

| Армийн шогоос -Цэргүүдэд дарга нь үүрэг тавьж байна. -Маргааш хээрийн сургуульд чиргүүлтэй машинаар явна. Зарим нь машинд сууж, зарим нь чиргүүл дээр сууна. Машин өглөө 8.00-д хөдөлнө. Асуулт байна уу? Нэг цэрэг: -Чиргүүл нь хэзээ хөдлөх вэ? Цэрэг эр, сүй тавьж, сүйд болж үлдсэн бүсгүйгээсээ захиа авав. “-Би өөр хүнтэй үерхэх болсон. Миний зургийг буцааж өг”. Гологдсон цэрэг эр, ангийнхаа бүх цэргүүдээс найз бүсгүйчүүдийнх нь зургийг цуглуулж нэг дугтуйд хийгээд: “-Уучлаарай, энэ хүүхнүүдийн аль нь чи болохыг санахгүй байна. Өөрийнхөө зургийг аваад бусдыг нь эргүүлж явуулаарай” гэж бичлээ. Суниагаад гар өвдөж байна гэнэ ээ? Дүрмээ сайн цээжил ээ. Төмөр тор гэдэг бол маш олон нүхэлсэн ган хавтан. Энэ хавтангаар тop хийгээдэх. Буу гэдэг чинь аюултай эд шүү. Нэг. Хоёр. Гурав. Чи байхгүй болно. Энэ талаар 2 санал байна. Нэг нь минийх, нөгөө нь буруу. Энэ тухай улаан чернилээр цагаан дээр хараар бичигдсэн байгаа. Маргааш халуун усанд орно. Зэвсгээ сайн цэвэрлэнэ шүү. Хөөө, чи чинь явдал дундаа зогсоогоороо унтаж байна уу даа? Жолооны механизм бол зүүн баруун болон бусад зүгүүдэд эргэхэд зориулагдсан байдаг. Маш нууц бичиг баримтыг уншихын өмнө устгаж бай. Та нарыг энд цатгах гэж авчраагүй шүү. Бидний цаг үргэлж бага байдаг учраас маш хурдан ууж, согтож, эрүүл болж чаддаг байх ёстой. Ямар замбараагүй балиар суудаг юм бэ? Яг л гэртээ байгаа гахай шиг. -Байлдагч Норов хаачсан бэ? -Байлдагч Цэрэнтэйгээ хамт байгаа. Шүүхийн танхимд. -Та яагаад хөршөө алсан бэ? -Тэр гэртээ тахиа үржүүлдэг байсан юм. -Тэглээ гээд хүн алдаг юм уу? -Би, хөршийн хананы цаана тахиа дуугараад байхаар нь өөрийгөө солиорч байна гэж бодоод бүтэн жил сэтгэцийн эмчилгээнд явсан юм Анагаахын дадлагын оюутан өвчтнөөс асуух суултаа олж ядна. Тэгснээ: -Та ээжээсээ ердийн төрөлтөөр төрсөн үү, эсвэл аборт хийлгэж төрсөн үү? Немц эр: -Дэлхийд бид нар цаг барьдагаараа алдартай. Орос эр: -Бидэн шиг өгөөмөр сэтгэлтэй хүмүүс дэлхийд байхгүй. Хохол: -Манай гахайн өөх дэлхийд нэртэй. Еврей эр: -Тэгээд бид нар цаг барьдаггүй, сэтгэл муухайтай, цагаан хоолтон болж таарч байна уу??? -Манай эхнэр галт тэрэгний үйлчлэгч хийдэг учраас би шөнөжин орыг нь хөдөлгөж унтуулдаг. Орыг нь хөдөлгөхөө больчихвол босож ирээд жорлонгоо түгжчихээд маш хэцүү… Нэг эр уйтгар царайлан байна. Түүнээс асууж: -Чи яагаа вэ? -Эхнэр маань тураах эмчилгээнд яваад… -Тэгээд турсан уу? -Турсан. -Тэгээд? -Тэгсэн нь өөр хүнд алдчихлаа. Жаахан хүү ганцаараа ярина: -Одоо чамайг өөр хүний уруул таалж байгаа байх даа… Түүнээс ах нэг залуу ирэн асуув: -Яагаав, найз охиноо өөр залууд алдчихаа юу? -Үгүй ээ, модтой чихрээ хаячихаж… Хөрш: -Ваня, чи яагаад өчигдөр орой авгайгаа зодоод байв аа? -Аа номын сангаас болоод. -Авгайгаа ном уншлаа гэж зодоо юу? -Үгүй ээ, номын санд трусикээ мартчихаад ирж. Монголын Хамгийн Хамгийн -Хамгийн мэдрэл муутай хүмүүс Их хурал, Засгийн газрын гишүүд. 