МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
"Хүнд заавал итгэж, шүтэж, дээдлэж явах бурхан байх ёстой бол тэр нь Миний Эх Орон-Монгол" Д.Хишигдэлгэр


Ноолуур худалдаж авах тогтоолын тєслийг дэмжлээ
--------------------------------------------------------------------------------
Нийтэлсэн: 2008-05-21 18:06:42 , Мэдээний дугаар: #104009
УИХ-ын гишvvн Б.Эрдэнэсvрэн, Ч.Авдай нарын санаачлан боловсруулсан “Мах, ноолуурын vнийг тогтвортой байлгах
зарим арга хэмжээний тухай”, УИХ-ын гишvvн Б.Батбаяр, Н.Батбаяр, Ц.Баярсайхан нарын санаачлан боловсруулсан
“Ноолуурын vнийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын тєслvvдийг хэлэлцэн дэмжиж,
хєрєнгийн эх vvсвэр, vнийн асуудлаар тодорхой саналыг хууль санаачлагчдад уламжлах нь зvйтэй гэж vзэв.
Махыг малчдаас зах зээлийн vнээр худалдан авч, завсрын ямар нэг нэмэгдэлгvйгээр хэрэглэгчдэд борлуулах арга
хэмжээний талаар Засгийн газраас санал боловсруулж УИХ-д оруулах, дотоодын зах зээлд ноолуурын 1 кг-ын vнэ
30.000-32.000 тєгрєгєєс доош буурсан нєхцєлд Засгийн газар хєрєнгє гарган худалдаж авч, vнэ єссєн vед борлуулан
vнийн зєрvvгийн алдагдлыг нєхєж байх талаар дээрх тогтоолын тєсєлд тусгасан байна.
Мэдээллийн эх сурвалж: olloo.mn
Монголчуудын vйлдвэрлэсэн бvтээгдэхvvнд зах зээл байна уу
--------------------------------------------------------------------------------
Нийтэлсэн: 2008-05-21 17:59:34 , Мэдээний дугаар: #104002
Єнєєдєр Монголын тєр "хvн амаа тэжээх" асуудлыг ч шийдвэрлэж чадахгvй байгаа. Эрх баригчид нь импортын гурил,
буудайны "Vнэ хямдруулах" нэрээр тєсвєєсєє єчнєєн тэр бумаар нь саахаас бус эх орондоо vйлдвэрлэх талаар огт
ярихгvй байгаа. Одоо гурилаа vйлвэрлэж чадахгvй байж либертари vзэл, тєрєєс хамааралгvй чєлєєт иргэдийн тухай
дэмийрдэг" зvйрлэшгvй тэнэг vндэстэн бол бид.
Vйлдвэрлэл хєгжєєгvй, иргэд нь ажил, амьдралаа цэгцэлж, хангалттай хуримтлалтай болж чадаагvй улсад ийм
зvйлийг ярих нь цэцэрлэгийн хvvхэд гэрлэх талаар санаа зовж эхэлсэн. Тэгэхээр ийм ужиг балайралд автчихсан хvмvvс
vйлдвэр бариад бvтээгдэхvvн хийгээд байж чадах уу ? Ардчилсан нээлттэй нийгэм, хvний эрх гэж аахилахаас бус ажил
хийж сураагvй, vvрэг хариуцлага хvлээж заншаагvй болохоор бид Африк, Латин Америкийн олонхи орны адил арчаагvй
хэвээр vлдэнэ.
Монголд их гvрнvvдийн тоглоомд орсоор дуусах тавилан харагдаж байгаагаас бус биеэ даагаад юм vйлдвэрлээд,
босоод ирнэ гэсэн итгэл одоогоор тєрєхгvй байна. Хєгжлийн шинэ шат руу орохын тулд дэврvvн хvсэл эрмэлзлэлээс
гадна бодит нєхцєл хэрэгтэй. Ажил хийх чадвар, дадалтай боловсон хvчний нєєц хэрэгтэй. Хамгийн гол нь дорвитой,
хєрєнгє оруулалт шаардлагатай. Наад захын vйлдвэр байгуулах єртєг 80-100 тэрбумаар тєгрєгєєр хэмжигдэж байга.
