

| Эм хүн хэмээх машины зарим нэг эвдрэл ба түүнийг засах аргууд Бүх үйл ажиллагаа хэвийн. Эдэлгээний явцад гадаад үзэмж муудсан. Үе үе чанга дуугардаг болсон. -Ойрын хэдэн жил цэцэг өгөөгүй юм биш үү? Бас цалингаасаа өгдөг мөнгөө нэмээд үз, бүгдийг нь өг. Тэгээд болохгүй бол гэрээ цэвэрлэ, хогоо асгадаг бол. Гэрт бараг үзэгдэхээ больсон -Энэ гэмтлийн шалтгааныг Та өөрөөсөө хай. Гэртээ үзэгдэж бай. Ор хөнжлийн ажилд сонирхолгүй болсон. -Та өөрөө түүнд ор хөнжилдөө “сонирхолтой” зүйл ярьж өгөөгүй удсан байна. Улиг болсон “ганц нэг үг” эсвэл хурхирахаас өөр юм ярьж өгдөггүй бол аргагүй ш дээ. Их удвал, өөр “яриа” хүнтэй нөхөрлөж улмаар нөхцөж ч мэдэх юм. Турах клубт явдаг болсон -Явж л байг. Клубт явснаараа турахгүй, харин явж байгаа гэдэг сэтгэлээрээ өөрөө турдаг юм. Утсаар байнга ярьдаг. Ер нь их ярих дуртай. -Их ярих нь, амны эргэн тойрон, хүзүүний арьсыг үрчлээтүүлдэг гэж итгүүл. Түүнчлэн, их уурлаж үглэж яншихад хүний нүүрний үрчлээ ихэсдэг гэдэг нь батлагдсан зүйл шүү дээ. Ямар ч ажил хийдэггүй. Бэлэн идэх уух өмсөж зүүх, бүр заримдаа архи тамхи шаарддаг. -Та эр хүнтэй суучихсан юм биш биз? Хэрвээ үгүй бол ийм машиныг солих нь зүйтэй. Гэрийн бүх ажлыг хийдэг сайн эзэгтэй, сайхан эхнэр. Гэвч байнга сэтгэл дундуур байдаг. -Та өөрөө эр хүн мөн биз? Хэрвээ эхнэр чинь таныг арай илүү загвараар сольчихвол бид л лав гайхахгүй юм байна. Баталгаат хугацаа -Хязгааргүй. Эзэмшигчийн зүгээс хайр гамтай, үргэлж арчилж, үзвэр үйлчилгээнд явуулж, амралт сувилалд тордож, урам хайрлаж байвал Сонголт тань, зөвхөн Танд өнө удаан жил үнэнчээр үйлчлэх болно. Шүдний эмчийн өрөө. -Эмч ээ, би шүдээ авахуулахаас айгаад байна аа, бараг хүүхэд гаргасан нь амар юм уу… -Та хурдан шийдээрэй, би сандлынхаа налууг тааруулах гээд байна. “Спартак”ийн улаан фен-нөхөр: -Би хөл бөмбөг үзэхээр явлаа. Өнөөдөр Спартак тоглоно. -Миний өвгөн гэртээ бай л даа. -Үгүй ээ, өнөөдөр манай Спартак, ЦСКА-тай тоглоно. Очиж үзэхгүй бол болохгүй. -Би чамд сайхан хоол хийж өгье л дөө. -Үгүй ээ би явна… -Чи ч Спартакад надаас илүү хайртай юм даа. -Тэгж яривал ЦСКА ч чамаас дээр… Харь гаригийн хөлөг хотын төвд буув. Зургаан хөлтэй, зургаан гартай төмөр шүдтэй хүмүүс бууж ирэв. Сурвалжлагч нар: -Танай гаригийнхан бүгд зургаан хөлтэй юу? -Тийм ээ. -Бүгд зургаан гартай юу? -Тийм ээ. -Бүгд төмөр шүдтэй юу? -Үгүй ээ, еврейчүүд маань алтан шүдтэй. Галзуугийн эмнэлгийн эмч өвчтөн нь эдгэрч байгаад баяртай байв. Өвчтөн: -Миний хувьд бол бүүр дордоод байна. -Чи яагаад өөрийгөө тэгэж бодоод байгаа юм? -Би хэдхэн сарын өмнө Напелеон байсан чинь өнөөдөр нэг муу галзуугийн эмнэлгийн өвчтөн боллоо. Нэг залуухан бүсгүй, эмч дээр орж ирэв. Эмч: -За хувцсаа тайл. -Эмч ээ, би зөвхөн чихээ л үзүүлэх гэсэн юм. -Өө тэгвэл хажуу талын