Баннер

Гайхамшигт ертөнц

Пьер Огюст Ренуар

Францад импрессионизмыг үүсгэгчдийн нэг Ренуар гэрэл гэгээ цацруулж  баяр баясгаланг мэдрүүлсэн зургуудаараа XIX зууны Францын зураачдаас эрс ялгардаг. Ренуар харж байгаа зүйлээ яг тэр чигээр нь тухайлбал, байгалийн өнгөт сүүдрийг гаргахыг эрмэлзэж байв. Нарны хурц гэрэл байгалийн түмэн зүйлийг өчүүхэн төдий өө сэвгүй харагдуулдаг чанарыг  тэрээр уран бүтээлийнхээ зарчим болгожээ.


Пьер Огюст Ренуар 1878,  “Хатагтай Шарпантье” Метрополитан музей, Нью-Йорк

“Хатагтай Шарпантье”- ухаалаг, боловсролтой эмэгтэй хэзээний зуруулж дадсан хүн шиг тайван сууна. Хээнцэр хувцастай бяцхан охид нь яг л хүүхэлдэй шиг харагдахын дээр дур булаам байдалтай., хүүхдийн гэнэн зан илтэд анзаарагдана.


Пьер Огюст Ренуар, “Мулен де ла Галетт”

Монмартр уулын орой дээрх хуучин тээрмийг засч янзлан урлагийнхны цугладаг цэнгээний газар болгожээ. Тэнд цугласан дотны нөхдөө моддын навчсыг нэвт гийгүүлэх нарны замхарсан туяанд уран дүрсэлсэн “Мулен де ла Галетт” зураг XIX зууны сайн бүтээлүүдийн тоонд ордог.  Энэ алдартай зургийн худалдан авагч нь тодорхойгүй бөгөөд Швейцарт байдаг гэсэн таамаглал л байдаг.


Пьер Огюст Ренуар, 1886 он,  “Хүүгээ хөхүүлж буй эх”

Ренуар том хүүгээ хөхүүлж байгаа эхнэрээ зурахдаа өнгийг нэлээд хязгаарлан нарийн зурааснуудад анхаарлаа хандуулжээ. Зураач бүх юм дугариг байх ёстой хэмээн, залуу охид хүүхдүүдийг голдуу булцгар байдалтайгаар дүрсэлдэг байсан нь түүний эхнэрийн булцгар хацартай холбоотой байх талтай.


Пьер Огюст Ренуар , “Усанд орж буй эмэгтэйчүүд”

Залуу бүсгүйчүүд их л баяр хөөртэйгээр усанд орцгоон цөөрөмд тоглож байгааг үзүүлсэн “Усанд орж буй эмэгтэйчүүд” зургаа 1887 онд зуржээ.


Пьер Огюст Ренуар 1867, “Диана”

Түүний зургууд тухайн үедээ хамгийн эрч хүчтэй нь байсан ч Ренуарын 14 жилийн турш урласан гал цогтой, амьд мэт харагддаг “Диана” зургийг тухайн үед үзэсгэлэнгийн комисс хүлээж аваагүй гэдэг.

Бэлтгэсэн Д.Наран

гого.мн

Амьтадын бие эрхтэн

Hagens ДОКТОР НЬ АМЬТАДЫН БИЕ ЭРХТЭНИЙ БҮТЭЦИЙГ ИЛТ ХАРЖ БОЛОХУЙЦААР АМЬ ЦОГЦОСЫН СУДЛАЛЫН ҮЗЭГСЛЭН ГАРГАЖЭЭ. УГ ҮЗЭГСЛЭН НЬ СҮҮЛИЙН ҮЕД ХҮМҮҮСИЙН АНХААРЛЫГ НЭЛЭЭД ТАТАЖ БАЙГААД БӨГӨӨД АМЬТАДЫН БИЕИЙН БҮТЭЦИЙГ ИНГЭЖ ХАРУУЛСНААР АМЬД ЦОГЦОСЫН СУДЛАЛД МАШ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЮМ БАЙНА. мэдээний эх: Гайхмаараа

