Таны амралтанд...
МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
"Хүнд заавал итгэж, шүтэж, дээдлэж явах бурхан байх ёстой бол тэр нь Миний Эх Орон-Монгол" Д.Хишигдэлгэр
-Аз жаргал гэхээр арав таван цаасыг хэлдэггүй юм. Намайг ядуу ч байсан хамт байх тийм
хайрыг би хүсч байна-
Уншигч та чин сэтгэлээсээ, сэтгэл зүрхнээсээ дуулдаг тийм дуучны эрэлд хатаж байсан уу.
Дэлхийн одууд болоод Монголын дуучид дундаас. Саяхан байс хийгээд блог руу нь
зочилж, ямар шинэ юм бичиж, хаана очсон байна, юунд анализ хийж гээд л олон сонин
сайхныг унших гэж яардаг нэг хүн маань интернет тэмдэглэлийн дэвтэртээ /монголчлов/
шинэ тэмдэглэл бичиж. Тэрхүү тэмдэглэл нь "Альтернатив метал урсгалаар тоглодог
Breaking Benjamin-ы дуунуудыг нэг л хүчин мөхөсдөөд байгаа юм шиг, өөртөө итгэх
итгэлээ алдаад байгаа юм шиг болсон үедээ би сонсох дуртай. Орой юм хийгээд сууж
байтал нэг л тийм сонин мэдрэмж төрөөд, бодол сарниад байхаар нь суудлаасаа босч,
шүршүүрт ороод, нэг сайхан кофе чанаж уучихаад хөгжмөө эцэс дээр нь тултал
чангалаад хамгийн түрүүнд So Cold-ыг сонслоо" гэж эхэлдэг.