



Шинэ монголчуудад:
-Хүнээс юу ч битгий гуй. Зүгээр л булаагаад авчих. Дараа нь харин тэд чамаас гуйх болно.
-Хүнээс битгий юм харамла. Толгой өвтгөсөн асуудал, өвчин байвал бусдад харамгүй өг.
-Өр битгий тавь. Авбал бүр мөсөн ав.
-Бүх юманд суралц. Гагцхүү алдаан дээрээ суралцах хэрэггүй.
Хуучин монголчуудад;
-Харанхуй орц хонгилоор бүү шагай. Тэртэй тэргүй үзүүрт нь мөддөө л гэрэл асах нь өнгөрсөн.
Бизнесмэнүүдэд:
-Гэрээ засаад, хуулиа зас. Хуулиа засаад компаниа зас.
-Мөнгө хулхидах, бараагаа зарахын тулд юу ч хамаагүй амла. Жийп жижигдэнэ ээ. Америкийн Ерөнхийлөгч
болгоно гэж хэл. Эсвэл, манай барааг авсан, манай сонинг захиалсан хүн болгонд мөнхийн рашаан өгнө гэдэг ч юм
уу. Монголчууд хууртагдаж ханана гэж байдаггүй юм. Тэгээд ч үнэгүй юманд нугасгүй улс.
-Тураана, эрүүлжүүлнэ, чадавх сайжруулна гээд юу ч хамаагүй савлаад зар. Жорлон чинь ч гэсэн дундарч нэг
сумаар 2 туулай буудна гэсэн үг.
-Гадаадад ямар ч зардалгүйгээр гаргана, үнэгүй сургана ч гэдэг юм уу, зарлаад бай. Явуулах албагүй ш дээ.
Зүгээр л бүртгэлийн мөнгөөр нь л под хийгээд явчихна. Хэл ам байхгүй.
-Гаднаас хамгийн хогийг нь, хугацаа нь дууссан, эсвэл хулхи бараа оруулж ирээдл зараад бай. Япон солонгос гээд
л рекламдаад бай. Та нар л өөрсдөө согтчихоод үг алдчихгүй бол цаад Эрээний хужаа нар чинь ам чангатай шүү.
Хэвлэл мэдээллийнхэн, ялангуяа зурагтынханд;
-Ирсэн реклам болсоныг нь явуулаад өг, төлбөрт нэвтрүүлгийг нь цацаад бай. Дараа нь иргэд эрүүл мэндээрээ
хохироно уу, эд хөрөнгөө алдана уу, мөнгө төгрөгөө хульхидуулна уу хамаагүй ш дээ. Харин өөрсдөө мартаад
итгэчихэв дээ!
Төрийн түшмэдэд:
Хусагдчихаагүй дээрээ, хахуулыг нь аваад (өгөөд):
-Өөрийнхөө бизнест таатай хууль батлуулж ав. Боломжтой бол эзэмших орд газар, атгаад авмаар үйлдвэрийн
салбараа өөрийнхөө нэрээр нэрлүүлээд, хуулинд дээр нь цагаан дээр хараар бичүүлээд ав.
-Төсөл байвал бариад ав. Чанга атга, ар нь түүз! (Энэ заалт жижиг түшмэдэд хамаарахгүй, та нарт олдох ч үгүй.)
-Тэр газрын зөвшөөрлийг нь өг. Цаад газар нь Хүүхдийн тоглоомын талбай байна уу, Сүхбаатарын талбай байна
уу хамаагүй шүү!
-Барааг нь татваргүйгээр хилээр гаргаад, оруулаад өг. Цөмийн зэвсэг, хүн ч байсан хамаагүй.
-Ардын багш Та, хүүхдийг нь сургуульд нь оруулаад өг. Дараа нь хөөгдөх нь өөрт чинь падгүй.
-Миний цагдаа нар аа, цаад хэдэн халамцуу юмнууд чинь, аягүй бол салгалж яваад мөнгөө хаячихна, түүнээс нь
өмнө хураагаад халаасалчих. Хөдөлмөрөөрөө олсон юм хор болохгүй ээ.
-Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч та, хэргийг нь хэрэгсэхгүй болгоод өг. Эс тэгвэл Прокурор, Шүүгч нар
өрсчихнө шүү.
-Байцаагч бүхэн татвараа өөрөө л ав. Үнэнч хүн болж улсад бүү оруул. Тэртэй тэргүй улс гэдэг чинь хэдхэн хүн л
болсон цаг.
-Тусгай зөвшөөрлийг нь өг. Алтыг нь авна уу, авдрыг нь хаянауу, чиний санаа зовох асуудал биш.
-Богд уулыг ч зарчих. Үүрээд явчихгүй байлгүй.
-Туул голыг ч зарчих. . Савлаад явчихгүй байлгүй.
-Ер нь Монгол улсаа ч гэсэн … Газрын зураг дээр үлдэх байлгүй!
Профессор:
-Эр бэлгийн эс яагаад сүүлтэй байдаг вэ?
Хариулах оюутан олдсонгүй.
-За тэр эмэгтэй оюутан хариулаарай.
Нөгөө оюутан ичингүйрэн босож:
-Шүдний завсраар орчихвол татаж гаргахад амар байдаг юм болов уу…
Өөрийнхөө жинг үзэж буй эхнэртээ, нөхөр нь:
-Чиний наад жингээр бол өндөр чинь хэд байхыг мэдэж байна уу?
-Хэд байх ёстой юм?
-5 метр 30 санж!
Тосгон. Орос хүүхнүүд.
-Зина сайн уу?
-Сайн, сайн уу, Маня!
-Сонин юу байна.
-Онц юм алга даа. Нөхөр маань мухар олгойгоо авахуулаад…
-Тэр нь юу юм?
-Яагаав, гэдэсний доохно унжиж байдаг илүү ургасан мах.
-Ой, тийм сайхан юмыг уу???
Эмч өвчтөнг үзэж байснаа:
-Та моргийн эмч дээр очоод ирээч?
-Юу? Яах гэж?
-Би тэнд үзгээ мартчихжээ, аваад ир.
Эхнэр:
-Чи яагаад шөнө, намайг Янжмаа гээд дуудаад байв?
Нөхөр:
-Би өөрийгөө Сүхбаатар гэж зүүдлээд…
Замын уулзвар дээр нэг хүүхэн жолооч улаан, шар, ногоон гэрлийн альнаар нь ч гарсангүй. Цагдаа ирэв:
-Хатагтай танд өөр ямар өнгө асаамаар байна?
Аав баавгай, хүү баавгайнуудтайгаа ангаас ирэв. Хооллохоор сууцгаав. Тэгтэл нэг хүү баавгай:
-Миний хоолыг хэн идчихэв ээ?
Чимээгүй.
-Миний хоолыг хэн идчихэв ээ?
Бас л чимээгүй.
-Миний хоолыг хэн идчихэв ээ?
Тэгтэл ээж баавгай нь хашгирна.
-Чи дуугай байгаад өгөөч, би чамд аягалаагүй байна.
Нэг лам ойд арслантай таарав. Лам залбирна:
-Бурхан минь! Энэ арсланг шашинд итгэдэг болгож хайрлаач???
Арслан хэдэн хормын дараа:
-Бурхан минь, миний идэх хоолны хойдхыг уншиж хайрлаач!
-Хүү минь, чиний насан дээр Есенин том яруу найрагч болчихсон байсан юм даа.
-Тэгвэл, аав минь, Есенин таны насан дээр дүүжлээд үхчихсэн байсан юм!
Анааш, усны үхэрт хэлж байх юм гэнэ:
-Чи ямар богинохон хүзүүтэй юм бэ? Миний хүзүүг хар даа, архи уухад ходоодонд ортлоо ямар гоё таашаал өгдөг
гээч!
Усны үхэр:
-Тийм нь ч тийм л байх. Харин бөөжихдөө яах бол???