өрөөнд ор. Би шүдний эмч. Хоёр армян эр: -Манай эхнэрийн хацар яг персик шиг. -Тийм улаан уу? -Үстэй. -Эмээ би нойрондоо дахиад л баахан явган явлаа… -Хурдхан машин ав аа. Циркт. -Аав аа энэ хүмүүс яагаад толгой дээрээ зогсоод байгаа юм бэ? -Хөл нь өвдөөд байгаа юм байлгүй дээ. Гэрлээд удаагүй залуу нэг өглөө босон гал тогоондоо орвол тавганд хоёр шарсан өндөг байна гэнэ. Дэргэд нь “-Вадик, энэ хоёр чинийх шүү” гэсэн бичиг байлаа. -Вася өнөөдөр яасан уйтгартай байх юм бэ? -Цаадах чинь, уйтгартай биш ээ, эрүүл байгаа юм. -Чиний уншиж байгаа наад сонингийн тасархай чинь ямар муухай үнэртэй юм бэ? -Жорлонд өөр сонин байхгүй байсан юм аа. Нэг эр үсээ хусуулахаар үсчний сандалд суув. Үсчин толгойг нь илээд байх шиг. Бас архи үнэртэв. Айсан үсчин: . -Та чинь согтуу байгаа юм уу даа? -Бага зэрэг. -Толгой эсгэчихгүй биз? -Эсгэх бүү хэл харахгүй байна! -Оросын цэргүүд Чечень явах гэж очерлодог гэнэ. -Яаж байгаа юм бол? -Тэнд буу сум их үнэтэй байна гэнэ ээ. Оросын Ерөнхийлөгчийн шинэ зарлиг: “-Ерөнхийлөгчөөр сонгогдох хүн нь 8-аас доошгүй жил Ерөнхийлөгчөөр ажилласан байна” Шүүгч: -Та яагаад айлын нохойг сүхээр цохьдог билээ? -Тэр намайг хазсан юм. -Тэгвэл ядаж ишээр нь цохиж болоогүй юм уу? -Тэр намайг бөгсөөрөө хазсан бол ишээр нь цохиж болох л юм. -Чи өчигдөр утсаар хараагаад л байсан, хүнтэй хэрэлдээ юу? -Үгүй ээ, найздаа төрсөн өдрийн мэнд хүргэсэн юм. -Би эхнэрээсээ салсан. -Яагаа вэ? -Чи, тэнэг, царай муутай, бүдүүн заваан гахайтай хамт амьдарч чадах уу? -Хэзээ ч үгүй. -Манай ч авгай ч мөн адил. Эхнэр нь нөхрийнхөө ажил руу утасдана. -Хурдлаарай, гэртээ хурдан ирэхгүй бол болохгүй нь… -Яав юу болов? -Чиний хүүхдүүд миний хүүхдүүдийг зодож байна. Удахгүй чи бид хоёрын хүүхдүүдийг зодох нь… Нэг жолооч айлын хашааны хаалга тогшив. -Энэ танайх уу? -Манай хивс биш ээ. -Энэ хивс биш ээ, нохой… Чукча эхнэрийнхээ төрсөн өдрөөр усны хувцас, царил хоёр бэлэглэв. Эхнэр: -Баярлалаа, харин энэ царилаар яах юм? -Тэнэг минь, чи мөсөө яаж цоолох гээд байгаа юм? Хөрш эр хөрш эрээсээ асууна: -Чи өнөөдөр эхнэрээ ердөө хоёрхон удаа зодох шиг боллоо. Уг нь өдөрт 5-аас доошгүй зоддог биз дээ? -Би чинь бас араатан биш шүү дээ, өнөөдөр цаадахын чинь төрсөн өдөр нь. Нөхөр гэртээ иртэл эхнэр хаалгаа удаан тайлав. Нөхөр шкафаа онгойлговол тарвага шиг эр байж байв. -Хөөө эхнэр, энэ юу юм? -…Вася… Нөхөр Васяг шилэн хүзүүнээс нь өргөж гаргаад чулуудчихав. Маргааш нөхөр ирж шкафаа онгойлготол, баавгай шиг эр байж байв. Нөхөр: -Вася хаачсан юм бол? -За эхнэр аваад жинхэнэ аз жаргалыг мэдэрч байна уу? -Мэдэрлээ, гэхдээ оройтож. Бух бэлчинэ. Нэг туулай бухын өөдөөс ирэв. Туулай: -Хөөө эвэртэй тэнэг минь зам чөлөөл. Бух өмнөө амьтан байна гэж тоосон шинжгүй өвс зулгаана. -Хөөө эргүү мал минь замаас