Эх хэл-Их мэдлэгийн суурь

Монголчууд эрт дээр vеэс гадаад хэлийг мэдлэгийн тvлхvvр хэмээн vнэлж, тєвд, хятад,
манж хэл дээрх хvн тєрєлхтний оюуны хємрєгийг эх хэл рvvгээ буулгах ажпыг шамдан хийж
байлаа.

Зуу зуун ботиор яригдах Ганжуур, Данжуур зэрэг хєлгєн судруудыг євгєд маань єнжин
хонон орчуулсан нь єнєє бидэнд хадгалагдан иржээ. Хожим нь орос хэл сурахыг бvх
нийтийн vйлс болгож бараг л албан ёсны хоёрдахь хэл болох шахаж байлаа. Одоо цагт
иргэд хvvхдvvдээ америк сургууль, англи, хятад, япон, орос хэлний сургалттай сургуулиудад
багаас нь сургахыг эрхэмлэх болжээ. Vнэхээр ч гадаад хэлгvйгээр орчин цагийн амьдрал,
хєгжлийн хэмнэлтэй хэл нийлvvлэх тухай ярих утгагvй. Гэхдээ vvнд учир бий.

Аавын ухаан

Бvх нийтээрээ хvvхдvvддээ орос хэл сургахыг эрмэлздэг, орос сургуульд уралдан єгдєг
байсан 1970-аад онд Гадаадтай Эдийн Засгийн талаар Харилцах Улсын Хорооны
даргаар ажиллаж байсан аав минь ээжтэй зєрєн байж бvх хvvхдээ монгол сургуульд єгчээ.
Хавь ойрынх нь хvмvvс хачирхан ярьдаг ч байж. Тєрийн єндєр албан тушаал хашиж
байсны хувьд орос сургуулийн захирал руу ганц утасдаад л хvvхдvvдийнхээ асуудлыг
шийдчих боломж байсаар атал яагаад ингэсэн юм бол. Эгэл даруухан харагдах гээгvй нь л
лавтай.

Би л лав тэр vед зуслангийн бvх хvvхдvvд орос сургуульд яваад би орос хэлгvй vлдчих гэж
байгаа юм шиг санагдахдаа аавдаа гомдоллож л байсан юмдаг. Тэр vед аав минь олон vг
ярьсангvй "Миний охин том болоод ойлгоно доо" гэж суусансан. Хожим их сургууль тєгсєєд
ажил хийж байх vедээ л аавын ухааныг ойлгож билээ. Хар багаасаа гадныхан дунд байж,
гадаад хэлний орчинд єссєн найзууд, хамт ажиллагсад маань ихэнх зvйлийг монгол
сэтгэлгээ, монгол уламжлал, нєхцєл байдалтай уялдуулан сэтгэх, шийдвэрлэх чадвар,
дадал хомс болохыг тэгэхэд л анзаарсан.

Монгол хэл дээр анхдагч мэдлэг, мэдээллээ авч байсан хvмvvст монгол орчинд ажиллахад
тєдийлєн бэрхшээл ажиглагддаггvй. Суурь сэтгэлгээ нь монгол болохоор л тэр байх. Эх
хэлээрээ суурь мэдлэг, мэдээллээ олж авсан хvн л эх оронч сэтгэлгээтэй болж тєлєвшдєг.
Энд л аавын ухааныг ойлгож, биширч билээ. Орос сургууль тєгсєєд орост ажилласан хvн
надад тэндхийн сэтгэлгээнд дастлаа бас зовсон тухайгаа ярьснаас vvдээд надад "Яагаад
багаасаа харь хэл сурсан хvнд бидний боддог шиг дардан зам нээгдэхгvй харин ч
харилцааны бэрхшээл vvсээд байна" гэдгийг эргэцvvлэх сэдэл тєрсєн юм.