Гудамжинд хоёр эр зодолдож байхтай, цагдаа гэгээнтэн хоёр таарав. Цагдааг очиж салгах гэтэл, гэгээнтэн
хориглов. Нөгөө хоёр зодолдсоор байна. Цагдааг салгах гэтэл гэгээнтэн хориод явуулсангүй.
Нэг нь нөгөөгөө алчихав. Гэгээнтэн:
-Одоо л чи бид хоёрын ажил эхэллээ. Үхснийг нь би аваад явъя, алсныг нь чи аваад яв.
Эмэгтэй, гоо сайханч эмч дээр ирэв.
-Эмч ээ, миний гоо сайхныг ямар ч хамаагүй аргаар засаад өгөөч?
Эмч, эмэгтэйн нүүрийг нилээд харж байснаа:
-Би чадахгүй юм байна гэв. Эмэгтэй:
-Яагаад?
-Манай улсад хүний толгой авахыг хориглодог шүү дээ.
Вагоны купед хоёр хүүхэн ярилцана:
-Амьдрал гэж хэрэг алга.
-Чи нууц амрагтай болоод л cap бүхэн 500 бакс аваад байгаач.
-Надад тийм нууц амраг хаанаасаа олдох билээ дээ?
-Тэгвэл, хоёр нууц амрагтай болоод л хоёулангас нь cap бүр 250 доллар аваад байгаач.
-Тийм ч хүн надад олдохгүй дээ.
-Тэгвэл 4 нууц амрагтай болоод л тус . бүрээс нь 125 доллар аваад байгаач!
-Тэр ч бас юу л бол?
Тэгтэл дээд орон дээрээс баргил дуу гарав:
-5 доллар дээр очихоороо намайг сэрээгээрэй.
Хүлээн авалт дээр нөхөр нь хэд хэдэн удаа явж хоол нэмүүлж ирэв. Эхнэр:
-Чи ямар ичдэггүй юм бэ? Нөхөр:
-Би тогоочид нь, эхнэртээ нэмүүлж байгаа гээд хэлчихсэн юм чинь юундаа ичих вэ дээ.
Тайгад жуулчид явж байтал гэнэт нэг бар гарч ирэв. Хөтөч:
-Тайван байгаарай. Наад бар чинь цатгалан бар байна, яах ч үгүй.
Нэг жуулчин:
-Харин би өлсгөлөн байна!
-Света, шөнийн 3 цаг болж байна. Би унтмаар байна ш дээ.
-Дахиад ганцхан…
-Хоёулаа 10 гэж тохирсон биз дээ?
-Тийм л дээ, гэхдээ би ядраад байна ш дээ.
-Чи ийм хариугүй эр хүн гэдгээ хуримын өмнө хэлэхгүй дээ. За алив дээр гар!
-За хайрт минь ганцхан шүү. Би яаж ийж байгаад…
-За тэгье дээ, одоо ганцхан обой наачихаад унтацгаая!
Нэг хүүхэд дэлгүүрээс консерв худалдаж авахаар яваад хоосон лаазтай ирэв. Аав:
-Чи хаана идчихээд ирэв?
-Дэлгүүрт.
-Яагаад?
-Дэлгүүрээс худалдаж аваад харсан чинь консерв дээр нь “Энд онгойлгоно”гэсэн бичиг байсан шүү дээ.
Их сургуулийн нэг багш, нэг үхэр хөтлөн замаар алхана. Цагдаа:
-Та яагаад замаар үхэр хөтлөөд алхаад байгаа билээ?
-Энэ чинь үхэр биш, авилга. Харин үхэр нь их сургуульд сурч байгаа.
Бульдог, тагтан дээр байгаа пудельд хэлнэ.
-Хөөө чи гараад ир, хоёулаа жаахан зугаалъя.
-Намайг түгжээд явчихсаан. Гарч чадахгүй.
-Наанаасаа үсэрчих л дээ.
-Миний хамрыг өөрийнх шигээ болгох нь уу?
Нэг эр дэлгүүр эхнэртээ бэлэг сонгож ядна. Аятайхан бэлэг авах гэхээр хэтэрхий үнэтэй байлаа. Худалдагчаас
асуув:
-Та миний оронд байсан бол манай эхнэрт ямар бэлэг сонгох вэ?