300 мянган төгрөгийн цалинтай ажилд орохын тулд 30 саяыг зарцуулдаг. -Энэ америкчууд дэндэж байна аа. Өчигдөр зурагтаар, Калифорни мужийн захирагч хүн хөөж алаад явж байх юм. Нэг хүүхэн: -Чи манай нөхөртэй унтаж чадах уу? -Унтаж ч чадна л даа. Гэхдээ танай нөхөр манайхаас нэг их сайн биш юм байна лээ. Нөгөө нь: -Нээрээ ч тийм дээ… Халуун орны ширэнгэ ой. Нэгэн яст мэлхий далдуу мод руу жаахан авирч байгаад доош үсэрч унаад байв. Үүнийг харан модны мөчир дээр сууж байгаа хоёр тоть ярилцана: -Хоёулаа хүүхэддээ өргөмөл гэдгийг нь хэлэх үү дээ… Загас барьж суугаа нэг эр дээр нөгөө эр ирэв. -Өнөөдөр ус ямар байна? -Загас уснаасаа гарах дургүй байгааг бодоход сайхан байгаа бололтой -Энэ өвөл хятадаас ханиад орж ирнэ гэж байна шүү. -Айлтгүй ээ. -Яагаад? -Хятад юм чинь чанаргүй, хуурамч л байж таараа. -Багш аа, та яагаад надад 2 тавьж байгаа юм бэ? -Нэг нь, шалгалтанд ирсэн гэж. Нөгөө нь хариулахыг оролдсон гэж. -Намайг одоо гараад явчихвал, явсан гэж дахиад нэг оноо нэмэх үү? Мария Петровна эмч дээр ирэв. Хэдэн хормын дараа тэрээр эмчийн өрөөнөөс хашгирч хараал урсгасаар гүйн гарч ирэв. Коридорт настай эмч тааралдаж учрыг лавлаад нөгөө эмчийн өрөө рүү оров: -Чи Мария Петровнад юу гэж хэлсэн гэнэ ээ? Тэр чинь 60 хүрч байгаа настай хүн. Хэд хэдэн ач зээтэй. Тэгтэл чи түүнийг жирэмсэн гэж хуурч байдаг! -Би түүнийг зогисоод байхаар нь хуурсан юм аа… Эхнэр: -Хоёулаа хэрэлдэхээ болъё оо. Нөхөр: -Тэгвэл зодолдъё. Чапаев, Петька хоёр Парист олон улсын их хуралд оролцож байна. Хурлын дундуур нэг франц эр Петькад дөхөж ирэв. -Та нарыг ирсэнд бид маш их баярлаж байна аа. Харин та өөрийнхөө боссдоо, цагаан костюм дээр хар оймс өмсөх нь зохимжгүй юм гэж дамжуулаарай. Петька: -Цаадах чинь оймсгүй ээ… Хоёр лесби эмчийн өрөөнөөс гарч явна. Нэг нь жирэмсэн болжээ. Нөгөө нь: -Чи арай ч дээ, намайг араар тавиад байхдаа яахав дээ. Бүсгүй уйлна. Залуу: -Чи минь яагаа вэ? -Манай аав ээж намайг чамтай суулгахгүй гэнэ ээ. -Зүгээр, зүгээр би өөр хүнтэй суучихна аа…. -Надад нэг грамм хиам өгөөч. -Та надаар тоглоод байна уу? -Би тоглоогүй ээ. Хэрэв тоглосон бол нимгэн зүсүүлье гэж хэлэх байсан юм. Залуу хүү болзоонд явж байна. Нөхөрт гарсан эгч нь зөвлөнө: -Хамгаалалтаа мартав аа! -Би аль хэдийн