаа харийг
зорьдог гэх. Эдгээр элслүүлэгчид нь дийлэнхдээ нэг хохирогчийг дунджаар 100-500 ам.
доллараар зуучлагчид хүргэж өгч,% зуучлагч нь худалдан авагчтай холбоо тогтоон 1000-
3500 ам.доллараар зарж ашиг олдог ажээ. Манай улсын гадаадын иргэнтэй гэр бүл болж
байгаа хүмүүсийн 95 хувийг эмэгтэйчүүд эзкэлдэгээс хамгийн олон буюу 65 хувь нь
солонгос хүнтэй гэрлэдэг аж. Тиймдээ ч солонгос хүнтэй гэрлүүлнэ гэсэн зарын гай, хялбар
амьдрах гэсэн гэнэн шуналын лайгаар хүний наймаанд өртсөн бүсгүйчүүдийн талаарх
эмгэнэлт мэдээлэл ихсэх боллоо. Зовлонгүй аргаар мөнгөжих гэсэн мөрөөдөлтэй
бүсгүйчүүд хилийн дээс алхсныхаа дараа юу хийснээ ухаардаг ч бүх зүйл хожимдсон байдаг
нь тоогүй. Ихийг санаж очсон тэд зүүдэнд оромгүй басамжлалыг амсах болдог. Уг нь
монголчуудын хувьд гэр бүл гэдэг ариун нандин зүйл байдаг ч зургийг нь хараад л насан
туршийн ханиа сонгох үйлдэл хийдэг болсон нь тоогүй. Тэгээд тэр нь харийн хүн байдаг
гээч. Солонгос улсад янз бүрийн байгууллага, тэр ч бүү хэл Христийн сүмүүдэд хүн
худалдаалах гэмт хэрэг үйлдэгддэг.

Тэд харийн эрд очихыг хүсэгчидэд мөрөөдөл болсон амлалтыг өгдөг ч очингуут нь
паспортыг нь мөнгөтэй нь хурааж аваад гарах гарцгүй болгодог аж. Зарим нэг бүсгүйчүүд
Солонгост очоод нөхөрт гардаг ч тэр нөхөр нь ганц бие, бүдүүлэг, архичин, тартагтаа
тулсан шууд хэлэхэд гамшиг байдаг агаад солонгосчуудтай гэрлүүлэх нэрийн дор
бүсгүйчүүдийг золиос болгодог гол газрууд нь интернэтэд маш өндөр сурталчилгаатайгаар
байрлуулдаг. Харамсалтай нь хүн худалдаалах гэмт хэргийн зуучлагч нар ихэнхдээ өмнө нь
өөрсдөө ийм төрлийн гэмт хэргийн золиос болсон хүмүүс байдаг гэсэн. Тэр ч бүү хэл
төрийн өндөр албан тушаалтанууд тэдний гар хөл болчихсон явж байсан удаатай. Хууль
хяналтын байгууллагууд болон ард иргэдийн нэр барьсан олон хөдөлгөөнүүд чухам хаа юу
хийгээд явдаг нь тодорхойгүй. Яг л энэ асуудал дээр санал бодол хүчээ нэгтгэж даварсан
харийнхантай тооцоо бодох цаг болчихоод байна. Нөгөө талаар төр, хүчний байгууллагын
зүгээс дорвитой алхам хийж чадахгүй байгаа нь хүн худалдаалах гэмт хэрэг манайд
цэцэглэх үндэс болж байгаа нь үнэн. Ядруухан ахуйгаа өөд нь татах гэж амьдралын эрхээр
харийн орныг зорьж буй бүсгүйчүүдийг өөрсдийнх нь хохь гээд анзаарахгүй өнгөрөөд байж
болохгүй л баймаар. Нөгөөтэйгүүр гэнэн царайлж гэмт хэргийн золиос болсон болохоор
завдаж буй эмэгтэйчүүд жаахан ч гэсэн асуудалд нухацтай ханддаг бол зүгээрсэн. 2006 онд
тус улсын Сөүл хотын хотын хойд дүүргээс хуурамч гэрлэлтийн золиос болсон бүсгүйн
цогцос олдож тус улсын хууль сахиулагчид шалгаж эхэлжээ. Эцэст нь алуурчин солонгос
нөхөр баригдаж, эхнэр нь хүүхдээ монгол руу явуулахыг завдсанд уурсаж, зургаан сартай
хүүхдээ хана саван алаад эхнэрээ зодож хүний санаанд багтамгүйг хэрцгийгээр хөнөөсөнөө
хүлээсэн хэрэг гарч байсан. Гэвч тэр алуурчинд ямар шийтгэл оногдуулсан нь одоо болтол
тодорхойгүй агаад холбогдох албаныхан нь мэдээлэл өгөхөөс татгалзсан. Ер нь солонгос
иргэнтэй гэрлэсэн бүсгүйчүүдийн олонх нь очоод л хамаг бичиг баримтаа хураалган,
гэрийн хорионд орж, гэрийн ажилд нухлагдан, хадмынханы харгис хяналтан дор амьдарч
боломж олдвол энд байгаа ар гэрийнхэнтэйгээ холбогдон ирж авахыг хүсдэг нь нууц биш.
Сайхан амлалт өгч зуучилсан зуучлах байгууллага нь ч таг чимээгүй болох нь элбэг. Ихэнх
тохиолдолд зуучлах төвүүд онцлох зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг далд нарийн
сүлжээтэйгээр барахгүй солонгос дахь хүн худалдаалах бүлэглэлүүдтэй холбогдон
Улаанбаатарт амьдардаг охидын талаар мэдээлэл солилцдог бололтой.

Саяхан Христтийн сүмд ажилладаг монгол хүмүүс манай төрийн байгуулагад ажилладаг
бүсгүйчүүдийн талаар мэдээлэл өгсний дагуу тус улсын нэгэн сүмийн лам урилга явуулж,
засгийн газар ажилладаг охидыг золиос болгох оролдлого хийсэн талаар баттай эх сурвалж
өгүүлж байна. Нэгэнт Монгол улсын хуулинд гадаадын иргэнтэй гэр бүл болохыг хорьсон
тухай заалт байхгүй. Хэдийгээр хэн нэгэнтэй гэрлэх нь хувь хүний эрхийн асуудал ч гэнэн
тэнэг царайлж харьд очиж боол болохоос татгалзаж, эрүүл ухаанаар зарын дагуу гэрлэлт
гэгчийг хараач гэж охид хүүхнүүддээ захимаар байна. Эрх чөлөө гэдгийг монголчууд ямар ч
хамаагүй аргаар гэнэт баяжиж, үлгэр мэт хангалуун амьдрахыг хэлдэг аятай ойлгодог
бололтой гээд хэлчихвэл нэг их гомдохгүй л болов уу. Дашрамд сонирхуулахад интернэтэд
гэр бүл зуучлалын маш олон сайтууд байдаг агаад нэг сайтад гэхэд л 100-гаад монгол
эмэгтэй гурван төрлөөр авахуулсан фото зураг, товч анкетаа байрлуулсан нь хүн
худалдаалагчдын хувьд чухам л “бэлэн хоол” болох нь тодорхой. Хэрвээ та доорх сайтууд
руу орвол солонгос нөхөртэй болох хүсэлтэй монгол охидын товч анкеттай танилцаж
болно. www.wedding-news.co.kr hopewedding.kr
www.gajawed.com mongol.hondamnara.com
www.hanawed.com wedinter119.co.kr


Нийтлэгдсэн хэвлэл: Өнөөгийн төрх