Худалдагч эмэгтэй: -Өөр нөхөр!
-Аав аа, та амьтны хүрээлэн үзнэ гэж амласан шүү дээ.
-Аав нь амласандаа хүрдэг шүү дээ. Өчигдөр үзээд ирсэн.
-Манай эхнэр өчигдөр миний хамгийн сайн найзыг дагаад бүрмөсөн явчихлаа…
-Хэн юм, тэр сайн найз чинь?
-Хэнийг нь мэдэхгүй, гэхдээ л тэр хүн миний хамгийн сайн найз байх болно.
Эмээгийн дэргэд гурван ач охин ярилцана.
-Нөхрийгөө алдчихгүйн тулд өөрөө гоё, цэвэрхэн байх ёстой.
-Гэр орноо цэвэрхэн эмх цэгцтэй, тохилог байлгах ёстой.
-Бас орондоо идэвхтэй, санаачлагатай байх ёстой.
Эмээ ярианд оролцов.
-Үгүй дээ, хонгорууд минь. Эр хүний ходоодыг нь дүүрэн байлгавал хаашаа ч хөдөлдөггүй юм.
Эхнэр бодно.
-Нөхөртөө төрсөн өдрөөр нь юу бэлэглэдэг юм билээ? Өөрт хэрэгтэй юмаа бүгдийг нь бэлэглээд дуусгачихсан…
Шинэ оросын хүүхэд аав руугаа утасдана:
-Аав аа, орой ирэхдээ миний хулгануудад гэрийн шаахай авчраарай.
-Нөхөр шүүгдэгч, хохирогч таныг дотроо хөндий, мохоо зүйлээр цохисон гэж байна, юугаар цохисон юм?
-Би толгойгоороо мөргөсөн юм аа.
Хоёр эр бааранд орж ирж архи гарган аягалав. Үйлчлэгч:
-Уучлаарай, манайд өөрсдийнхөө архийг ууж болдоггүй юм.
Хоёр эр аягатай архинуудаа солин ууцгаалаа.
-Хайрт минь чиний цээж яг л миний компьютерийн дэлгэц шиг юм.
-Тийм том уу?
-Үгүй ээ, хавтгай.
Хоёр еврей:
-Абрам, хэдэн жилийн өмнөөс миний хөл өвддөг болсныг санаж байна уу?
-Санаж байна аа, тэгээд яагаав?
-Өчигдөр арай том гутал авч өмссөн чинь өвдөхөө больчихлоо.
Нэг оюутан дүнгийн дэвтрийн завсар 50000 төгрөг хавчуулж, нэг балл 10000 төгрөг, гэж бичээд багшдаа өгөв.
Багш нь 30000-ыг нь хариулж өгөв.
-Аав аа, цирк үзье л дээ. Тэнд сургуультай бар байдаг гэсэн.
-Надад цирк үзэх зав алга аа.
-Бас нүцгэн эгч нар байдаг гэсэн.
-За за, тэр сургуультай барыг чинь явж үзэхээс дээ…
Эхнэр нөхөртөө:
-Коля, чи хөргөгчний хаалган дээр юун ОО үсэг зурчихаа вэ?
-Тэр чинь үсэг биш ээ, үйлдвэрийнх нь эмблем.
-Тэгвэл цаад согтуу найзууддаа хэлэхгүй бол болохгүй нь!
Хашаанд 2 эр архи ууж сууна. Дэргэдүүр нь нэг пацан гүйж өнгөрөв. Нэг нь:
-Энэ миний эхний гологдол.
Дахиад 2 хүүхэд гүйж өнгөрөв.
-Энэ бас л гологдлууд.
-Чи чинь бүх хүүхдүүдээ голдог хэрэг үү?
-Үгүй ээ, гологдол презерват-ын үр дүн гэсэн
-Байна уу, жуулчны газар уу?
-Тийм байна.
-Танайх Египет рүү аялуулдаг уу?