Ойд амьдрагсад

ӨНДӨР МОДОН ДЭЭР ГЭРЭЭ БАРИН АМЬДАРДАГ ЭРТНИЙ ОВОГИЙНХОН ИНДОНЕЗИД БАЙДАГ БА ОВГИЙН НЭРИЙГ  LOAVES KOROWAI  ГЭДЭГ ЮМ БАЙНА. ГАДИЛ ЖИМСНИЙ МОДООР ГЭР БАРЬЖ ӨНДРӨӨС ӨНДӨРТ АМЬДАРДАГ НЬ ТЭДНИЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ ГЭНЭЭ. ӨНДӨР МОДОН ДЭЭР АМЬДРАХ ТУСАМ БАЯН БӨГӨӨД ЭРХ МЭДЭЛТЭЙ БАЙДЛЫГ ИЛЭРХИЙЛДЭГ ЮМ БАЙНА. МӨН ӨНДӨР МОДОН ДЭЭР ГЭР БАРИХ ШАЛТГААН НЬ АРААТАН АМЬТНААС ӨӨРСДЙИГӨӨ СЭРГИЙЛЭХ НЭГЭН АРГА ГЭНЭЭ.

1970 ОНЫ СҮҮЛ ГЭХЭД ИЙМ ҮНДЭСТЭН БАЙДАГ ЭСЭХИЙГ Ч МЭДДЭГГҮЙ БАЙСАН БА УГ ОВГИЙН ХҮН АМ НИЙТ 3000 ГАРУЙ ХҮНТЭЙ ГЭНЭ. УГ ОВГИЙН ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ЗЭВСЭГ БҮГД МАШ ЭРТНИЙ ЗЭВСГҮҮД БАЙДАГ БА ЧУЛУУН ХӨРӨӨ ХҮРТЭЛ АШИГЛАДАГ ЮМ БАЙНА.

ТЭДНИЙ ГОЛ ХООЛ НЬ ӨТ БОЛОН ГҮРВЭЛ ЮМ БАЙНА.

 

Илбэчин УСК

Please wait while JT SlideShow is loading images...
Photo Title 1Photo Title 2Photo Title 3Photo Title 4Photo Title 5



Загасны нууц

Хүн-загасыг зөвхөн усан доорх агуй дотроос харах боломжтой-

Гадаад төрхөөрөө харсан хүнийг гайхшруулдаг хүн-загас дэлхий дээрх хамгийн урт удаан амьдардаг амьд биеийн шинж чанаруудыг агуулдаг байна. Гэвч шинжлэх ухаан нууцыг нь өнөө ч олоогүй байна.

Усан дор ч, газар дээр ч амьдарч чаддаг энэхүү хүн-загас буюу хоёр нутагтан мөлгөр арьс болон гуурсан хэлбэрт 30 см урт их биеэс бүрддэг. Усан дор зуун жил амьдарч чаддагаараа шинжлэх ухаанд хоёр нутагт амьтдын дотор хамгийн урт насалдаг амьтан хэмээгдсэн уг амьтны тухай "Байгалийн захиас" хэмээх шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ.

Уг амьтны талаар Францын Клод Бернардын их сургуулийн эрдэмтэн Ян Войтурон хүн-загасны нас сонирхол татахаас илүүтэй уг амьтны нууцыг тайлах гол сэжим болно гэжээ.

Маш ховор тохиолддог хүн-загас одоогоор Хорват болон Словяны агуйд хамгийн ихээр амьдардаг гэнэ. Мэргэжилтнүүдийн судалж буй хүн-загас өдгөө ойролцоогоор хорин настай. Гэсэн хэдий ч загасны биед хөгшрөлтийн шинж тэмдэг хараахан ажиглагдаагүй байгаа гэнэ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хүн-загасны дундаж нас 69 жил аж. Үндсэндээ урт наслах нь том биетэй нь холбоотой гэх ч өөр нэг баримт үүнийг үгүйсгэж буй гэнэ.

Войтурон болон түүний судалгааны баг хүн-загасны эд эс хэт удаан ажилладаг учраас урт насалдаг хэмээн таамаглаж байгаа аж. Үүнтэй уялдан биеийнх нь эд эсийн солилцоо Африкийн бухан мэлхий болон Европын хар мэлхийнхтэй адил буй нь тодорхойлогдсон байна. Уг судалгааны баг одоо энэхүү хоёр нутагт амьтдын хоол боловсруулах үйл ажиллагааны онцлог чанаруудыг судалж байгаа аж.

Үнэн сонин

Please wait while JT SlideShow is loading images...
Photo Title 1Photo Title 2Photo Title 3Photo Title 4Photo Title 5