углачихсаан… Нөхөр загасчлаад ирэв. -Муур гэртээ байгаа юу? Эхнэр: -Айлтгүй ор ор. Би түүнд дэлгүүрээс загас худалдаж аваад өгчихсөн. Нэг эр: -Хэрвээ гар хөлөө могойд хатгуулбал нөгөөдхөө хөхүүлэх хэрэгтэй. Нөгөө эр: -Хм. Хачин юм даа. Гараа хазуулахад нөгөөдөх ямар хамаа байна аа? -Вася, чи яагаад сүүлийн үед машинд баянист авч яваад байх болов? -Машины хөгжим эвдэрчихээд… Эмэгтэйчүүдийн үнэнч нөхөрлөл: Эмэгтэй хүн гэртээ хонолгүй өглөө нь нөхөртөө, найз хүүхнийдээ хоноод ирлээ гэж. Нөхөр нь түүний 10 дотны хүүхнүүд рүү утасдаад “Танайд манай авгай хоносон уу” гэхэд 10 уулаа тэгсэн гэж хариулдаг. Эрчүүдийн үнэнч нөхөрлөл: Эрэгтэй хүн гэртээ хонолгүй өглөө нь ирээд эхнэртээ, найз эрэгтэйгийндээ хоноод ирлээ гэж хэлдэг. Эхнэр нь түүний 10 дотны эрчүүд рүү утасдаж “Танайд манай нөхөр хоносон уу” гэхэд 5 нь тэгсэн гэж хариулдаг. Харин үдлсэн 5 нь,”-Тэгсээн, одоо ч манайд сууж л байна” гэдэг гэнээ. -Аав аа та тоглоом даадаг уу? -Би ээжтэй чинь тоглоод, нэг удаа унтчихсан юм. Тэгсэн нь чи гарсан. Тэгэхээр тоглоом даагаад л явж байгаа биз дээ. Эмээ: -Ач хүү минь би урьд шөнө бас л энэ ертөнцөөс тасарч байна гэж зүүдэллээ -Эмээ минь дээ, таны эм хайрцганд байгаа гэж хичнээн хэлдэг юм бэ. Наад уугаад байгаа чинь миний марихуаны үрэл. Эхнэр нөхрөө эмийн сан руу явуулж байна. -Хоёр ширхэг презерватив, бас нэг ширхэг хөхний саалтуур аваарай. Нөхөр их ууртай буцаж ирэв. -Би дахиж тэр эмийн сан руу чинь зүглэхгүй. -Яав? -Презерватив авъя гэсэн чинь байхгүй гэнэ. -Яагаад? -Юм хийх шаардлага байхгүй биз дээ. Нэг эр, эмч дээр ирэв. -Эмч ээ, манай эхнэр надтай ерөөсөө унтахгүй юм. -Та эхнэрээ дуудаад ир. Эр гараад эхнэрээ эмч рүү оруулав. Эмч: -Танай нөхөр таныг өөртэйгөө унтдаггүй гэж гомдол мэдүүллээ. Юунаас болоод тэгдэг юм, яриач. Эхнэр: -Манай нөхөр миний цалинг хурааж авчихаад надад мөнгө өгдөггүй. Би өглөө таксигаар ажилдаа явдаг юм. Таксины жолооч мөнгөө төлөх үү эсвэл гэхээр нь мөнгөгүй хүн яах вэ дээ… Тэгээд дарга дуудаад, тайлангаа өгөх үү эсвэл… гэхээр нь тайлангаа гаргаж амжаагүй болохоор бас л эсвэлийг нь сонгодог. Орой ажлаас таксигаар ирэхдээ мөн л адил. Тэгээд орой нөхөртэйгээ унтах ямар ч хүсэл сонирхол байдаггүй. Эмч: -За тийм байж. Энэ тухай нөхөрт чинь хэлэх үү эсвэл…? Эрчүүд уулзалдав. -Чи намайг машин авсан гэж сонссон уу? Машин ч хэрэгтэй эд юм аа. Өглөө засварын газар орж цахилгаанаа янзлуулаад, өдөр дугуй засвар дээр очиж дугуйгаа нөхүүлээд орой сэлбэгийн дэлгүүрээс наклад худалдаж авч солиулаад шөнөдөө харих юм. Хэрвээ машингүй байсан бол эдгээрийг яагаад ч амжуулахгүй