703-731-3436
info@mongolianworld.com
Таны амралтанд...
www.biirbeh.com













Энэ л мэдрэмжийг ирээдvйн эх орныг авч явах эздэд мэдрvvлэх гэж энэ арга хэмжээг
санаачилсан бололтой. Гэвч єглєє бvр тєрийн дууллаа дуулан зогсох хvvхдvvдэд энэ нь эх
оронч болохгvй янзтай. Vvний нэг илрэл нь ядаргаатай дууг дуулуулах юм, тэрний оронд
поп дуу байсан бол хэмээн ярьцгаадаг гэсэн. Энэ бол захын сургуулийн хvvхдvvдийн
тєвєгшєєсєн байдал. Яамнаас явуулж буй энэ арга хэмжээ хэр vр дvнгээ єгснийг мэдэхгvй
юм. Ер нь тэгээд тєрийн дууллаа дуулаад эх орон ч болно гэж vv дээ. Ямар vлгэрт гардаг
ховсдогч эмгэн биш. Эх оронч болж байгаа гэх хvvхдvvдийн хvний нvдэнд тусах эхний
vйлдэл нь тvй хэмээн заналтай хаях шvлс. Эх орны нэгээхэн хэсэг нь хєрс, ус, агаар билээ.
Энэ бvхэн орших эс орших нь оюун ухаант хvн танаас шалтгаалдаг учраас эх орон танаас
эхэлдэг юм. Эх орон гэдэг нvдэнд харагдахгvй гарт баригдахгvй, тvvнд бидний цээжийг
огшоох ер бусын мэдрэмж бий. Тиймдээ ч дэлхийн улс орнууд нэгэн дээвэр дор амьдарч
хил зурвасаар зааглагдсан гэлээ ч єчvvхэн жижиг газраа ч эх орны минь хєрс шороо
хэмээн хаирладаг аж. Тухайлбал, Олон сая хvн амтай Хятад ард улс гэхэд жинхэнэ эх
оронч хvмvvс. Єнєєдєр тэднийг хvний эрхийг дээдэлдэггvй, хагас коммунизмтай орон гэдэг
ч хятадууд vр хvvхдээ багаас нь эх оронч vзэлтэй хvмvvжvvлж эхэлжээ. Хэдэн зууны
турш ха яа хэмээн шvлсээ хаяж шаагилддаг тэд єнєєдєр єєр болжээ. Наад захын жишээ нь
гудамж талбайд шvлсээ хаяхгvй гэх хатуу дvрэмтэй. Хэдийгээр шvлсээ хаясан хvнийг
хатуу шийтгэн торгож байгаа ч цаана нь хэчнээн бид газар дээр гишгэн явж байгаа ч
бидний газар тариалан эрхлэх газар, эх орны маань нэг хэсэг гэж vздэг юм билээ.
Тиймдээ ч єєрсдєє шvлсээ хаях байтугай хєрсний бохирдлын талаар сvvлийн vед хvчтэй
ярьж байна. Саяхан танил маань Бээжин хотод амрахаар явсан юм. Энд зогсоо зайгvй
чалчиж явахдаа шvлсээ хаядаг хvн тэнд очоод шvлсээ хаячихаж дээ. Тэгтэл хажууд нь
зогсож байсан хvн ирээд "Та яагаад шvлсээ хаяж байгаа юм. Манай эх орныг доромжилж
байна уу хэмээн ихэд уурсан шvлсээ бараг арчиж ав" гэж хэлсэн аж. Vvнийг сонсоод ихэд
уурлан манайд ингэдэггvй юм гэж хариулан арай хийж бултсан гэдэг. Харин ирчихээд
хэчнээн арч гэхэд хэчнээн уурлаж байсан ч бодоод байхад монголчууд бид єнгєн дээрээ эх
орон гэж ярьдаг ч сэтгэл зvрхэндээ єєрийгєє хаирладаг юм байна. Дээхэн vеийн кинонд л
тvй гэж хятад хvн нулимдаг биз дээ. Тэгэхэд монгол хvн байнга л амнаас нь "п....." гэж
хэлээд тvй гэж шvлсээ хаяж эх орноо нулимдаг юм байна.
Vнэхээр бид цээжээ дэлдэн эх оронч гэж ярьдаг ч тиим биш аж. Жинхэнэ их оронч хvн
чинь тагнуулч л болж таарч байна даа хэмээн хошигнон инээж билээ. За яахав. Шинэ
vеийнхэн маань залуу байна. Хvн амьдралынхаа туршид ухааждаг гэдэг. Суралцана, Мэднэ.