-Аялуулна аа.
-Ямар ямар амралтын газрууд байна?
- Шарм-эль-Шейх, Хургада, Таба, Нувейба…
-Нувейка болж байна!
-Та хэзээ аялах вэ?
-Би аялахгүй ээ. Үгийн сүлжээ тааж байгаа юм, баярлалаа.
-Чи өнөөдөр бас ямар баяр тэмдэглээд уучихав аа?
-Төмөр замчдын баяр.
-Чамд төмөр зам ямар хамаа байна аа.
-Гэхдээ хааяа вагоноор явдаг юм чинь!
Нэг эр бусдаасаа асуусан нь:
-Эхнэртээ төрсөн өдрөөр нь талх бэлэглэвэл яадаг бол?
-Чи өөрөөс нь асуугаач дээ.
-Надад тийм мөнгө байхгүй л дээ.
Эмч:
-Бүсгүй минь, чи жирэмсэн болжээ. Баяр хүргэе.
-Юу? Би эр хүнтэй ойртоогүй шүү дээ.
-Ойртсон л байна даа. Та сайн сана даа.
Бүсгүй нилээд бодсоны эцэст:
-Нэг удаа, танил нисэгч маань агаарт онгоц яаж цэнэглэдгийг үзүүлсэн юм, тэр л байх нь дээ.
Ресторанд үйлчлэгч нэг үйлчлүүлэгчид архи авчирч өгөөд асуув:
-Та архи уух уу? Үйлчлүүлэгч хариулсан нь:
-Наанаа тавьчих!
Нэгэн ардчилагч алтан загас барив. Загас:
-Та хүслээ хэл!
-Би Хувьсгалын баатар болмоор байна.
Ардчилагч, гартаа ганц сэлэмтэй, арван гамингийн эсрэг зогсож байлаа.
Нэгэн ховсчноос рекитүүд 20000 доллар шаардав. Ховсчин:
-Хөөө эхнээр, наад малууддаа 20000 доллар аваад өг.
Хэд хоногийн дараа утасдана:
-Таны 20000-ыг буцааж өгье. Дээр нь 20000-ыг нэмж өгье. Биднийг буцаагаад хүн болгоод өгөөч???
Эхнэр нөхөр хоёр муудав. Эхнэр:
-Тэгэх юм бол би орон дээрээ чамайг тэнэг гээд биччихнэ шүү. Бүх тосгоноороо унших болно.
Хоёр эр уулзав:
-Өчигдөр нэг аймаар гоё негр хүүхэн гэртээ авчраад, хувцсыг нь тайлаад…
-Тэгээд?
-Тэгээд гэрлээ унтраачихсан чинь олдоггүй…
-Манай эхнэр муур нохойнд их дуртай.
-Чи ч азтай эр юм аа. Манай эхнэр бол үнэг, булганд нугасгүй.
-Шөнө нэг эмэгтэй миний хөнжлийг татаж,
-Чамд ганцаараа унтахад аймаар биш байна уу, гэж асуугаад…
-Тэгээд?
-Аймаар байлгүй яахав гэж хэлээд оруулчихсан. Өглөө нь харин ямар хүүхэнтэй унтсанаа хараад айх шиг болсон
шүү.
Нөхөр гэртээ ямаа тэвэрсээр орж ирэв. Эхнэр нь зурагт үзэн сууж байна. Нөхөр:
-Хайрт минь, чамайг дургүй үед миний унтдаг үнээ чинь энэ шүү дээ.
Эхнэр:
-Чи эргүүтжээ. Амьтантай унтаад. Тэгээд бас ямаа үнээ хоёрыг ялгахгүй.
Нөхөр:
-Би чамтай яриагүй байна аа!
-Байна уу, түргэн үү? Манай эхнэр халуураад байна.
-Өндөр үү?
-Метр 70.
-Үйлчлэгч ээ, энэ тахиаг арай дутуу шарсан байна.
-Яаж байна?
-Хамаг будааг минь идчихлээ…
Секс шооп.
-Энэ хийлдэг хүүхэн хэдэн оных вэ?