дээ? Гудмаар нэг еврей өвгөн, боодолтой хувцсаа дааж ядан үүрэн явна. Тэгтэл гудамжны нөгөө талаар нэг залуу мөн л баадантай юм үүрэн түргэн түргэн алхан өнгөрч байгаа харагдав. Өвгөн -Хөөө залуу чи угаалгын газар руу явж байна уу? -Тиймээ. -Тэгвэл чи миний ард шүү. Вовка, гудамжинд” Эдгээр хүмүсийг цагдаа эрэн сурвалжилж байна” гэсэн самбарын өмнө зогсож байтал нэг цагдаа ирэв. -Та нар энэ хүмүүсийг эрж байгаа юм уу? -Тиймээ, жаал минь тэгээд юу гээв? -Та нар их сонин хүмүүс байна шүү. -Яагаад чи биднийг тэгж бодож байна? Асуулт хариулт??? -Монголыг хямралаас гарах хамгийн дөт гарц? -Чингис хаан нисэх онгоцны буудал -Хамгийн аюултай өвчин? -Дурлал. Шууд л оронд хэвтүүлнэ шүү. -1000 калори илчлэгтэй хоол? -1000 гр архи -Нохой муур хоёрын хэн нь ухаантай вэ? -Тундэрт чарганд хөллүүлэн давхиж яваа муурыг хараагүй биз дээ? -Тэнэг эр гэж? -Эхнэрээ ганцааранг нь амралтанд явуулдаг эр. -Түүнээс тэнэг гэж байх уу? -Байж болох юм. Амралтанд эхнэрээ дагуулж явдаг эр -Холын хамаатан гэж? -Хамгийн ухаантай хамаатнууд. Ураг төрлийн хол нь дээр гэдэг биз дээ. -Хоолны цэс гэж? -Анх нээгдэхдээ гаргасан реклам -Хамгийн богинохон өдөр? -Нэг сарын нэгэн. Дөнгөж сэрэхэд л нар жаргаж байдаг юм. -Гурван хорыг хэрэглэхгүй бол эрэгтэй хүн 100 жил амьдардаг гэж үнэн үү? -Тэрийг чинь амьдрал гэдэггүй юм аа. Их хурал, Засгийн газрын гишүүдийн дуу: Хуртай зуны гурван сардаа Дуутай хууртай найрлаад Айраг шуугин шуугин иснээ эй эй хөө Айлын бүсгүй дуулан дуулан өснө өө өөхөө… -Шинэ жилийн орой манайд очоорой. -Бид нар амжихгүй байх аа, уучлаарай. -Тэгвэл бүр сайн. Хүүхдийн цэцэрлэгийн сандал дээр нэг гүзээ ихтэй эр сууна. Түүнээс нэг эм асууна: -Та хүүхдээ хүлээж байна уу? -Үгүй ээ, би ер нь ийм бүдүүн л дээ. Хил дээр, гаалийн байцаагч нэг зорчигчийг шалгах зуураа: -Аль нь минийх, аль нь чиний чемоданууд вэ, хэмээн шивнэн асуулаа. -Би чамтай суухдаа их тэнэг байжээ. -Тийм үү, харин би бол чиний тэнэг гэдгийг мэдэж байсан. Түүх болж үлдэх дуу Яндаж болдоггүй далай шиг Яасан баян нутаг вэ? Ямар их хувь заяагаар Эзэн нь болж төрөв өө… Нэг сая адуутай эрийн дуу: Зуун түмэн адуугаа туусаар (100×10.000=1.000.000) Заяаны амраг чамдаа очно доо. -Шинэ орос машины радиогоо асаав -Та яг одоо Европ радиог сонсож байна! Шинэ орос: -Эд нар яаж мэдэж байна аа, хэмээн гайхан үглэв. Нойртой оюутан өглөө сэрэв. Бодно: “-Ээ яанаа, хичээлээсээ хоцорчихож. Буцахаас” -Эмч ээ, миний араас байнга хүмүүс дагаад байна гэж бодогдоод байх боллоо. -Та ямар ажил хийдэг хүн бэ? -Музейн тайлбарлагч… -Бурхан минь, маргаашийг хагас сайн