Бидэнд ганц vйлдвэр барьчих хєрєнгє гаргачих чадвар бий юу?
Оюу толгой байтугай Бороогийн жижиг алтны уурхайд хєрєнгє оруулж чадахгvй гадныхныг царайчилж тэдний атганд
байгаа шvv дээ. Оюу толгой ихээхэн vр дvнгээ егсен. Уг тєсєл дээр нутгийн хvмvvсийг нэлээд хэмжээгээр ажиллуулжээ.
Cap ажиллаад цалин буусны маргаашнаас нутгийн ажилчдын 80 хувь нь алга болсон байна.
Хvлээгээд , гайхаж цєхєрсєн гадныханд Улаанбаатар хотоос ажилчид элсvvлэхээс єєр арга vлдсэнгvй. Сарын
дараагаас нутгынхан уван цуван ирж ажилдаа орохыг хvссэн агаад алга болсон шалтгаанаа "Авсан цалингаараа
тансагласантай" холбон тайлбарлаж оронд нь єєр хvн ажил авсныг ер ойлгохгvй уурлаж байжээ. Бидний хийсэн
бvтээгдэхvvнд зах зээл олдох уу, єєрєєр хэлбэл єрсєлдєх чадвар бий юу? гэсэн хариулт нь тодорхойгvй. Бас нэг бодох
юм бол мєнхєд vйлдвэржилтийн нєгєє талд зогсож байдаг экологи, байгаль хамгааллын, асуудлыг бид шийдэж чадах
уу? Эмзэг, хахир байгаль маань vйлдвэржилтийн пянг даах уу ? Гэх мэтээр бодох, бодох тусам эргэлзэх зvйл байна.
Дугаар 097 /117/
Мэдээллийн эх сурвалж:

Монголын эдийн засаг2010 онд 31.5 хувиар өснө
Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт гэрлийн хурдтай зуузай холбож яваа. ОУВС-гийн дүгнэлтээр Монголд
инфляц 20 хувийн босгыг хэдийнэ давчихаад буй. Дэлхийн эдийн засгийг хамарсан үнийн өсөлт, хүнсний хомсдол
ойрын хэдэн жил үргэлжлэх төлөвтэй, Олон улсын шинжээчид энэ талаар нэг байр суурьтай байгаа юм. Америкаас
эхтэй муу үр дагавар Мексик хавиас Энэтхэг хүртэл даамжирна гэж Дэлхийн банкны төлөөлөгч бас хэлээд авсан. Бүх
зүйл нь импортоос хамааралтай Монголын хувьд энэ бүхэн маш муу мэдээ. Сөрөг хүчний зарим улстөрч "муу ёр"
зөгнөж байгааг эс тооцвол шүү дээ. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр энэ багт багтаж байгаа бололтой, Ирэх жил
инфляцийг зургаан хувьд барихаар тооцсон Засгийн газрын бодлогыг тэрбээр "бодитой дүгнэлт" хийж чадсангүй
хэмээн буруутгажээ. Өдгөө 20 гаруй хувьтай байгаа хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн дээд түвшинг
2008 оны төгсгөлд найм хүртэл хувиар буулгахаар төсөөлсөнийг 20 хувиас доошлохгүй гэж Л.Гантөмөр шүүмжлэв.
Тэрбээр АН-ын нэрээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог даргалж байсан нэгэн. "Яггүй толгой" гэгддэг болохоор
нь түүний байр суурийг тодруулсан юм. Тэгвэл манай Засгийн газар асуудалд өөдрөгөөр хандаж байна. Монгол
Улсын 2009-2011 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн анхны хэлэлцүүлэгийг хийхэд бэлэн болжээ. Маргааш
болох Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ярилцаж, энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар голыг
нь нугалчих бололтой. Төслөөс үзвэл дэлхийн хямралаас холуур тойроод гарчих боломж харагдана. Харин хэр
бодитой төсөөлөл мөн эсэхийг цаг хугацаа шүүх биз ээ.