-2005 оных.
-Харш жилтэй юм байна. Өөр оных байна уу?
Хуримын өмнө “-Чи миний үзэм, алим, жүрж…”
Хэдэн жилийн дараа: “-Чамаар нухаш хийгээд өгье өө!
1 эр: -Манай авгай шувуухай.
Нөгөө эр: -Манай авгай загасхан.
3 дахь эр: -Манайх ч ялгаагүй мал.
Нөхөр нь гэртээ гүйн орж ирнэ.
-Би мэдэж байна. Цаад новш чинь хаана байна?
Эхнэр:
-Манайд хэн ч байхгүй ээ.
Аав, хүүхэддээ:
-Тэр новш хаана байгааг олоодох.
Хүү орон доогуур шагайн:
-Ах аа, та тэр новш хаана байгааг мэдэхгүй биз?
Нэг эмэгтэй, эрэгтэй шүдний эмчид шүдээ эмчлүүлж байна. Эмэгтэйн утас дуугарав. Нилээд дуугарсны эцэст эмч
утсыг авав:
-Байна уу? Хэн бэ?
-Нөхөр нь байна.
-Нөхөр минь сонсож бай. Би одоохон дууслаа. Тэгэхээр эхнэр чинь өөрөө залгана.
Эхнэр нөхөр хоёр машинаар явж байна. Эхнэр:
-Коля, манай бэр гадуур яваад байх шиг.
-Энэ түүний асуудал аа.
-Хүүг минь араар нь тавиад байгаа ш дээ.
-Тэр хүүгийн асуудал аа.
-Тэгэхдээ бүр чамтай яваад байгаа шүү.
-Тэр миний асуудал аа.
Эхнэр уйлагнав:
-Тэгээд би яах юм бэ?
-Энэ чиний асуудал аа.
Замын цагдаа нэгэн хүүхэн жолоочийг зогсоов.
-Үнэмлэхээ?
-Үнэмлэх гэж юу байдаг юм?
-Нэг тийм, зурагтай юм…
Эмэгтэй цүнхээ ухаж байснаа толь гаргаж өгөв. Замын цагдаа, толийг нилээд харж байснаа:
-Цагдаа гэдгээ эрт хэлэхгүй яасан юм, гээд буцаан өглөө.
Нийтийн арга хэмжээн дээр, салсан эхнэртэй нь суусан эр явж байхыг харсан хуучин нөхөр түүн дээр ирэв.
-За хуучин машин унах ямар байна?
-Эхний 5 см-ийг л явчихвал цаашаагаа яг л шинэ машин гэсэн үг.
Нэг эрийг нүдний харааг эмч шалгаж байна. Эмч:
-Хамгийн доод мөрийг унш.
Эр үсэглэж ядна. Эмч:
-За тэгвэл дунд талын мөрийг…
Эр:
-За байж бай одоохон. Ул … улаа… А! Улаан пролетарийн хэвлэх үйлдвэрт 10.000 хувь хэвлэв, гэж байна!
Орцны үүдэнд 3 эмгэн хууч хөөрнө:
-Би одоо болтол нүдэндээ шил зүүж үзээгүй шүү, түй, түй түй…
-Би одоо болтол шүдний өвчинг үзсэнгүй, түй, түй, түй…
-Би одоо болтол онгоноороо яваа юмсан, түй, түй, түй…
Бааранд хоёр гар нь гипстэй эр орж ирэв. Үйлчлэгчид хандав:
-Та миний халааснаас мөнгө авч чадах уу?
-Чадалгүй яахав. Юу захиалах вэ?
-Гурван грушик пиво. Та энэ пивыг надад уулгаад өгөөч.
-Өө, тэгэлгүй яахав.
Хэд хэдэн грушик пивоны дараа.
-Үйлчлэгч ээ, танай жорлон хаана байна?
-Тээр тэнд, гурван байшингийн цаана…
Нэг нохой зөндөө мах иднэ. Найзууд нь ирэв.
-Чи ийм их мах хаанаас олоо вэ?