өдөр болгож өгөөч -Чиний хүслийг 5 дахь өдөр биелүүлье ээ. Ресторанд. -Та юу захиалах вэ? -Нэг шил архи, тэгээд бас … За, за, чи надад тохируулаад баг нэг юм биччих. Үйлчлэгч: -За тэгвэл … 2 шил архи гэж бичлээ… Эмэгтэйчүүдийн сүм. Ээж гэлэнмаа сургаал айлдана. -…Sex бол ганц цагийн жаргал, бүх насны нүгэл! Асуулт байна уу? Араас дорой хоолойгоор: -Тэр нэг цагийг яаж уртасгах вэ?.. Нөхөр гэр рүүгээ утасдана: -Хайрт минь, чи юу? Эхнэр: -Үгүй ээ, би байна. Еврей эмэгтэй, эмч дээр ирэв. Эмч: -Таны хүүхэд буруу байрлалтай байна. -Одоо яах вэ, эмч ээ? -Эцэг нь еврей юу? -Тийм ээ. -Тэгвэл санаа зоволтгүй. Өөрөө байрлалаа засчихна. Дон Жуаны өврийн дэвтрээс -Хүүхнүүд бүх юмаа дарж хэлдэг. Тухайлбал нас, жин, гутлын размер, унтсан эрчүүдийн тоо гэх мэт. Харин эрчүүд эсрэгээрээ, барьсан загас, нөгөөдөхийн размер, унтсан хүүхнүүдийн тоогоо үргэлж нэмж ярьдаг. Зохион бичлэгээс: “-Эртний грекчүүд орны даавуугаа байнга нөмөрч явдаг байсан учраас хаана ч хамаагүй унтаад өгдөг байсан…” Дүн өвлөөр нэгэн баавгай толгойгоороо мод мөргөн гаслана: -Намар яах гэж их кофе уув даа… Малын эмч рүү нэг эр утасдана. -Манай хадам ээж нэг хөгшин нохой дагуулаад тань дээр очих байх. Хөөрхий амьтныг зовоохгүйгээр тариа хийгээд цааш нь харуулчихаарай. -Нохой чинь эргээд ганцаараа гэрээ олно биз? Эдийн засгийн хичээлээр нэг бүсгүй шалгалт өгч байна. Тэрээр Адам Смитын тухай ярихдаа нэрийг нь ерөөсөө хэлэхгүй байв. Багш: -Смитыг хэн гэж дууддаг байсан бэ? -Хамгийн анхны эр хүнийг санахгүй байна уу? Нөхөр ажлаас ирэнгүүтээ гадуур хувцсаа тайлан диван дээр тухлан сууж зурагтаа асаан хөл бөмбөгийн тэмцээн үзнэ. Эхнэр: -Түрүүнд мэдээгээр наад тэмцээний чинь талаар ярьсан. Би чамд тэмцээний дүнг хэлж өгөх үү? -Үгүй, үгүй, би өөрөө дуустал нь үзнэ. -Үз үз. Нэг ч гоол орохгүй юм чинь! Эзэгтэй гэрийн үйлчлэгчийг ажилд авсан байна. -Та хоол хийж чадна биз? -Чадна, гэхдээ бүр хоёр аргаар. -Ямар? -Зочдыг дахин ирүүлэх үү, үгүй юу гэдгээс шалтгаалан… Оюутан хүү гэртээ найз бүсгүйгээ авчрав. -Ээж ээ, танилц. Маря, манайд амьдарна. -Та хоёр өрөө хөлсөлсөн нь дээр биз дээ. Гал тогоонд хоёр эмэгтэй хоол хийхэд хэцүү гэж ярьдаг юм. Маря: -Зүгээр ээ, та санаа зоволтгүй. Би хоол хийж огт чадахгүй. Нэг оюутан багшаасаа, ханиад хүрээд гээд чөлөө авч. Орой нь багш нь нөгөө оюутан нэг бүсгүйтэй зугаалж явахтай таарч хэлсэн нь: -Залуу минь ханиадтай хүн ингэж гудмаар явж болохгүй. Бушуухан харьж орондоо ор! Хоёр хүүхэд гадаа тоглоно. Нэг нь: -Би одоо эрэгтэй дүүтэй болох гэж байгаа. -Тийм үү? -Тийм ээ. Ноднин ээж эмнэлэгт хэвтээд би охин