холдоод өг. Бух эргэснээ туулайны дээрээс баачихаад яваад өгөв. Туулай баасан дотроос гарч ирэн хашгирна: -Чи муу, айсандаа чацга алдчихав уу??? Сонингийн зарлал. “Ганц ч муу зуршилгүй эр хүн хань болох эмэгтэй хүнтэй танилцана.” Нэг хүүхэн утасдав: -Үнэхээр ганц ч муу зуршил байхгүй гэж үү? -Ганц л бий. -Ямар? -Хааяа худлаа хэлдэг. Даргын туслах: -Захирал аа, манай Африкт байгаа ажилчдаас, усны асуудал хүндрэлтэй байна гэж захиа иржээ. -Үнэн болов уу? -Үнэн юм шиг байна аа. -Та яаж мэдэж байгаа юм? -Дугтуйн дээр маркаа үдээсний машинаар үдсэн байна. -Өвчтөн та, цаашаа харж бай, та геморройгоор өвдсөн байна. -Яагаад миний нүүр рүү хэлэхгүй байгаа юм. Гурван найз архи ууж байна. Хоёр нь нэгийгээ: -Чи сургуульд газар зүй дээр хэд авдаг байсан бэ? -Заримдаа гурав, заримдаа дөрөв авдаг байсан . -Тэгвэл чи нэг гүйгээд ирэх үү, арай төөрчихгүй юм шиг байна. Наркоман, голын эрэг дээр “тамхиа” татан сууна. Тэгтэл нэг Жип ирэв. -Хөөө залуу, энд гарам хаана байна? -Тэр бургасны цаагуур… Жип, залуугийн заасан газраа орж удалгүй далд оров… Уснаас уурлаж хараасан жолооч гарч ирэв: -Чиний заасан газраар чинь орж үхэх шахлаа… -Түрүүхэн л наагуур чинь нэг шувуу гараад л явчихсан юм даа. Алуурчин, харанхуй шөнө нэгэн хүнд буу тулган ой руу авч явна. Цаадах нь уйлж орилно. -Чи юундаа уйлаад байгаа юм? -Энд аймаар харанхуй юм аа… -Хоёулаа явж байж юундаа айдаг юм. Харин би буцахдаа яадаг билээ л гэж бодож байна. Усан онгоцны хашлага түшин эхнэр нөхөр хоёр зогсоно. Эхнэр нь далайн давалгааг сонирхон тонгойсоор бараг хашлага давж унах нь ээ… Тэгтэл нэг усан цэрэг гүйж ирэн: -Хөөе, хатагтай та ингэж их тонгойж болохгүй, унана, гэлээ. Нөхөр, усан цэрэгт уурлав: -Чи битгий хүний хэрэгт хошуу дүрээд бай! Мөрөөрөө явж ажлаа хий. Шинэ оросоос асууна: -Хоёр цагираг, хоёр бариул голдоо хадаастай тэр юу вэ? (Манай FM-ийнхэн шиг л асууж дээ) Шинэ орос ихэд бодсоноо: -Духан дээр хадаасаар хадсан нүдний шил юм болов уу? -Нүдний шил биш ээ, энэ чинь хайч байхгүй юу. -Пээ, духан дээрээ хадаасаар хайч хадуулж байдаг мөн тэнэг хүн ээ… Хоёр хамтралын дарга уулзав. -Петрович, би үнээгээ компьютероор тоолдог болсон. -Гайхалтай, яаж? -Урьд нь бид чинь үнээнийхээ толгойг тоолдог байв шүү. Одоо бол хөлийг нь тоолоод компьютер дээр дөрөвт хуваагаад гаргачихдаг болсон. Найрал хөгжмийн удирдаач: -Гурав дахь хийл худлаа дуугараад байна. -Өнөөдөр гурав дахь хийл ирээгүй ш дээ. -Ирэхээр нь хэлээрэй. Ийсус эмнэлэгт ирж төрөл бүрийн өвчтөнгүүдийг эдгээж байв. Нэгэн тэргэнцэр дээр сууж байгаа хүн дээр ирэв. ийсус: -Та бос бос. Нөгөө хүн ямар ч өөрчлөлтгүй. ийсус бүр гайхаж орхив. Дахиад: -Та бос бос. Өвчтөн боссонгүй. Тэгтэл эмч хажуунаас нь: -Наад хүн чинь суугаа хүн биш ээ, дүлий хүн байгаа юм. Таны нэр? -Яа. -Юу? -Юу