Нэг хүнд ногдох ДНБ 3441 ам.долларт хүрэх үү
Засгийн газраас 2008 оныг "Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах" жил болгон зарласантай
холбоотойгоор хүнсний аюулгүй байдлыг хангах, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, лабораторийн хүчин чадлыг
нэмэгдүүлэх чиглэлээр төсвийн хүрээний мэдэгдэлд тодорхой зорилт дэвшүүлжээ. Энэ оны сүүлчээр эдийн засгийн
бодит өсөлтийг 10.5 хувьд хүрэхээр тооцсон аж. 2009 онд 11.1 хувиар өсөх манай эдийн засагт дараа /2010 он/ жил
үсрэлт гарах нь ээ. Төсвийн хүрээний мэдэгдлийн төслөөр тэр үеийн өсөлт 31.5 хувьд хүрэх аж. Гэхдээ 2010 оны
гайхамшигт үсрэлт төрийн бодлогоос нэг их хамааралгүй байх юм. Энэ үеэс Оюу толгойн зэс, алтны ордыг ашиглаж
эхлэх учраас ийн гэрлийн хурдаар хэсэгтээ урагш явах юм байна. Харамсалтай нь сайн мэдээ цааш үргэлжлэх
төлөвгүй. 2011 онд эдийн засгийн бодит өсөлт 13.2 хувь болж унахаар харагдав. Тухайн улсын эдийн засгийн өсөлт,
бууралтаас хамаарч иргэн бүрийнх нь амьжиргааны өртгийг тодорхойлдог аргачлал бий. Түүгээр бол 2009-2011 онд
Монголын нэг хүнд ногдох ДНБ 2107-3441 ам. долларт хүрэхээр байгаа юм. Хүн амд нь үржүүлбэл ДНБ 6643.7-
11230.7 тэрбум ам. доллар болж, энэ оныхоос бараг хоёр дахин өсөх тооцоог санхүүчид гаргажээ. Энэ хугацаанд
төсвийн алдагдал 0.0-ийг заах юм байна.
Оюутолгой, Тавантолгойг ашиглаж эхлэх нь Монголын эдийн засгийг өөд нь татах зүтгүүр болох ч дэлхийн зах зээлд
алт, зэсийн үнэ одоогийн хэмжээнд тогтвортой байх хандлага ажиглагдсан нь С.Баярын тэргүүлсэн Засгийн газарт
баяр хөөр болж байх шиг. ОУВС, РВС Сарital Магкеts, LМЕ, Дэлхийн банк зэрэг эх сурвалжийн мэдээгээр 2009-2011
онд нэг унци алт 645-1005, нэг тонн зэсийг худалдаалах ханш 6800-5900 ам. доллар байхаар мэдэгдэлд дурджээ.
Зэсийн томоохон үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн прогноз ч дээрх баримттай дүйж буй юм байна. Дээр нь 68 хувийн
татварын тогтолцоо хэвээр үлдвэл монголчууд дэлхийг нөмөрсөн аюулыг захалж өнгөрөөх боломж бүрдэнэ гэсэн үг.
Төслийн ерөнхий зураг бидэнд ийн ашигтай гарах төлөвтэй.
Төсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрч УИХ-аас тогтоол батлах хуультай юм билээ. Монгол Улсын 2009-2011 оны
төсвийн хүрээний мэдэгдлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүргийг УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн
байнгын хорооны дарга нар хүлээдэг. Төслийн талаар ямар байр суурьтай байгааг нь сонирхож Эдийн засгийн
байнгын хорооны дарга Д.Ганхуягтай ярилцлаа. Тэрбээр төсвийн алдагдал 0.0 бус нэмэх үзүүлэлттэй гарах
бололцоотой гэж үзэж байгаа аж.