Ухаан сууна. Харин манай тєрийн єн дєрлєгvvдийн хувьд эх орон юунаас эхэлдэг юм бол.
Тэдний хувь эх орон гэдэг vг мєнгє олох эх vvсвэр гэлтэй. Єнєєгийн нийгэмд эх орон, ард
тvмэн гэх нэр хоршоо vг болж, улс тєрчдийн хэлэх дуртай vг нь болсон учраас тэр. Vг олон
дахин давтагдах тусам vнэ цэнээ алддаг гэдэг. Нэг vгийг олон удаа хэлээд байхаар эх орон
ч юм шиг санагддаг аж. Vvний илрэл нь манай улс тєрчид иргэний хєдєлгєєнийхєн.
Тэд ард тvмэн, эх орныхоо тєлєє гээд л шудрага ёс хэмээн хоолой мэдэн орилон эрх
мэдлийн тєлєє улайран тэмцдэг. Гэвч vнэн мєн чанартаа сайн хvний нэрийг гурав
худалдаж иднэ гэгчээр тэд эх орноо гэж нvурээ vрчийлгэн бухимдан хэлдэг ч, цаанаа
vрчгэр цаас тєдий мєнгєєр эрх мэдлээ ашиглан худалдаж байна. Vvний нэг нь Засгийн
газраас улс орны цаашдын ирээдvйд чухал гэж тогтоосон газруудын лицензийг улс тєрчид
нь сэмхэн гадныханд худалдсан явдал. Хэдэн сая, тэрбум тєгрєгєєр худалдсан газрын
баялгийг нь ашиглаад эхэлсэн хойно нь ард тvмэн мэдэж арай ч дээ хэмээн халаглах.
Гэвч хэчнээн халаглаад яах билээ дээ. Нэгэнт гадныханы мэдэлд орсон газрынхаа нєєцийг
ашиглуулж дууссан хойно нь газраа авах бололтой. Баялгийг нь ашиглаад дууссан ч гэсэн
яах вэ дээ. Миний газар шороо шvv дээ. Бусад улс орны хєрснєєс нь тансаг, салхи нь
хvртэл vнэртэй шvv дээ. Гэхдээ энэ бахархлыг гагцхvv гадаадын орон хараар ажиллаж
байгаа хvн л мэдэх байх. Учир нь тэд хvнии газар, хvний хий гэсэн бvхнийг хийж, суу гэсэн
газарт нь сууж, ид гэсэн хоолыг нь идэж яваа хvмvvс. Тиймээс эх орноо санагалзах,
хайрлах сэтгэлийг гадаадаас олж авдаг.
Хvний нэг чанар нь байхдаа мэддэггvй, явахаараа санадаг аж. Иймээс ч манайхан сумаас
гараад аймагт очихоороо сумаа санана. Аймгаасаа хотод ирэхээрээ аймгаа санана.
Хотоосоо гадаадад очихоороо эх орноо санадаг гэж ярьдаг юм билээ. Харин энэ
мэдрэмжийг єдєр бvр л гадаадын оронг зорьдог улс тєрчид мэдэрдэггvй байх л даа.
Тиймээс ч сєєм газрыг ч харийханд бvv єг гэж хэлсэн эзэн Чингисийнхээ vгийг умартан
ийнхvv мєнгєний тєлєє худалдсан байлгvй. Тэгэхээр томчуудын хувьд эх орон мєнгє олох
хамгийн найдвартай арга аж. Ард тvмний дуу хоолой олж явна гэж сонгогдсон тэд єнєєєр
эх орон, ард тvмэн минь гэж єдєр бvр л хэрэлдэн, уралцаж хэдэн биенийхээ муу
муухайгаа дэлгэнэ.
Харин тэдний араас сєрєг хvчин, vйл ажиллагааг нь хянах, эх орныхоо ирээдvйн хувь
заяаных нь тєлєє орондоо ч унтаж чадахгvй байгаа гэх ард тvмний тєлєєлєл гэж нэрлэсэн
иргэдийн тєлєєлєл мєн л хєрєнгє мєнгєний тєлєє явав. Ээлж дараагаараа гарч ирсэн улс
тєр, амбиц хєєсєн тэд ард тvмний нэрийг барьж эх орноо уландаа гишгэсэн гэж хэлж
болно. Учир нь vйлийн vртэй юм шиг Сvхбаатар жанжныхаа талбайд жилийн дєрвєн
улиралдаа байнга л шахуу элдэв жагсаал хийнэ. Тєрийн єндєрлєгvvдийн ууж идсэнийг
дэлгэх мєртлєє єєрсдєє мєн л хєрєнгє мєнгє горьдсон этгээдvvд. Тиймдээ ч бусдын
захиалгаар жагсаал цуглаан хийж хvмvvсийн толгойгэргvvлэн, мєнгє авна. Єгєхгvй гэснийг
нь дарамтлан хамаг булхайг нь дэлгэнэ сvрдvvлнэ. Эх оронч гэж ийм . хvмvvсийг хэлдэг vv.