дүүтэй болсон. Одоо манай аав эмнэлэгт хэвтсэн… Нэг еврей эр гадаадаас охин тоть худалдаж гэртээ авчирчээ. Авчирсан өдрөөс нь эхлэн нөгөө тоть нь “-I want to have sex” хэмээн хашгирах болж. Еврей эр лам дээр очиж учир байдлыг хэлэв. Лам: -Надад тэр тотио өгчих. Манайд бас бурханд мөргөхөөс өөр юм мэддэггүй хоёр эр тоть байдаг юм, гэж. Лам нөгөө охин тотийг гэртээ авчрав. Тоть мөн л “-I want to have sex” хэмээн хашгирав. Өөрийнх нь хоёр тоть мөргөл хийхээ больж гэнэ. Тэгснээ нөгөө гурав дээр дороо орж… Дараа нь хоёр эр тоть нь хоорондоо ярьж байна гэнэ: -Бурхан чи бид хоёрыг гуйлтыг биелүүлээ шүү! Иван хүү, Хаан Царевич дээр ирэв. -Хаантаан би амалсан ёсоороо Лууны толгойг авчирлаа. Одоо та амалснаа биелүүлнэ биз дээ? Хаан: -Биелүүлэлгүй яахав, май энэ гүнжийн гар гэлээ… Цирк тарж байна. -Саяны илбэчин мөн мундаг аа. Хоёрхон туулай малгай дотроо хийгээд хичнээн туулайн бүжин гаргав аа. -Илбэчин мундаг биш ээ. Харин малгай дотор нь орсон эр эм хоёр туулайг л би мундаг гэж бодож байна. Вовка: -Маша чи халуун янаг хүүхэн үү? -Мэдэхгүй ээ. Горшокноос босоход уур гараад л байдаг юм ш дээ. -Танай нохой нохойн сургуульд сурдаг уу? -Үгүй ээ, багшилдаг. Вовка цэцэрлэгтээ ирж найзууддаа ярьсан нь: -Би аав ээжээсээ, дүүтэй болъё гэж асуусан чинь байцааны талбайд зөндөө хайгаад нэг ч хүүхэд олдохгүй байна лээ гээд байгаа юм даа. Тэгэхээр нь хамаг резинийг нь зүүгээр цоолоод хаячихсан. Одоо нэг дүү эрхбиш олдох байлгүй дээ. -Чи англиар ярьдаг уу? -Одоохондоо толь бичигтэй л ярьдаг. Хүнтэй ярьж үзээгүй л байна. -Чи ч халдашгүй цайз юм аа. -Ямар буугаар буудахаас л болно доо. Микро автобус эхний буудлаас хүмүүсээ дүүргэх гэж их л удаан зогсож. Нэг авгай уурлав: -Хөөө явъя аа. Би яараад байна. Жолооч: -Та тэгвэл алхаж л бай. Би замаараа таныг авчихъя. Хагалгаанд орсон эр, эмнэлгээс гарахдаа эмчдээ баахан чихэр дарс архи ус ундаа авч өгөв. Эмч: -Хэн таныг миний мөнгөөр юм ав гэсэн юм! Еврей эр Абрам: -Сарочка, одоо хоёулаа, үүнээс илүү үнэтэй байранд амьдарна аа. -Тийм үү, байр худалдаж авах уу? -Үгүй ээ, манай байрны хөлс нэмэгдчихэж. Рабинович бизнесийн байгууллагад ажилд орохоор ирж байна. Түүнээс асууна: -Та хэр сайн наймаачин бэ, манай нэг менежер шиг, хойд туйл руу 100 хөргөгч шахаж чадах уу? -Тэр юу ч биш. Би Арабын хаанд 347 хүүхэн зарсан гээд л бодчих. -Пөөх тийм үү? -Тийм ээ, хийлдэг хүүхэн… Гурван хүүхэн аяга цайны ард юм ярин сууцгаана. -Манай хүү Пастор. Түүнийг тайзан дээр гарахад хүмүүс “Гэгээнтэн минь” гэж дуу алддаг. -Манай хүү Кардинал. Түүнийг индэр дээр гарахад хүмүүс “Гэгээн