биш ээ Яа! Шинэ орос ганцаараа моторт завиар зугаална. Хөгжим сонсож тансаг ундаа дарс ууна. Өмнөө том хайрцагтай зүйл тавьжээ. Тэр хайрцагнаас бугуйн алтан цагнууд гарган далайн ус руу унагаж хэрхэн живэхийг нь ажиглан харж байлаа. -Энэ хүн юу хийж байгаа юм бэ, хэмээн хажуугаар нь завьтай хөвж яваа аялагч нар завьчнаасаа асуув. -Аа энэ уйдсан шинэ орос цаг нөхцөөж байгаа юм. -Валико, чи яагаад ийм саарал царайтай төрсөн юм бэ? -Намайг гэдсэнд байхад манай ээжийг нэг негр хөөгөөд, манай ээж зугатаагаад, тэгээд би ийм халтар царайтай болчихсон гэсэн. -Би чамд нэг юм хэлчих үү, битгий гомдоорой. Тэр негр, ээжийг чинь хөөгөөд гүйцсэн юм шиг байна. Аав хөрш рүүгээ утасдана. -Байна уу, Толя чи хүүхдийнхээ тооны гэрийн дааалгаврыг хийсэн үү? -Хийсэн. -Би гялс хуулчихаад өгье, тэгэх үү? Оршуулгын газар нэгэн шарилын дэргэд нэг эр хүн уйлна: -Чи яагаад үхчисэн юм бэ дээ, яагаад…яагаад… Хажуугаар өнгөрч явсан хүн тайвшруулахыг оролдоно. -Та битгий уйл даа, энэ хүн таны хамаатан чинь байсан уу? -Үгүй ээ, манай эхнэрийн анхны нөхөр байсан юм …чи амьд байж байхгүй яав даа…ий …ий … Нэгэн сурагч “харилаа” гэдэг үгийг “харлаа” гэж бичдэг байж. Багш нь түүнийг хичээлийн дараа үлдээж харилаа гэдэг үгийг 50 удаа бичиж байж яваарай, гэж. Төдөлгүй багшийг ангидаа ирэхэд ширээн дээр нь -Багш аа, би харилаа гэдэг үгийг 50 удаа биччихсэн. Одоо гэртээ харлаа гэсэн бичиг байлаа. -Хүүхдүүд ээ, өмд гэдэг үг ямар тоо вэ? -Дээгүүрээ ганц, доогуураа олон тоо. Хоёр шинэ орос: -Манай ерөнхийлөгч чинь жудогийн хүн биз дээ. -Тэгээд? -Жудогийн гол зарчим юунд байдгийг мэдэх үү? -Үгүй? -Өрсөлдөгчөө унагаах. Хөгжмийн багш, нэгэн сахилгагүйтсэн хүүхдийг загнана: -Вадик, хэрвээ чамайг томоотой байхгүй бол, чамайг хөгжмийн авъяастай гэдгийг чинь аав ээжид чинь хэлчихнэ шүү! -Худалдагч аа, өнөөдөр эхнэр бид хоёрын хамтын амьдралын 25 жилийн өдөр. Ямар архи авбал зүгээр вэ? -Та өнгөрсөн жилүүдээ дурсах гэсэн юм уу, мартах гэсэн юм уу? -Байна уу, Вася юу, сонин юу байна? Өнөө орой хэдэн грушиг пиво уух уу? -Тэгье л дээ. -Би одоо хотын зах гараад хүүхэддээ цаасан шувуу нисгэж өгчихөөд яваад очъё. -Би ч гэсэн. -Юу, чи бас цаасан шувуу нисгэх гэж байгаа юм уу? -Үгүй ээ, хадам ээжийгээ онгоцонд суулгах гэж байгаа юм. Шөнө. Хаалга тогшив. Нөхөр босож очив: -Хэн бэ, яаж гэж байгаа юм? -Та гадаа гараад намайг түлхээд өгөөч? Нөхөр үглэсээр орондоо оров. Эхнэр: -Юу гэж байна? -Нэг хүн, гадаа гудамжинд машин түрээд өгөөч гэнэ ээ… -Чи тэгээд түрээд өгчихөөч дээ. Нөхөр үглэсээр хувцсаа өмсөж босож гадаа гарав. -Хөөө хүн гуай та хаана байна аа? -Өө, ашгүй би энд савлуур дээр байна аа… Уулзвар дээр Жип Волга хоёр мөргөлдчихөв. Волганы будаг ч халцарсангүй. Жипнээс биеийн тамирын хувцастай хэдэн залуучууд бууж