Боловсролын онолчдын vзэж байгаагаар хvvхэд 12 нас хvртлээ бvх мэдээллийг эх хэл
дээрээ авч байж ойлголт, мэдлэгийнх нь суурь баттай тогтдог ажээ. Хэдийгээр 5, 6
настайгаасаа гадаад хэл vзэхэд дуудлага цэвэр, тухайн хэлний мэдрэмж сайтай болж
тєлєвшдєг ч эх хэл ч vгvй, гадаад хэл ч угvй(энд би аль нэгэн хэлийг тєгс, тєрєлх мэт
эзэмшихийг ойлгож байна) vлдэх нь олонтаа.
Зvгээр сайхан эрлийз сэтгэлгээтэй болчих нь хэвийн vзэгдэл. Монгол хvн байтлаа сарнаас
буусан юм шиг энгийн зvйлсийг ойлгож ядаад, гадаад юм уу гэхээр монгол ч юм шиг
мушгиж ойлгоод учраа олохгvй явдаг цєєнгvй хvн бол багаасаа харь хэл халтарласан
"хагас бэлэн бvтээгдэхvvнvvд" болой.

Хэлгvй бол хєлгvй.

Гадаад хэл сурахын ач холбогдлыг vгvйсгэх гээгvй гэдгийг минь уншигч та сайн ойлгож
байгаа гэж найдаж байна. Эх хэлээ сайн сурчихаад дараагийн хэл рvvгээ орвол мэдлэг,
ойлголт тань илvv баттай байх болно гэж хэлэх гээд байгааг минь бас ойлгоорой. Хvvхэд
байгаль дэлхий, орчин тойрон, ах тvvх, юмс vзэгдлийн тухай анхдагч ойлголт мэдлэгээ эх
хэл дээрээ авч байж цаашид илvv єргєн мэдлэг, мэдээллийг баттай хvлээн авах суурь
тогтдог.

Сургууль дээрээ л харь хэлний орчинд байгаад гудамжинд гарахаар эх хэлнийхээ далайд
"живээд", зурагт, хэвлэл мэдээлэл нь эх хэл дээр байхад, сурах бичиг нь гадаад хэл дээр
байгаад байхад "эрлийз" сэтгэлгээнээс єєр юу ч хvvхдийн балчир оюунд тогтохгvй.
Vеийнхэнтэйгээ яг таг ойлголцож, мэдэрч чадахгvй "тарчилж" комплекст орж байгаа
цєєнгvй хvvхдvvдийг хараад би сэтгэл эмзэглэж, бид тэдэнд тус болох гээд ус болж байх шиг
санагддаг.

Хэрвээ хvvхэд тань єсєж том болоод "Монгол оронд ажиллаж амьдрах ёсгvй, эсвэл
гадаадынхантай л харьцаж, ажиллаж амьдарна" гэж тєлєвлєж байгаа бол єєр хэрэг ээ.
Тэгвэл хожим ажиллаж амьдрах орчинд нь анхнаас нь сургах, хvмvvжvvлэх хэрэгтэй болно.
Би Монгол орондоо ихийг хийж, эх орондоо оюун билгээ зориулах ирээдvйн иргэдийн
тухай ярьж байгаа болохоор жаахан туйлшраад байгаа санагдаж болох юм. Хэлгvй бол
хєлгvй гэж хэлцэж ирсэн ард тvмний vрс гадаад хэлийг сурах ёстой, бvр сайн сурах ёстой.
Гэхдээ...

Єнєєдєр нийгмийн тодорхой давхаргын гишvvдэд хvvхдээ итгээд єгчихєєр олигтойхон
сургалт, орчин бvхий сургууль хуруу дарам байгаа нь vнэн. Багш нарын авч байгаа цалин
нь сургахыг зорьж байгаа боловсролтойгоо яагаад ч дvйцэхгvй байгаа єнєєгийн нєхцєлд
энэ нь ч аргагvй юм шиг. Иймд бид нар ерєнхий боловсролын сургуулийн орчин нєхцєл,
сургалтын хєтєлбєрийн шинэчлэлийг цогцоор нь нэн даруй шийдэх хэрэгтэй нь харагдаж
байна.

Гайгvй орчин нєхцєл бvрдvvлсэн сургуулиуд нь "хэрэглэгчдийн" шаардлагаар арга буюу
"гадаад хэл дээрх сургалттай" болох болно. "Монгол хэл дээр сургалттай" гэчихээр хvvхдээ
єгєхєє больчихно гэж эмээдэг бололтой юм. Гэтэл "Орчлон" зэрзг цєєн сургуулиуд дунд
ангиа тєгстєл нь эх хэл дээр нь сургалт хажуугаар нь гадаад хэлийг сайн сургаж болоод л
байна шvv дээ. Эх хэлээ тєгс эзэмшсэн хvмvvс л vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх
чадвартай байдаг.
Ерєнхийлєгч Ф.Рузвельт саа євчинд дайрагдан тэргэнцэр дээр хадагдсан ч эх хэлээрээ
уран яруу илтгэх, сэтгэх чадварынхаа ачаар Америкийн ард тvмнийг хєгжилд дэвшилд
дагуулж, бзрх цагийг эв нэгдэлтэй туулахад нэгтгэж чадаж байсан.