эцэг минь” хэмээн дуу алддаг. Гурав дахь нь хэсэг дуугүй байв. Эхний хоёр асууна. -Чамд хэлэх юм алга уу? -Манай хүү бааранд стриптиз үзүүлдэг юм. Түүнийг тайзан дээр тайчихад хүүхнүүд “Бурхан минь” гэж дуу алддаг. Нэгдүгээр ангийн сурагчийг анги руу чирнэ. Хүү хашгиран буцаж зүтгэнэ: -Би ямар хэрэг хийсэн гэж 11 жил авч байгаа юм бэ!!! Хүүхдүүд, эмнэлэгт байгаа багшийгаа эргэж ирэв. Багш нь духан дээрээ нойтон алчуур тавьчихсан орон дээр хэвтэж байлаа. Багш хүүхдүүддээ аяархан ярина. -Миний хүүхдүүд сайн уу, багш нь гайгүй ээ. Өнөөдөр хэн ангийн жижүүр вэ? Хүүхдүүд: -Ваня! Багш: -Ваня яваад энэ алчуур норгоод ир… Ватсон, Шерлок Холмсийнд ирэв. Тэд ойр зуур юм ярьж, жүнз виски ууцгаав. Холмс: -Би явж унтлаа, сайхан амраарай. -Та сайхан амраарай. Ватсон Холмсын ажлын өрөөнд үлдэв. Өглөө Холмс, Ватсонтой мэндлэв. -Сайхан амарсан уу, Доктор Ватсон? -Сайхан амарлаа. -Та худлаа хэлж байна. Та урьд шөнө нойргүй, порно кино үзсэн байна. -Холмс та яаж мэдэв? -Нэгдүгээрт таны нүд улаан байна. -За яахав нүд улайсан байж болно оо. -Хоёрдугаарт? -Хоёрдугаарт, надад өөр кино байхгүй. Газардаж буй онгоцны дугуй нь дэлгэдэхгүй байна гэнэ. Онгоцны үйлчлэгч зарлана. -Хүндэт зорчигчид оо, та бүхний өмнө том улаан товчлуур байгаа. Түүнийг дарахад хөлний чинь харалдаа люк нээгдэнэ. Анхаараарай. Бүгдээрээ хөлөө хөлөө доош нь гаргаарай. За гүйлээ… гүйл ээ… гүйгээд байгаарай… -Намайг томилолтоор явчихаар л манай гэрийн үүдэнд бөөн оочер үүсдэг гэнэ ээ. -Цаад муухай эхнэрээсээ салчихгүй юу. -Салаад ч яах юм. Дараа нь өөрөө оочерт зогсоно шүү дээ. -Байна уу, Вася юу. Манайд баахан хүүхэн ирсэн, архиа аваад ир. -Би эндээс авдар архи зөөснөөс, наад хүүхнүүдээ дагуулаад ирэх нь амар ш дээ… Рабинович Америк руу гарч ажилд орсон тухайгаа гэрийнхэндээ утасдана: -Би ажилдаа их ойрхон байранд орсон. Хэдхэн минут яваад л оччихдог. -Метрогоор уу? -Үгүй ээ, лифтээр. Нэгэн эр далайгаас загасан бөгстэй хүн цээжтэй хүүхэн барьжээ. Загасан хүүхэн гуйна: -Намайг буцаагаад далайд минь тавьчихаач дээ. Би таны 3 хүслийг биелүүлье. Эр хүүхнийг толгойноос нь сүүлийг нь хүртэл харж байснаа: -За яахав. Надад ганц л хүсэл байна. Харин чи түүнийг 3 удаа биелүүлнэ шүү гэлээ… -Абрам, танай гэр бүл, манай гэр бүл хоёр удахгүй хамаатан болох нь ээ. -Тийм үү, манай охин танай хүүтэй гэрлэх нь үү? -Үгүй ээ, би танай авгайтай гэрлэхээр болж байгаа! Хоёр эр тааралдав. -Пөөх чиний хэл чинь яагаад амандаа багтахгүй хавдаад бас улаан цус шүүрчихээ вэ? -Аа, өчигдөр орой нэг шил архиа хар зам дээр асгачихаад… Нийтлэгдсэн хэвлэл: Онигоо |