ирэв. -За та ч насаараа төлж дийлэхгүй өрөнд орлоо доо… -Залуучууд түр хүлээж байгаарай. Нэгдүгээрт миний буруу гэж хэн хэлсэн юм, хоёрдугаарт та нар юу хийдэг хүмүүс вэ? -Бид тамирчид. Волганы жолооч өврөөсөө буу гарган: -Анхаар…гараандаа… машин руугаа гүйгээд марш! Нэг эр уушигний өвчнөөр нас барж байна: -Эмч ээ, та намайг СПИД-ээр үхсэн гээд биччихээрэй. -Яаж байгаа юм? -Нэгдүгээрт, СПИД бол эмчлэгдэшгүй өвчин учраас таны нэр хүндэнд хэрэгтэй, хоёрдугаарт, надаас хойш манай эхнэр рүү хэн ч ойртохгүй, гуравдугаарт, одоо манай эхнэртэй яваа тэр муу хог, дүүжилж үхэг! Англи эр кофе ууж сууна. Дэргэдүүр нь нэг эр, унтлагын өрөө рүү нь эхнэр дээр нь оров. Хэсэг хугацааны дараа эр гарч ирэв. Нөхөр нь кофегоо уусаар сууна. Эр: -Танай эхнэр ч “халуун” байна шүү. Нөхөр: -Спид тусахаасаа өмнө бүр “халуун” байсан юм. Эхнэр: -Хайрт минь энэ дэлхий дээр хайр дурлалаас илүү амттай юм гэж байна уу? -Байхгүй дээ, байхгүй, наад хоолоо хурдан хий. Нэг эр нөгөөгөөсөө асууж байна: -Танай авгай урьдынх шигэээ л гоё сайхан хэвээрээ байгаа юу? -Тийм ээ, гэхдээ үүнийхээ тулд хоёр цаг илүү зарцуулдаг болсон. Мюллер наран шарлагын газар Штирлицтэй таарав. Мюллер: -Чиний цээжин дээр чинь Маркс Энгельс хоёрын шивээс байна, яагаад Ленинийх байхгүй байгаа билээ? -Намайг нааш нь тагнуулд явуулахдаа зөвхөн герман хүмүүсийг л шивж өгсөн юм. Хүүхдийн элсэн тоглоомын талбайд нэг бяцхан хүү уйлна. Дэргэдүүр нь өнгөрч явсан эр, хүүд хандан: -Ийм том эр хүн байж юундаа уйлдаг юм! хэмээв. Хүү: -Чи зайл аа! -Пээ, ийм жижигхэн хүүхэд байж ямар муухай үг хэлдэг юм бэ! -Эргүү минь би чамайг ерөөсөө ойлгохоо больлоо. Намайг нэг болохооор том гээд л, нэг болохоор жижигхэн гээд л! Ажлаас ядарч ирсэн аавыгаа хүүхдүүд нь амруулахгүй тоглох гээд байв. Аав: -За за, мавзолей болж тоглоё. Би Ленин болъё, та нар харуулууд нь л. Нэг залуу хурим хийсэн тухайгаа нөхөддөө ярина. -Хуримын ордонд очоод… зургаа авахуулаад… -…дараа нь сүм ороод -Тэгээд дараа нь? -Дараа нь гэртээ ирээд. -Дараа нь? -Дараа нь зочдоо дайлаад. -Тэгээд дараа нь??? -”Дараа нь”-ыг чинь аль түрүүнд гэртээ дөнгөж ирэнгүүтээ хийчихсэн ш дээ. Нэгэн сүмийн гэгээн лам нохойдоо их хайртай байж. Нэг удаа үүнийг нь сүмийн хамба харчихаж. Лам нохой хоёр сүмээс хөөгдөв. Бэлэвсэн эхнэр: -Хөөрхий муу өвгөн минь, хэцүү байгаа болов уу, оршуулсан газар руу нь нэг очдог юм билүү? Хөршийн хөгшин: -Маша, чи өвгөнөө ядаж тэнд нь тайван байлга л даа. -За хурдан 150-ыг өгчих. -Надад 100 л байна. -За тэгвэл 100-гаа өгчих. Дараа нь 150-ыгаа өгөөрэй. -За миний найз нөхөрт гараад ямар байна даа.? -Яахав дээ, гэрлэснээсээ хойш нэг л удаа хэрэлдсэн. -Ердөө юу? -Тийм ээ, түүнээс хойш бид хоёр юм яриагүй л байгаа. -Танд коньяктай кофе юу? -Үгүй. -Коньякгүй юу? -Үгүй ээ, кофегүй! Намын