"Хүнд заавал итгэж, шүтэж, дээдлэж явах бурхан байх ёстой бол тэр нь Миний Эх Орон-Монгол" Д.Хишигдэлгэр
Мэдээ-Мэдээлэл
- МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН
ГЭРЭЭГ СОЁРХОН БАТАЛЛАА
- БРИТНИ ХVVХДVVД ДЭЭРЭЭ ОЧИХ
ЭРХГVЙ
- ХОЁР МИИЛИМЕТРЭЭС НИМГЭН
НОУТБУК
- Америкийн Колумбус-Т ХАМГИЙН
УРТ МОГОЙ БИЙ
- АНУ-ЫН ЭНЭТХЭГ-АМЕРИК
ГАРАЛТАЙ АНХНЫ МУЖИЙН
ЗАХИРАГЧ
- ХОВДОД ҮЛ МЭДЭГДЭХ ХУРЦ ГЭРЭЛ
ХОРОМХОН ЗУУР ЄНГЄРСЄН
дэлгэрэнгүй Сэтгэгдлээ нэмэх (0)
Монгол шилдэг дуу, аяз, шүлэг найраглал Яг Монголдоо байгаа мэт Зогсолтгүй сонсоно Mongolianworld Music
|
МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
"Mongolianworld"-ын мэндэлсэн өдөр асуй ...
Зууны Шилдэг Зохиол "Тунгалаг Тамир" Роман. Чадраабалын Лодойдамба
|




Наадмын бэлтгэл юу болов?
--------------------------------------------------------------------------------
Хойтон жилийн наадам хол байна даа гэсэн гэгээн гунигаар бид наадмыг vддэг. Наадмын маргааш яагаад ч юм
бvхэлдээ шарлаад намрын дохио орчихдогсон. Сонгуулийн сvрд дарагдсан наадмын тухай бодол єнєєдрєєс сэргэж
эхэллээ. Хэд хоног тасралтгvй орсон бороо хотын єнгийг засаад сайхан болох шинжтэй. Уул нь жилийн жилд яг єдийд
тєв цэнгэлдэхийн засвар, зvлэг ногоо, зам засварын талаар ид ярьцгааж байдагсан. Гэтэл энэ жил арай хожуу энэ
талаар иргэд мэдэх болоод байна. Нєгєє хэдэн бєх нь цолоо наймаалцаж, морь нь гараандаа хvрэлгvй эргээд,
сурынхан талбайгvй боллоо гэж гомдоллодог наадмын єнгє ямархуу байгаа бол?
Хэн хvнгvй наадмын хуушуур идэх гэж хорхойсдог ч цэнгэлдэхийн гадуур энэ тєрлийн бизнес эрхлэгчдийн vйл
ажиллагаагаа явуулах байр, орчин нєхцєл нь авахын аргагvй хэвээрээ байсаар байх уу? Энэ олон асуултад хариу эрсэн
ч одоохондоо дорвитой хариу хэлчих хvн олдсонгvй.
Машинаа хаана тавих вэ? Хэн бидэнд vйлчлэх бол?
Энэ жилийн наадамд улсын тєсвєєс 697 сая тєгрєг зарцуулах аж. vvнээс 300 сая гаруйг сур болон шагайн харвааны
байр босгоход зарцуулж байна. Мєн хамгийн том асуудал бол машин тавих газар олддоггvй зовоодог. Энэ жил "Г"
зєвшєєрєлтэй машинуудыг хєл бємбєгийн талбайн зvvн урд байрлуулахаар болсон бол жуулчны болон нийтийн
тээврийн автобусыг хvрээлэнгийн баруун хойд талд, жолоодлогын талбай дээр тавина. Бусад зохицуулалт ємнєх
жилvvдийнхтэй адил. "Г', "V" тэмдэгтэй машин Замын цагдаагийн газрын баруун урд талд байдаг уулзварыг гатлах ёстой.
"А","Б","К" тэмдэгтэй буюу нийтийн тээврууд Энхтайвны гvvрээр дамжина гэсэн журмыг нийслэлийн замын цагдаагийн
газраас гаргажээ. Гэсэн ч эдгээр зогсоолыг байгуулахад хvндрэл гарч байгаа аж. Зогсоол байгуулахаар тєлєвлєсен
газрын ойролцоо барилгын болон замын ажил ид явагдаж байна.
Наадмын veэp цэнгэлдэх хvрээлэнд vйлчилгээ явуулах зєвшєєрлийг томоохон 300 аж ахуй нэгжид олгох юм. Хvнсний
болон бэлэг дурсгал, гар утасны худалдаа энд гарна. Сvvлийн жилvvдэд хотын цахилгаан шугам сvлжээний газрынхан
цэнгэлдхийн ойролцоо vйлчилгээ хийх цэгvvдийг цахилгаанаар хангах болсон. Vйлчилгээ эрхлэх зєвшєєрлийн vнэ урд
жилийнхээс нэмэгдэж цэнгэлдэх хvрээлэнд худалдаа vйлчилгээ эрхлэх бол 15 мянга, Хvй долоо худагт 10 мянган
тєгрєгийн хураамж тєлєхєєр болжээ. Наадмыг зохион байгуулах хороо энэ мэт орлогоо цуглуулан 218 сая тєгрєгийг
улсад буцааж олохоор тооцоолжээ.