ЮНЕСКО-оос эрхлэн гаргадаг "Курьер" сэтгvvлээс нэгэн нийтлэл уншсан минь санаанд
тодхон vлджээ Бичиг, хэл ярианаас vvдэн тархинд vvсэх хєєрєл, саатлын голомт vндэстэн
бvрт харилцан адилгvй байдаг ажээ. Хятад мэт дvрс бичигтэй ард тvмнvvд бичиг vсэг
ойлгох, яриан ухах цэгvvд нь тархины урд хэсэг, дагзны хавьд тєвлєрдєг байхад монгол мэт
залгамал хэлтэй, авиа vсэгтэй ард тvмнvvдийн хэл яриа хvлээн авах чамархай орчимд
тєвлєрдєг. Энэ нь юуг харуулж байна гэхээр монгол сэтгэлгээ монгол хэл, бичгийн орчинд
л тєлєвшинє. Монголоо гэх сэтгэлтэй хvнийг Монголдоо л бэлтгэхээс гаднаас "импортлож"
чадахгvй ээ гэсэн vг.

12 нас хvрээд эх хэлний ойлголт, vндсэн сэтгэлгээ нь тогтворжоод ирэхээр л гадаад хэлийг
vзсэн шиг vзэх нь зохистой гэдгийг онол, практик харуулаад байна. Амьдралаас зєрєх
хэрэггvй. Єнєєдєр нийгмийн хєдєлгєгч хvч, зvтгvvр нь болж яваа шилдэг хvмvvсийн дийлэнх
нь эх хэлээрээ анхдагч мэдлэгээ олж авсан хvмvvс гэдгийг хэн ч vгvйсгэж чадахгvй биз.
Гэхдээ хэт монголчирхож туйлшрах хэрэггvй гэдгийг онцолж хэлмээр байна.

Гариг гэхээ болиод хуучин бичлэгийн дуудлагаар нь "гараг" гэж ярьж бичлээ гээд юу хожив.
Хэрвээ тэгэхдээ тулбал нулимс гэхийн оронд "нилбасу", дээл гэхгvй "дэбэл" гэж байх ёстой
болно. Хэл бол байнга хувирч хєгжиж байдаг жамтай зvйл бєгєєд vvнийг ухрааж, хэт
монголчирхох нь эх хэлээ дээдэлж байгаа хэрэг огтхон ч биш. Гадаад хэл эрдмийн тvлхvvр
мєн юм бол эх хэл бол их мэдлэгийн суурь гэж мунхагласнаа та бvхэнтэй хуваалцах гэж
vvнийг тэрлэв.

Бодол саналаа "Иргэн та баялаг" сангийн 688971 утсаар, эсвэл citizentreasure@yahoo.
com цахим хаягаар явуулж болно.
"Иргэн та баялаг" сангий тэргvvн, С.Одонтуяа “Хvний хєгжлийн цувралаас”
Зууны мэдээ 176 (2624)
www.mongolianworld.com
МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
Ц.Шагдарсүрэн
Туурга тусгаар Монгол Улсын төрд үндэсний бичиг нь үгүйлэгдэж байна
Origo.mn
2006 оны 01-р сарын 10
дурсгал, бахархал болсон монгол бичгийн талаар ямар бодолтой явдгийг нь түүнээс
сонирхсон юм.


- Монголчууд уламжлалт бичгээ кириллээр солих болсныг та юу гэж үздэг вэ?