хурал. Дарга: -Өнөөдөр намын гишүүн Петровын зохисгүй явдлыг хэлэлцэнэ. Тэрээр бурханд итгэдэг юм байна. Петров: -Би бурханд итгэдэггүй ээ. -Тэгвэл та яагаад өглөө гэрээсээ гарахдаа бурханд залбирдаг юм? -Тэр чинь бурханд залбирч байгаа юм биш. Зүгээр л нүдний шил, пиджакны товч, түрийвч, намын батлахаа шалгаж байгаа юм. Америкийн тал нутаг. Зааны Соёог морьтойгоо давхиж явтал зам дээр нь Арслангийн Савар газарт чихээ наан хэвтэж байна гэнэ. -Чи юу хийж энд хэвтэж байгаа юм? -Ээ, Зааны Соёо минь, цаана чинь хоёр морин тэрэгтэй, эхний морьных нь баруун урд хөлийн тах нь унасан, хоёр дахь морин тэргэндээ “галтай ус” ачсан, тэр ус нь цалгиж асгарсан, бүгдээрээ ташаандаа буутай, бүгд том бүдүүн тамхи татсан дөрвөн ширхэг цагаан арьстангууд давхиж явна. -Чи эдгээрийг газар чагнаад мэдэж байгаа юм уу, ямар мундаг юм бэ? -Мундагаа алд. Тэд сая намайг дайрчихаад давхиад явчихлаа… -Жентельмэн, Жинхэнэ эр хүн, Дон Жуан гурав юугаараа ялгаатайг мэдэх үү? -Мэдэхгүй. -Эмэгтэй хүн усанд орж байхад санамсаргүйгээр хаалгыг нь онгойлгосон Жинхэнэ эр хүн -Уучлаарай хатагтай”, Жентельмэн болохоор: -Уучлаарай ноёнтоон” гээд хаалгыг нь буцааж хаадаг. Харин Дон Жуан: -Таныг нурууг угааж өгөх үү?” гээд орчихдог. Гутранги үзэлтэн зөвхөн хонгилыг л хардаг. Өөдрөг үзэлтэн хонгилын үзүүрт гэрэл хардаг. Реалистууд хонгилоор гэрлээ асаан явж байгаа галт тэргийг хардаг. Харин галт тэрэгний машинист тэр гурвыг гурвууланг нь хардаг. Хүүхэн, найз нартаа сургамж хэлж байна: -Ер нь эмэгтэй хүн загварын тэмцээн шоу үзмээргүй юм билээ. Тэр тусмаа нөхрөө дагуулж очиж бүр болохгүй. Би саяхан нөхөртэйгөө нэг загварын шоу үзсэн чинь би шинэ хувцас мөрөөддөг болоод, нөхөр маань шинэ эхнэр мөрөөддөг болоод ирсэн. Эхнэр: -Чи яагаад хүүдээ ийм том өвлийн малгай аваа вэ? -Ноосон оймсон дээр өмсөх юм чинь гэж бодоод. Хотын том санваартнуудын хүлээн авалтанд, тосгодоос курст ирсэн хэдэн залуу санваартангууд оров. Нэг ширээн дээр тавагтай алимнуудын дэргэд “-Бурхан чамайг харж байгаа тул зөвхөн нэг л алим ав” гэсэн бичиг байхыг үзсэн залуу ламхай сахилгагүйтэн, ширээний нөгөө үзүүр дэх тавагтай боовнуудын дэргэд “-Бурхныг алимаа харж байх хооронд эндээс хэд хэдийг аваад идчих” гэсэн бичиг наалаа. Миссис Смит, гэрийн шинэ үйлчлэгч бүсгүйдээ: -Та хааяа намайг шатаар гарахад тусалж байх болно. -Та санаа зоволтгүй ээ. Би ч гэсэн хааяа уух дуртай. -Аав аа, гэрлэхэд хэдэн төгрөг орох бол? -Мэдэхгүй ээ, аав нь одоо болтол төлж дуусаагүй л байна. Захирлын туслах: -Байна аа, танай нөхөр ойрхон л яваа юм шиг байна, өмд нь энэ сандал дээр өлгөөтэй байна. Нэг орос ажилгүй, мөнгөгүй болов. Багын бизнесмен найз дээрээ ирэв. -Өвгөн чинь ажилгүй бас мөнгөгүй боллоо. Туслаач. Бизнесмен найз нь: -Тэр замын цаад талын банкнаас