АМЕРИКИЙН МОНГОЛЧУУД ...

Freedom
АНУ дахь монголчуудад тохиолдсон хөгтэй ч гэмээр зарим явдлаас сонирхуульяа.
АНУ-д ирээд удаагүй, хэл усандаа ч муухан нэг нөхөр сонин дээр “FREEDOM” гэж томоор биччихсэн
байхыг хараад “Пөөх, Энэ Америкад бас үнэгүй байшин байдаг юм байна штээ. Энэ муусайн хууччуул
өдий хүртэл амьдарчихаад үүнийг мэдээгүй хаагуур явсан юм бэ?” гэж дуу алдаж байхыг яах аргагүй
л сонссон юм даа.

Оонээ вау буюу One way
Дээрх эр машин барьж яваад төөрчихлөө гэнэ. Гар утсаараа нөхдөөсөө зам асууж… “Наана чинь
“ONE WAY” байгаа тэр лүү ороод яв гэж нөгөөдүүл нь заав. Харин манай эр нөгөөх заасан замыг нь
олдоггүй ээ, дахин дахин л утасдаад байх юм гэнэ. Нөхөд нь залхаад,
-Үгүй, нөөнө чинь оо, н-н, бас е-еэ үсэгтэй замын тэмдэг алга уу, гэтэл
-Аа- аа, “оонээ ваа уу” л гэж байна шүү дээ. Түрүүнээс хойш ингээд зөвөөр хэлээд өгчихгүй яасан юм
гэж …

“Сугар” /sugar/, “шүүгээ”, “сахар”
Бас нөгөөх эр маань хэдэн сарын дараа ингэж үглэж байна.
-Үгүй ээ, энэ англи хэл чинь мөн ч хэцүү хэл юм аа, ёстой сурахгүй нь ээ.
-Яаж байна, хүмүүс сураад л болоод байна шүү дээ.
-Яаж сурах юм бэ, энэ чинь. “Сугар” /sugar/ гэж бичээд, “шүүгээ” гэж уншаад, “сахар” гэж ойлгодог.
Ийм хачин балай хэлийг чинь яаж сурах юм бэ?

Сэтгүүр толгой
АНУ-д ирээд удаагүй, жолооч болох санаатай, жолооны дадлага хувиараа хийлгэдэг монгол залуу
багшийгаа хажуудаа суулгаад давхиж явтал ашгүй асуух юм гараад ирлээ, хөөрхий. “Н”  үсэгтэй
цэнхэр тэмдэг энд тэнд тааралдаг, учрыг нь би мэддэггүй байв.
-Багш аа, энэ “Н” үсэг юу заадаг юм бэ?
-    Багш маань тэр тэмдэгийг харж байснаа “High” гэж байна. Харж байна уу, тэр. Зам нь өөдөө
өгсөөд явчихлаа гэж тайлбарлав.
-    Хожим нь мэдэхнээ нь өнөөх “Н” үсэгтэй цэнхэр тэмдэг маань Hospital /эмнэлэг-ийг заасан тэмдэг
байсан юм билээ л дээ. Манай багш ч сэтгүүр толгой доо.

Филлипиннээр “Би чамд хайртай” гэж хэрхэн хэлдэг вэ?
15 настай Дөлгөөн хүү, ангийхаа Филлипинни хүүтэй нэлээд найз юмсанж. 15 хүрчихсэн эр улс хааяа
бас элдвийн юм ярилгүй яахав.
Нэг өдөр Филлипин найз нь “Би чамд хайртай гэхийг танай монгол хэлээр юу гэдэг юм бэ?” гэж асуув.
Дөлгөөн, аялгуу сайхан монгол хэлээрээ “Би чамд хайртай” гэж аядуухан хэлж өгтөл нөгөөх нь “”Пү-
на! Ямар муухай сонсогддог юм бэ? Үгүй юун ч муухай урт сунжруу юм бэ” гээд л огиулж бөөлжих нь
халаг юм болов гэнэ.
Дөлгөөний зэвүү хүрч, “Тэгээд танай хэлээр яаж хэлдэг юм бэ” гэвэл өнөөх филлипин нь нүдээ аньж
байгаад л… “Оний ууяа ёо ёо ньнн” гэжээ. Үүнийг сонссон Дөлгөөн хүүд ямар ч онигоо сонссоноос
илүүтэй их инээдтэй байж, элгээ хөштөлөө инээхэд найз нь харин баахан гомдоллосон гэнэ лээ...



Энэхүү мэдээллийг өгсөн Л.Батбаяр ахдаа талархаснаа илэрхийлье....Д.Х
Counter
New Jersey
Alabama
Alaska
Arizona
Arkansas
Colorado
Connecticut


АНУ-ЫН БҮХ МУЖ УЛСУУДААР АЯЛАЖ
ҮЗСЭН МОНГОЛ ХҮНД

mongolian@mongolianworld.com
e-mail  хаягийг үнэ төлбөргүй олгоно.....
Delaware
Florida
Idaho


үргэлжилнэ....
ТА ӨӨРИЙН АМЬДРАН
СУУГАА МУЖ УЛС,
ХОТЫНХОО ТУХАЙ
БИЧЭЭРЭЙ