Баннер

Нийт бизнес эрхлэгчдийн анхааралд

МҮХАҮТЕрөнхий Сайд С.Батболд МҮХАҮТанхим дээр бизнесийнхэнтэй уулзана.

Нийт бизнес эрхлэгчид, МҮХАҮТ-ын гишүүд Та бүхний энэ өдрийн амрыг эрж мэндчилье. Та бидний олон жил ярьж, санал хүсэлт тавьсаны үр дүн гарч Монгол Улсын Засгийн Газраас 2010 оныг "Бизнесийн орчны шинэтгэлийн жил" болгон зарлаж Засгийн Газрын тогтоол гаргасанд бизнесийн төлөөллийн гол байгууллага болох МҮХАҮТанхим, түүний мянга мянган гишүүд, нийт бизнесийнхэн гүнээ талархан хүлээн авлаа.

 

Бизнесийн орчны шинэтгэлийг хийх, бизнес дэхь төрийн оролцоог багасгах, бизнест саад бэрхшээл учруулж байгаа олон зөвшөөрөл лиценз, хууль тогтоол,шийдвэрүүдийг багасган эрс цөөлөх, банк санхүү, бизнесийн таатай орчинг Та бидэнд авчрах энэхүү чухал тогтоолыг хүлээн авах "Бизнесийн орчны шинэтгэлийн жил"-ийн нээлтийн арга хэмжээг 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15.00 цагт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд зохион байгуулах гэж байна. Монгол Улсын Ерөнхий Сайд, түүний Засгийн Газрын Танхимын гишүүд, "Бизнесийн орчны шинэтгэлийн жил"-ийн ажлыг зохион байгуулах зөвлөлийн гишүүдийн хамт хүрэлцэн ирэх тус арга хэмжээнд нийт бизнес эрхлэгчид, МҮХАҮТанхимын гишүүд Та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна. "Гараа сайн бол бариа сайн" гэдэг Монгол ардын зүйр үгийн нэгэн адил Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн нээлтэд хүрэлцэн ирж 2010 оныг эрс шинэтгэлийн жил болгон Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бизнесийн орчныг сайжруулах чиглэлд олон чухал шийдвэр гаргасан, олон чухал арга хэмжээ авсан он болгон үр дүнтэй хэрэгжүүлэх нь Та бидний оролцооноос ихээхэн хамаарах билээ.

Хүндэтгэсэн,ДАРГА С.ДЭМБЭРЭЛ
Жич: Оролцох хүний тоо, албан тушаалыг 2010 оны 1 сарын 22-ны 18.00 цагаас өмнө дараах утас, факс, mail хаягаар мэдэгдэнэ үү.
Утас: 323974, 88098008 Факс: 976-11-324620

"Бизнесийн орчны шинэтгэлийн жил"-ийн нээлтийн арга хэмжээний хөтөлбөр

/"Ногоон эдийн засаг, Ногоон бизнесийг дэмжих жил"-ийн нээлт/

14.30-15.00            Бүртгэл

15.00-15.10            Нээлт
МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл
15.10-15.20            Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд

15.20-15.35            Бизнесийнхний санал, сэтгэгдэл Холбоодын төлөөлөл Үйлдвэрлэгчдийн төлөөлөл
ЖДБ-ийн төлөөлөл

15.35-15.40            Ногоон эдийн засаг, ногоон бизнесийг дэмжих жилийн хүрээнд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол
МҮХАҮТ-ХААН Банк -ГОЛОМТ Банк-ХАС Банк

15.40-15.45           "Ногоон орчин-бидний ирээдүй" хүүхдийн экологийн
боловсрол дээшлүүлэх хөтөлбөрийн нээлт
МҮХАҮТ, ХААН Банк

15.45-15.50           Ногоон эдийн засаг, ногоон бизнесийг дэмжих жилийн хүрээнд хамтран
ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол
Баянгол дүүргийн ЗДТГ-МҮХАҮТ

16.00-16.05            Хаалт
МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл

Сэтгэгдэл нэмэх