Энэ тухай учир мэдэх хvмvvс" Єнєє цагт юм л бол ар тvмэн, эх орон гэж хашгичин Эрvvл
эсэх нь мэдэгдэхгvй хvмvvс их болж дээ. Заримдаа ч хавар болохоор хvмvvсийн улс
тєрийн синдром євчин нь хєдєлдєг юм болов уу гэж бодох юм. Дэлхийн улс орнуудыг
бодвол монголчууд ер нь улс тєрийн идэвх сайтай, эх оронч гэж ярьдаг. Гадаадын
орнуудад иргэд нь єєрийн чаддаг зvйлээ, хариуцсан ажлаа сайн хийж, татвараа цагт нь
тєлж байвал улс орныхоо ирээдvйд миний оруулж байгаа хувь нэмрээ оруулж байна.
Харин тєрийн єндєрлєгvvд, улс тєрчид дэлхийн тєвшинд эх орныхоо тусгаар тогтнолыг
хариуцах ёстой гэж боддог юм билээ.
Тэгэхэд манайд vнэндээ эх орон гэж хvvхэд хєгшидгvй ярих боловч, зєвхєн гудамжинд
байгаа цаасыг хогийн сав руу хаячих сэтгэлгээ байхгvй байна шvv дээ. Эх орон гэхээр
заавал том юмнаас эхлэхгvй байгаа биз дээ. Таны хийж чадах бvх л сайн vйлс эх орны
тєлєє гэсэн vг" гэв. Тиим ээ. Дээр хэлсэнчлэн нэг vгийг олон давтахаар vнэ цэнэгvй болдог
гэдэг. Тиймээс нэр тєр хєєсєн хэдэн хvмvvсээс болж эх орны мєн чанар vгvй болж, хvн
бvрийн хэлэх дуртай vг болсон аж. Эх орон гэдэг тєєрєн уйлж яваа балчир хvvхэд,
шавьдаа эрдэм мэдлэг тvгээх багш, vйлээ урлах оёдолчин, гудамж талбайг цэвэрлэх
vйлчлэгчээс эх орон эхэлнэ. Эх орон сvрлэгэр сайхан уулын араас шаргалтан мандах
нарнаас, цэвэрхэн гудамж талбай, хоржигнон урсах гол горхи, тунгалаг цэвэр агаараас эх
орон эхэлнэ. Эх орон юунаас эхэлдэг вэ та нэг бодоод vзээрэй.
Т.Оюунбаяр
Ардчилал 129/241/
Єнєє цаг гэсэн учир нь євєг дээсvvд маань харийн дайсан халдан довтлоход л дайтан
босдог эрэмгий ард тvмэн. Тиймдээ ч дэлхийн талыг эзэлсэн монгол хvн тvvхэнд мєнхрєє
орон мєнхєд оршиж байж. Тэгвэл єнєє цагт дайтан босохгvй ч гэлээ эх орныхоо ширхэг
чулууг ч хайрлах, эх оронч сэтгэлгээтэй болгох гэж БСШУЯ-наас ЕБС-дад єглєє бvр
Тєрийн дууллаа дуулдаг болгов. Яамнаас vvнийгээ тайлбарлахдаа дэлхийн том гvрэн АНУ-
аас жишээ авав. Тэнд сургуулийн насны хvvхдvvдэд єглєє хичээлээ эхлэхийн ємнє
тєрийн дууллаа дуулдаг. Ингэснээр хvvхэд багаасаа эх оронч vзэлтэй болж, эх орноо
тєдийгvй хvнийг яаж хайрлахаа мэддэг болдог гэв. Харин манай тамирчид гадаадад
тэмцээн уралдаанд оролцоод тэргvvн байр аваад тєрийн дуулалаа эгшиглvvлэн нvдэндээ
баярын нулимстай зогсоход эх орон, ижий аавдаа баярлан хайрлах мэдрэмж тєрдєг гэж
хэлж байсан удаатай.