1


2
Өмнөх мэдээлэлүүд
"Хүнд заавал итгэж, шүтэж, дээдлэж явах бурхан байх ёстой бол тэр нь Миний Эх Орон-Монгол" Д.Хишигдэлгэр  
Мэдээ-Мэдээлэл  
- МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН
ГЭРЭЭГ СОЁРХОН БАТАЛЛАА
- БРИТНИ ХVVХДVVД ДЭЭРЭЭ ОЧИХ
ЭРХГVЙ
- ХОЁР МИИЛИМЕТРЭЭС НИМГЭН
НОУТБУК
- Америкийн Колумбус-Т  ХАМГИЙН
УРТ МОГОЙ БИЙ
- АНУ-ЫН ЭНЭТХЭГ-АМЕРИК
ГАРАЛТАЙ АНХНЫ МУЖИЙН
ЗАХИРАГЧ
- ХОВДОД ҮЛ МЭДЭГДЭХ ХУРЦ ГЭРЭЛ
ХОРОМХОН ЗУУР ЄНГЄРСЄН
дэлгэрэнгүй Сэтгэгдлээ нэмэх (0)  
ЗОЧДЫН ТОО
Даяар Монгол Сонинын
Мэдээллийн Булан
Counter

Монгол шилдэг дуу, аяз, шүлэг найраглал
Яг Монголдоо байгаа мэт
Зогсолтгүй сонсоно Mongolianworld Music
МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
Chat Powered by Userplane

"Mongolianworld"-ын мэндэлсэн өдөр асуй ...

МОНГОЛ ЕРТӨНЦ
Зууны Шилдэг Зохиол
"Тунгалаг Тамир" Роман.
Чадраабалын Лодойдамба
www.mongolianworld.com
Hosting by Yahoo! Web Hosting
Баасан, 2008 оны 4-р сарын 18

Дүнзэн, угсармал байшин, орчин үеийн орон сууц, ба­рилгын тоног төхөөрөмж, “хашгирдаг” дохиолол, угсар­даг
хавтан, нар, салхинд тэс­вэртэй дээвэр, төмөр хашаа гэх мэт барилга орон сууц сонирхож байгаа бүх л хүнд хэрэгтэй
зүйлсийг нэг дор цогцлоожээ.

Мэдээллийн тех­но­логийн үндэсний паркт “Ба­рилга-2008” үзэсгэлэн нээл­тээ хийгээд хоёр хонож бай­на. Энд
барилгын салбарын 30 гаруй компани оролцож байгаа аж. Барилга барих газраа сонгоход ашиг­лах газрын зургаас
эхлээд зу­раг төсөл боловсруулах тус­гай зөвшөөрөлтэй аж ахуйн нэг­жийн нэрсийг иргэдэд са­нал болгож байлаа.
Мөн ба­рилга барих заавартай номыг 12.000 төгрөгөөр худалдаалж байсан нь иргэдийн сонир­х­лыг татаж байсан
юм. Энэ номонд барилгын шавыг яаж тавихаас эхлээд, хаалгыг нь яаж суурилуулах хүртэл зөв­лөгөө байна лээ.

Барилга барьдаг аж ахуйн нэгжүүд “Эмээлцэгийн гол” компанийн санал болгож бай­гаа цамхагт краныг сонирхож
байсан. Тус компани кранаа хүчин чадлаасаа хамааруулж сарын нэг сая 500 мянгаас гурван сая 500 мянган төг­
рөгөөр тү­рээ­сэлдэг аж. Мөн бүх төр­лийн краныг захиал­гаар, үйлд­вэрийн үнээр ний­лүүлдэг гэнэ.

Барилгын хийцийн “Декор” үйлдвэр өнгөлгөөний тоосго, зам талбайн хавтан, даацын бетон гулдмай үйлдвэрлэдэг
аж. Өнгөлгөөний нүхтэй бетон тоосго 390, өрлөгийн бетон тоосго 280, цул тоосго 490, даацын бетон гулдмай 890
төгрөгөөр худалдаалж байгаа аж.

Байгууллага, гэртээ төмөр хашаа хийлгэх гэж байгаа бол “Номуун ундрах” компани төмөр хашаа, хийц үйлдвэр­лэдэг
юм байна. Гараашийн хаалга 500-600 мянга, хашаа­ны хаалга 400-1 сая 500 мян­га, хашаа энгийн гоёлынхоо­соо
хамаараад 16-25 мянга, цонхны хамгаалалт 18-30 мянган төгрөгийн үнэтэй бай­лаа.

Үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүмүүсийн сонирхлыг холбооны хэрэгсэл, дохио­лол, цоожны хамгаалалт нэ­лээд
татаж байв. Холбооны хэрэгсэл, дохиолол хүчин чадлаасаа хамраад 300-700 ам.долларын үнэтэй. Мөн гэртээ саунд
суух боломжийг “Hermes”-ийнхэн санал бол­гож байлаа. Хүний биед ху­римтлагдсан натри, мөнгөн ус, никотин,
согтууруулах ундааг зайлуулах шидтэй гэнэ, хуурай саун.

Орон сууцанд орохоор зэхэж буй иргэд “Барилга-2008” үзэсгэлэнгээс хаа­на, ямар компанийн барилга арай хямд
байгааг мэдэж болохоор юм билээ. Ту­хайлбал, Баян­зүрх дүүрэгт Ки­но ур­лагийн дээд сургуу­лийн зүүн талд
баригдаж буй 45 айлын орон сууцны нэг метр кв талбайн үнэ 900 ам.дол­лар байна. Харин “Сум­бар” конст­
ракшны IҮ хорооллын хой­но барьж буй 59 айлын орон сууц, Москва хорооллын байрны нэг метр кв талбайн үнэ
1200 ам.дол­лар юм. “Ха­суу констракшн” Туулын хө­вөөнд барьж буй орон сууц­ныхаа нэг метр квадратыг 1000 ам.
доллараар худал­даалах аж.

Үзэсгэлэнгийн үеэр ба­рилгын үнэ хөөрөгдөж буй шалтгааныг барилгын салба­рынхнаас асуухад “Иргэд ченжүүдээр
дамжуулан орон сууц захиалж байгаа нь үнэ хөөрөгдөхөд нөлөөлж байна. Иргэд орон сууц авахдаа барилга барьж
буй компани­тай шууд холбоотой ажиллах хэрэгтэй. Мөн барилгын ма­те­риалын үнэ нэмэгдэж бай­гаа нь орон
сууцны үнэ өсө­хөд хүргэж байгаа” гэж бай­лаа.

Б.Цэцэгдэлгэр /Өдрийн сонин/