Хєєрхий сэтгvvлчид...
Наадмын уур амьсгалыг олонд мэдрvvлэхээр халуунд хєлсєє дуслуулан гvйх сэтгvvлчдийг наадмын хамгаапалтын алба,
зохион байгуулагчид ад шоо vздэг. Єнгєрсєн жил сурвалжлах эрхийн vнэмлэхээ vзvvлээд ч тусыг эс олохдоо бухимдсан
сэтгvvлч, зураглаач нар vзэгчдийнхээ ємнє гомдоллож байж эрхээ олж авсан. Энэ жил дахиад тэгэх болов уу? Гадаад,
дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслvvд монгол наадмыг дэлхийн чихэнд хvргэхээр хэрэндээ хєл хєєрцєг болдог. Харин
эцэстээ хєєгдєж, туугдан байж ажлаа хийдэг. Зохион байгуулалтад чамгvй мєнгє зарцуулдаг ч энэ мэт бухимдал
арилдаггvй нь харамсалтай.
Морины хvvхдийн хувь заяа
Олон хvний нулимсыг унагаж, хоолойг нь зангируулдаг морины хvvхэд... Баяр наадмын тухай хууль хэрэгжиж эхлээд хоёр
гурван жил болж байгаа. Хамгаалалтын малгай, хувцастай байна энэ тэр гэсэн мундаг шаардлагууд биелдэг юм болов
уу? Улсын наадамд хэрэгждэг байлаа гэхэд аймаг сумын наадмуудыг зохион байгуулахдаа vvнийг нэг их авч
хэлэлцдэггvй. Хvvхдийн хєдєлмєрийн тэвчишгvй хэлбэрт хурдан морь унах гэсэн "мэргэжил" багтсан байдаг. Энэ ч
маргахын аргагvй зvйтэй асуудал. Одоогоос хоёр жилийн ємнє хурдан морь унаж яваад бэртсэн хvv єнєєдєр ухаан
алдаж унадаг болчихоод байгааг би єєрийн нvдээр харсан. Наадам, наадам гэж хєєрєх дуртай, морио уралдуулж,
торгон дээлээр гангарах дуртай, адгуусыг хvнээс дээр vзэн єргємжлєх хvсэлтэй эрхмvvд морь унаж буй хvvхдийнхээ хувь
заяаны талаар бодоосой.
Сvvлийн дєрвєн жилд морь унаж явсан 18 хvvхэд нас барсан гэсэн мэдээлэл байна. Алийн болгон бид бяцхан vрсийнхээ
амиар наадаж суух юм бэ? Эртний уламжлал гээд хэвээр хадгалаад хав дараад байх уу? Бvр vндсээр нь єєрчил гэж
хэлэх гэсэн юм биш ээ. Эрт цагт долоон хошуу даншиг наадамд ч одоогийнх шиг 800, 900 морь уралдаж байгаагvй.
Морьноосоо олон машин дагаж ч яваагvй. Энэ замбараагvй асуудлууд явсаар хvvхдийн амь насны асуудалтай
холбогдож байгааг бvгд мэддэг. Тэгсэн хэрнээ мэдээгvй юм шиг зvгээр сууцгаагаад л байна.
Хайр даадаггvй бєхчvvд
Монголчууд бєхдєє хайртай гэж жигтэйхэн. Уул шиг тvшигтэй ханхайсан сайхан хэмээн єргємжилж, эр хvний хамгийн сайн
сайхныг шингээн гэж хvндэлдэг. Харин сvvлийн жилvvдэд ард тvмний хайр хvндлэлийг хvлээсэн бєхчvvд найраанд орж,
наадмын ногоон дэвжээнээ нудрага зєрvvлэх шахаж байна. Найраатай байгааг нь мэдсээр байж "Сайхан наадлаа" гээд
хєєрєг зєрvvлж єєрсдийгєє, бас ард тvмнээ хуурна. Зарим учир мэдэх хvмvvсийн ярьж байгаагаар наадмаар хэн хэн,
ямар цол авах нь мэдэгдэж байдаг юм гэсэн. Шудрага бус, ёс зvйгvй загнаж байгаа болохоор тэднийг хайр даадаггvй,
хєгийн гэж нэрлэхээс яах вэ? Vvнийг бvх бєхчvvдэд нялзаамааргvй байна. Vнэн хvчийг vзэн барилдаж, начин, зааны
болзол хангах олон сайхан залуус бий. Тvмний хайр хvндлэл бєх гэсэн тодотголтой бvхэнд бус шудрага байгаа хvмvvст л
vйлчлэх учиртай.
Ингээд шудрага бус аашлаад байхаар Монгол vндэсний бєхийг vзэх, шимтэх хvмvvсийн тоо жил ирэх бvр багасаад л.
Ерєнхийдєє хижээл, ахмад насны голдуу хvмvvс сурч дадсанаараа vздэг болсон юм шиг. Харин сvмог бол эр эм, хєгшин
залуу харгалзахгvй дурлан vзнэ. Яагаад гэвэл шударга єрсєлдєєн байгаа болоод л тэр.
М.Гэрэлтуяа
дугаар 41
Мэдээллийн эх сурвалж