очоод 40.000 доллар аваад ир. Мань эр яваад 40.000 доллар аваад ирэв. Найз нь түүнд 20.000-ыг нь өгөв. Нөгөө эр хэд хэдэн удаа найздаа банкнаас нь 40.000 доллар авчирч өгч, 20.000 доллар авчээ. Байр, машинтай болов. Тэгсэн ч мань эр сэтгэл дундуур явдаг байж. Нэг удаа хөршүүд нь түүнээс асуув: -Чи байр машинтай болчихоод юунд сэтгэл дундуур байдаг юм бэ? -Ганцаараа ажиллаад байгаа мөртлөө хөлсөө хувааж аваад байхдаа ч яах вэ дээ. -Ямар ажил? -Банк руу явдаг ажил! Галзуугийн больницийн эмч, төвөөс шалгалтаар ирсэн комисс өвчтөнүүдээ танилцуулна. Эмч: -Энэ Жироновский, 2,4 дэх өдөр хүн хүлээж авдаг юм. -Харин энэ бол Зюганов, 3,5 дахь өдрүүдэд хүн хүлээж авдаг юм. -Энэ бол Явлинский, 1,3 дахь өдрүүдэд хүн хүлээж авдаг. Комиссийн гишүүд: -Танайд Путин бий юу, хэзээ хүн хүлээж авдаг юм бол? -Аа, би юу, би бол хэзээ ч хамаагүй хүн хүлээж авна аа. -Өчигдөр хаалганы хонх дуугараад, очоод онгойлгохоор л хүн байхгүй. Бүр хэд хэдэн удаа шүү. -Хүүхэд тоглосон байлгүй дээ. -Үгүй ээ, утас дуугараад байсан байна лээ. Нэг хүүхэн: -Би бэлэвсэн нөхрийн хоёр дахь эхнэр болмооргүй л байна. Нөгөө нь: -Тэгээд нэг дэх эхнэр нь байсан нь дээр гэж үү? Нэг эр бааранд орж 6 грушик пиво захив. Үйлчлэгчийг авчирч өгөхөд эр бүгдийг нь авч яваад жорлонд аваачаад асгачихав. Үйлчлэгч: -Та чинь яаж байна аа? -Шат дамжлагыг багасгаж байгаа юм. -Аав аа, би юм идмээр байна. -Дуугүй бай. Би чиний насан дээр сансрын нисэгч болохыг л бодож явлаа. Эхнэр: -Чи дахиад л уучих аа юу, эмч чамайг грамм ч архи ууж болохгүй гэсэн биз дээ. -Би граммыг уугаагүй ээ. Литрийг уусан. Москва-Берлиний онгоц Берлиний нисэх буудалд газардаж байна. Диспетчер: -Борт 3224, буухад бэлтгээрэй, өндрөө хасаарай. -Борт 3224 ойлголоо, өндөр 1000…600…200… -Бууж болно. -Бууж байна… Нисэгч, буух талбайг олсонгүй, дахин өндрөө аван хөөрөв. Диспетчер: -Та чинь урьд нь Берлинд онгоцоор ирж байгаагүй юм уу даа? -Уг нь 1944 онд ирж байсан л юм сан. Асуулт ба хариулт -Хүний бөгсний хагархай яагаад хөндлөн биш уртааш байдаг юм? -Хөндлөн байсан бол явахад дуугараад хэцүү байх байсан. -Өндөр настай гутранги үзэлтэн, өөдрөг үзэлтэн хоёрын ялгаа? -Өндөр настай гутранги үзэлтэн, би одоо хэд наслах вэ, гэж хөхөөнөөс асуудаг. Харин өндөр настай өөдрөг үзэлтэн, энэ асуултыг тоншуулнаас асуудаг. -Компаний захирлыг яаж аргацаах вэ? -Ширээн дээр нь, хоёр талдаа “Ар талыг унш ” гэсэн бичигтэй цаас тавьчих. -Чернобыльд яагаад мөөг түүж болдоггүй вэ? -Тарж зугатаад байдаг гэсэн. -Сур, сур бас дахин сур гэж юу гэсэн үг вэ? -Нэг шалгалтыг 2 дахин өгч байгаа оюутны тухай юм уу даа. -Арай үгүй байлгүй дээ? “-Тэгвэл хүүхдээ зодох юм хайж байгаа эцгийн үг юм уу. -Негрүүд яагаад Чапаевт дуртай байдаг вэ? -”Муусайн цагаантнуудыг хүйс тэмтрээд өгье гэдэг