Д.Ганхуяг: Инфляцийг зургаан хувьд барьж чадахгүй
-ДНБ-ий өсөлтийг дунджаар 11 хувьтай байхаар төсөлд тусгасан. Инфляц ирэх онд зургаан хувиас хэтрэхгүй гэжээ.
Эдийн засаг, төсөв, мөнгөний бодлогоос инфляцийн түвшин хамаардаг. Гэтэл өнөөдөр эрэлт нь нийлүүлэлтээсээ
илүү гарснаас гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өссөөр байна. Нефтийн бүтээгдэхүүнээс хамааралтай үнийн өсөлт
инфляцийн 40 хувьтай тэнцэж байгааг хэр тооцсон юм бол.
2008 онд гурил, улаан буудай, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар Засгийн газар томоохон
зорилт дэвшүүлсэн. Үүнийгээ биелүүлж чадвал инфляцийг нэг оронтой тоонд барьж болох юм. Гэхдээ хүндрэлтэй
нөхцөл бий. Нефть, улаан буудайн татварт төрөөс зохицуулалт хийсэн тохиолдолд нөхцөл байдлыг зөөлрүүлж болох
талтай. Төсөвт ч хөрөнгийн бололцоо бий. Нийгэмдээ хор хөнөөл багатайгаар асуудлыг шийдье гэвэл эрэлт,
нийлүүлэлтийн харьцааг зохицуулах ёстой.
-Төсвийн алдагдлын хэмжээг 0.0 байхаар Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгажээ. Та харин үүнийг чамлав бололтой.
Нэмэх дүнгээр тооцох хэрэгтэй гэлээ. Боломж байна уу?
-2.5 хувийн ашигтай гарах бололцоотой. Мөнгөний нийлүүлэлт өндөр байна. Дээр нь 540-өөд тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалт хийхээр энэ онд төсөвлөсөн. Энэ нь эдийн засгийг "улайлгах", инфляцийг өсгөх нэг хүчин зүйл болж
байгаа. Гэтэл хөрөнгө оруулалтын хэрэгжилт 70-80 хувьтай гарсан. Энэ чинь эдийн засагт шингээх чадвар дутаж
байгааг харуулсан үзүүлэлт. Гэтэл материаллаг баялаг бий болгох буюу үйлдвэрлэлийг хөгжүүлэх талд дэвшил
гарсангүй. Зээлийн хүү хэтэрхий өндөр, мөнгөний бодлого зохистой биш харьцаанд орсон. Тийм учраас үндэсний
үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг зөв, тууштай хэрэгжүүлж чадвал төсөв 0.0 бус ашигтай гарах бүрэн бололцоотой.
-Инфляцийг зургаан хувьд барина гэдэгт та найдаж байна уу. Одоо 20 хувь гарчихаад байгаа?
-Бүхний хэрэгцээг хангасан үйлдвэрлэлийг төр онцгойлон дэмжих хэрэгтэй. Ийм хэрэгцээт үйлдвэрлэлийг бий
болгохын тулд технологийн дэвшил ашиглах ёстой. Бизнесийн салбарын хөгжил технологиос шууд хамааралтай
учраас төсвийн хүрээний мэдэгдэл, үндсэн чиглэлд энэ тухай тусгайлан зааж өгөх хэрэгтэй. Ингэж нийлүүлэлтийг
эрэлтээс нь илүү гаргаж чадвал том амжилтад хүргэх бололцоотой. Инфляцийг 2009 онд зургаан хувьд барина гэдэгт
итгэхгүй байна. 10 хувийн дотор гэвэл болох байх. Ингэхийн тулд Засгийн газраас боломжтой бүх арга хэмжээг авах
ёстой.
Го.Энхтөр
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал
Үндэсний статистикийн газраас гаргасан Монгол улсын эдийн засаг нийгмийн байдлын энэ оны эхний таван сарын
мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна./дэлгэрэнгүй/