-Үүнийг муурнаас булаасан юм.
-Аа бусад нь?
-Бусад нь муурны мах.
-Чи яагаад уухгүй байна?
-Миний хөл…
-Доголоо юу?
-Үгүй ээ, гуйваад байдаг юм.
Залуувтар, нилээдгүй махлаг (их тарган!) бүсгүй эмч дээр ирэв.
-Эмч ээ, би өөрийгөө тарган гэж мэднэ л дээ, жингээ хасах хэрэгтэй гэдгээ ч мэдээд л байгаа юм л даа.
Эмч:
-Гайгүй байна, сэтгэлээр ердөө унах хэрэггүй.
-Та үнэхээр тэгэж бодож байна уу?
-Тэгэлгүй яахав. Би чин сэтгэлээсээ хэлж байна.
Эмч, эмэгтэйгийн амыг ангайлгаж, хавтгай төмрөөр хэлийг нь дарснаа:
-За, өм-бүү гээд мөөрөөрэй…
-Чи хаачаад ирэв?
-Гүйгээд ирлээ.
-Хм. Футболка чинь ямар ч гүйсэн шинж алга даа.
-Тэгвэл, энэ кетийг үнэртээд үз дээ…
Усан онгоц живж, хөлгийн ахмад бусдыгаа орхин, цорын ганц завиа аваад зайлж байна. Багийн гишүүд хашгирна:
-Та чинь яаж байна аа, хөлгийн ахмад хүн чинь хамгийн сүүлд хөлгөө орхидог алтан дүрэмтэй шүү дээ!
-Та нар дотроосоо нэгийгээ хөлгийн ахмадаар сонгочихоорой.
Америкууд, ЗХУ-ын нутагт тагнуул илгээхээр олон жил бэлтгэжээ. Цаг болж, онгоцоор хүргэж шүхрээр
буулгав. Бэлтгэгдсэн тагнуулч, шүхрээ нууж орос хөвөнтэй өмд цамц өмсөж, хөлдөө бахиал жийж тосгонд орж
ирэв.
Нэг эмгэн таарч түүнээс асууж байна:
-Чи хүүхээ,тагнуул биш биз?
-Яаж байна эмээ?
-Манай энэ хязгаар нутагт негр хүн ерөөсөө байдаггүй юмсан…
-Нөхөр нь анд яваад 3 хоноод ганц туулайн махтай ирэв. Эхнэр:
-Ийм олон хоног хаачаад ирэв?
-Ан хийгээд л ирлээ шүү дээ.
-Хүний цус сордог туулай таарчээ дээ? Наад хүзүүн дээр чинь улайтал сорчихсон байна!
-Эмч ээ, таны өгсөн эм надад тус болохгүй байна.
-Та заавраар нь хэрэглэсэн биз?
-Тэгсээн. Харанхуй, сэрүүн газар, хүүхдээс хол хадгалсан.
-Танай мах чинь ямар хачин мах вэ?
-Би танд нохойн мах гэж хэлсэн биз дээ?
-Тийм л дээ, гэхдээ модны үртэс, хадаас хольчихсон байна.
-Наадах чинь 3 дугаар зэргийн мах л даа. Бид нохонйнуудаа байртай нь хамт нядалдаг юм.
Танилцах алба.
-Бүсгүй та, анкетан дээрээ “Бяцхан дефекттэй” гэж бичжээ. Түүнийгээ үзүүл дээ.
-Цэцэрлэгтээ байгаа.
Нэг тосгоны эмэгтэй, Шинэ оросынд зарцаар оров. Нэг өглөө гэр цэвэрлэж байгаад угж шиг хаймар олж эргүүлж
тойруулан үзэж байтал гэрийн эзэгтэй орж ирэв.
-Чи чинь юу үзээд зогсчихов оо. Танай тосгонд чинь эр эмийн явдал байдаггүй хэрэг үү?
-Байдаг л даа, гэхдээ ингэж арьс нь хуурч унахыг үзээгүй юм байна.
Нийтлэгдсэн хэвлэл: Онигоо