байсан учраас” Дэлхийн шилдэг шинэ бодлогууд Кресло Ричард Медли талийгч аавынхаа эдлэн газрын байшинд ирэв. Тэрээр аавынхаа өвлүүлж үлдээсэн зүйлс, эд хогшлыг нь харан бага нас, хайрт ааваа дурсан тоос шороог нь цэвэрлэж байлаа. Тэгтэл, нилээд дээр үеийн хийцтэй 6 ширхэг креслийн бүрээс савхи нь ихэд муудаж элэгдсэнийг үзээд шинээр бүрээс хийлгэхээр шийдэв. Тэрээр ойролцоох тосгон руу утасдаж мужаан илгээхийг хүсэв. Төдөлгүй мужаан жижиг ачааны машинтай давхин ирлээ. -Сэр, танд юугаар туслах вэ? -Энэ креслүүдийн бүрээсийг солиулах гэсэн юм аа. -Бололгүй яахав, эрхэм ээ, дээр үеийн хийц сайтай креслүүд байна. Энэ сайхан креслүүдийн хэлбэр хийцийг алдагдуулахгүйгээр бүрнэ гэдэг хэцүү учраас нилээд үнэтэй л гарах байх даа. -Хэд орчим болох бол? -Нэгийг нь л бүрэхэд 200 фунт стерлинг болно. -Би одоогоор мөнгө муутай тул энэ удаа зөвхөн 3 ширхэгийг нь л бүрүүлье. -Та өөрөө л мэд. Хоёр долоо хоногийн дараа мужаан ирлээ. -Та үнэхээр гайхамшигтайгоёомсог бүржээ. Бараг анх шинэ дээрээ ч ийм байгаагүй байх. -Баярлалаа, би үнэхээр хичээсэн шүү. Та үлдсэн гурвыгаа хэзээ бүрүүлэх вэ? -Одоохондоо мөнгө тааруу байна аа. -Гэхдээ би таны байдлыг харгалзан нэгийг нь 100 фунтээр хийгээд өгч болох л юм. -Баярлалаа, дараа болъё доо. -Эсгүүр, ижил материал бэлэн байгаа дээр нь хийлгэчихээч дээ. Би танд нэгийг нь ердөө 50-хан фунтээр хийгээд өгье. Мужаан үлдсэн гурван креслийг нь ачин давхин одлоо. Түүний араас харан зогсож байсан Ричард, яагаад тэр мужаан креслүүдийг нь үнэгүй шахам сэлбэж өгөх болсны учрыг гэнэт ухаарч “Pick Up”-aa асаан араас нь давхилаа. Ричард юу ухаарсан бэ? Түрүүчийн дугаарт нийтлэгдсэн бодлогын хариунууд Өвөл болсон явдал Фермер Жонс өвлийн нэгэн өглөө нохойгоо салхилуулахаар ойд зугаалж явлаа. Тэгтэл нохой нь гэнэт нэгэн мод руу давхин очиж ямар нэгэн юм харсан бололтой хуцав. Жонс нохойныхоо хойноос дөхөн очвол тэрхүү модонд нэгэн хүн дүүжлэгдэн үхсэн байхыг харав. Жонс анчин бас хуучин цэргийн газар ажиллаж байсны хувьд ойр орчныг ажиглан харлаа. Цас ороод хоёр хоночихсон байсан боловч ямар ч хүн амьтны мөр үзэгдсэнгүй. Төдөлгүй Жонсын дуудлагаар цагдаагийн ажилтнууд ирлээ. Шинжээчид цогцсонд анхан шатны үзлэг хийж, золгүй эр 10-12 цагийн өмнө хөлдөлтөөс болж нас барсан болохыг тогтоов. Дээрх байдлуудыг дүгнэж золгүй явдал хэрхэн тохиолдсоныг тайлбарла. Хариу: Золгүй эр онгоцноос шүхрээр үсэрч газардах үедээ модонд дүүжлэгдэн хөлдөж үхжээ. Наймаа -Нэг нь ямар үнэтэй юм бэ? -200 төгрөг. -12-ыг авбал? -400 төгрөг. -Надад уг нь 120 хэрэгтэй байгаа юм л даа. -600 төгрөг өгөөд аваач дээ. Энэ яриа дэлгүүрт явагдсан бол тэр хүн юу худалдаж авахыг сонирхсон бэ?. Хариу: Энэ хүн байрны хаалганы дугаарын цифр худалдаж авсан байна. Free counter Нийтлэгдсэн хэвлэл: Онигоо |