www.mongolianworld.com





Улсын онцгой комисс өчигдөр 19.00 цагаас
хоёр цагийн турш хуралдаж, Буянт-Ухаа,
Замын-Үүд, Алтанбулаг зэрэг найман
боомтоор нэвтэрч байгаа хүмүүст эрүүл
мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийх
нөхцөл бүрдүүлэх, аймаг, нийслэл болон бүх
аймгийн яаралтай тусламжийн төвд ирж
байгаа дуудлагыг онцгой анхаарч хянах, олон
хүн цугласан арга хэмжээ зохион байгуулахыг
хориглох шийдвэр гаргалаа.
Түүнчлэн улсын хэмжээнд байгаа хогийн
цэгийг бүрэн цэвэрлэж, ариутгахаар боллоо.
Хог цэвэрлэж ариутгах хөрөнгийг орон
нутгийн төсвөөс гаргах юм. Энэ өвчний
халдвар ундны усаар дамжин тархах
эрсдэлтэй тул төвлөрсөн болон зөөврийн
усан хангамжийн системд тавих хяналтыг
чангатгах аж. Энтеровирусийн халдвар төмөр
зам дагуу тархсаар Төв аймагт хоёр, Дархан-
Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай аймагт тус
бүр нэг, Дорноговь аймагт дөрөв, Сэлэнгэ
аймагт хоёр хүн өвчлөөд байна. Нийслэлийн
Баянзүрх дүүрэгт 40, Баянголд 28, Сонгино-
хайрханд 37, Сүхбаатарт 16, Хан-Уулд 13,
Чингэлтэйд 29, Багануурт гурав, Налайхад
зургаан хүн халдвар авчээ.
Өчигдөр 20.00 цагийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 198 хүн өвчилсөнөөс нас барсан