The Mongolian School National Area of USA
|
Монгол газар нутагт 800000-н жилийн тэртээгээс хүн тасралтгүй
нутаглан аж төрсөөр иржээ. Манай улс нь 2.5 /2006 он/ сая хүн
амтай. Хэлний хоёр бүлэгт багтах угсаатан ястан оршин суудаг. 90
гаруй хувийг монгол хэлний бүлэгт багтах халх, баяд, буриад, барга,
дарьганга, дархад, дөрвөд, мянгад, захчин, өөлд, торгууд, үзэмчин,
хамниган, харчин, хотгойд, цахар эзэлдэг. Хоёрдахь бүлэгт турк
хэлтэн, казак, урианхай, хотон орно.
Монгол улсын эдгээр угсаатан ястангууд үндсэн хуулиар батлагдсан
бүрэн эрх эдэлж, нийгэм улс төр, эдийн засаг, соёл боловсролын үйл
хэрэгт адил тэгш эрхтэй оролцдог. 16 нас хүрсэн хүн Монгол улсын
иргэний үнэмлэх авч 18 наснаас насанд хүрсэнд тооцогдож хуулийн
дагуу бүрэн эрх эдэлнэ.
Монгол угсаатны бүрэлдэхүүн, гарвалзүйн талаар:
1. Монгол угсаатны хэлэлцэх хэл нь алтай овгийн хэлний салбар
болох түрэг, хамниган-манж хэлтэй төрөл болно. Монгол хэл нь төв
монгол, буриад, халимаг-ойрад, монгор, дүнсян, баонь, дагуур,
могол зэрэг олон хэл аялгуу болон салбарладаг бөгөөд МУ-ын хүн
ам нь халх, ойрад, буриад-барга, өвөрлөгчдийн аялгуугаар
хэлэлцэгдэнэ.
2. Монгол угсаатан нь хүн судлалын төрхөөрөө монголжуу арьстны
их бүлгийн умард салаа төв Азийн хэв маягт багтахын дээр МУ-ын
хүн амын тал хувь нь нийтлэг монгол хэв маяг, гуравны нэг нь халх
төрхийн хүмүүс болно.
3. Монгол орон нь эртний хүний өлгий нутаг болох бөгөөд тус газар
оршин суугчдын түрүү үеийн дурсгал 800000 жилийн тэртээ үе буюу
хуучин чулуун зэвсгийн доод шатанд хамаарагддаг байна. Тийм
дурсгал МУ-ын говь нутгаас арвин олддог ажээ.
4. Монгол газар ангит нийгэм үүсэн, анхны төр улс Хүннү улсын цагт
бий болж, XIII зууны үед монгол угсааны олон аймаг нэгдэж нэгэн
гэр улс болсноор монгол угсаатан бүрэлдэн төлөвших эх үүсэл
тавигджээ.
Төрөл садан сүлбээ
Манай дээдэс төрөл саданы холбооны талаар тун оновчтой бөгөөд
маш баян дуудлагыг зохион үлдээжээ.Хэрэв давхар тодотголыг
оруулахгүйгээр нэрлэвэл монголд ах, дүүгийн холбоо сүлбээг
илэрхийлсэн 7100 гаруй дуудлага, давхар тодотголыг оруулбал түм
гаруй дуудлага байгаа ажээ.
Төрөл : Эцгийн талын нэг овог угсааны ясан төрлийнхнийг хэлнэ.
Садан : Эхийн болон нагац,авга,эгч,хүргэн болон тэдний үр
хүүхдүүд орно.
Мөнхүү саданг ч цусан төрөл гэх нь бий.
Сүлбээ: Холын садан, дам садан ч гэдэг. Эцэг эхийн холын төрөл
садан,өөр овгийн ойрын хамаатан орно.
Жишээлбэл: авга эгч болон нагацын талынхан г.м.
703-731-3436 info@mongolianworld.com
|
Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот
1281 оны 8 дугаар сарын 1-ээс 2-нд шилжих шөнө Их
Монголын Юан улсын их цэрэг флот Японы арлын
Хаката булангийн ойролцоо далайн хар шуурганд
сүйрч, зарим сурвалжийн мэдээгээр ганцхан шөнийн
дайчдаа алдсан байна.
Монголын чулуун зэвсгийн үеийг:
1. Хуучин чулуун зэвсгийн үе (700 000-12 000 жилийн
өмнө)
2. Дунд чулуун зэвсгийн үе (12 000-8 000 жилийн
өмнө)
3. Шинэ чулуун зэвсгийн үе (8 000-4 000 жилийн
Энэ ерөнхий ангиллын дагуу уг сэдвийг товч
танилцуулья.