- Аливаа улс үндэстэн бичиг үсгээ солиход буюу солиулахад улс төр, хэл шинжлэлийн гэсэн
хоёр гол шалтгаан байдаг. Монголчуудын хэдэн зууны туршид тогтвортой, өргөн хэрэглэж
ирсэн монгол бичгийг кирилл бичгээр солих болсон учир шалтгаан нь цэвэр улс төрийнх.
Олон нийтэд ойлгуулж ирсэн тайлбар нь огт өөр боловч тэр нь хэл шинжлэлийн үндэслэл
огт байхгүй байсан гэж хэлж болно.
Монгол бичгийн хэл одоогийн монгол хэлнээс хоцрогдсон, монгол бичиг нь нэг үсгээр хэд
хэдэн авиаг тэмдэглэдэг, монгол бичгээр гадаад үгийг бичих боломжгүй тул шинжлэх
ухааны бүтээлийг бичих аргагүй гэх мэтээр монгол бичгийг «хоцрогдсон», «сурахад хэцүү»
гэж албан ёсоор тайлбарлаж, дээр нь «хуучны хүнд суртлын үлдэгдэл» гэж намын баримт
бичигт тэмдэглэсэн байдаг.
Гэтэл ийм “хоцрогдол” бусад бүх бичигт байдаг нь нийтлэг үзэгдэл юм.

- Хэл шинжлэлийн талаас нь илүү дэлгэрэнгүй тайлбар хэлж өгөөч?
- Нэгдүгээрт, бичгийнх нь ярианы хэлтэйгээ яг тохирох боломж байдаггүй. Жишээлбэл,
англи хэлний толь бичигт толгой үг бүрийн ард тухайн үгийг хэрхэн дуудах ёстойг тусгай
галигаар хадаж өгдөг. Энэ нь англи бичгийн хэл нь одоогийнхоо ярианы хэлнээс үлэмж
ялгаатай болохыг харуулахын зэрэгцээ бусад хэлний хувьд ч ердийн зүйл болохыг баталж
байгаа юм.
/цааш нь унших.../
1998 он Болор цом. О.Дашбалбар
Монголоо муулж харийнханд бөхөлзөгсдөд!!!
Монгол минь үхэхийг чи үзэхгүй
Морьд минь цуцахыг чи үзэхгүй
Мэлмий минь цочрохыг чи үзэхгүй
Түүх минь мартагдахыг чи үзэхгүй
1990 оны "Болор цом"-д уншсан
тэргүүн байрын шүлэг
Р. Ичинхорлоо : Тэнгэр

Миний монголын тэнгэрийг эсгэх гэж
Бусдын од харвадаггүй
Миний монголын тэнгэрт эрхлэх гэж
Бусдын од шохоорхдог юм.
Миний монголын тэнгэрт өдөлсөн шувуу
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Миний монголын тэнгэрт өссөн бүргэд
Будант газар ясаа тавьдаггүй
ХАРЬ  ГАЗРААС  ЭХ  ОРОНДОО
ХАРЬЖ  ИРЭЭД  БИЧСЭН  ШҮЛЭГ
Эх орон юунаас эхэлдэг вэ
Эх орон юунаас эхэлдэг вэ сэдвээр зохион бичлэг
бич гэлээ. Єглєє 6 цагт дvvгээс vv, єглєє мандах
нарнаас уу гэх дуу санаанд минь оров. Бодож
дvvгээс vv, єглєє мандах нарнаас уу гэх дуу санаанд
минь оров. Бодож байгаад "Эх орон надаас эхэлнэ"
гэж зохион бичлэгээ бичээд онц дvн аваад ихэд
баярлаж билээ. Тухайн vед єєрийгєє арай л их
юманд бодчихов уу гэж бодож байсан ч єнєєдєр
эргэн харахад зєв харжээ гэж боддог юм. Єнєє цагт
эх бодож байсан ч єнєєдєр эргэн харахад зєв
эхэлдэг болсон юм бол.
/дэлгэрэнгүй/

“Сайхан бүхнийг хүсэх бүрийд эх орон аяндаа
санаанд минь буудаг тийн лугаа би Монгол
бүсгүйчүүлээ харамладаг Монгол эрсийн нэг”
2008.1.6
Сүр сүлд минь
Сүр сүлд -хүч чадал минь
Эр зориг- хийморь заль минь
Өмнө минь харийн нутагт ирлээ
Эмс охидыг минь эрээн цаасаар далласан
Уужуу ухаант Монгол эрсийг  басамжилсан
Ээрээ цээргүй тэр новшийг хараад
Цус минь буцална
Цээж минь дэлдчинэ ...
/үргэлжлэл.../
О.Дашбалбар

Залуус, дvv нартаа хvргэх шvлэг

Дvv О.Пунцагдэлэгт

Vзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгvй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дvv минь!
Өнгө энэ алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгvй!
/цааш нь/
Монголын Нууц Товчоо